15/12/2025
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын тэнхимээс PSYHEROO-2025 сэтгэл судлаач оюутнуудын мэргэжлийн тэмцээнийг “Спортын сэтгэл зүй” сэдвийн дор 12/10, 12/13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний эхний үе шатанд сэтгэл судлаачдыг бэлтгэдэг нийт 7 их дээд сургуулийн 14 баг оролцож түүнээс нийт 11 баг үндсэн үе шатанд шалгарсан. Үндсэн үе шатанд багууд нийт 11 спортын төрлийн тамирчдын судалгааны үр дүнд суурилан тамирчдын гүйцэтгэлийг дэмжих сэтгэл зүйн хөтөлбөр боловсруулж өөрсдийн мэдлэг, чадвараа сорилоо. Нийт оролцсон багууддаа халуун баяр хүргэе🤗
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн эрхэм шүүгч, илтгэгч, багш, сайн дурын ажилтнууд, клубын гишүүд, хүрэлцэн ирж багуудаа дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлье. Мөн жил бүр шагналт байр эзэлсэн багуудад дэмжлэг үзүүлдэг дэмжигч байгууллагууддаа талархал илэрхийлье☺️🧡
- Монголын Сэтгэл Зүйчдийн Нийгэмлэг
- Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо
- Монгол Өрх Сэтгэл Зүйн Хүрээлэн
- Сэтгэл Судлалын Үндэсний Төв
- Сэтгэц Оношилгоо Сэтгэл Зүйн Төв
- Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн
Дараа жил PSYHEROO-2026 тэмцээнээрээ дахин уулзъя🤩