МУИС - Ахисан түвшний сургууль

МУИС - Ахисан түвшний сургууль МУИС-ийн Ахисан түвшний сургууль
Graduate School, National University of Mongolia

Индукц хосолсон плазмын масс спектрометр (ICP-MS) багажаар төлбөрт шинжилгээ хийж эхэллээ.Инженер технологийн дээд болов...
14/05/2025

Индукц хосолсон плазмын масс спектрометр (ICP-MS) багажаар төлбөрт шинжилгээ хийж эхэллээ.

Инженер технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр МУИС-ийн Ахисан Түвшний Сургуулийн Дундын лабораторид суурилуулсан Индукц хосолсон плазмын масс спектрометр (ICP-MS, Nexion 1000G, Perkin Elmer) төхөөрөмж дээр дээж хүлээн авч байна.

Дэлгэрэнгүйг: https://gradschool.num.edu.mn/?p=3916

14/05/2025

Индукц хосолсон плазмын масс спектрометр (ICP-MS) багажаар төлбөрт шинжилгээ хийж эхэллээ. by Graduate School · Published May 14, 2025 · Updated May 14, 2025 Инженер технологийн дээд боловсрол т....

АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа!2025 он...
07/03/2025

АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа!

2025 оны хаврын улиралд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://gradschool.num.edu.mn/?p=3877

07/03/2025

2025 оны хаврын улиралд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Тавигдах нийтлэг шаардлага:

МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх
Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх
Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх

Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу.

Бүртгүүлэх: Шаардлагад нийцэж буй сонирхсон магистрант, докторантууд судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ 2025.03.14-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд:

Бүртгэлийн хуудсыг дараах холбоосоор бөглөнө үү.

12/12/2024
“СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ” FACE TO FACE форум 2 дахь жилдээ дахин зохион байгуулагдана!Эрхэм хүндэт багш, судлаач, ою...
11/12/2024

“СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ” FACE TO FACE форум 2 дахь жилдээ дахин зохион байгуулагдана!
Эрхэм хүндэт багш, судлаач, оюутан залуус та бүхнийг Ахисан түвшний сургуулийн 40 гаруй судалгааны лабораторид ажиллаж буй судлаачдын багийн оюуны бүтээл, үйл ажилллагаа болон судалгааны лабораториудтай танилцах “СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ” FACE TO FACE форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.

11/12/2024

“СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ” FACE TO FACE форум 2 дахь жилдээ дахин зохион байгуулагдана!

Эрхэм хүндэт багш, судлаач, оюутан залуус та бүхнийг Ахисан түвшний сургуулийн 40 гаруй судалгааны лабораторид ажиллаж буй судлаачдын багийн оюуны бүтээл, үйл ажилллагаа болон судалгааны лабораториудтай танилцах “СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ” FACE TO FACE форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.

15/11/2024

МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхэллээ.

✅ МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дуусна.

Бүртгүүлэх холбоос: https://news.num.edu.mn/?p=107084

АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа!2024 он...
19/09/2024

АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа!

2024 оны Намрын улиралд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Тавигдах нийтлэг шаардлага:
1. МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх,
2. Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх,
3. Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх.

Судалгааны туслахаар ажиллуулах хугацаа: 3 сар
Холбоо барих: 7730-7730 (4502), [email protected]

Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://gradschool.num.edu.mn/?p=3865

“ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ 2024” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд урилгаар МХАҮТ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН /TUVSCHE/ #...
09/05/2024

“ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ 2024” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд урилгаар МХАҮТ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН /TUVSCHE/ #ШАРК хүрэлцэн ирж сонирхолтой илтгэл хэлэцүүлнэ.🤩🤩🤩

“ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ 2024” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал зохион байгуулагдана.🗞🗞🗞Эрхэм хүндэт багш, судлаач, оюу...
09/05/2024

“ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ 2024” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал зохион байгуулагдана.🗞🗞🗞

Эрхэм хүндэт багш, судлаач, оюутан залуус та бүхнийг Ахисан түвшний сургуулиас жил бүр зохион байгуулдаг МУИС-ийн ахисан түвшний суралцагчдын салбар бүрээс шалгарсан судалгааны ажил, илтгэлүүдийг хэлэлцүүлэх “Шинэ үеийн залуу судлаач” III-р эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна 📍📍📍

Хэзээ: 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 09:00 цагт
Хаана: МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төв 5 давхарт

Хуралд:
📌 Ахисан түвшний суралцагчдын Байгаль, Инженерчлэл, Нийгэм, Хүмүүнлэгийн салбар тус бүрийн шилдэг бүтээлийн уралдаанд шалгарсан ШИЛДЭГ илтгэлүүд,
📌 Бакалаврын шилдэг илтгэлүүдийг ханын илтгэл (урилгаар)-ээр тус тус хэлэлцүүлнэ.
📌 Зочин илтгэл:
- МХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин (Tuvsche/ #шарк)
- МУИС-ийн Д-р Профессор А.Энхбаяр нар урилгаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.✅✅✅

Address

Их сургуулийн гудамж/1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС - Ахисан түвшний сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to МУИС - Ахисан түвшний сургууль:

Share