08/12/2025
Эрхэм хүндэт багш, оюутан, оролцогч Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.
🔔 Техникийн Зөвлөгөөний Мэдээлэл
РОУИС-ын Дипломат Клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар Хуралдаан (Model UN)-ы Техникийн Зөвлөгөөн болох товыг албан ёсоор мэдэгдэж байна.
📌 Үндсэн Мэдээлэл
Хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр, 19:00 цагт.
Байршил: РОУИС-ийн хичээлийн байр, 8 давхарт.
Оролцооны Журам
Багийн бүрэлдэхүүн: Хуралдаанд оролцох багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ, эсвэл багийг төлөөлөн нэгээс хоёр төлөөлөгч илгээж оролцох боломжтой.
Улс сугалах, Сэдэв тайлах: Энэхүү Техникийн Зөвлөгөөнөөр:
Хуралдааны сэдэв албан ёсоор тайлагдаж, олон нийтэд нээлттэй болно.
Та бүхэн аль улсын Засгийн газрыг төлөөлөн тоглолт хийх эрхээ санамсаргүй байдлаар сугалан авах юм.
Хуралдаанд оролцох баг, төлөөлөгчдийг цагтаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
РОУИС-ын Дипломат Клуб