07/04/2026
Хүнсний гликемийн индекс (GI) гэж юу вэ?
Бидний идэж буй нүүрс ус цусан дахь сахарын хэмжээг хэр хурдан нэмэгдүүлдгийг гликемийн индекс (GI) гэж нэрлэдэг.
🔹 Бага GI (0–55)
➡️ Цусан дахь сахарыг аажмаар нэмэгдүүлнэ
➡️ Илүү удаан цатгалан байлгана
✔️ Жишээ: хүнсний ногоо, загас, өндөг, сүү, самар
🔸 Дунд GI (56–69)
➡️ Дундаж нөлөөтэй
✔️ Жишээ: бүхэл үр, эрдэнэ шиш, гадил, төмс
🔴 Өндөр GI (70–100)
➡️ Цусан дахь сахарыг огцом нэмэгдүүлнэ
➡️ Түргэн өлсөхөд хүргэнэ
❗ Жишээ: цагаан будаа, цагаан талх, чихэрлэг ундаа, амттан
💡 Зөвлөмж:
Өдөр тутмын хооллолтдоо бага GI хүнсийг түлхүү сонгож, цусан дахь сахарын тогтвортой байдлыг хадгалаарай.