Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын хүрээлэн

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын хүрээлэн

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын хүрээлэн АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн

🧬🔬 ЕБС-ИЙН 9–12-Р АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “БИО-АНАГААХ УХААНЫГ ТАНИН МЭДЭХҮЙ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА! 🔬🧬Шинжлэх ухаан, ...
10/06/2026

🧬🔬 ЕБС-ИЙН 9–12-Р АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “БИО-АНАГААХ УХААНЫГ ТАНИН МЭДЭХҮЙ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА! 🔬🧬

Шинжлэх ухаан, анагаах ухаан, лабораторийн судалгааны ертөнцтэй танилцахыг хүсдэг сурагчдад зориулсан онцгой боломж!

🏛 АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгээс зохион байгуулж буй энэхүү сургалтаар та био-анагаахын салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж, бодит лабораторид гардан туршилт хийж, орчин үеийн судалгааны аргуудтай танилцах болно.

📅 Хугацаа: 2026.06.29 – 2026.07.03
🕣 Цаг: 08:30 – 17:00
📍 Хаана: АШУҮИС-ийн төв кампус, Био-Анагаахын хүрээлэн
Google maps: https://maps.app.goo.gl/m9zu7rA6iZQqAU5z9
👨‍🎓 Хамрах хүрээ: ЕБС-ийн 9–12-р ангийн сурагчид

✨ Сургалтын үеэр:
✅ Жимснээс ДНХ ялгах
✅ Өөрийн цусны бүлгийг тодорхойлох
✅ Ургамал ба хүний эсийг микроскопоор ажиглах
✅ Эсийн өсгөвөр хийхтэй танилцах
✅ Лабораторийн хулганатай дадлага хийх
✅ Дархлаа, вакцин, тархи судлалын сонирхолтой лекцүүд сонсох
✅ Био-аюулгүй байдлын дадлага хийх
✅ Сертификат гардан авах боломжтой

🌟 Ирээдүйн эмч, эрдэмтэн, судлаач болох мөрөөдөлтэй бол энэхүү сургалтыг бүү алдаарай!

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор: https://drive.google.com/file/d/1XzF45UQtgSwZoapxHU1k9EpwxA25jAgZ/view?usp=sharing

📝 Бүртгэл: 2026.06.26-ны 17:00 цаг хүртэл

🔗 Бүртгүүлэх линк:
https://forms.gle/44FXKD9q3pRStG33A

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг коммент эсвэл inbox-оор аваарай.

#БиоАнагаахУхаан #ШинжлэхУхаан #АШУҮИС #БиоАнагаахынХүрээлэн #СурагчдынСургалт #МолекулБиологи #ЛабораторийнДадлага

🧬🔬 ЕБС-ИЙН БИОЛОГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “БИО-АНАГААХ УХААНЫГ ТАНИН МЭДЭХҮЙ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА!АШУҮИС-ийн Био-Анагаах...
10/06/2026

🧬🔬 ЕБС-ИЙН БИОЛОГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “БИО-АНАГААХ УХААНЫГ ТАНИН МЭДЭХҮЙ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА!

АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш нарт зориулсан онол, практик хосолсон мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

📅 Хугацаа: 2026.06.29 – 2026.07.03
🕘 Цаг: 09:00–17:00
📍 Байршил: АШУҮИС-ийн төв кампус, Био-Анагаахын хүрээлэн
Google maps: https://maps.app.goo.gl/m9zu7rA6iZQqAU5z9
👩‍🏫 Хамрах хүрээ: ЕБС-ийн багш нар

Сургалтын онцлог:
✅ Био-аюулгүй байдал, биохамгааллын дадлага
✅ Молекул биологийн орчин үеийн хэрэглээ
✅ бх-ПГУ (qPCR)-ын аргаар генийн илэрлийг тодорхойлох дадлага
✅ Эсийн өсгөвөр, мезенхимийн үүдэл эс ялгах аргачлал
✅ Дархлаа судлалын лабораторийн аргууд
✅ Цусны бүлэг тодорхойлох, эс тоолох арга
✅ Тархи судлалын лабораторийн туршилт
✅ Эд, эсийг микроскопоор үнэлэх, гистологийн үндсэн аргачлал

🎓 Сургалтанд хамрагдсан оролцогчдод СЕРТИФИКАТ гардуулна.

📝 Бүртгэл: 2026.06.26-ны 17:00 цаг хүртэл
🔗 Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор аваарай: https://drive.google.com/file/d/1iRIbHPN1AcFehvnu6C8pYIQgUhEnrwpl/view?usp=sharing
🔗 Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/P93znMrG1yANTSvx9

Шинжлэх ухааны орчин үеийн мэдлэг, лабораторийн гардан ур чадвараа дээшлүүлэх энэхүү боломжийг бүү алдаарай!

#АШУҮИС #БиоАнагаахынХүрээлэн #БиологийнБагш #МэргэжилДээшлүүлэхСургалт #МолекулБиологи #БиоАнагаахУхаан

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүр...
08/06/2026

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн 2025-2026 оны хичээлийн жилийн ЖУРНАЛ КЛУБ № 32-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэгч: Н.Цэвэлмаа /БУ-ы доктор/
АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн Биотехнологийн төвийн эрхлэгч

Илтгэлийн сэдэв:
"Сул стандарттай гоо сайхны бүтээгдэхүүн ба түүний найрлага дахь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодисууд"

Хэзээ:
2026.06.10, Лхагва гараг, өглөөний 08:00 цагт
(Долоо хоног бүр тогтмол энэ цагтаа явагдана)

Цахим линк:
https://meet.google.com/fkr-rtai-pjf

Танхим уулзалтын хаяг:
АШУҮИС-ийн төв сургууль, өргөтгөлийн 1 давхар, Био-Анагаахын хүрээлэн 103 тоот

Био-Анагаахын хүрээлэнгийн нэрэмжит буухиа тэмцээн боллоо🏃‍♀️‍➡️🏃‍♂️‍➡️Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Б...
05/06/2026

Био-Анагаахын хүрээлэнгийн нэрэмжит буухиа тэмцээн боллоо🏃‍♀️‍➡️🏃‍♂️‍➡️

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын хүрээлэнгээс 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа Био-Анагаахын сургуулийн багш ажилчдын хөгжөөнт буухиа тэмцээн 2026 оны 06 сарын 03-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 🚀🚀

Тэмцээнд 6 багийн 84 багш ажилчид оролцсон бөгөөд 3 төрлийн буухиа тэмцээнээр хурд хүч авхаалж самбаагаа сорьлоо⛳️

🥇Нэгдүгээр байранд Д.Нямдорж ахлагчтай Оранж баг шалгарч өргөмжлөл 500,000 төгрөг
🥈Хоёрдугаар байранд Н.Түвшинбаяр ахлагчтай Улаан баг шалгарч өргөмжлөл 400,000 төгрөг
🥉Гуравдугаар байранд А.Гүрбадам ахлагчтай Цэнхэр баг шалгарч 300,000 төгрөг
🏵️Азын байранд
Д.Тэмүүлэн ахлагчтай Ягаан баг шалгарч 200,000 төгрөгөөр тус тус шагнууллаа.

Тус тэмцээнийг Био-Анагаахын хүрээлэнгийн дэргэдэх Гарааны Сөү Бюти Биотех компани ивээн тэтгэж оролцлоо💕
So Beauty Biotech компани нь БНСУ-ын Дэгү Хаани Их сургуулийн JAAN брэнд болон бусад 10 компанийн бүтээгдэхүүний Монгол Улсад албан ёсны дистрибьютерээр ажиллаж, судалгаанд суурилсан аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд судалгаанд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүр...
25/05/2026

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн 2025-2026 оны хичээлийн жилийн ЖУРНАЛ КЛУБ № 31-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэгч: Д.Энхмаа /ХУ-ы доктор, профессор/
АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн Биологийн Химийн лабораторийн эрхлэгч

Илтгэлийн сэдэв:
"Био идэвхт байгалийн нэгдлийн судалгаанд метаболомиксын аргыг ашиглах нь"

Хэзээ:
2026.05.27, Лхагва гараг, өглөөний 08:00 цагт
(Долоо хоног бүр тогтмол энэ цагтаа явагдана)

Цахим линк:
https://meet.google.com/fkr-rtai-pjf

Танхим уулзалтын хаяг:
АШУҮИС-ийн төв сургууль, өргөтгөлийн 1 давхар, Био-Анагаахын хүрээлэн 103 тоот

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүр...
18/05/2026

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн 2025-2026 оны хичээлийн жилийн ЖУРНАЛ КЛУБ № 30-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэгч: Л.Энхсайхан /АУ-ы доктор, дэд профессор/
АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш, Био-Анагаахын хүрээлэнгийн Иммунобилогийн лабораторийн ЭША

Илтгэлийн сэдэв:
"Хоол унд, дасгал хөдөлгөөн ба дархлаа тогтолцоо"

Хэзээ:
2026.05.20, Лхагва гараг, өглөөний 08:00 цагт
(Долоо хоног бүр тогтмол энэ цагтаа явагдана)

Цахим линк:
https://meet.google.com/fkr-rtai-pjf

Танхим уулзалтын хаяг:
АШУҮИС-ийн төв сургууль, өргөтгөлийн 1 давхар, Био-Анагаахын хүрээлэн 103 тоот

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүр...
12/05/2026

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн 2025-2026 оны хичээлийн жилийн ЖУРНАЛ КЛУБ № 29-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэгч: Х.Батбаяр /АУ-ы доктор, дэд профессор/
АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхмийн багш, Био-Анагаахын хүрээлэнгийн Эмгэг судлалын лабораторийн эрхлэгч

Илтгэлийн сэдэв: "Архины цочмог хордлогын үед биологийн зарим шингэнд этанолын хэмжээг судалсан дүн"

Хэзээ:
2026.05.13, Лхагва гараг, өглөөний 08:00 цагт
(Долоо хоног бүр тогтмол энэ цагтаа явагдана)

Цахим линк:
https://meet.google.com/fkr-rtai-pjf

Танхим уулзалтын хаяг:
АШУҮИС-ийн төв сургууль, өргөтгөлийн 1 давхар, Био-Анагаахын хүрээлэн 103 тоот

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүр...
04/05/2026

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн 2025-2026 оны хичээлийн жилийн ЖУРНАЛ КЛУБ № 28-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэгч: Т.Хонгорзул /АУ-ы доктор, дэд профессор/
АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, Био-Анагаахын хүрээлэнгийн Иммунобилогийн лабораторийн эрхлэгч

Илтгэлийн сэдэв:
"Шилжүүлэн суулгалтын дархлааны нийцэл: Өөрчлөгдөж буй эмчилгээний орчинд дасан зохицох нь"

Хэзээ:
2026.05.06, Лхагва гараг, өглөөний 08:00 цагт
(Долоо хоног бүр тогтмол энэ цагтаа явагдана)

Цахим линк:
https://meet.google.com/fkr-rtai-pjf

Танхим уулзалтын хаяг:
АШУҮИС-ийн төв сургууль, өргөтгөлийн 1 давхар, Био-Анагаахын хүрээлэн 103 тоот

01/05/2026
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүр...
27/04/2026

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн 2025-2026 оны хичээлийн жилийн ЖУРНАЛ КЛУБ № 27-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэгч: Ш.Үүртуяа /АУ-ы доктор, дэд профессор/
АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургуулийн захирал, Био-Анагаахын хүрээлэнгийн Тархи судлалын лабораторийн эрхлэгч

Илтгэлийн сэдэв:
"Тархин дахь глюкозын гипометаболизм альцхаймер өвчний урьдал болох нь"

Хэзээ:
2026.04.29, Лхагва гараг, өглөөний 08:00 цагт
(Долоо хоног бүр тогтмол энэ цагтаа явагдана)

Цахим линк:
https://meet.google.com/fkr-rtai-pjf

Танхим уулзалтын хаяг:
АШУҮИС-ийн төв сургууль, өргөтгөлийн 1 давхар, Био-Анагаахын хүрээлэн 103 тоот

Address

Zorig's Street
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын хүрээлэн:

Share