19/06/2026
🎓 2025–2026 оны хичээлийн жилд БНСУ-ын Дэрим их сургуультай хамтран хэрэгжүүлсэн 1 жилийн дипломын хөтөлбөрийг амжилттай төгссөн нийт суралцагчдадаа халуун баяр хүргэе!
Та бүхэн нэг жилийн хугацаанд тууштай суралцаж, БНСУ-ын Дэрим их сургуулийн албан ёсны дипломоо амжилттай гардан авлаа. Энэхүү амжилт нь цаашдын боловсрол, мэргэжлийн хөгжлийн бат бөх суурь болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
📚 Дэрим их сургуулийн 1 жилийн дипломын хөтөлбөрийн давуу талууд:
✅ Хөтөлбөрийг амжилттай төгссөнөөр БНСУ-ын Дэрим их сургуульд хамгийн багадаа 20%-ийн тэтгэлэгтэйгээр үргэлжлүүлэн суралцах боломжтой.
✅ Мөн Монгол Улсад “Идэр” их сургуулийн Солонгос хэлний багшийн бакалаврын хөтөлбөрт 30 хүртэлх кредитийг дүйцүүлэн тооцуулж, суралцах хугацаа болон зардлаа хэмнэх боломжтой.
✅ Солонгос хэлний мэдлэгээ ахиулахаас гадна олон улсын боловсролын орчинд суралцах бэлтгэлээ хангах давуу талтай.
🌏 БНСУ-д их, дээд сургуульд суралцах зорилготой сурагчид, төгсөгчид болон залуус та бүхнийг Дэрим их сургуулийн 1 жилийн дипломын хөтөлбөрт хамрагдан боловсролын шинэ боломжийг нээхийг урьж байна.
Амжилттай төгсөгчдөдөө дахин баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!