burged.mn

burged.mn Санхүүгийн салбарын шилдэг мэргэжилтнүүдийг бид бэлтгэнэ.

Эрхэм зорилго
Мэдлэгт суурилсан, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, судалгаа инновацийг хөгжүүлэх, оюунлаг, чадварлаг судлаач мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

17/05/2026

Саяхан квант компьютерт зориулсан дэлхийн анхны үйлдлийн систем (OS)-ийг амжилттай бүтээсэн тухай мэдээлсэн байна

15/04/2026

Нэгэн ухаантай хүнээс “Би яагаад ийм олон атаатан, шүүмжлэгчтэй болчихов оо?” гэж асуухад тэр инээмсэглээд: “Хүү минь, газар дээр хэвтэж байгаа чулуунд сүүдэр гэж байдаггүй юм. Харин өндийж босоод, нар өөд тэмүүлж байгаа бүхэн ардаа сүүдэр унагадаг жамтай.
Чиний араас муулж, шүүмжилж байгаа тэр хүмүүс бол чиний амжилтын ‘сүүдэр’ юм. Сүүдэр тодрох тусам чи хурц гэрэлтэж байна гэсэн үг. Сүүдрээсээ айж буцаж хэвтэх үү, эсвэл гэрлээ дагаад урагшлах уу? Сонголт чинь” гэжээ

30/03/2026

Нобелийн шагналт "Өвгөн, тэнгис хоёр" Эрнест Хемингуэйн зохиол яагаад Нобелийн шагналыг авсныг мэдэх үү ?

84 хоногийн турш далайд гараад юу ч бариагүй өвгөнийг хүмүүс "дуусчихсан амьтан" гэж харж байв. Нийгэмд үнэлэмж нь ингэж унах үед эр хүний дотор нэг сонин механизм ажиллаж эхэлдэг. Жижиг сажиг зүйлтэй зууралдахын оронд уургаа улам л гүн рүү (далай буюу илүү том тооны магадлалруу ) тавьж, асуудлыг нэгмөсөн томоор нь шийдэх гэж бүтэх магадлал бараг үгүй, маш том эрсдэл рүү улайран дайрдаг. Учир нь хүний нас богино.

Нийгэмд алдсан байр сууриа эргүүлж авах гэсэн өвгөн өөрөөсөө том аварга загастай 3 өдөр, 3 шөнө үхэлдэн тэмцэлддэг. Цуцаж ядран, хуруу гар нь олсонд гүн зүсэгдэж, бадайрч мэдээгүй болж байсан ч тэр уургаа тавиагүй.

Мөн амжилт олоод тэр том загасыг бариад буцах замд нь маш олон акулууд (шимэгч) амжилтаас нь (загаснаас нь ) иддэг.

Тэгвэл акулуудад хамаг махаа тасчуулаад дууссан байхад, яагаад тэр барьсан загасынхаа нүцгэн ясыг нь эрэг рүү чирж ирэв? Учир нь тэр яс бол "Би айгаагүй, би эцсээ хүртэл тэмцсэн" гэдгийн ганц гэрч нь байсан.

Бидний олонхийн аав яг л энэ замаар явсан. Нийгмийн дарамт дор гэр бүлээ өөд нь татах гэж боломжгүй шахам зүйлийн араас тэмцсээр насаа барж, бурхны оронд зорьсон байж мэднэ. Гаднаас нь харахад тэдний амьдрал нөгөө мөлжүүлсэн загасны яс шиг гавьтай амжилтгүй мэт харагдаж болно. Гэвч тэдний дотоод тэмцэл, бидний төлөө гэсэн чин санаа яг л тэр өвгөн шиг агуу байсан юм шүү.
Copy

Address

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж, 72/2
Ulaanbaatar
16050

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97688885566

Alerts

Be the first to know and let us send you an email when burged.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to burged.mn:

Share