МУИС - Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • МУИС - Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль

МУИС - Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
http

12/04/2023

МУИС, ХШУИС-ийн Мэдээлэл Компьютерын Ухааны тэнхимийн "Оюутны бүтээлийн уралдаан -2023"-д ирсэн бүтээлүүдийг орууллаа. Та бүхэн манай “МУИС МКУТ Бүтээлийн уралдаан” хуудаст хандаж өөрсдийн таалагдсан бүтээлүүдэд үнэлгээ өгөөрэй. Та нарын өгсөн үнэлгээ шилдэг бүтээлүүдийн шалгаруулалтад ашиглагдах болно.

https://www.facebook.com/profile.php?id=100089830660499
---
Жич: Эдгээр бүтээлтэй холбоотой оюуны өмчийн зөрчлийн мэдээллийг хүлээн авч байна.

МУИС-ын Мэдээлэл Компьютерийн Ухааны Тэнхимийн оюутнуудын дунд зохиогддог Бүтээлийн уралдаан

07/02/2023
Оюутны бүтээлийн уралдаан-2023
01/02/2023

Оюутны бүтээлийн уралдаан-2023

Шилдэг оюутнууддаа баяр хүргэе᠋! МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сур...
09/05/2022

Шилдэг оюутнууддаа баяр хүргэе᠋!
МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын ### олимпиадыг уг ойн нэрэмжит болгон амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн олимпиадад төр, хувийн хэвшлийн 11 их дээд сургуулиас алгоритм, програмчлалын шилдэг 53 оюутан хоёр өдрийн турш тус бүрдээ 100 онооны дөрвөн бодлогыг 4 цагийн хугацаанд бодож уралдсан ба оролцогчдын бичсэн программыг хиймэл оюунд суурилсан автомат системээр шалгаж, хүний оролцоогүйгээр дүгнэснээрээ онцлог юм. Анх удаа олимпиадын явцыг хоёр өдрийн турш олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулав.
Мөн олимпиадын үеэр оюутны бүтээлийн уралдаан зарлаж, тус уралдаанд 7 их, дээд сургуулийн 15 баг хиймэл оюун, блокчейн, метаверс технологийг ашиглан хийсэн бүтээлүүдээрээ өрсөлдсөн байна.
Тус олимпиадын ерөнхий ивээн тэтгэгч “Гэрэгэ Системс” ХХК, ивээн тэтгэгч AILAB, Цахим өртөө ТББ, хамтран зохион байгуулагч “Монголын мэдээлэл зүйн олимпиад” ТББ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.
“Гэрэгэ Системс” ХХК нь улсын програмчлалын олимпиадыг цаашид жил бүр ивээн тэтгэж дэмжиж ажиллахаар болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Монголын Үндэсний Программчлалын Олимпиад 5-р сарын 21нд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны пэйж ху...
09/05/2022

Монголын Үндэсний Программчлалын Олимпиад 5-р сарын 21нд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны пэйж хуудаснаас нь аваарай.

Оюутны программчлалын үндэсний XII олимпиадын хөтөлбөр

Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь ...
05/05/2022

Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын олимпиадыг энэ жил зохион байгуулж байгаа бөгөөд МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан уг ойн нэрэмжит болж байгаагаараа онцлог юм. Тус олимпиадыг 2022 оны 5 дугаар сарын 7-8-ны хооронд зохион байгуулна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасалдаад байсан уг олимпиадыг энэ жил өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн олимпиадад төр, хувийн хэвшлийн 10 гаруй их дээд сургуулиас алгоритм, програмчлалын шилдэг 50 гаруй оюутан хоёр өдрийн турш тус бүрдээ 100 онооны дөрвөн бодлогыг 4 цагийн хугацаанд бодож уралдах ба оролцогчдын бичсэн программыг хиймэл оюунд суурилсан автомат системээр шалгаж, хүний оролцоогүйгээр дүгнэнэ. Мөн олимпиадын үеэр оюутны бүтээлийн уралдаан зохион байгуулна. Бүтээлийн уралдаанд хиймэл оюун, блокчейн, метаверс технологийг ашиглан хийсэн бүтээлүүд оролцож байна.

25/04/2022

Програмчлалын олимпиадад оролцох оюутнуудыг сонгох сорилго
👍Оюутны програмчлалын улсын олимпиад (ганцаарчилсан)
2022 оны 05 сарын 07, 08-нд зохион байгуулагдана.
Шалгаруулалт: 04 сарын 28-нд 18:00 цагт 3-р байрны 108 тоотод (Г.Гантулга багш)
👍Оюутны програмчлалын үндэсний олимпиад (багийн - 3 гишүүнтэй)
2022 оны 05 сарын 21-нд зохион байгуулагдана.
Шалгаруулалт: 04 сарын 30-нд 12:00 цагт 3-р байрны 215 тоотод (Г.Багаболд багш)
тус тус болох тул сонирхсон оюутнууд ирж сорилгод оролцоно уу.

20/04/2022

“ХШУИС-ийн МКУТ-ийн оюутны бүтээлийн уралдаан - 2022” амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Уг бүтээлийн уралдаанд нийт 7 бүтээл ирснээс нийлбэр дүнгээр:

I. Г.Ууганбаяр багшийн удирдсан оюутан Д.Балжинням /20b1num0563/, Г.Зандан-очир /20b1num1201/ нарын “Bagsh.space” бүтээл 1-р байр,
II. З. Цолмон багшийн удирдсан оюутан Г. Саруул/20B1NUM2095/-ын “Монгол дохионы хэлний хөрвүүлэгч” бүтээл 2-р байр,
III. Д.Нанзадрагчаа багшийн удирдсан оюутан Б.Билгүүдэй, Б.Мөрөн нарын “Busify” бүтээл 3-р байр

тус тус эзэллээ.

04/04/2022

ХШУИС-ийн Мэдээлэл Компьютерийн Ухааны тэнхимийн
"Оюутны бүтээлийн уралдаан -2022"-д ирсэн бүтээлүүд - 7

Бүтээлийн нэр: Abook (Audio ном) апп
Оролцогч: О. Дашпунцаг, Г.Энх-Амар
Удирдагч багш: Др Н.Мөнхцэцэг, Маг Ц.Лхамролом

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС - Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to МУИС - Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль:

Share