Язгууртны ёс уламжлал судлалын Академи

Язгууртны ёс уламжлал судлалын Академи Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Язгууртны ёс уламжлал судлалын Академи, College & University, С.Чоймболын гудамж-4, Ulaanbaatar.

16/04/2018

ᠢᠵᠠᠭᠤᠷᠲᠠᠨ
Чингис хааны чулууны бичиг
Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм.

Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ.

Хадан дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамиг монггол улус-ун арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алда-дур онтудалу-га”

“Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүхэй 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.

Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.

МӨНГӨН САВНЫ ЁРООЛ ДАХЬ ХҮННҮ ҮСГЭЭС БҮРДСЭН БИЧЭЭСИЙН ТУХАЙХийхгүй ажлын томыг сонго, чихэнд чимээтэй (чимэгтэй)Хийх аж...
12/04/2018

МӨНГӨН САВНЫ ЁРООЛ ДАХЬ ХҮННҮ ҮСГЭЭС БҮРДСЭН БИЧЭЭСИЙН ТУХАЙ

Хийхгүй ажлын томыг сонго, чихэнд чимээтэй (чимэгтэй)
Хийх ажлын голыг сонго, аргачлалтай
С.Сэргэлэн

Сэргэлэн Интернэйшнл Экспидишион турк уйгурын үеийн руни бичиг угтаа хүннү бичээс гэдэг хөдөлшгүй баримтыг хэл түүх археологи өгүүлсэн хоёр дугаар нийтлэлээр та бүхэнд хүргэсэн билээ. Гуравдугаар нийтлэлээр хүннү бичээс дундад Азийн түрэг гаралтай үндэстнүүдийн болон өнөөгийн түрк улсын хэлээр тайлагдсангүй, бичгийг үлдээсэн үндэстний угш тогтоогдоогүй, бичгийг судлаачид одоо хүртэл тааварлан тайлж байгаа тухай өгүүлсэн билээ.

Харин анхдугаар нийтлэлээр монголчууд бид малгай сольж байснаас толгой солиогүй, Орхон Сэлэнгэ туул голын савдаа хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй тул энэ бичиг манай өвөг дээдсийн бичиг мөн гэж уншигч танд ухуулсан (баталгаа нотолгоо хүргэгдээгүй). Эхлээд уг бичээс бусдынх биш гэдгийг хөдөлшгүйгээр нотлоё дараа нь манай өвөг дээдсийнх болох тухай хөдөлшгүй баримт гаргах утгаар (логикоор) нийтлэлүүд хүргэгдэж байна.

ШОРООН ДОВНЫ МӨНГӨН САВНЫ ХҮННҮ БИЧЭЭСИЙН ТАЙЛАЛ

Эх сурвалж- “Мартагдсан Пүгү аймаг” 2017 Гончигийн Батболд.

Энэ удаагийн нийтлэлээр мөнгөн савны бичээсийг Хүннү-Монгол хэлний судлаач хэрхэн тайлсныг, өвөг түрэг хэлний судлаачид хэрхэн тайлсныг уншигч танд хүргэнэ. Өнөөдөр бид гэр бүлийн ой санамжаараа үндсэн ой санамжтай эх хэлээ бишрэхэд (ойлгоход) бага зэрэг бэрх болно. Бусад үндэстнүүдэд яаж ч тайлбарлаад огт ойлгохгүй гэдгийг та бүү мартаарай.

1. Бичээсийн эхийн сийрүүлэг: /Зураг №1 үзнэ үү./

2. Үсгийн галиг: QWTLGBWLŋa : SABGDSEI: QIBLGNLGBL ŋa

3. Үгийн тайлбар: Котлог болонго сабыг дэшэй ик иблэг н илиг болнго. Сабыг дэшэй буюу савыг дээшээ энэ хоёр үгийг ямарч монгол ойлгоно.

Ик иблэг н буюу Их эв + лэг нь. Их эвийг монголчуудын мэднэ. Их эвлэг нь буюу Их эвлэх нь. Харьцуулах үг: Царай +лаг = царайлаг. Царайлаг нь = cайхан царайлах нь. Их эвлэх нь. Уншигч танд ойлгомжтой болж байгаа байхаа.

Ил гэдэг улс гэдэг үг. Илиг = улсыг. Хүннү бичгээрээ /Зураг №2 үзнэ үү/ гэж (билгэ хааны бичээсэнд ) /Зураг №3 үзнэ үү/ гэж дангаараа (тэсийн, Тариатын бичээсэнд) байна. Котлог = кот + лог буюу гойд + лог. Энд уншигчдад жоохон тайлбар хэрэгтэй. Бид гоц гойд гэж ярьдаг. Угтаа дуудлага нь гоц год гэсэн үг буюу д ж заримдаг ( зарим нь д – ээр дуудна, зарим нь ж-ээр дуудна). Ийм жишээ: адил=ижил, дур гутрав = дур гужрав (нууц товчоо), битгий=бижгий. Энэ тухай хожим нийтлэл хүргүүлнэ. Котлог гэдгийг годлог буюу гоц- годлог гэвэл та ойлгох байхаа.

Бурхны шашны хийморь гэдэг угийг котлогын утгаар өнөө өргөнө хэрэглэж байна. Гоц-годлог болонго савыг дээшээ их эвлэх нь илиг болонго. Энэ өгүүлбэрийг уншигч та ойлговол би баярлана.

Өнөөгийн аман аялгаар: гоц-год болон хө савыг дээшээ их эвлэх нь илиг (улсыг) болон хө. Дээшээ - /Зураг №4 үзнэ үү/ энэ үг надад шинэ үг. Бусад үгс хадны бичээсээр арвин байна.

ЭНД ТИЙН ЯЛГАЛЫН ТОМ АЛДАА БАЙНА

Өвөг дээдсийн бичээсэнд биш өнөөгийн бидэнд. Жишээ нь : чоно харвав гэвэл өвөг дээдэс чоно овогтой хүн харвав гэж ойлгоно. Чоныг харвав гэвэл өвөг дээдэс бидэнтэй адил ойлгоно. Даагыг шүдлэн болгоно гэж хэлдэггүй. Даага өөрөө шүдлэн болдог (хөндлөнгийн нөлөөгүй).
Хөгжилтэй Улс болно гэж бид хэлдэг. Өвөг дээдэс улсыг хөгжүүлнэ гэж хэлнэ. Учир нь улс өөрөө хөгждөггүй. Манай өвөг дээдэс зөв хэлж зөв ойлгодог байсан байна.

МОНГОЛ ХҮНИЙ БИЛЭГДЭЛ

Өнө цагийн монголчууд бид өвөг хүннүчүүд шигээ адилхан дээшээ харсан савыг бэлгэддэг. Хүннүчүүд Тахилга тайллага хийхдээ дээшээ харсан аяган (хавирган) сартай өдрийг харж хийдэг. Хөмөрсөн аяган сар хүннүчүүдийн бэлэг тэмдэг байгаагүй, бүтэн нарны доор дээшээ харсан аяган сар хүннүчүүдийн бэлэг тэмдэг өдгөө манай соёмбод зуларна ( гэрэлтэнэ).

ШОРООН ДОВЫН МӨНГӨН САВНЫ БИЧЭЭС АЛЬ ҮЕИЙХ ВЭ?

Шороон Довын бичээс аль үед бичсэнийг хэлэх боломж байна. Бичгийн хэлбэрээс хархад Уйгарын үеийн бичээс. Энийг /Зураг №5, Зураг №6 үзнэ үү/ үсгүүдээс харж болно. Уг бичээсийн гол утга Илтэй (улстай) болох. Уйгурчууд Киданы дор байсан үе болно. Ингэхлээр 9-р зууны дундаас хойш 11 зууны эхэн гэсэн дүгнэлтэд хүрч байна.

ӨВӨГ ТҮРГ ХЭЛНИЙ СУДЛААЧИД

Шороон Довны мөнгөн савны хүннү бичээс. /Зураг №7, Зураг №8 үзнэ үү/

Дээрх бичээснүүдийг профессор Т.Осава, К.Сүзүки нар уншиж тайлсан нь тун хачирхалтай санагдана.
Танд аз жаргалтай байг,аа! Сэбигдэш аа!
Тэнгэр бурхны сайхан сэтгэл ба хайр ивээл байг,аа!
Монголын судлаач Ц. Баттулга бүр хачирхалтай уншсан байна.
Сибэг Эдси жаргалтай, амгалантай болог оо, өлзийтэй болог оо.
Т.Осава яаж 9-11 р зуунд амьдарч байсан Сэбигдэш найзынхаа нэрийг таниваа. Ц.Баттулга судлаач Сибэг Эдси найзтай юм байна. Хүннү-Монгол хэл судлаач миний бие та хоёрын найзыг хүндэлье. Харин жаргалтай, амгалантай, өлзийтэй гэсэн үгс хаана байна? Савыг бичсэн уйгурчуудын толинд перс араб үгс байхгүй. Уйгуруудаас хэсэглэн 840-д онд Турпан нүүсэн цөөхөн уйгурчуудын толинд нийлээд хожим перс араб үг орсон (энэ тухай сонирхолтой баримтуудыг хожим хүргэе). Залуу судлаач Р.Мөнхтулгын уншлага:
Савны эзэн нь аз жаргалтай, амгалан болог оо. Өлзийтэй болог оо! Сав – энэ үгийг таньжээ.
Хүннү-Монгол хэлийг өвөг түрг хэл гэж андуурав. Эзэнгүй, хэнч ярьдаггүй, эргэх холбоо байхгүй болсон өвөг түрг хэл гэж судлаачид дүгнэв. Таавар уралдаан болов. Хэн том дуугарсан нь, хэн чихэнд их чимээтэй нь өнгөлөх болов. Дээрхи хоёр судлаачийн чимээ Томсоны хажууд өчүүхэн. Дээр тэнгэр нураж доор газар цөмрөхгүй бол тург бидэн эзэн хэвээрээ байна гэжээ ( Хялбарчилсан орчуулга). Тэнгэр итгэ ахуйтай манай өвөг дээдэс нурах Тэнгэрээ итгэх үү.
Толгойд орохгүй зүйл. /Зураг №9 үзнэ үү/ – узай (өнө эртний) хөх тэнгэр (Культээхэний бичээс). Мөнх хөх тэнгэр (Нууц Товчоо). Тэнгэр нурах ойлголт өвөг дээдсэд маань байгаагүй. Тэнгэрийг биет бус орон зай ( SPACE ) гэж тэд хардаг .
ДҮГНЭЛТ: Гол дүгнэлтийг уншигч та энэ удаа өөртөө хийгээрэй. Судлаач Ц.Баттулга, Р. Мөнхтулга хоёрт хэн ч буруу үрүүлэх ёсгүй. Хүннү-Монгол бичиг гэж хэн ч таниагүй байсан. Манай нутгаас олдож байгаа бичээснүүдтэй хэн нэгэн ноцолдох үүрэгтэй. Тэд энэ ажлаа л хийж байсан.
Дээшээ харсан саваар билэгдэв. Гэр бүлийн хэлээр Савыг дээшээ гэж билэгдэв. Үндсэн хэлээр
Билэгдсэн Хурган овогт Сэрээнэндавгын Сэргэлэн. Сэргэлэн Интернэйшнл Экспидишион.
Дараагийн дугаарт C.E.Малов, Г. Жиро, Г. Айдаров, Мухаррем Эргин, Толат Текин,Б.Базылхан, Мехмет Өлмез, Л.Болд нарын таавар үндсэн өгүүлбэрийн бүтцийг эвдсэн тухай....

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2017/09/27

Хадны бичээс тайлал, өнөөгийн байдал манайд судлаач байна уу?Томсон бичээсийг унших түлхүүрийг олсон.Бичээсийг бишрэх (о...
10/04/2018

Хадны бичээс тайлал, өнөөгийн байдал манайд судлаач байна уу?

Томсон бичээсийг унших түлхүүрийг олсон.
Бичээсийг бишрэх (ойлгох) түлхүүр түүнд байсангүй.
С.СЭРГЭЛЭН

Ихэнх монгол судлаачид, дэлхийн эрдэмтэд хадны бичээсийг аль хэдийнэ тайлсан учир бидэнд хийх ажил байхгүй. Тэр том дэлхийн эрдэмтдийн төгс бүтээлийг дагахаас биш яаж эс дагах уу гэж дуу нэгтэйгээр миний урдаас шаагих юм. М.Шинэхүү судлаачийн “Тариатын Орхон бичгийн дурсгал ” 1975 он, “Орхон-Сэлэнгийн Руни бичгийн шинэ дурсгал” 1980 оны хоёр номыг судлахад ул (тэр) судлаач уг бичээсийг монгол хэлээр унших оролдлого хийснийг мэдэв. Ул судлаач судалгааныхаа гүн рүү орсонгүй. Ул эрийн сэтгэл зоригийг би таалав.

DECIPHERMENT - ДЕШИФРОВКА –ТАЙЛАХ

Аливаа үндэстэн түүхэн хөгжлөөсөө хамааран эрт орой заавал үсэг бичигтэй болдог жамтай билээ. Үсэг бичигтэй болно гэдэг нь аман мэдээг тэмдэгтээр хөрвүүлэн түүгээрээ бие биетэйгээ харилцахыг хэлнэ. Хөг долоон ноотоор баглагддагтай адил аль ч үндэсний хэл тодорхой тэмдэгтээр баглагддаг. Баглах тэмдгүүд нь дүрс ( ханз бичиг, зураг бичиг ) байна, авиа тээсэн тэмдэг (үсэг бичиг ) байна. Энэ процессийн хамгийн чухал нь аливаа үндэстэн өөрийн хэлний мөн чанар, зүй тогтолд тэмдэгтүүдийг захируулан засдаг болохоос эсрэгээр байдаггүйг хэлэх нь зүйтэй. Энэ бол хэлний мөн чанар, зүй тогтлоо хадгалах зарчим. Уг заримаас ухарсан үндэстний хэл нь эвдэрч улмаар мөхнө. Анхны аймшигтай шинж тэмдэг нь буруу ярьж зөв ойлгох.
Баглааг тайлахыг Decipherment – Дешифровка гэж латин оросоор нэрлэдэг.

ВИЛЬГЕЛМ ТОМСОН ХАДНЫ БИЧЭЭСИЙГ ТАЙЛАН, УНШИХ ТҮЛХҮҮРИЙГ ОЛОВ

Хүмүүн төрөлхтөн түүхэн хөгжилдөө хэдэн үсэг бичиг бүтээснийг хэлэх хүн өдгөө үгүй биз ээ. Үсэг бичгээ солих нь хүмүүн төрөлхтний арвин үзэгдэл ээ. Хэрэглэхээ больсон бичээс он тоо ахисаар тас мартагддаг. Ийм бичээсийг тайлахын тулд уг хэлээр ярьж байсан хүмүүсийн угшийг (үр хойчсыг) заавал олох шаардлагатай. Тэд хэлнийхээ мөн чанар, зүй тогтлоо хадгалж байдаг. Тайлах бичээс угш хоёрыг харьцуулан судалснаар уг бичээсийн үсгийг эхэлж тайлдаг, хэлийг мэдсэнээр агуулгыг тайлдаг. Ийм аргачлалаар дэлхийд нэртэй Маягийн бичээс, Пирамидын бичээс тайлагдсан. Харин Данийн эрдэмтэн Вильгелм Томсоны хувьд өөр нөхцөл байдал үүсэв. XVIII зууны сүүлээр XIX зууны эхээр Вильгельм Томсон хадны бичээсийг ноцохдоо уг бичээсийг сийлсэн хүмүүсийн угшаар (үр хойчсоор) Орхон голынхоо савд, хөшөөнийхөө дэргэд үеийн үеэс амьдарч буй монголчуудыг биш дундад Азид байгаа лалын шашин дагасан түрэг үндэстнүүдийг сонгов. Тэдний толины (үгсийн сангийн) дийлэнх нь перс араб үгсээс бүрддэг ч үлдсэн цөөн хүннү толь нь Томсонд хадны бичээсний үсгийг тайлахад хүрэлцээтэй байв. Ул эр хадны бичгийн үсгийг тайлан тогтоож, уг бичгийг унших түлхүүрийг олов. Өнөөдөр монголчууд кирилл үсэг бичиг хэрэглэдэг. Кирилл үсэг мэддэг монгол хүн бүр орос хэл мэднэ гэж үгүй. Кирилл үсэгтэй оросууд өнөөгийн монгол бичиг уншаад ойлгоно гэж үгүй. Томсон хадны бичгийг унших түлхүүрийг олсон боловч уг бичээсийг ойлгох түлхүүр түүнд байсангүй. Судалж буй бичгийнхээ унших түлхүүрийг олох өрөөл (хагас) ялалт, хэлийг мэдэж бичгийг тайлах бүтэн ялалт. Хэрэв Томсон монголчуудыг угшаар авсан бол би танд энэхүү өгүүллэгийг бичиж суухгүй, Цэндийн Дамдинсүрэн эх хэлээ ингэж ихээр эвдсэнгүй байх билээ.
Вильгельм Томсоны монголчуудын өв соёлд оруулсан үнэтэй хувь нэмрийг өв соёлоо дээдэлдэг монголчууд бид соёрхон дурсах ёслол хийх үүрэгтэй.

УГ БИЧЭЭСИЙГ ДУНДАД АЗИЙН ТҮРЭГ ҮНДЭСТНҮҮДИЙН ХЭЛЭЭР ТАЙЛАХГҮЙ

Уншигч та өөрөө судлаагүй учир одоохондоо надад эргэлзэж магадгүй гээд өөр эх сурвалж дурдъя. Академич Василий Владимирович Бартольд (1869- 1930) Орос улсад дорнын түүх судлалын сургуулийг үндэслэгч, Дундад Азийн түрэг ард түмний түүхээс өгүүлсэн “Түрэг” 12 цуврал лекц уншжээ. Уг лекцээс манай сэдэвтэй хамаатай хэсгийг танд хөрвүүлж хүргэе.

Тонюкук бичээс
“Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдаагүй, зарим хэсгийн тайлан маргаантай хэвээрээ байна. Одоогийн байгаа орчуулга нь уг хэлний үндэс мэдлэг дээр суурилаагүй болбоос аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй”. В.В. Бартольд (Орчуулсан С.Сэргэлэн.)
Уг хадны бичгийн хэлийг дундад Азийн түрэг үндэстнүүдийн хэлээр тайлсангүй, мөн хэзээ ч тайлахгүй нь тодорхой байна. Өнөөгийн Стамбулын туркуудын толь хамгаас их перс араб үгтэй буюу хадны бичээсийн хэлнээс холоос хол байна. Манай хадны бичээсүүдэд ганц хоёр улсын нэрнээс өөр перс араб үгс байхгүй.
Барьтолд Томсоны ажлын үр дүнг маш оновчтой дүгнэжээ. Уг дүгнэлтийг өнөөг хүртэл хэн ч батлаагүй билээ. “Сэргэлэн интернэйшнл экспедишн” Барьтолдын дүгнэлтийг батлаад зогсохгүй уг хэлтэй холбогдолтой бүх төөрөгдлийг арилгана. Бүх юм цэгцрэх учиртай.

ТОМСОНЫ ГУРВАН БҮЛЭГ ЗӨРҮҮ

VII зууны Тургийн түүхийг эх сурвалжаар судлахын тулд хэлийг нь сурч, мал ахуйг нь мэдэж, тэнгэр итгэ ухааныг олох шаардлагатай. Уг гурван бүлэг мэдлэг Томсонд байсангүй тул бүлэг бүрээр Томсон зөрүү гаргасан. Хэлний хувьд Томсоны зөрүүг хоёр ангилна: нэгт үгийн алдаа – үгийн алдааг засаж болно. Хоёрт, үндсэн хэлээ мэдэхгүйгээс, ялангуяа өгүүлбэр зүйг мэдэхгүйгээс гарсан буруу утга. Буруу засагдахгүй, бурууг зөвөөр солино. Мал ахуй, тэнгэр итгэлийг мэдэхгүйгээс Томсоны гаргасан зөрүү бол зүгээр алдаа биш, зүгээр буруу биш эсрэг утга. Эсрэг утгыг зөв утга руу оруулахын тулд нэг хоёр өгүүлбэрээр бус ул сууриар нь тайлбарлах шаардлагатай.
“Сэргэлэн интернэйшнл экспедишн” манай улсад байгаа харьцангуй бүтэн хадны бичиг болгоноор ном гаргах бөгөөд ирэх 2018-2019 онуудад зөрөөнүүд засагдсан байх болно. Өнөөдөр ихэнх уншигч нар гүнзгий судалгаанд бэлтгэгдээгүй байгаа тул Томсоны алдааг харуулсан хөнгөн жишээ хүргэе.
Тэнгритак тэнгридэ болмш турк билгэ кахан буөдгө улортм.Тэнгрэ тахи – тэнгэр тахихын тахи .
тэнгэрдээ болмш - тэнгэрдээ болсон (энд манай өвөг дээдэс тэнгэрийг орон зай огторгуй гэж харж байна. Хэрэв тэнгэрийг бие эзэн гэж харсан бол тэнгэрээр болгоогдсон гэж бичих байсан).
Тург билгэ хаан – энд ямар ч тайлбар хэрэггүй.
бу өдгөө - ул өдгөө буюу энэ одоо гэсэн үг.
Улортм энэ үгийг гурав салган ул –суурь гэсэн үг. Өдгөө ул -суурь гэж хослуулж хэрэглэнэ. Ор-бай буюу байлгахын бай. Хөлд орлоо гэдэг хүннү үгээ бид өдгөө хэрэглэсээр байна. Хүүхэд хөлтэйгөө төрдөг шүү. Энд хөл ямар ч хамаа байхгүй. Хөл гэдэг бол явна гэсэн үг. Орлоо гэдэг нь байлаа болно. Хөл орлоо гэдэг нь явж байлаа гэсэн утга. Тм-Т страдательны залог- бусдаар үйлдүүлэхэд хэрэглэдэг (Хүннү бичээс болон Нууц товчоонд арвин хэрэглэсэн). Ц.Дамдинсүрэн орчин цагийн монгол хэлнээс хассан. Одоо бид бүгдийг ойлгоно.
Гэр бүлийн монгол хэлээр бол Тэнгэрээ тахиж, тэнгэртээ болсон түрг билгэ хаан бу өдгөө ул аа байлтав. ( бусдаар хийлгүүлэв.)
Үндсэн хэлээр бол Тэнгритак тэнгридэ болмш турк билгэ кахан буөдгө улортм. I, the God-like, Heaven-bred Turkish Wise (Bilga) Kagan, I have mounted my throne. ( В.Томсон.) Би, Ертөнцийн эзэн адил, Тэнгэрээр бойжигдсон Түрг Билгэ Хаан ширээнд суулаа. (Орчуулсан С.Сэргэлэн).
Тариалан ахуйчдын сэтгэлгээг мал ахуйчдын сэтгэлгээ рүү хөрвүүлэх амаргүй. Эсрэг утгуудыг олъё.
Тэнгэрээ тахиж Хаан болдог. Өгөөдэй дөчин онгон охиноор тэнгэрээ тахиад хаан болсон (the History of the World- conqueror by Ala-ad-Din Ata-Malik Juvaini ) . Тэнгэрийг бид сав огторгуй гэж харна. Тийм учир хэзээ ч хэн ч тэнгэртэй өөрийгөө адилтгаж байгаагүй. Нөгөө нэг логикийн алдаа эхэлж хаан ширээндээ суугаад хаан болдог. Хаан болчихоод хаан ширээд суух логикгүй буюу утгагүй.
ДҮГНЭЛТ: Өвөг дээдсийнхээ бичээсийг бид өөрсдөө тайлна. Харийн багш дагавал буруу замаар будаа тээх болно. Дараагийн дугаарт Шороон довноос олдсон савны бичээсийг та бүхэнд хүргэнэ. Харийн багшийн монгол шавь нар мэдэхгүй хэлээ байхгүй хэлээр яаж тайлсныг уншигч танд хүргэнэ. Үндэснийхээ ой санамжийг гэр бүлийн ой санамжтай гүрэгч Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэн.

Эх сурвалж: “Сэргэлэн интернэйшнл экспедишн”.

ХҮННҮ БИЧИГ________________________________________Өнөөдрийн монголчууд “би мэдэхгүй бол минийх биш“ гэж сэтгэж байна.Үе...
10/04/2018

ХҮННҮ БИЧИГ
________________________________________
Өнөөдрийн монголчууд “би мэдэхгүй бол минийх биш“ гэж сэтгэж байна.
Үе үеийн еврейчүүд “би мэдэхгүй бол бусад огт мэдэхгүй” гэж сэтгэж байна.
Өнөөгийн Монголчууд гэр бүлийн ой санамжтай, үе үеийн Еврейчууд үндэсний ой санамжтай байна
С.Сэргэлэн.

Сэргэлэн Интернашионал экспидишион монгол улсын нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг судлаад уг бичээсүүдийг манай өвөг дээдэс бидэнд зориулан хадан дээр сийлэн үлдээсэн гэдгийг хөдлөшгүйгээр тогтоолоо (энэ талаар дуусашгүй олон баримт гарах тул уншигч та бүү яараарай). Уг бичгийг яаж нэрлэх уу гэдэг асуудалтай бид тулгарлаа.

ЯАГААД ӨВӨГ ТҮРЭГ ХЭЛ ГЭЖ НЭРЛЭВ?
Яагаад ингэж нэрлэсэн ухааныг нь таньд хүргэе. Түрэг гэдэг үг Тонюкук, Культегин, Билгэ хаан, Ачхөлөг хаан, Түрүйн хааны бичээсүүдэд Түрэг бидн гэсэн үг гардаг. Уг бичгийг түргүүд бичсэн нь ойлгомжтой. Түрк, Түркман, Азербайджан гэх мэт улсууд ганц Түрэг гэдэг үгийг сонсоод самсай нь шархирав. Тэд бичсэн хэлийг огт ойлгохгүй тул өвөг гэж нэрийдэв. Өвөг түрг ( ancient turkish) хэл гэж нэрлэсэн ухаан нь энэ.
Энд нэг зүйл байрандаа байхгүй байна. Ачхөлөг хааны бичээс бол уйгарын бичээс. Өнөөгийн Шинжааны уйгурууд уйгур бичиг гэж нэрлэх бүрэн эрхтэй болж байна. Уг хэлийг эрт дээр хэрэглэж байсан өдгөө ойлгохоо больсон тул өвөг уйгур гэж нэрлэх байх.
Хадны бичээсийг бидэнд үлдээсэн түргүүдээс хэсэглэсэн ( тасарсан ) өнөөгийн Стамбулын турк ямар үндэстэнүүдтэй гүрэлдэн (холилдон) эх нутгийн биднээс зүс царайгаа өөр болгосон тухай, уйгуруудаас хэсэглэсэн ( тасарсан ) өнөөгийн Шинжааны уйгурууд ямар үндэстэнтэй гүрэлдэн (холилдон ) эх нутгийн биднээс зүс царайгаа өөр болгосон тухай, дээрхи хоёр хэсэгтэн толио (хэлээ) ямар тариалах үндэстэнүүдийн тольтой (хэлтэй) гүрснээр эх хэл болох Хүннү – Монгол толиосоо хэр хол даялуулсан тухай “Овогийн үүсэл, овогийн үлтэл (алга бололт)” нийтэллээрээ уншигч таньд хожим хүргэнэ.
СЭРГЭЛЭН ИНТЕРНАШИОНАЛ ЭКСПИДИШИОН ЮУ ӨӨРЧЛӨВ.
Бид өвөг дээдсийнхээ хэлийг танив. Уг бичээсүүдийн өгүүлбэр, үг, авиа зүйнүүд нь бүгд өнөөдөр бидний хэрэглэж байгаа монгол хэлтэй адил байв. Олон жишээнүүдээс хоёрыг дурдая.
1.
Абын түрг биднихэ илин (улсын) төр үүсэн тоото барьсан.
Аавын төр үүссэн – гэж энэ дэлхий дээр зөвхөн манай өвөг дээдэс хэлхээс өөр хэний ч өвөг дээдэс ингэж хэлэхгүй..
уг өгүүлбэр нь - аавын төр үүсэн , (хүн амынхаа) тоогоо барилаа гэж өгүүлжээ.
Өдгөө манай ня-бо нар тоо бариулдаг хэвээрээ байгаа. Тоогоо барих гэдэг нь ганц тоог өгүүлнэ. Тоотоо барина гэдэг нь олон тоотыг өгүүлнэ.
2.
Од тэнгри ёсоор ихэс угул улуглуй төрөмс. Үлүглүй – энэ үг Нууц Товчоонд үхэхээр гэсэн утгаар олон гарна. Төрөмс – энэ үг өнөөдөр төрсөн гэсэн үг буюу мс яагаад сан болсон тухай хожим сэдэв болгож хүргэнэ.
Ингэж бидэнд өвөг дээдэс минь бичиж үлдээжээ. Бид үүнийг яаж үл таних вэ! ( Харийнхан хэрхэн буруу уншсаныг сэдвээсээ хазаахгүйн тулд хожим гэрчилье). Хадны бичээсийн хэл орчин цагт хэргэглэгдэхээ больсон өвөг хэл биш монголчууд бидний хэргэлэж байгаа амьд хэл байна.
ХҮННҮ БИЧИГТЭЙ БАЙСАН УУ?
Энэ асуултанд хариулахын тулд Дундад улсын үе үеийн түүхэн баримтуудыг сөхөв. Цочоо баримт олдов.
“Умард Улсын Түүх” Түрэг Тэлэгийн хэсэгт “түргүүдийн үсэг бичиг хүннү луугаа адил” гэж тэмдэглэжээ.
Судлаачид бид цочов. 6-р зууны эхэн үед Ашнаачууд бичигтэй байжээ. Ашнаа Хүннү ижил бичигтэй гэж дээрх эх сурвалжинд тэмдэгджээ. Энэ эх сурвалж хүннүчүүд бичиг үсэгтэй гэснийг хөдлөшгүйгээр баталж байна. Хүннүчүүд бичигтэй байсан болохоор 3-р зуунд манайхаас тасарсан унгарууд уг бичгээсээ авч явсан байх ёстой. Ийм бичээсүүд унгараас олдсон.

Үнэхээр бичиг адил байна. Ямар үндэстнүүдтэй унгарчууд гүрэлдэн зүс царайгаа эх нутгын биднээс өөр болгов, яагаад унгурчуудын хэл яриа ангид (ондоо) болсныг, яагаад тэд нүүсэн гэдгийг уншигч таньд хожим ухуулна.
ХЭЗЭЭ ХҮННҮЧҮҮД БИЧИГГҮЙ БАЙСАН БЭ?
“Хүннүгий дээдэс нь Шя-гийн хойчис.... Мал агуурсанд голдуу адуу, үхэр, хонь буй.... Хот хэрэм барьж нэгэн газар сууж тариалан эрхлэхгүй. Өвс ус дагаж нүүдлэллэн. ...Үсэг бичиггүй. Өгүүлж хэлснээрээ болно.” (Түүхэн тэмдэгэлэл, зуун аравдугаар боть. Хүннүгийн шастир, арван тав). Уг түүхэн сурвалжаас Хүннү эхэндээ өөрийн бичиггүй байжээ. Тохироо, гэрээ, хэлцэлийг амаар хийдэг байсныг бид мэдлээ.
Сыма Цянь Түүхэн тэмдэглэлийнхээ эхэнд тариалан эрхэлдгүй , бичиг үсэггүй тухай дурссан нь хүннүчуудын өвөгийн тухай буюу НТӨ 3-р зуунаас өмнөхийг өгүүлж байна гэж ойлгож болно. Учир нь НТӨ 119 онд Хан Улсын цэрэгүүд Хүннүүг дайлан, нөөц будааг нь шатаагаад явлаа гэж Сыма Цянь уг сурвалждаа дурдсан. НТӨ 2-р зуунд Хүннүчүүд будаатай байжээ. Будаа тариалдаг байжээ. Өөрийн бичиггүй байх нэг хэрэг, бичиг хэрэглэх өөр хэрэг. Түүний дараа он (НТӨ 176 онд) шаньюгаас Хан улсад захиа явуулан “Тэнгэрээс тохиосон Хүннүгийн их шаньюйгаас хааны амгаланг хүндлэн асуув... “. гэж “Түүхэн тэмдэглэлд” бичигджээ. Модон шанью Хан улсын хаантай захиагаар харилцдаг байжээ. Дараагийн нэгэн сонин баримт бол Модонг ойчсоны (нас барсаны) дараа Лайшин шанью болов. Лайшинд Хан улсаас барьсан гүнжийг дагаж ирсэн тайган Жон Хан Юэ хүннүчүүдэд бичгээр хүн малыг хэрхэн бүртгэхийг зааж өгсөн баримт байна. Хүн малаа бичгээр бүртгэсэн бол губчур сэлтээ (өнөөгийн татвар) бичгээр бүртгэсэн болно.
Наран мандан эхлэх Хянган нутаг, Наран урт (өндөр) зогсох Бор толгой, Түмдийн Тал, Наран асгана (шингэнэ ) Үенч голын цаанаТөмөр хаалганы нутаг, шөнө урт (өндөр) зогсох ойн нутгаар улс төр, эдийн засгийн толь
(үгсийн сан ) бичиг үсэгтэйгээ живхрэн нэг боллоо. Бичиг үсэгний ач тусыг хүннүчүүд ухаарлаа. Ханз бичиг дундадын тариалах ахуйчдын дүрс бичиг болно. Мал ахуйтан бидэнд уг ханз бичиг их бэрх буюу систем нь таарахгүй. Бидны ярианд хөг байхгүй. Дундадын тариаланчид ярианд дөрвөөс зургаан төрлийн хөг байна. Ханц бичгийн суурь бол хөг. Ханзыг сурхад цаг цав их гарна. Иймд өөртөө тохирсон бичигтэй болох хэрэгцээ гарч ирсэн. Ийм бичиг үсэгтэй бид НТӨ 2-р зуунд болсон. Уг бичгийг бид өөрсдөө зохиосон уу гаднаас авсан уу гэсэн асуулттай бид тулгарлаа. Тухайн үед гийгүүлэгчтэй тулгуурласан системтэй Арамей бичиг байжээ.

НТӨ 8-р зуунд гарсан бичиг үсэг. Манай хүннүү бичиг бас гийгүүлэгчид суурилсан, гийгүүлэгч бүр эгшиг авж явдаг. Уг хоёр бичээсийн систем адил байх магадлалтай. Судлаач бид арамей бичгийн талаар гүн мэдлэг олоогүй тул энэ сэдвийг нээлттэй үлдэе.
( Хүннү бичиг үсэгтэй болсоор баримжаа хэл яриатай болсон тухай, дундын бичиг үсэгтэй нэг үндэстэн бий болсон тухай, дундын тоо тооллого хэмжүүртэй болсон тухай, яагаад бид одоо хүртэл заримдаг дуудлагатай болсон тухай, яагаад манай өвөг дээдэс өөрийн хэлний мөн чанар, зүй тогтолыг эвдэхгүйн тулд хэрэглэх бичиг үсгэндээ авиа зүй, үсэг зүй засварыг хийж ирэв. Яагаад эрдэмийн дээд толь болох тухай хожим хүргэх тул уншигч та түр хүлээнэ үү).
ДҮГНЭЛТ:
Хүннүүчууд анх гадаад харилцаандаа бичиг хэрэглэж байжээ. Дараа нь дотоод хэрэгцээндээ бичиг хэрэглэсэн байна. НТӨ 2-р зуунд хүннүчуудын амьдарлын салшгүй хэрэгцээ үсэг бичиг болжээ. Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хадны бичээсүүд түрг уйгурын орон зайд (үед) хамаарагдах боловч бичиг үсэг нь хүннүгээс өвөлж иржээ. Уг бичиг манай ууган бичиг болно. Бид ууган бичгээ мянга хоёр зуун жил хөгжүүлэн, живхрүүлэн хэрэглэжээ. Өнөөдөр монголчууд бид дөрөв дэхь мянгандаа бичигтэй явна. Ийм улс өнөө хэр олон бол?
Бид манай эрины өмнөх 2-р зуунд үсэг бичигтэй болсон үндэстэн. Үндэснийхээ ой санамжыг сэргээе!
Хурган овогт Сэрээнэндагва овогтой Сэргэлэн
Сэргэлэн Интернашионал Экспидишион.
Дараагийн нийтлэл – В.Томсон болон В.Радлов нар Билгэ Хаан, Культегины бичээсүүдийг анх 19-р зууны эхээр судлан дэлхий нийтэд ном болгон хүргэсэн хүмүүс. Вильгелм Томсон хүннү бичгийн үсгийг тайлснаар монголчууд бидэнд том тус хүргэв. Даний эрдэмтэн Томсон Хүннү бичээс унших түлхүүрийг олсон нь үнэн, хүннү бичээс бишрэх ( ойлгох) түлхүүр түүнд байгаагүй нь бас үнэн. Энэ тухай дараагийн нийтлэлдээ өгүүлнэ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2017/09/13

БИД ХҮННҮ БИЧЭЭСЭЭ ТАЙЛСНААРМЯНГАН ЖИЛ ТӨӨРӨГДСӨНӨӨ ОЙЛГОВХэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл № 1Өөрийн нутаг дээр байг...
10/04/2018

БИД ХҮННҮ БИЧЭЭСЭЭ ТАЙЛСНААР
МЯНГАН ЖИЛ ТӨӨРӨГДСӨНӨӨ ОЙЛГОВ

Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл № 1

Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийнх гэдэг улс манайхаас өөр хаана байна. Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийн багшаар судлуулчихаад, судалсан багшийнхаа хамгийн үнэнч шавь болохын тулд хоорондоо уралддаг судлаачид манайхаас өөр хаана байна.

Асуултын хариуг сураглаж буй С.Сэргэлэн

Хүннү бичээс тайлан түгээгч “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллага 2012 онд байгуулагдав. Энэ төрийн бус байгуулагыг түүх, археологи, гадаад хэл, орон нутаг судлал, мал ахуй судлал, контент найруулга, олон нийтийн харилцаа гэх мэт олон салбарт мэргэжлээрээ тэргүүлэгч, олон улсын монголчууд бид баг болон байгуулав. Үндэснийхээ ой санамжийг сэргээн, өнөөгийн гэр бүлийн ой санамжтай гүрхийг (залгахыг) зорин ажиллаж байна.

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Үндэсний ой санамжийг тээсэн түүхэн эх сурвалжуудын дийлэнх нь устгагдаж, өдгөөг хүрээгүй билээ. Өдгөө байгаа түүх, археологийн дийлэнх эх сурвалжийг бидний өвөг дээдсийнх биш харийх гэж монгол судлаачид үзэж байна. Шууд хэлэхэд, монгол судлаачид өвөг дээдсийнхээ хойч үедээ үлдээсэн түүхэн бичээсүүдийг өдгөө хүртэл таниагүй байна. Өөрсдөө судлаагүй, судалсан ч ухааныг нь олж чадахгүй байгаа нь өнөөдөр улсаас цалин авч байгаа монгол судлаачдын дүр төрх мөн.

Манай мал ахуй ул-суурьтай түүхэн эх сурвалжуудыг харийн тариалах ахуй ул-суурьтай судлаачид судалснаар тэдгээрийн мөн чанарт, зүй тогтцод буруу дүгнэлт өгсөн. Түүнийгээ дэлхий даяар цацсаар монголчууд биднийг төөрөгдүүлэх үүд хаалгыг нээв. Харин тэр төөрөгдлийн үүд хаалгаар биднийг хөтлөн оруулсан судлаачид бол харийнх биш монгол судлаачид болно. Олон улсын судлаачдын олонх хэсэг монголчуудыг хүннүгийн хойд угш биш гэж үздэг. Харин унгар, түргийг, уйгар хүннүгийн жинхэнэ угш гэж үзэж байна. Уг үзэл тэдний сайнаас дэлхийд ноёрхоод байгаа юм биш бидний муугаас болоод байна.

Хэрэв Цэндийн Дамдинсүрэн өвөг дээдсийнхээ бидэнд зориулан үлдээсэн хадны бичээсүүдийг таньсан бол, өнөөдөр монголчууд бид үе мөчөөрөө таслуулсан, тасалсан түүхтэй үлдэхгүй байсан буюу өдгөө монгол хэлний утга-авиа ингэж доройтохгүй, газар авсан дүрмийн алдаа гарахгүй байсан.

Мөн Сэргэлэн интернэйшнл экспедишн байгуулагдахгүй байсан нь лавтай.

БИД ЮУ ХИЙВ

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа: Тоникукээс хойч үедээ агуу үйлсээ магтан үлдээсэн чулуун бичээс, Билгэ хаанаас хойч үедээ төрийн зөв бодлогыг захин үлдээсэн чулуун бичээс, Култээхэнд хүндэтгэл үзүүлсэн чулуун бичээс, Ачхөлөг хаанаас түрэг уйгур хоёр яаж амархан нэгдэн уйгур эл (улс) болсныг өгүүлсэн чулуун бичээс (Моюнчур гэж ташаа нэрлэснийг дараа танд дэлгэрэнгүй тайлбарлана), Торуйн хаан Өтүгүни чанга хойно, оройг нь чиглүүлэн, тайз толгойг чанга чиглүүлэн Өргөөгөө барьсныг өгүүлсэн (Тариатын гэж нэршсэн) бичээс, Тэсийн бичээс нь уйгур хаан их айлын нутгийг хэрхэн гүрснийг (нэгтгэснийг) өгүүлсэн гэх мэт гол бичээсийг шинжлэн ухааныг нь олов. Дундад улсын түүхэн тэмдэглэлүүдэд байх бидний өвөг дээдсийн тухай өгүүлсэн доорх 13 бүлгийг монгол хэл дээр манай хүннү судлаач Батмөнхийн Батжаргал буулган, ном болгон гаргав.

1. “Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир Сыма Цэни,

2. “Хан улсын бичиг” Хүннүгийн шастир Бангу,

3. “Хуучин Тан улсын бичиг” Баруун Рун Лүй шү,

4. “Хожуу Хан Улсын бичиг” Баруун орны шастир Фани Э,

5. “Хуучин Тан улсын бичиг” Бэй ди Лиу шу,

6. “Хуучин Тан Улсын Бичиг” Уйгур Лиу шу,

7. “Хуучин Тан улсын бичиг” Дээд Түрэг Лиу Шу,

8. “Хуучин Тан улсын бичиг” Доод Түрэг Лиу Шу,

9. “Умард төрийн түүх” Түрэг Тэ Лэ Ли Янь-Шоу,

10. “Хожуу Хан улсын бичиг” Ухань Сяньбигийн шастир Фань. Э,

11. “Хожуу Хан улсын бичиг” Өмнөд Хүннүгийн шастир Фань. Э,

12. “Хожуу Хан улсын бичиг” Баруун орны шастир Фань. Э,

13. “Гурван улсын ойллого “Вэй улсын бичиг Уван, Сяньби, зүүн И-ийн шастир Чэн Шоу.

ЮУ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА

Манай өвөг дээдсийн тухай бичсэн харийн номон эх сурвалжуудтай манай өвөг дээдсийн бидэнд үлдээсэн хадны бичээсүүд, цаг хугацаа, түүхэн үйл явдлуудаараа тааран нэгдэхээр манай түүх өөр болж байна. Өөр болохдоо зүгээр өөр биш ул-сууриараа өөр болж байна. Уншигч та бүхэнд нэг үгээр хэлбэл бид “Малгай сольсноос биш толгой солиогүй. “Орхон, Сэлэнгэ, Туулын сав газартаа хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Бидний зорилго бол түүх өөрчлөхөд оршихгүй, түүхийг харж байгаа бидний сэтгэлгээг өөрчлөхөд оршиж байна. Бүх зүйлс цэгцрэх учиртай.

БИД ЯМАР СЭДВИЙГ ХӨНДӨХ ВЭ?

Мэдээж нэг үгээр зөвхөн дүгнэлтээ илэрхийлнэ. Харин ямар эх сурвалжид юу байна, өнөөдөр бид ямар хэлээр ярьж байна, биднийг төөрөгдүүлээд байгаа турк уйгурын толинд (үгсийн санд) хэдэн хувь нь хүннү үгс хэдэн хувь нь перс араб үгс байна, монголчууд бидний толинд (үгсийн санд) хүннү үгс хэд байна, яагаад Махмуд ал Кашкарийн толь бичиг бидэнд өнөөг хүртэл үлдсэн хамгийн эртний толь бичиг болох тухай, яагаад уг толь бичгийн үгсийн 80 хувийг бид одоо хүртэл хэрэглэж байхад бусад нь 10-30 хувийг хүрэхгүй хэрэглэж байгаа. Яагаад чулуун бичээсүүдэд перс, араб үгс байхгүй байна, яагаад уг чулуун бичээсийг өвөг түрг хэл гэж буруу тодорхойлов. Яагаад бид чулуун бичээсэн дэх эх хэлээ таньсангүй вэ. Овог яаж үүсдэг, яаж үгүй болдог тухай, яаж айлж аймагладаг тухай, яагаад бид манай он тооллын өмнө II зуунд эх бичигтэй болсон тухай. Яагаад киданы үед тоо бичиг солигдсон тухай, яагаад нууц товчоог одоо хүртэл маш дутуу сэргээсэн тухай олон зүйлийг хөдлөшгүй баримтаар та бүхэнд хүргэнэ.

ЯМАР ДАВТАМЖААР ХҮРГЭХ ВЭ?

“Өнөөдөр” сонины лхагва гаригийн дугаар болгонд та бүхэнтэйгээ төлөвлөсөн 36 судалгааны нийтлэлээрээ уулзах болно. Мөн сар болгон нийтлэгдсэн дөрвөн нийтлэлээ багцлан лекц унших болно.

“Сэргэлэн интернэйшнл экспедишн”

Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэн

УНШИГЧ ТА БИДЭНД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ !

Өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа чулуун бичээсүүдийг манайх биш харийнх гэдэг улс манайхаас өөр хаана байна?

Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийн хүнээр судлуулчихаад, судалсан нэгнийг багшаа гэж өргөмжилсөн судлаачид манайхаас өөр хаана байна?

Өргөмжилсөн багшийнхаа хамгийн үнэнч шавь болох гэж хоорондоо уралдсан судлаачид манайхаас өөр хаана байна?

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2017/09/06

09/04/2018

🇲🇳 ️Мэдвэл зохихуйд тань дэм болохын төлөө
-------------------------
СУДАР БИЧГИЙН АЛТАН САН: “Юань улсын судар”
/баримтат кино/

18/03/2018

Монгол цэргийн баярын мэндийг хүргэе.
Монгол улсын төлөө зүтгэе.

12/03/2018

Г.Эрдэнэчимэг - Мөнх тэнгэрийн хурай
~
Эжий эх газартаа хайраа шингээж дээдлэн сүслэн мөргөе өө
Энх цагаан сарандаа хүслээ шивнэн даатган залбирч мөргөе өө
Уул усны лус савдаг сэр
Ураг олны золбоо хийморь мандаж байгээ
Улс Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа
Хурайлан хурайлан дуудая аа
Дахилт:
Ээ ээ ээ саран мину
Ээ ээ ээ тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр мину
Эцэг дээд тэнгэртээ хүслээ шивнэн алдлан сүлдлэн мөргөе өө
Ээлийн их нарандаа цацлаа өргөн даатган залбирч мөргөе өө
Хас төрийн их цадиг сэр
Хамаг олны заяа зол нь дэлгэрч яваг ээ
Хөх Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа
Хурайлан хурайлан дуудая аа
Дахилт:
Ээ ээ ээ наран мину
Ээ ээ ээ тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр мину
Өндөр их дээдэстээ итгэлээ илгээн талархан сөгдөн мөргөе өө
Өр дулаан галдаа өргөлөө өргөн даатган залбирч мөргөе өө
Хаан суу заль чин үнэн сэр
Хотол олны үрс нь энх амгалан байг ээ
Хамаг Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа хурайлан хурайлан дуудая аа
Дахилт:
Ээ ээ ээ голомт мину
Ээ ээ ээ тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр минь

Самандын Жавхлан 2017.02.21

Address

С.Чоймболын гудамж-4
Ulaanbaatar
976

Telephone

70070550

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Язгууртны ёс уламжлал судлалын Академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Язгууртны ёс уламжлал судлалын Академи:

Share