The Department of Economics of the UFE

The Department of Economics of the UFE Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from The Department of Economics of the UFE, College & University, The Department of Economics, the University of Finance and Economics, 13381, Peace Avenue-5, Bayanzurkh District, P. O. Box/49, Ulaanbaatar.

🎓 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр СЭЗИС-ийн бакалаврын Эдийн засаг хөтөлбөрийг 20 оюутан амжилттай төгс...
10/06/2026

🎓 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр СЭЗИС-ийн бакалаврын Эдийн засаг хөтөлбөрийг 20 оюутан амжилттай төгслөө.
Төгсөгчид сургалтын төлөвлөгөөнд заасан багц цагийг бүрэн дүүргэж, төгсөлтийн дипломын судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэлээ.
Сургуулиа амжилттай төгссөн төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдын сурч боловсрох болон ажил хөдөлмөрийн замналд нь өндөр амжилт хүсье!

Экономиксийн тэнхимийн энэ жилийн хаалтын семинарыг 2026 оны 6 сарын 5 өдөр 15 цагаас С-605 танхимд зохион байгуулах гэж...
03/06/2026

Экономиксийн тэнхимийн энэ жилийн хаалтын семинарыг 2026 оны 6 сарын 5 өдөр 15 цагаас С-605 танхимд зохион байгуулах гэж байна. Семинарт тэнхимийн шинэ, залуу багш нар судалгааны ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг хийнэ. Тухайлбал,
1. П.Номуунзаяа "Essay on Government Expenditure of Mongolia"
2. Д.Болормаа "Monetary policy and Stock Market: Evidence from UK and US"
Сонирхсон багш, судлаач, оюутнуудыг урьж байна.

МУИС-ШУС-аас жил бүр зохион байгуулдаг "Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ" улсын XIX олимпиадад СЭЗИС-ийн I ...
26/05/2026

МУИС-ШУС-аас жил бүр зохион байгуулдаг "Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ" улсын XIX олимпиадад СЭЗИС-ийн I курсын оюутнууд амжилттай оролцож “Absolute Zero” баг дэд байр, “Рент горилогчид″ баг гутгаар байр, хувийн амжилтаар I курсын оюутан Г.Цэлмэг гутгаар байранд шалгарлаа.
🎉🎉🎉🎊🎊🎊
Оролцсон нийт оюутнуудаа баяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн оюутнууд Сангийн Яамны нэрэмжит “Төсвийн үр өгөөж, үр ашиг нөлөөллийн шинжилгээ” сэдэв...
26/05/2026

СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн оюутнууд Сангийн Яамны нэрэмжит “Төсвийн үр өгөөж, үр ашиг нөлөөллийн шинжилгээ” сэдэвт 5 дахь дэх удаагийн эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд амжилттай оролцлоо.
Амжилтаас дурьдвал:
• СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Б.Бат-Амгалан “Улсын төсөвт эрдэс бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн тооцооллын олон улсын ба дотоодын туршлагын судалгаа” бүтээлээр ТЭРГҮҮН БАЙР;
• СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Ц.Энхжин, Ц.Буян-Өлзий, Д.Билгүүндэлгэр нар “Эрчим хүчний салбарын мега төслүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөг салбар хоорондын тэнцэл ашиглан шинжлэх нь” бүтээлээр ДЭД БАЙР;
• СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Л.Пүрэвжав “Хүн амын насжилт ба тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдал” бүтээлээр ТУСГАЙ БАЙР;
Сангийн Яамны нэрэмжит эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд бүтээлээ илгээсэн болон амжилттай оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье!

СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн оюутнууд Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу суд...
26/05/2026

СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн оюутнууд Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаанд амжилттай оролцлоо.
Амжилтаас дурьдвал:
• СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Ш.Түшиг, Б.Төгсбилэг, А.Энхдэлгэр нар “Динамик багц удирдлагын асуудлыг агент сургалт буюу хиймэл оюун ухаан ашиглан шийдэх нь: Дифференциал гүйцэтгэлийн хэмжүүр ашиглах нь” бүтээлээр ДЭД БАЙР;
• СЭЗИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Л.Пүрэвжав “Монгол Улсын уул уурхайн бус экспортын төрөлжилтийн боломжийн бүтээгдэхүүний түвшний шинжилгээ” бүтээлээр ТУСГАЙ БАЙР
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд бүтээлээ илгээсэн болон амжилттай оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье!
https://www.facebook.com/photo?fbid=1298124829157910&set=pcb.1298131012490625

15/05/2026
СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн босго онооhttps://www.facebook.com/photo/?fbid=1471201461374391&set=a.4391478...
14/05/2026

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн босго оноо

https://www.facebook.com/photo/?fbid=1471201461374391&set=a.439147857913095

🎓СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн босго оноо

🌐 Бүртгүүлэх холбоос: admission.ufe.edu.mn
☎️Холбогдох дугаар: 85058035



Канадын Конкордиа Их Сургуулийн профессор асан Дамбын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний х...
12/05/2026

Канадын Конкордиа Их Сургуулийн профессор асан Дамбын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6-р сарын 24-25-нд “Монголын эдийн засгийн холбоо”, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхим хамтран зохион байгуулах гэж байна.

https://www.facebook.com/photo/?fbid=122175407360911268&set=a.122109437954911268

Оюуны эрэл хайгуулч, нэрт эрдэмтэн Дамбын Лхагвасүрэн.

Канадын Конкордиа Их Сургуулийн профессор асан Дамбын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6-р сарын 24-25-нд “Монголын эдийн засгийн холбоо”, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхим хамтран зохион байгуулах гэж байна. (бүртгүүлэх холбоос: https://forms.gle/tsRM5ub9CteuWsWb7 )

Д.Лхагвасүрэн нь 1995 онд МУИС-ийг физикийн бакалавраар төгсөж, улмаар 2001 онд АНУ-ын Колорадо Денверийн Их Сургуульд эдийн засгийн ухааны магистр, 2007 онд Нью-Йоркийн Рочестерийн Их Сургуульд эдийн засгийн ухааны доктор зэргүүдийг тус, тус хамгаалсан.
Тэрээр
• 1995-1997 онд ШУА-ийн Физик Техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
• 1998-1999 онд “Монгол даатгал” улсын үйлдвэрийн газар гадаад даатгалын менежер
• 1999-2001 онд АНУ-ын Колорадо Их сургуулийн Эдийн засгийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан
• 2006-2007 онд АНУ-ын Чикаго хотын Нортвестэрнийн Их сургуулийн Санхүүгийн тэнхимд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
• 2007-2014 онд Канадын Конкордиа Их Сургуулийн эдийн засгийн тэнхимд туслах профессор
• 2014-2016 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд зочин профессор
• 2018-2019 онд Конкордиа Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Магистр, докторын хөтөлбөрийн захирал
• 2020-2024 онд Канадын Конкордиа Их Сургуулийн эдийн засгийн тэнхимийн орлогч дарга
• 2014-2025 онд Конкордиа Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, профессороор ажиллаж байв
2016 оноос “Journal of Labor Research” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, 2024 оноос “Centre Interuniversitaire de Recherche en Économie Quantitative” төвийн шинжлэх ухааны зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Профессор Д.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн эдийн засаг, түүний динамик, макро эдийн засгийн мөчлөг ба стохастик загварчлал, олон секторт эдийн засаг, хэрэглээний эконометрик, тоон шинжилгээний аргын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвиж, “Journal of Monetary Economics”, “European Economics Review”, “Annals of Economics & Statistics”, “Computational Economics” зэрэг дэлхийн шилдэг нэр хүнд бүхий импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлжээ. Олон улсын нэр хүнд өндөртэй эрдэм шинжилгээний хурлуудад 100 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Тэрээр дэлхийн эдийн засагчдын рейтингээр Ази тивд 1-д, Америк тивд 16-д эрэмбэлэгддэг нэрт эрдэмтэн хүн юм.

Түүний эрдэм судлал, эдийн засгийн мэдлэг түгээх, хойч үедээ сургах, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгохын төлөө хийсэн ажил, үйлс нь өргөн хүрээтэй билээ. Тэрээр 30-аад магистр, 6 докторын ажил удирдан, судалгааны арга зүй, шинжлэх ухааны ёс зүйг эзэмшүүлж, дэлхийн энтэй эрдэмтдийг бэлтгэсэн байна.

Мөн “Монголын эдийн засгийн холбоо”-г үүсгэн байгуулж, дэлхийд алдартай сургууль, хөтөлбөрүүдээс сурч эзэмшсэн эрдмээ төрөлх эх орныхоо судлаач нөхөд, оюутан залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор замнал нэгт нөхдийн хамтаар “Улаанбаатарын зуны сургалт, эрдэм шинжилгээний семинар”-ыг 8 удаа зохион байгуулсан юм.
Хамтран ажиллаж, нэрт эрдэмтнийхээ оюуны их ундаргаас хүртсэн, гадаад орнуудын их сургуулиудад доктор, магистрын хөтөлбөрт суралцах боломжийг хүртсэн шавь нар, найзалж нөхөрлөж явсан нөхөд нь түүнийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Та бүхэн энэхүү хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Мөн хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэж, энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусалж дэмжиж буй байгууллагууддаа талархал илэрхийлье.

Олимпиадын II шатны үр дүнгийн мэдээ Монгол Улсад экономикс, эконометриксийг дэлгэрүүлэх, оюутан залуусын судалгаа, шинж...
04/05/2026

Олимпиадын II шатны үр дүнгийн мэдээ

Монгол Улсад экономикс, эконометриксийг дэлгэрүүлэх, оюутан залуусын судалгаа, шинжилгээ хийх чадварыг сайжруулах, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимээс санаачлан, уламжлал болгон зохион байгуулдаг СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн олимпиад 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн олимпиадын II шатанд шалгарсан МУИС, СЭЗИС-ийн багууд “Эдийн засаг, нийгэм, бизнесийн судалгаанд босготой болон хэрэгсэл хувьсагч (IV)-тай регрессийн аргуудыг ашиглах нь” сэдвээр судалгааны ажил хийж, өрсөлдлөө.
Оюутнууд өгсөн сэдэв, арга зүйн хүрээнд хоёрдогч эх сурвалжийн, микро статистик мэдээллийг ашиглан өрхийн хөдөлмөрийн орлого, эрүүл мэндийн зардал, боловсролын өгөөжийн хоорондын хамаарлыг судалж, сонирхолтой санаа, үр дүн гаргасан байна.

Олимпиадыг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Эдийн Засгийн тэнхимийн дэд профессор, доктор С.Дөлбадрах, Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн Санхүүгийн тэнхимийн дэд профессор Ч.Анхбаяр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Эдийн засаг хөтөлбөрийн 2010 оны төгсөгч Д.Даваасүх нар шүүн хэлэлцүүлж, багуудын судалгааны ажилд үнэтэй санал, зөвлөмж өглөө.

🤝Багийн дүнгээр🤝
Тэргүүн байр
СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн II курсийн оюутнуудын “Phoenix” баг, багийн гишүүд: Э.Тэлмүүн, Ж.Элбэгбаяр, Б.Нандин-Эрдэнэ,
Судалгааны сэдэв: “Боловсролын бодит өгөөж: Монголын өрхийн микро өгөгдөлд суурилсан IV үнэлгээ”
Дэд байр
СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн IV курсийн оюутнуудын “VAR^2” баг, багийн гишүүд: Ц.Энхжин, Д.Билгүүндэлгэр, Ц.Буян-Өлзий
Судалгааны сэдэв: “Өрхийн хэрэглээний бүтэц дэх орлогын ялгаатай байдлын нөлөөллийг босготой регресс ашиглан шинжлэх нь” сэдэвт судалгаа
Гутгаар байр -СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн III курсийн оюутнуудын “TriNomics” баг, багийн гишүүд: Т.Пүрэвням, Э.Анужин, Б.Дүүрэнгэрэл
Судалгааны сэдэв: “Орлогын босго болон эрүүл мэндийн зардал: Босготой регрессийн шинжилгээ” сэдэвт судалгаа

👏Хувийн дүнгээр👏
Тэргүүн байр
СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн III курсийн оюутан, “Thinkers” багийн ахлагч Ш.Бэөзэнь
Дэд байр
СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн IV курсийн оюутан, “VAR^2” багийн ахлагч Ц.Энхжин
Гутгаар байр
СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн III курсийн оюутан, “PriMerit” багийн гишүүн Ц.Цогжавхлан

Эконометрикийн VIII олимпиадад оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, судалгааны өндөр амжилт хүсье!
Олимпиадын шүүгчдэдээ гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч Д.Түвшинжаргал, багш М.Анармаа болон эдийн засаг хөтөлбөрийн 4 дүгээр курсийн о...
29/04/2026

СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч Д.Түвшинжаргал, багш М.Анармаа болон эдийн засаг хөтөлбөрийн 4 дүгээр курсийн оюутнуудын төлөөлөл Дэлхийн Банкны эдийн засагчдын багтай уулзлаа. Уулзалтын үеэр эдийн засагчдын баг макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар танилцуулга хийсэн бөгөөд оюутнууд сонирхолтой асуулт асууж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

https://www.facebook.com/photo/?fbid=967311909263549&set=pcb.967312039263536

Address

The Department Of Economics, The University Of Finance And Economics, 13381, Peace Avenue-5, Bayanzurkh District, P. O. Box/49
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when The Department of Economics of the UFE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to The Department of Economics of the UFE:

Share