ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль

ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль, College & University, Баянзүрх дүүрэг, 2 хороо, Их тойруу , Ш/х: 313, Улаанбаатар 13381 Монгол Улс, Ulaanbaatar.

ШУТИС- ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төв нээлтээ хийлээ. Энэхүү төв ШУТИС-ийн багш, ажилтнууд, оюутнуудад сэтгэл зүйн үйл...
18/12/2025

ШУТИС- ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төв нээлтээ хийлээ. Энэхүү төв ШУТИС-ийн багш, ажилтнууд, оюутнуудад сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлнэ. НХС-ийн сэтгэл судлалын багш нар арга зүйгээр хангаж ажиллах бөгөөд сэтгэл судлалын ангийн оюутнууд дадлага, практикийн хичээлүүдээ явуулах юм.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль  нь 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлти...
11/12/2025

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль нь 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлтийг дараах бакалаврын хөтөлбөрүүдээр авна.

✅АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
✅НИЙГМИЙН АЖИЛ
✅ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА
✅СЭТГЭЛ СУДЛАЛ

📯Элсэлтийн бүртгэл: https://burtgel.elselt.edu.mn/Login/Register
вэб хуудсаар цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн хуудсанд нэвтрэн элсэлтийн журам, мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
☎️Элсэгч нар холбогдох мэргэжлийн багш нараас мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Сургалтын албаны утас: 91097181

ТАНЫГ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

МОНГОЛ УЛСЫН "ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР"-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ШУТИС-ИЙН БАГШ, СУДЛААЧДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ТАН...
27/11/2025

МОНГОЛ УЛСЫН "ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР"-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ШУТИС-ИЙН БАГШ, СУДЛААЧДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ТАНИЛЦУУЛАХ" "2IP-2025" АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ОЛОН УЛСЫН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛТЭЙ СЭТГҮҮЛҮҮДЭД (SCOPUS, WoS) ХЭВЛҮҮЛДЭГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛД ШАЛГАРЧ БАТЛАМЖ, МӨНГӨН ШАГНАЛ ГАРДСАН ДОКТОР Б.МӨНХНАСАН, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д.ХАТАНБААТАР НАРТАА БАЯР ХҮРГЭЖ ЦААШДЫН ЭРДМИЙН АЖИЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

2025 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн удирдлагуудтай Японы Каназавагийн их сургуулийнхан уулзалт хийлээ. Тус ...
27/11/2025

2025 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн удирдлагуудтай Японы Каназавагийн их сургуулийнхан уулзалт хийлээ. Тус уулзалтад ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Сургалт чанарын албаны дарга доктор, дэд профессор С.Туяа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Л.Амартүвшин, Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Наранцацрал, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Н.Ариунтуяа, Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар, багш, доктор С.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор, профессор М.Эрдэнэ, Япон улсын Каназавагийн их сургуулийн Эртний иргэншил, Соёлын нөөцийг судлах хүрээлэнгийн доктор, профессор Такаши Гакухари, доктор, профессор Хисаши Фужита, зочин профессор Одонгоо нарын хүмүүс оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Японы Каназавагийн их сургууль, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим, ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхим хамтран эртний хүн судлалын хэрэглэгдэхүүнийг судлах хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, археологийн дурсгалуудаас олдсон эртний хүн судлалын болон бусад биологийн олдвор хэрэглэгдэхүүний химийн болон геномын (ДНХ) судалгааг хийж гүйцэтгэх, археологийн хээрийн хайгуул болон малтлага хийх, эрдэм шинжилгээний мэдээлэл, хэвлэмэл болон бусад судалгааны бүтээлүүдийг харилцан солилцох, хамтарсан судалгаанд оролцох судлаачдыг солилцох, гурван талын хамтарсан семинар, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах, судалгааны үр дүнг хамтран хэвлүүлэх зэргийг тохиролцсон гурван талт гэрээний үндсэн дээр Каназавагийн их сургуулийн судлаачид ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн археологичдын илрүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Сарлагтай болон Бумбадай хэмээх хоёр газраас олдсон хадны оршуулга дээр ДНХ, бактери, изотопийн судалгаануудыг гүйцэтгэж байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль  нь 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлти...
11/11/2025

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль нь 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлтийг дараах бакалаврын хөтөлбөрүүдээр авна.

✅АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
✅НИЙГМИЙН АЖИЛ
✅ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА
✅СЭТГЭЛ СУДЛАЛ

📯Элсэлтийн бүртгэл: https://burtgel.elselt.edu.mn/Login/Register
вэб хуудсаар цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн хуудсанд нэвтрэн элсэлтийн журам, мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

⏰Бүртгэл 2025.11.11-12.08 хооронд хийгдэнэ.
☎️Элсэгч нар холбогдох мэргэжлийн багш нараас мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

ТАНЫГ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

08/11/2025
30/10/2025

Сайн байцгаана уу. Төрийн сангаас бусад тэтгэлэгээр суралцаж байгаа оюутнууд 11 сарын 1-н хүртэл судалгаа авах тул. Доор коммент үлдээнэ үү?

Тэтгэлэг зарлагдлаа.
23/10/2025

Тэтгэлэг зарлагдлаа.

ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.2025-10-...
23/10/2025

ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

2025-10-22 ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, Унгар улсын Унгар судлалын хүрээлэнтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт НХС-ийн захирал доктор, дэд профессор Я.Төгөлдөр, Унгарын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Маколди Миклуш нар гарын үсэг зурсан ба Унгарын талаас Унгар улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай доктор, Борбала Обрушанский, Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулиас эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Л.Амартүвшин, Түүх-Соёл аялал жуулчлалын салбарын эрхлэгч доктор, дэд профессор Д.Наранцацрал, ахлах багш доктор, дэд профессор Д.Хатанбаатар, ахлах багш С.Болормаа, ерөнхий нягтлан Д.Төмөрөө нар байлцлаа.

Талууд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээс гадна соёлын өвийн сэргээн засварлах болон лабораторийн судалгааг хамтран хийхээр тохиролцсон ба эхний ээлжинд ШУТИС-иас хэрэгжүүлж буй “Ямаан ус”-ны Хүннүгийн язгууртны булшны судалгаа төслийн үр дүнд олдсон хүний ясны дээжүүдэд он цаг, генетик, изотопын судалгааг хамтран хийхээр тогтоод байна. Цаашлаад Ямаан усны 46-р булшнаас илэрсэн төмөр тогоог сэргээн засварлах ажлыг Унгар судлалын хүрээлэнд хийлгэхээр тогтлоо.

2025 оны 10 сарын 21-нд Унгарын Сегедийн их сургуулийн доктор оюутан, МУИС-ийн зочин судлаач Tiszai Sara нь ШУТИС, Нийгэ...
22/10/2025

2025 оны 10 сарын 21-нд Унгарын Сегедийн их сургуулийн доктор оюутан, МУИС-ийн зочин судлаач Tiszai Sara нь ШУТИС, Нийгэм Хүмүүнлэгийн Сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимээс зохион байгуулж буй “Профессорын цуврал семинар 1” үйл ажиллагаанд уригдан “Сегедийн их сургууль, Алтай судлалын тэнхимийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл”-ээр илтэл тавьлаа. Тэрээр Алтай судлалын тэнхимийн олон улсын харилцаа, докторын судалгааны ажил мөн хоёр орны шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа. Тус семинарыг А.Энхбат (доктор, дэд профессор) удирдан явуулав. Унгарын Сегедийн Их Сургууль болон ШУТИС-ийн хооронд эрдмийн шинэ харилцаа үүсэхийн ерөөлийг талбия.

ШУТИС, Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль
Түүх соёл, аялал жуулчлалын тэнхим

ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуульд ШУА-ийн Философийн хүрээлэнгээс философи, соёл судлал, улс төрийн чиглэлийн ном...
09/10/2025

ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуульд ШУА-ийн Философийн хүрээлэнгээс философи, соёл судлал, улс төрийн чиглэлийн ном, судалгааны бүтээлүүдийг хандивласан байна. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнд болон эрдмийн хамт олонд гүн талархал илэрхийлье!

Монгол Улсын Эрдмийн ундарга үргэлж оргилж байх болтугай 📖

НХС-ийн Захиргаа

Address

Баянзүрх дүүрэг, 2 хороо, Их тойруу , Ш/х: 313, Улаанбаатар 13381 Монгол Улс
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611458151

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share