27/07/2020
Санхүүгийн тайлангууд ба тэдгээрийн талаарх ерөнхий ойлголт
Аж ахуй нэгж компаниуд санхүүгийн үйл ажиллагааныхаа үр дүн тайланг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу гаргаж, хяналт шалгалтын байгууллагууд, хувьцаа эзэмшигчид, зээлдэгчид, удирдлагад байнга хүргэж байдаг. Хяналт шалгалтын байгууллагууд компаний гаргасан санхүүгийн тайлан мэдээллийн үнэн бодитой эсэхэд хяналт тавих зорилгоор, зээлдэгчид компаний төлбөрийн чадварыг ажиглаж хянах зорилгоор, хувьцаа эзэмшигчид компанийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч компанийн хувьцааг худалдан авах, худалдах шийдвэр гаргахад ашигладаг ба удирдлага компанийн үйл ажиллагааг удирдаж хянах явцад санхүүгийн тайлан зориулагддаг.
Нягтлан бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт №1-д зааснаар санхүүгийн тайлан гэсэн нэр томъѐо нь үлдэгдлийн баланс, орлого үр дүнгийн тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга ба бусад тайлан болон бараа материалаас бүрдэнэ. Санхүүгийн тайлангийн дээрх бүрдэл хэсгүүд нь аж ахуйн амьдралын нэг л үйл явцыг янз бүрээр тусгадаг учраас хоорондоо харилцан холбоотой байна. via:todsanhkuu.mn