02/04/2026
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын судлаачид 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр "Эрдмийн Гүүр Элит Сургууль”-ийн 1-7р ангийн нийт 46 сурагчдад зориулан палеонтологийн шинжлэх ухааны танин мэдэхүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтын гол зорилго нь сурагчдад палеонтологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтыг өгөх, Монгол орноос олдсон Цэрдийн галавын (145-66 сая жил) хосгүй үнэт олдворуудад тулгуурлан шинжлэх ухаанч мэдлэг олгоход чиглэв.
Сургалтаар дамжуулан:
• Байгалийн ухааны суурь мэдлэгийг бодит олдворын жишээн дээр бататгаж,
• Эртний амьтдын хувьсал, үлэг гүрвэлийн амьдралын хэв маяг (үржил, идэш тэжээл)-ийн талаар тайлбарлан,
• Соёлын болон байгалийн өвийг хайрлан хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэхийг зорьсон юм.
🔬 Сурагчид олон сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ертөнцөөр аялан, палеонтологич мэргэжлийн онцлогийг сонирхон танилцсан үр өгөөжтэй өдөр болж өнгөрлөө.
#палеонтологи
#Боловсрол
#цэрд
#шинжлэхухаан
#танинмэдэхүйнсургалт