CIMA Mongolia

CIMA Mongolia CIMA (Chartered Institute of Management Accountant) CIMA гэж юу вэ? CGMA гэж юу вэ?

99 жилийн түүхтэй Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь Монголын дээд боловсролын салбарт үргэлж манлайлагч байж цаг минутаар хэмжигдэх болсон бизнесийн өрсөлдөөнд жинхэнэ ДЭЭД МЭРГЭЖИЛТЭН-г бэлтгэсээр ирсэн билээ. СЭЗДС нь Монголд анх удаа CGMA буюу Удирдлагын Мэргэшсэн Нягтлан Бодогч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд олон улсын болон дотоодын бизнесийн зах зээлд өрсөлдөхүйц, өндөр ур чадва

ртай, мэргэшсэн мэргэжилтэн болохыг хүсч буй танд санал болгож байна. Chartered Institute of Management Accountants үгийн товчлол бөгөөд “Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг” гэсэн утгатай. 1919 онд байгуулагдсан тус нийгэмлэг нь өдгөө дэлхийн 179 оронд 227,000 гишүүн, оюутантай, удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын хамгийн том, нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллага юм. CIMA болон AICPA /American Institute of Certified Public Accountants/ буюу АНУ-ын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын холбооноос олон улсын бизнесийн ертөнцөд хөл тавьж, карьераа өсгөхийг хүссэн хүн бүхэнд CGMA мэргэжлийн зэрэгтэй болох боломжийг олгодог. CGMA нь Chartered Global Management Accountant буюу “Олон улсын удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх мэргэжлийн цол зэрэг юм. CIMA-гийн 3 түвшинд, мэргэжлийн 12 шалгалтыг амжилттай дүүргэснээр CIMA нийгэмлэгээс уг зэргийг авах боломжтой бөгөөд CGMA гэх энэхүү 4 үсэг таны нэрийн хуудас дээр бичэгдсэнээр таныг бизнесийн үйл ажиллагааг удирдах өндөр ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч мөн гэдгийг илтгэх юм.

Хөтөлбөрийн давуу тал:
• Амжилттай төгсөгчид Их Британи дахь CIMA нийгэмлэгээс CGMA мэргэжлийн зэрэг хүртэж, дэлхийн 170 гаруй оронд бизнесийн карьераа өсгөн ажиллах боломж
• Эх орондоо хямд зардалаар дэлхийд үнэлэгдэх боловсролыг эзэмшинэ
• Мэргэжлийнхээ тэргүүн эгнээнд байж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд хэрэгтэй CGMA-ийн холбогдох мэдээллийн бааз, судалгааны ажил, тайлан, вебинаруудыг ашиглах эрхтэй болно.
• Сургалтын төлөвлөгөө нь бизнесийн орчны нөлөөллөөс болон байнга шинэчлэгдэн, өөрчлөгдөж байдаг тул та хамгийн оновчтой шийдвэр гаргалтыг хийнэ
• Ажлаас хөндийрөлгүй, хэвийн ачааллаар суралцах боломж


CGMA Мэргэжлийн зэрэг олгох сургалтын үйл явц
CGMA-ын сургалтын төлөвлөгөө нь:
• Байгууллага /Enterprise/
• Гүйцэтгэл /Performance/
• Санхүү /Financial/ гэсэн 3 чиглэлээр,
I шат - Үйл ажиллагааны /Operational/
II шат- Удирдлагын /Management/
III шат -Стратегийн /Strategy/ гэсэн 3 үе шат, нийт 9 хичээл, 3 кейс шалгалтаас бүрдэх бөгөөд агуулагын хувьд хоорондоо уялдаа холбоо, логик дэс дараалалтай, чадамжинд суурилсан мэдлэг, ур чадварыг оюутанд эзэмшүүлдгээрээ онцлогтой юм.

Шалгалтын хэлбэр:
9 Копьютерт суурилсан онлайн шалгалт /CBE/ + 3 кейс шалгалт /PBE/

Суралцах хугацаа: 3 жил

Сургалтын төлбөр: I шат – 3300$ /2021 оны 09 сарын 25-аас өмнө төлвөл 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ/
II шат – 3850$
III шат – 4500$
/ Жич: Дээрх төлбөрт ном, сургалтын материал, 1 удаагийн шалгалтын төлбөр багтсан бөгөөд жил бүр CIMA нийгэмлэг рүү төлөх гишүүнчлэлийн хураамжийг оюутан өөрөө хариуцна. /

Хичээллэх цаг, хугацаа:
Сонгосон хичээлээс хамааран 7 хоногийн 2-4 өдөр, ажлын бус цагаар буюу 18:30-21:30 хүртэл хичээллэнэ. /цагийн хуваарь тухай бүрт/

Хичээлийн анги, танхим: Нэг ангид дунджаар 15-20 оюутан байх бөгөөд хичээлийг өндөр ур чадвартай гадаад монгол багш нар заана.

Элсэгчдэд тавигдах шаардлага:
Дээд боловсрол эзэмшсэн байх
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүртгэл:
2021 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл 10.00-17.00 цагийн хооронд СЭЗИС-ийн С байрны 906 тоот өрөөнд явагдана.

Бүрдүүлэх материал:
o Иргэний үнэмлэх, баталгаажуулсан хуулбарын хамт
o Бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт
o Мэргэжлийн зэргийн диплом /хэрэв байгаа бол/ баталгаажуулсан хуулбарын хамт
o 3x4 хэмжээтэй, 4% цээж зураг
o Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ /хэрэв байгаа бол/
o Бүртгэлийн хураамж 20000 төг

Дэлгэрэнгүй мэдээллийг:
СЭЗИС, С байр, 9 давхар, 906 тоот өрөөнд өөрийн биеэр ирэн авч болохоос гадна 457701, 99153432, 99059811 утаснаас лавлана уу!

Танд амжилт хүсье!

06/04/2026

30/03/2026
30/03/2026

CGMA Global Business Challenge (GBC)

💰 5,000,000₮ ШАГНАЛЫН САН

Монгол улсаа төлөөлж NORTH ASIA FINAL-д оролцоорой.

GBC бол зүгээр нэг тэмцээн биш.
Энэ бол өөрийгөө сорьж, бодит кейс дээр ажиллаж, дараагийн шатанд гадаадад очиж олон улсын баг тамирчидтай өрсөлдөх боломж юм.

Бүртгэлийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ.

📌 Бүртгүүлэх:
https://shorturl.at/PTxjG

📧 Холбоо барих:
[email protected]
[email protected]

07/04/2025
02/04/2025

🚀 CGMA Global Business Challenge 2025 – Now Open for Registration!

Are you an undergraduate student from Hong Kong, Macau, Taiwan, South Korea, or Mongolia? Ready to tackle real-world business challenges with AI-powered solutions? 🌍💡

Join the CGMA Global Business Challenge 2025—a premier case competition organised by AICPA & CIMA! Showcase your business knowledge and problem solving skill through video or PowerPoint deck submissions and compete for glory.

📅 Register by 14 April 2025
🔗 Sign up now! (Online Registration Form: https://forms.office.com/r/su9EduWC09)
📩 Contact: [email protected] | +852 2511 2003

28/03/2025

“GLOBAL BUSINESS CHALLENGE UFE 2025” Олон улсын мэргэжлийн кейс тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээний зорилго: AICPA (The American Institute of Certified Public Accountants) болон CIMA (Chartered Institute of Management Accountants) нийгэмлэгүүдээс жил бүр зохион байгуулдаг CGMA Global Business Challenge олон улсын мэргэжлийн кейс тэмцээн нь ирээдүйн санхүүгийн манлайлагчдад олон улсын стандартын дагуу боловсруулагдсан бизнесийн бодит кейс, асуудлыг дэвшилтэт технологи, мэргэжлийн арга аргачлал ашиглан шийдвэрлэх, туршлага хуримтлуулах боломж олгох зорилготой.

“GLOBAL BUSINESS CHALLENGE UFE 2025” олон улсын мэргэжлийн кейс тэмцээнийг 2025 оны 4-р сарын 4-өөс 11-ний өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.
Бүртгэл: Багууд 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба дараах холбоосоор орж 2025 оны 04 сарын 01-ны дотор бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/XKxJ6uz9wH
Та бүхэнд амжилт хүсье!

28/03/2025

“GLOBAL BUSINESS CHALLENGE UFE 2025” Олон улсын мэргэжлийн кейс тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээний зорилго: AICPA (The American Institute of Certified Public Accountants) болон CIMA (Chartered Institute of Management Accountants) нийгэмлэгүүдээс жил бүр зохион байгуулдаг CGMA Global Business Challenge олон улсын мэргэжлийн кейс тэмцээн нь ирээдүйн санхүүгийн манлайлагчдад олон улсын стандартын дагуу боловсруулагдсан бизнесийн бодит кейс, асуудлыг дэвшилтэт технологи, мэргэжлийн арга аргачлал ашиглан шийдвэрлэх, туршлага хуримтлуулах боломж олгох зорилготой.
“GLOBAL BUSINESS CHALLENGE UFE 2025” олон улсын мэргэжлийн кейс тэмцээнийг 2025 оны 4-р сарын 4-өөс 11-ний өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.

I үе:
Тест сорил: Багууд CGMA Management түвшний онолын мэдлэгийг сорих 50 олон сонголттой асуулт (MCQ) тестийг танхимд ирж бөглөнө. Бүх асуулт англи хэл дээр байна. Тестийн агуулгын хүрээг хавсралт хэсэгт оруулав.
I шатны шалгаруулалтын өдөр: 2025 оны 4 сарын 4 (тэмцээний хөтөлбөрийг урьдчилан мэдээлэх болно).
Шалгаруулалтын үр дүн: Багийн бүх гишүүдийн оноог нэгтгэн эрэмбэлж, эхний 10 багийг шалгаруулан 2-р шатанд оролцох эрх олгоно.

II үе:
Шийдэл боловсруулах, илтгэх: 2-р шатанд шалгарсан багуудын биелүүлэх даалгавар болон тэмцээний кейсийг 1-р шатны шалгаруулалт дууссан өдөр зарлах ба багууд өгсөн хугацаанд шийдэл болон илтгэлийн танилцуулгаа боловсруулж, танилцуулна. Холбогдох удирдамжийг урьдчилан мэдэгдэнэ.
II шатны шалгаруулалтын өдөр: 2025 оны 4 сарын 11 (тэмцээний хөтөлбөрийг урьдчилан мэдээлэх болно).

Илтгэх хугацаа: 1 баг - 12 минут.
Асуулт хариулт: 1 баг - 5 минут.

Шалгаруулалтын үр дүн: II шатанд шийдлээ боловсруулж, илтгэл танилцуулсан оролцогчдоос I, II, III байр сонгон шалгаруулна.


GLOBAL BUSINESS CHALLENGE - UFE 2025, шагналын сан:

I БАЙР
СЭЗИС, CGMA Магистерийн хөтөлбөрт хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
Мөнгөн шагнал, гарын бэлэг

II БАЙР
СЭЗИС, CGMA Магистерийн хөтөлбөрт хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
Мөнгөн шагнал, гарын бэлэг

III БАЙР
СЭЗИС, CGMA Магистерийн хөтөлбөрт хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
Мөнгөн шагнал, гарын бэлэг

Хиймэл Оюун ухаан буюу AI технологийг ашиглах хүрээ:
CIMA нийгэмлэгээс 2024 оноос эхлэн Global Business Challenge тэмцээний оролцогчид нь AI технологийг өөрсдийн шийдэл, санаачилгаа илэрхийлэх, кейсийн үр дүн, ач холбогдлыг нэмэгдүүлэх зэрэгт ашиглах боломжтой боллоо. AI технологийг дараах байдлаар ашиглах боломжтой. Үүнд:

Илтгэл, танилцуулга болон шийдлээ сайжруулахад;
Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, үр дүнг дүрслэх, орчуулга хийхэд;
Санаа шийдлээ оновчтой хүргэх, нэмэлт мэдээлэл ашиглан үр дүнтэй дүгнэлт боловсруулахад

Бүртгэл: Багууд 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба дараах холбоосоор орж 2025 оны 04 сарын 01-ны дотор бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/XKxJ6uz9wH

Та бүхэнд амжилт хүсье!

28/03/2025

📢 Only 5 Days Left! ⏳

🚀 Don’t miss your chance to be part of the GLOBAL BUSINESS CHALLENGE UFE 2025!

🔹 Registration Deadline: April 1, 2025

🔹 Who Can Join? University students ready to showcase their business acumen and problem-solving skills.
🔹 Why Participate? Compete with top talents, gain real-world experience, and win exciting prizes!

🏆 The winning team will represent Mongolia in a global competition! 🌍

Don't miss this incredible opportunity! Register now and take on the challenge.

📍 Sign up here: https://forms.office.com/r/XKxJ6uz9wH

🥉👏🏻 Congratulations for the team.. Well done 🎉🎉🎉
05/06/2024

🥉👏🏻 Congratulations for the team.. Well done 🎉🎉🎉

09/05/2024

✴️✴️✴️Та СЭЗИС-ийн ОУНББСМИ-ээс санал болгож буй ACCA ОУ-ын мэргэшсэн нягтлан бодох бүртгэл, CGMA ОУ-ын удирдлагын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн магистрын хөтөлбөрт амжиж бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх➡️ https://forms.gle/Q9L1JdGutqeUVtPq6

https://admission.ufe.edu.mn/?panelId=1

Address

University Of Finance And Economics, C Building, Room# 901
Ulaanbaatar
976

Opening Hours

Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 16:00

Telephone

+97611457701

Alerts

Be the first to know and let us send you an email when CIMA Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to CIMA Mongolia:

Share