30/05/2024
"Багшийн хөгжил-Боловсролын шинэчлэл" олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Энэ удаагийн хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, БНЭУ, Афганистан Улс, Монгол Улсын боловсролын байгууллагын төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой болж байна. Тухайлбал, БНЭУ-ын Гоа Их сургуулийн Олон улсын харилцаа, орон судлалын сургуулийн хөтөлбөр хариуцсан захирал, доктор, профессор Датеш Парулкар "БНЭУ-ын дээд боловсролын салбар дахь хүний эрх, аюулгүй байдлын судлагдахууны орчин үеийн чиг хандлага", Афганистан Улсын иргэн, БНЭУ-ын Гоа Их сургуулийн докторант Х.Махидяа "Афганистан Улсад 2021 онд эргэн тогтсон Талибын дэглэмийн үеийн охидын боловсролын асуудалд хийсэн судалгаа", МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Н.Мөнхзулын ХБНГУ-ын эрх зүйн боловсролын чиг хандлага, цахим хурьсгал" зэрэг сонирхолтой илтгэлтэй танилцаж болно.
Zoom ID 7223452828
Pass code 060137