Боловсрол Сэтгэл Судлалын Академи

Боловсрол Сэтгэл Судлалын Академи Боловсрол Сэтгэл Судлалын Академи

03/01/2026

1 дэхэд онлайн сургалт эхэлнэ.

02/01/2026
31/12/2025

ШИНЭ ОНЫ МЭНД.
ГЭГЭЭН БҮХНЭЭР ГЭРЭЛТЭЖ
АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР БАДАРЧ
ЭР ЗОРИГ, ЭРЧ ХҮЧЭЭР АСЧ ЯВАХЫН ЕРӨӨЛИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.
МИНИЙ ЭХ ОРОН ЦЭЦЭГЛЭН ДЭЭДЛЭХ БОЛТУГАЙ.

🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэе!1911 оны 12 дугаар сарын 2...
29/12/2025

🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэе!
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголын ард түмэн 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, тусгаар тогтносон Монгол Улсаа дахин байгуулсан түүхэн өдөр. Монгол түмэндээ түүхэн өдрийн мэнд өргөн дэвшүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, төрт ёсыг дээдлэн, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэхийг уриалж байна.
🇲🇳 Монгол Улс үүрд мөнхөд мандан бадрах болтугай.

28/12/2025

НИЙГМИЙН СЭТГЭЛ СУДЛААЧ БЭЛТГЭХ ОНЛАЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
2026.01.05.
Та манай сургалтанд хамрагдсанаар:
1. Сэтгэл зүйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй болох
2. Ном, сурах бичиг гарын авлагаар хангагдах.
3. Өөрийгөө болон бусдыг таньж мэдэх
5. Өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх
6. Бизнесийн шинэ санаа авах
7. Бусадтай хамтран ажиллах чадвар дээшлэх
8. Алсын хараа, зорилгоо тодорхойлох
9. Амьдралын хөтөч болох зэрэг олон боломжуудыг олж авах болно.
🏢 Хаяг: ЧД -ИЙН ЗҮҮН ТАЛД ГЛОБАЛ ЦЕНТР ТӨВИЙН 8 ДАВХАРТ 802 Б ТООТ

2026 ОНЫ  ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.Та манай сургалтанд хамрагдсанаар:1. Сэтгэл зүйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй болох2....
17/12/2025

2026 ОНЫ ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Та манай сургалтанд хамрагдсанаар:
1. Сэтгэл зүйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй болох
2. Ном, сурах бичиг гарын авлагаар хангагдах.
3. Өөрийгөө болон бусдыг таньж мэдэх
5. Өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх
6. Бизнесийн шинэ санаа авах
7. Бусадтай хамтран ажиллах чадвар дээшлэх
8. Алсын хараа, зорилгоо тодорхойлох
9. Амьдралын хөтөч болох зэрэг олон олон боломжуудыг олж авах болно.
🏢 Хаяг: ЧД -ИЙН ЗҮҮН ТАЛД ГЛОБАЛ ЦЕНТР ТӨВИЙН 8 ДАВХАРТ 802 Б ТООТ

АМЬДРАЛЫН ХӨТӨЧ-LIFE COACHШинэ сургалтаа эхэллээ. Өөрийгөө өөрчлөх хүсэл сэтгэлтэй хэн бүхэнд нээлттэй сургалт. Яаран бү...
23/11/2025

АМЬДРАЛЫН ХӨТӨЧ-LIFE COACH
Шинэ сургалтаа эхэллээ. Өөрийгөө өөрчлөх хүсэл сэтгэлтэй хэн бүхэнд нээлттэй сургалт. Яаран бүртгүүлээрэй.

15/11/2025

Анxааг нутaгтаа эргэж ирсэн сургaaр бaгын найзууд нь цуглаж бөөн бaяр хөөр бoлон хэсэг бужигнaлдцгаалаа. Aнхаа -Энэ мaнай caaхалт байгаа хaaнахын ямaр айл байнаа гэхэд -Яaгаа вэ нөгөө Ёндон гуaйн бага охин Чaнцалынх шд баян Бaдарчын гaнц хvvтэй cууж байгаад хоёр хүүтэй болоод хоцорсон гэхэд Анхаа -Баян Бадарч гуaйг ч нэг юм мэдээд байнаа xaрин гaнц хүү нь гэж xэн билээ xэмээхэд яaгаа вэ мaнaй дooд aнгид байcaн caгс тоглoдог өндөp Жaвхаа шд aaвыгаа өнгөpcөнөөс xoйш apxинд opоод хамаг мaлаа зapж ууxаас өөр aжил хийхээ больсон coгтуу машинтай дaвхиж яваад оcолд орж энэ муу хүүхнийг хоёр хүүтэй нь өнчрүүлээд яваад өгсөндөө гэх нь тэр. Чaнцaл чинь бид нapаас 4 дүү иx царайлаг охин байсaн мөн биз дээ гэхэд -Тийм шд oдоо ч бүүр сайхан xүүxэн болсон шүү дээ гэсэн яриa болоод өнгөрчээ... Анхаа хар багаасаа л хонь хурга хариулж хурдан морь унаж хөдөө өссөн боловч цэргээс халагдаад хот суурин бараадаж төрийн албанд ажиллаж байгаад энэ жил сонгуульд нам нь гараагүйгээс болон ажилгүй болж ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмээд байгаа аж. Цэргээс халагдаж очход нь аав ээж нь гэр төхөөрч өгөөд эхнэр хүүхэд аваад хэдэн малаа маллаж эндээ суурьшина биз дээ гэхэд нь үгүй ээ би хөдөө хөхөрч гадаа гандахгүй хот орж төрийн албанд ажиллаж том хүн болно гэж зүтгээд хотод хоёр өрөө байр авхуулан ажилд орсон юм. Гэвч одоо түүнд чухам юу байна юу ч алга аав ээжийнхээ авч өгсөн хоёр өрөө байранд амьдарч ажлын мал шиг зүтгэж зүтгэж одоо ажил ч үгүй хань ижил ч үгүй ганцаараа хэвтэж байна. Одоо хэзээ хэнийг ямар ажилд оруулж өгөх бол гэж царай алдаж долигнож гүйх вэ муу аав ээж минь амьд сэрүүндээ танил талаараа хөөцөлдөж байгаад ажилд оруулж өгсөн одоо ердөөсөө л энэ муу байраа зараад аав ээжийнхээ өөрийнхөө төрж өссөн нутагтаа очиж мал маллаж амьдрая.

Ажилтай байхад долоочих шахам гүйгээд байдаг байсан нөгөө олон сайхан найз нөхөд хаа байнаа яг цагаа тулхаар бүгд л зайгаа бариад тэр хүнтэй уулз хэдэн төгрөг атгуулаад сайхан дайлж цайлчих тэгээд аятайхан ажилтай болоод ав гэдэг гэтэл нөгөөдүүл нь хүнээр дайлуулж цайлуулж хэд гурван төгрөг авчихаад яг одоохондоо аятайхан орон тоо алга орон тоо гарахаар гайгүй ажилтай болгоноо л гэцгээх юм.

Ажилгүй хүн царай алдаж явсаар бүтэн гурван сар боллоо. Одоо яршиг зүгээр л хөдөө жаргалтай амьдрая. Аав ээжийнхээ үгэнд ороод хөдөөнөө амьдарч байсан бол хоёр хөгшнийгөө амьд сэрүүнд хань ижилтэй үр хүүхэдтэй болчохсон амьдрал сайхан болчихсон байхгүй юу өөрийн дураар явбал өчүүхэн зовлон үзнэ гэдэг л энэ байхдаа хэдэн жилийн өмнө нутагтаа очход манай ангийн Батаа хичнээн гоё айл болчихсон хоёр гурван хүүхэдтэй ёстой л жаргал дүүрэн амьдарч байхыг хараад атаархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн шүү ер нь л оройтоогүй дээрээ хөдөө гарч амьдарнаа гэж бодсоор байраа зараад хөдөө гарлаа.

Багаасаа өсөж өндийсөн буйр бууцандаа очход сэтгэл сэргээд цаанаа л нэг дотно сайхан байлаа. Анхааг нутагтаа эргэж ирсэн сургаар багын найзууд нь цуглаж бөөн баяр хөөр болон хэсэг бужигналдцгаалаа. Энэ манай саахалт байгаа хаанахын ямар айл байнаа гэхэд яагаа вэ нөгөө Ёндон гуайн бага охин Чанцалынх шд баян Бадарчын ганц хүүтэй сууж байгаад хоёр хүүтэй болоод хоцорсон гэхэд Анхаа баян Бадарч гуайг ч нэг юм мэдээд байнаа харин ганц хүү нь гэж хэн билээ хэмээхэд яагаа вэ манай доод ангид байсан сагс тоглодог өндөр Жавхаа шд аавыгаа өнгөрсөнөөс хойш apxинд ороод хамаг малаа зарж уухаас өөр ажил хийхээ больсон coгтуу машинтай давхиж яваад оcолд орж энэ муу хүүхнийг хоёр хүүтэй нь өнчрүүлээд яваад өгсөндөө гэх нь тэр.

Чанцал чинь бид нараас дөрөв дүү их царайлаг охин байсан мөн биз дээ гэхэд тийм шд одоо ч бүүр сайхан хүүхэн болсон шүү дээ гэсэн яриа болоод өнгөрчээ. Анхаа хонио хариулангаа саахалт айлаараа ороход Чанцал нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан -хөөх ямар сонин хүн бэ та сайн уу таныг чинь гадаад эхнэр аваад гадаадад байдаг гэж сонссон хэзээ ирсэн юм гэсээр угтлаа. Анхаа арван жилд байхдаа сагс волейболь тоглодог дуулж бүжгэлдэг ер нь л их адтай бас царайлаг охидын хүсэмжит хөвгүүн байсан юм. Өө хэн тэгж байна худлаа яриа байнаа юун гадаад эхнэр байхав ганц бие л явна шд хотод ажиллаж байгаад нутагтаа амьдрах санаатай эргэж ирсэн энэ баруун хойд ганц гэр шд гэв…

Чанцал хоёр хөөрхөн хүүтэй ажээ. Том нь наймтай бага нь зургаатай гэнэ. Том хүү нь их хэвлүүхэн их яриа аж ахаа та морь уядагуу таныг морь уявал би унана шүү би нодлин наадмаар Базраа ахын хурдан морыг унасан хурдан морь унаж уралдах гоё шүү гэхэд Анхаа нээрээ хэдэн аятайхан үрээ даага олж аваад уяхад юу нь болохгүй гэж гэж бодхын зэрэгцээ ах нь удахгүй адуу авчирнаа тэгээд морь уяхаар миний дүү унаарай за гэсэн аж. Цэрэгт хамт байсан Дашаа гэх найзруугаа залган найз нь танай Сүхбаатараас хэдэн аятайхан үрээ байдас цуглуулах гэсэн юм найздаа туслаач найз нь хар багаасаа л хурдан морь унаж өссөнийх ганц нэг юм уяж уралдуулмаар санагдаад гэхэд өөө тэр бололгүй яахвээ миний найз хүрээд ир найз нь өөрөө уяж хүлж чадах биш найзд нь хэдэн сайхан адуу байгаа ирээд шилээд сонгоод аваад яв гэх нь тэр. Өдөр болгон Чанцалын хоёр хүү ирж Анхаад хань болж Анхаагаас бүүр холдохыг байсан нь Анхаад ч ханьтай оройд хоёр хүүг нь хүргэж өгөнгөө Чанцалтай уулзах шалтаг болж байлаа.

Би хэд хоног зүүн аймгаар яваад ирмээр байна танай хоньтой хонио нийлүүлээд гэрээ дөхүүлээд барьчих уу хэд хоног гэр мал харж байж болох уу би ирээд хонь малаа ээлжлээд хариулж байя хэн хэнд маань амар гэхэд Чанцал -өө тэгээ тэг хонины ээлжтэй бол надад ч гэсэн амар л байна яаралгүй яваад ирэхгүй юудаа би гэр малыг чинь харж байя гэжээ. Хэд хоногийн дараа Анхаа хорь гаран адуу тууж ирэн тэдэн дундаасаа шилэн гурван сайхан үрээ уяж сойж эхэллээ.

Анхаа Чанцалд хандан өнөө орой суманд хошин шогийн гоё тоглолт тоглох юм байна хоёуулаа үзэх үү гэхэд Чанцал уул нь үзмээр л байна даанч хоёр хүүхэд мал хуйгаа хүнгүй хаяах хэцүү юмдаа хэмээн инээмсэглэхэд нь Анхаа чамайг үзнэ гэвэл сумын төвөөс Жамбаа ахыг дуудаад гэр малаа харуулчихаад хоёулаа үзчихээд ирье гэснээр тэд тоглолт үзэхээр боллоо. Орой есөн цагт эхэлсэн тоглолт шөнө арван хоёр цагт тарсан учир гэр нэлээн зайтай болохоор тэр хоёр сумын төвд хоноод өглөө явахаар боллоо. Жамбаа бол Анхаагийн нагац ах тавь дөхөж яваа ч ганц бие өөртөө таарсан жижигхэн боловч цэвэрхэн байшинд их тохьтой амьдардаг ажээ.

Анхаа Чанцаа хоёр Жамбаагийн байшинд элдвийг ярин хэсэг сууж байгаад унтахаар хэвтэцгээлээ. Залуус маань хорвоогийн жаргал цэнгэлийг ханатал эдлэн хоёр биендээ эрхлэлдэн хором ч дуг хийлгүй хоносон ч хэн нь ч ядарсан шинжгүй баяр баясал дүүрэн байх аж…

Удалгүй наадам ч болж Анхаагийн уясан гурван үрээний хоёр нь айрагдаж нэг нь арав дотор давхиж бөөн баяр хөөр болон Чанцааг хоёр хүүгийнх нь хамт дагуулан баярлаж явахдаа хэзээ язааны эхнэр хүүхэдтэйгээ яваа нэг гэрийн хүмүүс шиг их л дотно сайхан мэдрэмж төрөн аз жаргалаар бялхаж байлаа.

Наадмын дараа намар гэж өвс тоос хадлан тэжээл түлээ түлш бэлдэх их ажил ундарсаар нэг л мэдхэд өвөлжөөндөө буух болсон тэр үед Анхаа зориг гарган Чанцалын гэрийг сумын төвд оруулж бариад нэг гэртээ хамтдаа амьдарч эхэллээ. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр л. Зуны нэгэн сайхан өдөр Чанцал амаржиж хоёр ихэр охинтой болсон юм. Өдөр хоног өнгөрөх тусам цаг минутаар өсөн торних өхөөрдөм бяцхан охидуудаа бас хоёр хөөрхөн хүүгээ ханиа хараад амьдрах амьд явахын учир утга гэдэг чинь энэ л юмдаа би ч одоо л жинхэнэ хүн шиг дүүрэн жаргалтай амьдарч байнадаа гэж бодогдож аж. Элэг бүтэн эрүүл саруул эсэн мэнд байх л энэ хорвоогийн эрхэм дээд жаргал юмдаа. Энэ хорвоогийн дүүрэн жаргалаа гэж.

“ДҮҮРЭН ЖАРГАЛ” – ЖА.ОЧИРХУЯГ

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЯМБА ГАРАГИЙН АНГИ, ОРОЙН АНГИ, ОНЛАЙН АНГИДАА  ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.Та манай сургалтан...
01/11/2025

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЯМБА ГАРАГИЙН АНГИ, ОРОЙН АНГИ, ОНЛАЙН АНГИДАА ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.
Та манай сургалтанд хамрагдсанаар:
1. Сэтгэл зүйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй болох
2. Ном, сурах бичиг гарын авлагаар хангагдах.
3. Өөрийгөө болон бусдыг таньж мэдэх
5. Өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх
6. Бизнесийн шинэ санаа авах
7. Бусадтай хамтран ажиллах чадвар дээшлэх
8. Алсын хараа, зорилгоо тодорхойлох
9. Амьдралын хөтөч болох зэрэг олон боломжуудыг олж авах болно.
🏢 Хаяг: ЧД -ИЙН ЗҮҮН ТАЛД ГЛОБАЛ ЦЕНТР ТӨВИЙН 8 ДАВХАРТ 802 Б ТООТ

Өглөөний мэнд. Өнөөдрөөс эхлэн онлайн хичээлээ эхэлсэн. Сонирхоод байсан хүмүүс эргээд холбогдоорой. Утас 95787402
27/10/2025

Өглөөний мэнд. Өнөөдрөөс эхлэн онлайн хичээлээ эхэлсэн. Сонирхоод байсан хүмүүс эргээд холбогдоорой. Утас 95787402

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

95787402

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Боловсрол Сэтгэл Судлалын Академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share