СУИС-ийн Соёл судлалын тэнхим

СУИС-ийн Соёл судлалын тэнхим СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн сургалт, судалгаа, олон нийтэд чиглэсэн ажлуудыг танилцуулах албан ёсны хуудас

Соёл урлагийн их сургуулийн 35 жилийн ой ёслол төгөлдөр болж өндөрлөв. СУИС-ийн Соёлын сургуулийн хамт олондоо ойн баяры...
15/12/2025

Соёл урлагийн их сургуулийн 35 жилийн ой ёслол төгөлдөр болж өндөрлөв. СУИС-ийн Соёлын сургуулийн хамт олондоо ойн баярын мэнд хүргэж, ажлын их амжилиыг хүсэн ерөөе👏👏👏

08/06/2024
“Соёлын өв” улсын уралдаан зохион байгуулагдлаа. Ерөнхий боловсролын сурагчдын соёлын өвийн мэдлэг, чадвар, дадлыг хөгжү...
20/05/2024

“Соёлын өв” улсын уралдаан зохион байгуулагдлаа.

Ерөнхий боловсролын сурагчдын соёлын өвийн мэдлэг, чадвар, дадлыг хөгжүүлэх, соёлын өвийн боловсрол олгох, дэлхийн болон монголын соёлын өвийг эзэмших, мэдлэг бүтээх үйл явцыг нь хөхиүлэн дэмжих зорилгоор “Соёлын өв” улсын уралдааныг 2024 оны 4-5 дугаар сарын хооронд Соёлын яам болон орон нутгийн Соёл, урлагийн газруудтай хамтран Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургууль амжилттай зохион байгууллаа.
"Соёлын өв" улсын уралдаанд зориулсан ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш нарын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн 210 багш танхимаар, орон нутгийн 200 гаруй багш цахимаар оролцлоо.

Уралдааны эхний шатанд аймаг, нийслэл орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн 300 орчим сурагчдын бүтээл шалгарч орон нутгийн Соёл урлагийн газруудад ирсэн байна.
Соёл урлагийн газрууд II шатны шалгаруулалтыг явуулж, шалгарсан бүтээлийг уралдааны төв комисст ирүүлсэн.
Соёлын яам болон СУИС-ийн Соёлын сургуулийн төлөөлөл бүхий Төв комиссын бүрэлдэхүүн III шатны 35 сурагчийн “Монголчуудын үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэн, өмнөх шатны бүтээлүүдтэй танилцан Тэргүүн, Дэд, Гутгаар, Тусгай байрын 8 сурагч, зохион байгуулагчдын нэрэмжит 1 сурагчийг шалгаруулж дүнгээ гаргалаа. Үүнд,
• Тэргүүн байранд Нийслэлийн Ирээдүй цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Ариунсувд
• Дэд байранд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын V сургуулийн 11а ангийн сурагч А. Солонго
• Гутгаар байранд Нийслэлийн Оргил сургуулийн 11а ангийн сурагч М.Хишигсүрэн
• Гутгаар байранд Нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн 11а ангийн сурагч А.Юмжирмаа
• Гутгаар байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Уламбаяр
• Тусгай байранд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Э.Ганганжинжиймаа
• Тусгай байранд Ховд аймгийн Хөгжил Политeхник коллeжийн суралцагч Д.Байдийхүү
• Тусгай байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн “Мандуул” баг
• Зохион байгуулагчдын нэрэмжит шагналаар Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Путонхуа сургуулийн 11а ангийн сурагч Б.ЖАДАМБА нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, төлбөрийн хөнгөлөлт, номын дээжээр шагнагдлаа.
Уг уралдааныг зохион явуулахад идэвхи санаачилгатай хамтран ажилласан Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газрын мэргэжилтэн А.Дэлгэрнасанг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан бөгөөд аймагтаа зохион байгуулалт хийж, сурагчдаа бэлтгэн оролцуулсан Төв, Дундговь, Ховд, Баян-Өлгий, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгийн Соёл, урлагийн газруудад Талархал дэвшүүлж, цаашид бүх нийтийн соёлын боловсрол, соёлын өвийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхийлэн оролцохыг уриалав.
Мөн сурагчдын соёлын өвийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, шавь нараа хөгжүүлэн уралдаанд бэлтгэн оролцуулсан түүх, нийгмийн ухааны багш нарт баяр хүргэн, БАТЛАМЖ, үнэ бүхий зүйл гардуулав.

06/05/2024

Сайн байцгаана уу? Та бүхэнд "Соёлын өв" улсын уралдааны эцсийн шатанд оролцох оролцогчдын нэрс тодорсон гэдгийг дуулгая.
Шалгарсан оролцогчид руу и-мэйл илгээсэн. Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлт, шүүгчдийн шийдвэрийн дагуу оролцогчдын тэгш оролцоог хангах зорилгоор шалгаруулалтыг нэгдсэн байдлаар ЦАХИМ-аар зохион байгуулах болсон тул и-мэйлээр илгээсэн линкээр маргааш буюу 2024.05.07-ны өдөр 11.00 цагаас орж эсээгээ танилцуулна уу. Илтгэх хугацаа 5 минутаас ихгүй байна. Баярлалаа.

30/04/2024

Энэ жилийн "Соёлын өв" улсын уралдаанд идэвхтэй оролцсон сурагчид, багш нартаа талархал дэвшүүлье. Зарим аймгуудын СУГ-аас ирүүлэх сурагчдын бүтээл заасан хугацаанаас хоцорч ирсэнтэй холбоотойгоор удирдамжинд заасан хугацаанд бага зэрэг өөрчлөлт орж байна. Хүлээцтэй хандаж байгаад баярлалаа.
Өнөөдрөөс уралдааны II шатнаас шалгарсан бүтээлүүдийг СЯ, СУИС-иас томилогдсон шүүгчдийн комисс шүүн тунгааж байна. Олон оролцогчдын бүтээл байгаа учраас тодорхой хугацаа шаардагдаж байна.
III шатанд илтгэлээ танилцуулах оролцогчдыг 2024.05.07-ны өдөр зохион байгуулах танхим, цахим хосолсон хуралд албан ёсоор шүүгчдийн бүрэлдэхүүн холбогдож урина. Биднийг холбогдох хүртэл хүлээж байхыг хүсье. Цахим шуудангаа тогтмол шалгаж байхыг анхааруулъя.

24/04/2024

“Соёлын өв” улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.
Б.Жадамба. Нийслэлийн Путонхуа сургуулийн 12а ангийн сурагч

24/04/2024

“Соёлын өв” улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.
Б.Хонгорзул. Архангай аймаг Эрдэнэбулган сум 3-р сургууль. 12а ангийн сурагч

21/04/2024

“Соёлын өв” улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.
Н.Болорцэцэг. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р сургуулийн 12А ангийн сурагч

21/04/2024

“Соёлын өв” улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.
Б.Ариунсувд. Ирээдүй цогцолбор сургууль 12а ангийн сурагч

Address

Монголия
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+97670002097

Alerts

Be the first to know and let us send you an email when СУИС-ийн Соёл судлалын тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to СУИС-ийн Соёл судлалын тэнхим:

Share