АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health Эрүүл, хүнд ээлтэй нийгмийг бүрдүүлэхийн төлөө сургалт

АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСАГЧ ХӨТӨЛБӨРИЙН “ГУРВАН ЦАГИЙН...
08/06/2026

АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСАГЧ ХӨТӨЛБӨРИЙН “ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭЭС” ТӨГСӨГЧ, ОЮУТАН, БАГШ НАРЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026 оны 04 сарын 29-ий өдөр АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн “Гурван цагийн хэлхээс” Эрүүл мэндийн эдийн засагч хөтөлбөрийн төгсөгч, оюутан, багш нарын уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн хөтөлбөрийн хүрээнд:
• Хүндэтгэлийн лекц: Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн профессор АУ-ы доктор, профессор П.Цэдэн
• Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн танилцуулга: НЭМС-ийн Захирал, АУ-ы доктор, профессор Д.Даваалхам,
• Эрүүл мэндийн эдийн засаг хөтөлбөрийн танилцуулга: Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн эрхлэгч, АУ-ы магистр Г.Баярбат
• “Эрүүл мэндийн эдийн засагчийн албан тушаалын тодорхойлолт”-ыг танилцуулга, хэлэлцүүлэг: Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн багш, НЭМУ-ы магистр Э.Батмандуул
• Эрүүл мэндийн эдийн засагч нарын эрдэм шинжилгээ, судалгаа, холбоо: АШУҮИС-ийн ЗХНГ-ын дарга, НЭМУ-ы доктор Т.Ариунтуяа
• Эрүүл мэндийн эдийн засагчийн ажлын байр, зах зээлийн эрэлт хэрэгцээ, анхаарах зүйлс: Монгол улсын их хурлын тамгын газрын хяналт шалгалтын газрын ахлах референт, АУ-ы магистр О.Батбаяр
• Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүнийг санхүүжүүлэх үйл ажиллагаан дахь эдийн засагчдын үүрэг, оролцоо: ЭМДЕГ-ын гэрээт зөвлөх А.Мөнхжаргал
Эрүүл мэндийн эдийн засаг мэргэжлээр төгсөгчид өөрсдийн ажлын туршлага болон ажлын байрны онцлогийн талаар илтгэлүүд танилцууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд “Эрүүл мэндийн эдийн засагчийн албан тушаалын тодорхойлолт”-ын хүрээнд тэнхимийн багш нар төгсөгч, оюутнуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН ХӨТӨЛБӨРИЙН  “ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭ...
08/06/2026

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН ХӨТӨЛБӨРИЙН “ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭЭС” ТӨГСӨГЧ, ОЮУТАН, БАГШ НАРЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026 оны 05 сарын 28-ий өдөр АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн “Гурван цагийн хэлхээс” төгсөгч, оюутан, багш нарын уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний хүрээнд:
• Ахмад багшийн мэндчилгээг ФУ-ы доктор, профессор Ц.Эрдэнэсамбуу дэвшүүлэв.
• Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн үйл ажиллагаа, хөгжлийн чиглэлийн талаар сургуулийн захирал, АУ-ы доктор, профессор Д.Даваалхам танилцууллаа.
• Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, ТУ, НЭМУ-ы доктор О.Саранчулуун мэдээлэл өглөө.
• Эрүүл мэндийн нийгмийн ажлын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, арга замын талаар ЭМНАНУТ-ийн эрхлэгч, НЭМУ-ы доктор Д.Мөнх-Учрал илтгэл тавив.
• Эрүүл мэндийн нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтын талаар ЭМНАНУТ-ийн багш, Нийгмийн ажлын магистр Ц.Мөнхнасан танилцууллаа.
• Эрүүл мэндийн салбар дахь эрүүл мэндийн нийгмийн ажлын хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар Монголын эрүүл мэндийн нийгмийн ажилтны хөгжлийн холбооны нарийн бичгийн дарга, ЭМНА хөтөлбөрийн 2020 оны төгсөгч П.Буянзаяа илтгэл хэлэлцүүлэв.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндийн нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолт, мэргэжлийн индекс, карьерын хөгжил, мэргэшүүлэх сургалтын тогтолцоо, мэргэжлийн холбооны үйл ажиллагаа болон гишүүнчлэлийн асуудлаар оролцогчид санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хөгжлийн боломжуудыг хэлэлцлээ.
Тус арга хэмжээ нь үе үеийн төгсөгчид, оюутнууд, багш нарын уялдаа холбоог бэхжүүлэх, эрүүл мэндийн нийгмийн ажил мэргэжлийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг хамтран тодорхойлж, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ ...
08/06/2026

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭЭС” ТӨГСӨГЧ, ОЮУТАН, БАГШ НАРЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026 оны 04-р сарын 17-нд АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Хэлэлцүүлэг уулзалтад үе үеийн төгсөгчид, оюутан суралцагчид, багш нар оролцож, АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи, Биостатистикийн тэнхимийн профессор Г.Даваа
АУ-ны доктор, БНАЛАУ-ын ДЭМБ-ын мэргэжилтэн Л.Оюунтогос
НЭМ-ийн сургуулийн Оюутны нийгэмлэгийн тэргүүн О.Дүүрэнжаргал нар Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн хүрээнд “Гурван цагийн хэлхээс” арга хэмжээний үеэр танилцууллаа. Төгсөгч нарын дунд Ажлын тушаалын тодорхойлолтын жишиг төсөлд санал авч хэлэлцүүлэг өрнүүллээ.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХООЛ ЗҮЙ ХӨТӨЛБӨРИЙН  “ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭЭС” ТӨГС...
08/06/2026

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХООЛ ЗҮЙ ХӨТӨЛБӨРИЙН “ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭЭС” ТӨГСӨГЧ, ОЮУТАН, БАГШ НАРЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026 оны 04 сарын 14-ий өдөр АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн “Гурван цагийн хэлхээс” Эрүүл мэндийн хоол зүйн хөтөлбөрийн төгсөгч, оюутан, багш нарын уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд:
• Хүндэтгэлийн лекц: АУ-ы доктор, профессор Ч.Цолмон
• Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн танилцуулга: Захирал, АУ-ы доктор, профессор Д.Даваалхам,
• “Эрүүл мэндийн хоол зүй” хөтөлбөрийн танилцуулга: Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч, ХСУ-ы магистр Б.Лувсанлхүндэв
• “Эрүүл мэндийн хоол зүйчийн албан тушаалын тодорхойлолт”-ыг танилцуулга, хэлэлцүүлэг: Шим тэжээл судлалын тэнхимийн багш, БУ-ын магистр Н.Туул нар тус тус танилцууллаа.
Төгсөгчдийн төлөөлөл болох Н.Лхам-Аюуш, Б.Номин, С.Билгүүнтөгс нар өөрсдийн ажлын туршлага болон ажлын байрны онцлогийн талаар илтгэлүүд танилцууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд “Эрүүл мэндийн хоол зүйчийн албан тушаалын тодорхойлолт”-ын хүрээнд тэнхимийн багш нар төгсөгч, оюутнуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
05/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐💐
Бадамсүрэнгийн Очир
Бадамсүрэнгийн Очир нь 1928 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Б.Очир нь
Офицерын сургуульд суралцан төгсөөд 1953-1959 онд ЗХУ-ын Ленинград хотын
Ждановын нэрэмжит Анагаах ухааны халдвар судлалын институтэд суралцан төгссөн
АНХНЫ МОНГОЛ ОЮУТАН юм. Улмаар Б.Очир нь ЭХЯ, УАЦШБГ, АЦХС-ын станц
зэрэг газруудад халдвар судлаачаар ажиллаж байжээ.
Б.Очир нь 1969-1987 он хүртэл Анагаах ухааны дээд сургуулийн Микробиолог,
Эпидемиологийн тэнхимд багшаар ажиллаж халдвар судлалын хичээлийг дагнан зааж,
хичээлийн өрөө танхимийг тохижуулан тэнхимийн материаллаг баазыг бэхжүүлэх,
халдварын судлалын хичээлийн лекц, дадлагын хичээлийн арга зүйг боловсруулан
сургалтанд ашиглаж оюутанд мэдлэг олгоход чухал ажил болсон байна. Мөн төрөлжсөн
нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтыг бий болгож,
хөгжүүлэхэд биечлэн хувь нэмрээ оруулсан юм. Балнад өвчний тархвар судлалын
асуудлаар судалгаа хийн эрдэм шинжилгээний хэд хэдэн өгүүлэл, илтгэл хэлэлцүүлсэн
байна.
Биеийн тамир, спортод гарамгай сайн байсан бөгөөд волейболын залуучуудын шигшээ,
улмаар улсын шигшээ багт тоглож байжээ.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
05/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐💐
Анагаахын Шинжлэх Ухааны доктор, дэд профессор, МАУА-ны академийн гишүүн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Н.Сайжаа

Н. Сайжаа 1963 онд Анагаах ухааны дээд сургуулийн нэгдсэн факультетийн эрүүл ахуйн ангид элсэн орж, 5 жил суралцан мэргэжлийн эрүүл ахуйч их эмч болж төгссөн. Тус ангийн 32 төгсөгч нь Эрүүлийг хамгаалах яамны томилолтоор аймаг, хотын АЦХС-уудад ажиллав. Монгол улсын анхны мэргэжлийн эрүүл ахуйч их эмч нарын нэг нь тэр билээ.

Төгсөөд Говь-Алтай аймгийн АЦХС-ын байцаагчаар ажиллаж байтал 1970 оны 10-р сард ЭХЯ-ны шийдвэрээр АУДС-ийн Эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхимд орчны эрүүл ахуйн багшаар томилогдов. Тэнхимийн эрхлэгч доцент Д. Цагаанхүүгийн чиглүүлэл, А. Дамдинсүрэн багшийн дэмжлэгтэйгээр аргачлал, лекц, дадлагыг гартаа ав ав атал шалгалт авах, дадлага удирдах, 1971 оны төгсөлтийн улсын шалгалтад шалгагчаар оролцох зэрэг хариуцлагатай үүргийг даруй гүйцэтгэсэн юм.

Мэргэжлийн хөгжлийн хүрээнд Эрхүүгийн АУ-ны дээд сургуульд зуны үйлдвэрлэлийн дадлага удирдан ажиллаж, орос хэл болон мэргэжлийн мэдлэгээ гүнзгийрүүлэв. 1974 онд Ленинградын ариун цэвэр эрүүл ахуйн институтийн доцент А. И. Махиненко болон Эрхүүгийн АУ-ны дээд сургуулийн профессор А. Н. Лигвинцев, В. В. Воробьев нарын удирдлагатай орчны эрүүл ахуйн мэргэжил дээшлүүлэх хоёр курсийг зохион байгуулж, Монголын эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг чадавхжуулахад томоохон хувь нэмэр оруулав.

Эрдэм шинжилгээний чиглэлд ЭХЗХУИ-ийн захирал Ж. Купулын санаачилгаар "Монгол улсын хот суурины атмосферийн агаарын бохирдлын эрүүл ахуйн байдал ба түүнийг сайжруулах арга зам" сэдвээр судалгаа явуулж, "Гигиена и санитария" сэтгүүлд тулгуурлан хот орчмын агаарын чанар, бохирдуулах эх үүсвэр, урьдчилан сэргийлэх технологийн чиглэлээр шинжлэх ухааны ажлаа эхлүүлсэн нь Монгол улсад орчны эрүүл ахуйн судалгааны суурийг тавихад чухал алхам болжээ.

Н. Сайжаа багш нь НЭМҮТ-ийн зөвлөхөөр ажиллаж буй бөгөөд Монголын анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олгосон байна.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
02/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐💐
Хамарын Дамдинжав, Монгол улсын гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт профессор

Олгонууд овогт Хамарын Дамдинжав нь 1946 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. 1961 онд Төгрөг сумын сургуулийн 7-р анги, 1964 онд Алтай хотын 10 жилийн дунд сургууль, 1968 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетад философийн багш мэргэжлээр төгссөн. 1968 оноос 2022 оныг хүртэл АШУҮИС-д багш, тэнхимийн эрхлэгч, профессор, зөвлөх багшаар 54 жил тасралтгүй ажилласан байна.

Х.Дамдинжав багш 1968-1978 онд АУДС-ийн Соёлын сургуулийн декан, 1972-1974 онд сургуулийн ХЗЭ-ийн товчооны гишүүн, 1976 оноос сургуулийн МАХН-ын хорооны товчооны гишүүн, 1976-1991 онд сургуулийн МАХН-ын хорооны товчооны орлогч дарга, дарга, 2009 оноос 2022 оныг хүртэл АШУҮИС-ийн ахмадын хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Тэр бээр 2014 онд Монгол улсын гавьяат багш, 2017 онд АШУҮИС-ийн хүндэт профессор цол хүртсэн.

Профессор Х.Дамдинжав нь 1972 – 1973 онд Москвагийн их сургууль, 1985 – 1986, 1996 онуудад ОХУ-ын ШУА - ийн Хүн судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлж, философи, анагаах ухааны ёс зүйгээр мэргэшсэн. 1993 онд “Оношийн алдааны танин мэдэхүйн шалтгааны асуудалд” сэдвээр хүмүүнлэг судлалын ухааны магистр, 2004 онд “Монголын эрүүл мэндийн тогтолцоон дахь био анагаахын ёс зүйн нийгэм-гүн ухааны асуудалд” сэдвээр философийн ухааны доктор /PhD/ зэрэг тус тус хамгаалсан. Монголын философийн сэтгэлгээний хөгжилд байгаль шинжлэлийн философи түүний дотор анагаах ухааны философи, биоанагаахын ёс зүйг хөгжүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулсан бөгөөд дэлхий дахинд анагаах ухааны эрдэм судлалд онцгойлон тавигдаж буй хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах асуудлыг Монголын эрүүл мэндийн салбарт хөгжүүлэхэд өөрийн үйл хэргийг зориулсан анхдагч эрдэмтэн юм. Өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн байгууллагуудын жишгээр эрүүл мэндийн нийгмийн ажилтныг Монгол улсад бэлтгэх ажлыг санаачилж, хэлэлцүүлэн батлуулж 2003-2004 оны хичээлийн жилд эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын анхны элсэлтийг авч бакалаврын сургалтыг эхлүүлсэн бөгөөд уг мэргэжилтнийг сургах, багшлах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, төлөвшүүлэх, бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

🌟 Сайн байцгаана уу?АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд дараах эрэлттэй мэргэжлүүдээр элсэлт авч байна. Та бүхэн...
02/06/2026

🌟 Сайн байцгаана уу?
АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд дараах эрэлттэй мэргэжлүүдээр элсэлт авч байна. Та бүхэн ирээдүйн мэргэжлээ зөв сонгон, чадварлаг мэргэжилтэн болоход бидэнтэй нэгдээрэй. 📚🎓

✅ Нийгмийн эрүүл мэнд судлал
✅ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
✅ Эрүүл ахуй, тархвар судлал
✅ Эрүүл мэндийн нийгмийн ажил
✅ Эрүүл мэндийн хоол зүй
✅ Эрүүл мэндийн эдийн засаг

📌 Чадварлаг багш, чанартай сургалт
📌 Олон улсын хамтын ажиллагаа, оюутан солилцоо
📌 Төгсөөд ажлын өргөн боломж
📌 Тэтгэлэг, оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой

🎯 Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!
📍 АШУҮИС – Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

#НЭМС #АШУҮИС #Элсэлт2026 #НийгмийнЭрүүлМэнд #ЭрүүлМэндийнСалбар #ИрээдүйнМэргэжил

28/05/2026

"Health and Dietetics-2026" олон улсын симпозиум зохион байгуулах гэж байна.
НЭМС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн шим тэжээлийн өдөр /World Nutrition Day-2026/ хоол зүйч мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор "Эрүүл мэнд ба Хоол зүй" сэдэвт олон улсын симпозиумыг цахим хэлбэрээр зохион байгуулна. Уг симпозиумд АНУ, Япон, БНХАУ, БНСУ зэрэг улс орны шилдэг их сургуулиудын профессорууд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцах юм.
Хэзээ: 2026.05.28-29, 09:00-13:00
Хэлбэр: Цахим /Zoom/
Симпозиумын сэдэв:
✅ Эрүүл мэнд ба хоол зүй
✅ Шим тэжээлийн үнэлгээ
✅ Шим тэжээлийн тусламж үйлчилгээ
✅ Хоол зүйд хиймэл оюун ухаан, дижитал хэрэгсэл ашиглах нь
Хэнд зориулагдсан бэ?
🟢 Шим тэжээл судлаач, хоол зүйч
🟢 Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн
🟢 Оюутан, судлаач
Төлбөр:
Хурлын аль нэг өдөр хамрагдвал 70,000₮
2 өдөр 100,000 + Сертификат
Бүртгэл ба лавлагаа:
https://forms.gle/p9JbaxRJSaAMHRmJ8
[email protected]
88081593

"Эрүүл мэнд ба Хоол зүй" сэдэвт олон улсын симпозиумын илтгэгч нарыг танилцуулж байна. Минисотагийн их сургуульд физиоло...
28/05/2026

"Эрүүл мэнд ба Хоол зүй" сэдэвт олон улсын симпозиумын илтгэгч нарыг танилцуулж байна.

Минисотагийн их сургуульд физиологич мэргэжлээр бакалавр, Недерланд улсын KIT-Royal tropical institute-д Олон улсын эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалсан.

АНУ-ын Mederva Health эрүүл мэндийн технологийн компанийн Монгол дахь салбарын захирал


Бүртгэл ба лавлагаа:
https://forms.gle/p9JbaxRJSaAMHRmJ

Address

Zorig Street/3
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611329126

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health:

Share