Шинэ Анагаах Ухаан Их Сургууль

Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудсанд тавтай морилно уу.

Танин мэдэхүйн бүтэн тайлал дээр суурилсан уламжлалт ба орчин үеийн анагаах ухаан, шинэ NCM анагаах ухааны гурвалсан тогтолцоот сургалтын технологиор дэлхийн түвшингийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач бэлдэнэ

02/04/2026

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, АШУ-ны доктор профессор, Хүний гавьяат эмч, ШИНЭ АУИС-ийн Ректор М.Амбагын Протоны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээ - Closed 9-Stepped Cycle of Proton Conductance (C9SCPC) загвар хэрхэн боловсруулагдсан, мөн завсрын ‘логистик гүүр’ үе шатны үүрэг зэрэг үндсэн зарчмуудыг хэрхэн тогтоосон талаарх видёо хичээлийг Эрдэмтэн судлаач, багш оюутнуудад хүргэж байна.

Хаврын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөрШинэ АУИС-ийн Ректор,  Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт , х...
26/03/2026

Хаврын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр

Шинэ АУИС-ийн Ректор, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт , хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор профессор, М.Амбагын санаачлагаар

Нэрт эрдэмтэн Ж.Цогнэмэх улсад 44 жил ажилласнаас 40 жил тасралтгүй багшилж 30 жил одоогийн АШУҮИС-ийн эм судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд түүний удирдсан Эм судлалын тэнхимээс Монголын эм судлалын салбарын шилдэг шавь эрдэмтэн судлаачид-Хөдөлмөрийн баатар-1, Төрийн шагналтан-2, Гавьяат цолтон -8, Анагаах ухааны доктор 10 гаруй, мөн 10 гаруй профессор цолтон төрөн гарсан бөгөөд Монгол улсад эм судлалыг үндэслэгчдийн нэг, нэртэй багш, эмч эрдэмтэн юм.

Иймд багшийнхаа алдар гавьяаг мөнхжүүлэх, төрөлх нутгийн хойч үеийн дунд мөнхөд дурсан хүндлүүлэх зорилгоор тус сумын Эрүүл мэндийн Төвийг нэрт эрдэмтэн, нутаг орныхоо нэр хүндийг өөрийнхөө нэрээр байнгад алдаршуулж ирсэн, Анагаах ухааны доктор, профессор Жүгдэрийн Цогнэмэхийн нэрэмжит болгох хүсэлтийг 2025 оны 02 сарын 03 өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Сонинбаярт хүсэлт гаргаж Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 07 өдрийн дугаар 4/2 тоот тогтоолоор Сумын Эрүүл мэндийн төвийг Ж.Цогнэмэхийн нэрэмжит болгох шийдвэр гарсан бөгөөд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу Баян – Овоо сумын Эрүүл мэндийг төвийг нэрт эрдэмтэн Анагаах Ухааны Доктор Профессор Жүгдэрийн Цогнэмэхийн нэрэмжит болгон алдаршуулах ажлын хүрээнд 2025 оны 05 сарын 17 нд тус суманд Ректор М.Амбага Шинэ АУИС-ийн хамт олон санаачлан хүүхдийн бөхийн барилдаан, шагайн харваа, хурдан дааганы уралдааныг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын засаг даргын тамгын газар, Сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурал, Эрүүл мэндийн төв, Б.Доржийн нэрэмжит 9 н жилийн дунд сургуулийн захиргаа ах дүү төрөгсөдтэй хамтран зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээг хамтран амжилттай зохион байгуулж гүн хүндэтгэлтэй хүлээж авсан, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрүүл мэндийн төв, Б.Доржийн нэрэмжит 9 жилийн дунд сургуулийн хамт олон ах дүү төрөл төрөгсдөд нь талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

2019 онд "Шинэ АУИС”-ийн үүсгэн байгуулагч эрдэмтэд болох  Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Гавьяат эмч, , Анагаахын ...
26/03/2026

2019 онд "Шинэ АУИС”-ийн үүсгэн байгуулагч эрдэмтэд болох Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Гавьяат эмч, , Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, М.Амбага, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Саранцэцэг нар Монгол хүний эрүүл мэнд, эмчилгээний чиглэлээр 2000 гаруй туршилтын цагаан хархан дээр сорил туршилтын ажлыг 40 гаруй жилийн туршид явуулж олон шинэ эм бүтээсэн бөгөөд эдгээрээс Монгол улсын эмийн сүлжээнд тавигдсан дархлал сэргээх үйлдэлтэй Салимон, бөөр хамгаалах үйлдэлтэй Нефромон эмүүд нь Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн байдаг. Дээрх эрдэмтэд хүний эрүүл мэндийн төлөө шинэ эмүүдийг хийхэд хамгийн их ач тусаа өгсөн цагаан харх хэмээх туршилтын амьтныг мөнхжүүлэх юмсан гэсэн олон жилийн мөрөөдлөө биелүүлж, "Шинэ АУИС”-ийн хичээлийн төв байрны үүдэнд Цагаан хархны хөшөөг хаврын адаг шар луу сарын цагаагчин туулай өдөр хүндэтгэлтэйгээр залан босгосон. Туршилтын амьтанд зориулан Хүндэтгэлийн хөшөө босгосон Монголын анхны сургууль юм.

ТАЛАРХАЛХэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвөөс Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн з...
26/03/2026

ТАЛАРХАЛ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвөөс Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн захирал М.Амбага танд

Манай эрүүл мэндийн төвд 8 орчим сая төгрөгийн үнэ бүхий Эхо оношилгооны аппаратыг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хандивласанд гүн талархал илэрхийлье.

Тус хандивын үр дүнд орон нутгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй оношлогоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 117 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амжилттай хүргэж байна.

Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд дахин талархал илэрхийлье. Цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын
Хэрлэнбаян-Улаан тосгоны
Эрүүл мэндийн төвийн хамт олон

“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.САРАНЦЭЦЭГИЙН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГ, ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ...
25/03/2026

“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.САРАНЦЭЦЭГИЙН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГ, ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ IХ ДЭХ УДААГИЙН ГАР БӨМБӨГ, САГСАН БӨМБӨГ, ДАРТСНЫ СПОРТЫН НААДАМ 2026.04.25-26 хооронд зохион байгуулагдах тул төгсөгчид оюутан залуус идэвхтэй оролцоно уу.

Хэзээ: 2026 оны 04 сарын 25, 26

Хаана: БГД, 25-р эмийн сангаар хороололруу өгсөөд дунд замын гэрлэн дохиогоор Гэмтлийн эмнэлэг талруу эргээд 100 м замын урд талд “Хавай спорт заал”
https://maps.app.goo.gl/mBjcWfUaHChjXPc8A?g_st=ifm

Зохион байгуулах комисс: 2013 оны Уламжлалт анагаах ухааны их эмчийн ангийн төгсөгчид, 2026 оны төгсөх курс, Шинэ анагаах ухаан их сургууль
Утас: 89004426, 88102154

Тэмцээнд ивээн тэтгэгчээр оролцох байгууллага, хувиараа бизнесс эрхлэгчид, төгсөгчдөд нээлттэй 88028847, 89004426 утсаар холбогдоно уу.

🎓 2025-2026 оны хичээлийн жилийн магистр, докторын хөтөлбөрийн өвлийн нэмэлт элсэлт явагдаж байна.Цахим танхимаар хослон...
07/02/2026

🎓 2025-2026 оны хичээлийн жилийн магистр, докторын хөтөлбөрийн өвлийн нэмэлт элсэлт явагдаж байна.
Цахим танхимаар хослон суралцах боломжтой.

📕Магистрын хөтөлбөрийн элсэлт авах чиглэл
✨Анагаах ухаан
✨Эм зүй
✨Сувилахуй
✨Уламжлалт анагаах ухаан

📕Докторын хөтөлбөрийн элсэлт авах чиглэл
✨Анагаах ухаан
✨Эм зүй
✨Уламжлалт анагаах ухаан

🌐 Магистр, докторт элсэгчдийн бүртгэлийн линк
https://forms.gle/CbX6LHjKeLW5P1vC7

📞 Холбоо барих
📌 Магистр, докторын салбар:
☎ 89648440, 99565981, 70183235

‼️‼️Анхааруулга: Өмнө эзэмшсэн бакалавр болон түүнээс дээш боловсролын бичиг баримт нь E-Mongolia-д бүртгэлтэй байхыг анхаарна уу.

📍Хугацаа: 2025.12.10-2026.02.15
📍Биечлэн ирж бүртгүүлэх: Шинэ АУИС-ийн 1-р байрны 506 тоот

16/01/2026

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор Миеэгомбын Амбага багшдаа баяр хүргэе.

ЭМ ЗҮЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛСАН ОТГОНБАЯРЫН БАЯНЖАРГАЛ ТАНД ЭРДМИЙН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛСАНД БАЯ...
16/01/2026

ЭМ ЗҮЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛСАН ОТГОНБАЯРЫН БАЯНЖАРГАЛ ТАНД ЭРДМИЙН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛСАНД БАЯР ХҮРГЭЖ ЦААШДЫН ЭРДЭМ СУДЛАЛ, МЭРГЭЖЛИЙН АЖИЛД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.👏👏👏

Эм зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар АШУҮИС-ийн докторант Отгонбаяр овогтой Баянжаргал нь “Монгол догар (Сaryopteris mongolica Bunge) ургамлын газрын дээрх хэсгийн фитохимийн судалгаа” сэдэвт судалгааны ажлаар докторын зэргээ амжилттай хамгааллаа.
​​
Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
ЭЗУ-ны доктор, профессор С.Пүрэвсүрэн
ХУ-ны доктор, профессор М.Думаа

Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:
АШУ-ны доктор, профессор Б.Саранцэцэг

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:
АУ-ны доктор, профессор П.Цэдэн
ЭЗУ-ны доктор, дэд профессор Б.Баясгалан

Эмзүйн ухааны докторын зэргээ амжилттай хамгаалсан О.Баянжаргал, Эрдэм шинжилгээний ажлын удирдагч ХУ-ны доктор М.Думаа, Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх АШУ-ны доктор, профессор Б.Саранцэцэг багш нартаа Шинэ АУИС -ийн хамт олны зүгээс чин сэтгэлийн баяр хүргэе.👏👏👏

Судалгааны багт баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

02/01/2026

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн Ректор, Профессор М.Амбагийн "Протоны урсгалын 9-н дамжлагат битүү хэлхээ" онолын 9-н циклийн үе шатыг тус бүрээр нь тайлбарласан видёо хичээлийг та бүхэндээ танилцуулж байна.

Профессор М.Амбага багш нь өөрийн онолын хичээлийг англи хэл дээр бэлтгэн багш, оюутнуудад өдөр бүр 3-5 удаа тогтмол илгээдэг бөгөөд тэдгээр олон хичээлүүдийн нэг хэсгээс нь Оюуны өмчийн зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байгаа билээ.

Дашрамд сонирхуулхад М.Амбага багшийн англи хэлдээр бичигдэж Герман улсын Ламберт хэвлэлийн газраар хэвлүүлсэн "System model of the Human body" ном нь Франц, Итали, Герман, Португал, Испани, Орос зэрэг 7 орны хэлдээр орчуулагдан, хэвлэгдэн гарч Amazon, Booksmore, lambert хэвлэлийн газрын сайтуудаар борлуулагдаж байдаг билээ.

Мөн тухайн онолын талаарх нийтлэлүүд олон улсын өндөр эрэмбийн сэтгүүлүүдэд хэвлэгдэхээс гадна, 2026-2027 оны хичээлийн жилүүдэд Ази, Европын орнуудын Био энергетикийн салбарын олон улсын хурлуудад илтгэгдэн танилцуулагдахаар төлөвлөгдөж байгааг дуулгахад таатай байна. 🙂
https://view.genially.com/69529f789a34febab037ced7B

31/12/2025

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ. 2026 ОН АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ.

Address

Sonsgolongiin Toiruu 5/2
Ulaanbaatar
18130

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ Анагаах Ухаан Их Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Шинэ Анагаах Ухаан Их Сургууль:

Share