Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, арга зүйн төв НҮТББ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, арга зүйн төв НҮТББ

Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, арга зүйн төв НҮТББ Амьдрал ус мэт урсан өнгөрөхөд
Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ

08/12/2025

Б.Ганчимэг: МИАТ-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлж байгаа гэв үү? Энэ залуу Ц.Анандбазарын монополыг халж шударгаар тэмцсэн гүйцэтгэх захирал даа. Ямар их занаанд яваа гэж санана. Юу үнэн, энэ үнэн.

Онгоцны хоолыг олон жил нийлүүлж ирсэн монопол компанийг ч мөн зайлуулаад одоо болтол нүдүүлж яваа. Шүүх , АТГ гээд ажлыг нь хийлгэхгүй бүлэглэлүүд заалддаг. Б.Мөнхтамир бол иддэг уудаг новширсон бурхи биш. Төрийн өмчит компанийг байх ёстой байранд нь байлгах гэж ноцолдсон залуу үеийн төлөөлөл.

Архивын баримт цэгцлэх ажилд сургаж авна
17/08/2025

Архивын баримт цэгцлэх ажилд сургаж авна

02/05/2025

БАРИМТЫГ ҮДЭХЭД БЭЛТГЭХ

Архивын баримтын үнэ цэнийг тогтоож, хадгаламжийн нэгжийг байнга хадгалах, 70 жил болон түр хадгалах гэж ангилан ялгаж хэрэг бүрдүүлсэний дараа үдэхэд бэлтгэнэ.

Үдэхэд бэлтгэхэд дараах ажилбарууд орно. Үүнд:

- зөвхөн эх хувь баримтыг сонгох
- нэг хувийг авах
- баримтын дарааллыг шалгах
- хуудсыг дугаарлах
- төмөр үдээсийг авах
- хавтасаа зөв сонгох
- олсон утас бэлтгэх
- хавтасны дээд болон дээд захаас 6-7 см зайд цоолох
- А4 баримтыг 3 цоолох
- А5 болон бусад жижиг хуудастай баримтыг 4 удаа цоолох
- цавуутай цаас нь норгож наадаг байх
- архивын он, сар, өдөр, ҮЖ бичих тэмдэгийг хавтасны баруун болон доод захаас 1,5-2 см-ийн зайд дарах
- хөмрөг, данс, ХН-ийн дугаар бичих тэмдэгийг дээрээсээ 7 см, зүүн захаас 5 см-дарна

БАРИМТ ҮДЭХ ҮЙЛЧИЛГЭЭБайгууллагын үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч байгууллага бүрийн баримтын  хэмжээ харилцан ади...
13/04/2025

БАРИМТ ҮДЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч байгууллага бүрийн баримтын хэмжээ харилцан адилгүй байдаг.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад санхүүгийн баримт богино хугацаанд ихээр гарч хуримтлагддаг.

Иймд ажлын ачааллаас болж санхүүгийн ажилтнууд баримтаа цаг хугацаанд нь үдэж, хавтаслаж амжихгүй байгаа бол бидэнд хандаарай.

Бид таны баримтыг богино хугацаанд стандартын дагуу үдэж, хавтаслах үйлчилгээг үзүүлнэ.

АРХИВЫН ДАНСНЫ 9 ЗҮЙЛ БҮРДҮҮЛЭХБайнга хадгалах баримтд данс үйлдэх бөгөөд данс нь дараах 9 зүйлээс бүрдсэн байна. Үүнд: ...
11/04/2025

АРХИВЫН ДАНСНЫ 9 ЗҮЙЛ БҮРДҮҮЛЭХ

Байнга хадгалах баримтд данс үйлдэх бөгөөд данс нь дараах 9 зүйлээс бүрдсэн байна. Үүнд:

1.нүүр хуудас
2.гарчиг
3.хөмрөг үүсгэгч байгууллагын нэрийн өөрчлөлт
4.өмнөх үг
а.хөмрөг үүсгэгчийн түүх
б.хөмрөгийн түүх
в.баримтын түүх
5.товчилсон үгийн жагсаалт
6.байнга хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл
7.сэдэв зүйлийн заагч
а.сэдэв зүйлийн заагч
б.газар орны заагч
в.хүний нэрийн заагч
8.ном зүйн жагсаалт
9.баталгааны хуудас

БАЙГУУЛЛАГЫН АРХИВ Байгууллагын архив нь хамгийн эхэнд архивын зориулалттай өрөө тасалгаатай байх явдал. Дараа нь бүх ба...
09/04/2025

БАЙГУУЛЛАГЫН АРХИВ

Байгууллагын архив нь хамгийн эхэнд архивын зориулалттай өрөө тасалгаатай байх явдал.

Дараа нь бүх баримтуудыг эмхлэн цэгцэлж, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-д заасан дараах данс, бүртгэлүүдийг үйлдэж харъяалах төрийн архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар хэлэлцүүлэн батлуулах юм. Үүнд:

1. Байнга хадгалах баримтын данс
2. 70 жил хадгалах баримтын бүртгэл
3. Түр хадгалах баримтын бүртгэл
4. Хадгалалтын хугацаа дууссан устгах баримтын жагсаалт

ХАДГАЛАМЖИЙН НЭГЖИЙГ НЯГТРУУЛСАН ШҮҮГЭЭ, ТАВИУРТ БАЙРЛУУЛАХХадгаламжийн сангийн тавиур шүүгээг дугаарлахдаа орох хаалган...
22/03/2025

ХАДГАЛАМЖИЙН НЭГЖИЙГ НЯГТРУУЛСАН ШҮҮГЭЭ, ТАВИУРТ БАЙРЛУУЛАХ

Хадгаламжийн сангийн тавиур шүүгээг дугаарлахдаа орох хаалганы зүүн гар талаас эхлэн баруун тийш, харин тэдгээрийн тавцанг дээрээс доош дугаарлана.

Баримтыг тавиурын дээд тавцангийн зүүн гар талаас эхлэн хадгаламжийн нэгжийн дугаарын дарааллын дагуу байрлуулж, 1 дүгээр тавцан дүүрэхэд дараагийн баримтыг 2 дугаар тавцангийн зүүн гар талаас эхлэн байрлуулна.

Он тус бүрийн баримтыг зааглагчаар тусгаарлах бөгөөд зааглагчид баримтын оныг бичнэ.

БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН МЭДЛЭГТ. Байгууллагын архив нь жил бүр шинэчлэн баталсан хөтлөх хэргийн нэрийн жагсаал...
21/03/2025

БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН МЭДЛЭГТ.

Байгууллагын архив нь жил бүр шинэчлэн баталсан хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ажилтнуудаас хэрэг болгон бүрдүүлсэн баримтыг жагсаалтаар хүлээн авдаг.

Энэ үед санхүүгийн баримтуудаар хэрэг бүрдүүлсэн баримтыг харахад хадгалах хугацааны хувьд өөр өөр баримтуудаар нэг хэрэг бүрдүүлсэн байдаг.

Тухайлбал санхүүгийн тайлангаар нэг хэрэг бүрдүүлсэн байдаг.
Гэтэл жилийн эцсийн санхүүгийн тайлан буюу 4 дүгээр улирлын тайланг байнга хадгалах баримтын бүртгэлд хамруулж, төрийн архивт шилжүүлнэ.

Харин улирлын санхүүгийн тайланг төрийн архивт шилжүүлэхгүй байгууллага дээрээ түр хугацаагаар хадгална.

Иймд эдгээр баримтуудаар тус тусад нь хэрэг бүрдүүлэх шаардлагатай байдаг.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтууд байна.

НД 7 маягт буюу тухайн сард байгууллагаас төлсөн НДШ төлөлтийн баримтыг байнга, тухайн сард ажилтнуудаас төлсөн НДШ төлөлтийн баримт буюу НД 8 маягтыг байгууллага дээрээ 70 жил хадгалдаг тул мөн тус тусад нь хэрэг бүрдүүлж бүртгэлд хамруулна.

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖЛЫН ЗААВАР, ЗӨВЛӨМЖАрхив, албан хэрэг хөтлөлтийн сургалт арга зүйн төв нь байгууллагын х...
08/01/2025

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖЛЫН ЗААВАР, ЗӨВЛӨМЖ

Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт арга зүйн төв нь байгууллагын хүсэлтээр архивын баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын ажил гүйцэтгэх, албан хэрэг хөтлөлтийн ажлын шат дараалал, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мөрдөгдөж буй дүрэм журмын талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч, байгууллагын архивын баримтыг эмхлэн цэгцлэх ажлыг 8 дахь жилдээ гүйцэтгэж байна.

Байгууллагын архивын баримтыг цэгцлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар тушаалаар батлагдсан "Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам"-ын дагуу гүйцэтгэж, данс, бүртгэлийг харъяалах төрийн архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын хуралд оруулж хянуулахад бэлэн болгон бэлтгэж өгдөг.

БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН БАРИМТЫН ЭМХ ЦЭГЦ,  ХАДГАЛАЛТАД ГАРГАДАГ  АЛДААЗарим байгууллагууд нь байгууллагын архивыг хариуцса...
08/01/2025

БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН БАРИМТЫН ЭМХ ЦЭГЦ, ХАДГАЛАЛТАД ГАРГАДАГ АЛДАА

Зарим байгууллагууд нь байгууллагын архивыг хариуцсан орон тооны болон мэргэжлийн архивын ажилтангүйн улмаас хэд хэдэн алдааг гаргадаг. Үүнд:

1/ баримтыг газар, хэлтсийн ажилтнууд өөр өөрийн шүүгээ саванд хадгалах

2/баримтуудыг байнга, түр, 70 жилийн баримт гэж ангилахгүйгээр баримтын төрлөөр ангилдаг.

Өөрөөр хэлбэл захиргааны баримт, санхүүгийн баримт, бусад баримт гэх мэтээр ангилан төрөлжүүлж, нэгдсэн данс, бүртгэлгүй байдаг.

Ийм байгууллагууд нь архивын мэргэжлийн байгууллага, хүмүүст хандаж байгууллагын архиваа архив зүйн дагуу эмхлэн цэгцлэх шаардлагатай болсон байдаг.

БАЙГУУЛЛАГЫН АРХИВТ ХӨТЛӨГДӨХ ДАНС, БҮРТГЭЛҮҮД Байгууллага бүр архивтай байна.Байгууллагын архив нь баримтуудаа дараах б...
08/01/2025

БАЙГУУЛЛАГЫН АРХИВТ ХӨТЛӨГДӨХ ДАНС, БҮРТГЭЛҮҮД

Байгууллага бүр архивтай байна.

Байгууллагын архив нь баримтуудаа дараах байдлаар ангилан төрөлжүүлнэ. Үүнд:

а/байнга хадгалах баримт
б/70 жил хадгалах баримт
в/түр хадгалах баримт

Харин хадгалалтын хугацаа дууссан баримтад устгах хэргийн жагсаалт үйлдэнэ.

Байнга, түр, 70 жил хадгалах баримтуудыг ангилан ялгахдаа 2024 оны 01 дүгээр сараас өмнө үйлдэгдсэн баримтад "Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт"-ыг мөрдөнө.

2024 онд үйлдэгдсэн баримтын хадгалах хугацааг тогтоохдоо Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар батлагдсан "Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт"-ыг мөрдөнө.

БАРИМТ ҮДЭХ ҮЙЛЧИЛГЭЭСанхүүгийн болон удирдлагын баримт бичгийг богино хугацаанд стандартын дагуу үдэж өгөх ажлыг манай ...
03/11/2023

БАРИМТ ҮДЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Санхүүгийн болон удирдлагын баримт бичгийг богино хугацаанд стандартын дагуу үдэж өгөх ажлыг манай зүгээс богино хугацаанд хийж гүйцэтгэж өгдөг.

Мөн баримт цэгцлэх, данс, бүртгэлийг заавар, журмын дагуу үйлдэх ажилд мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллана.

Address

Ulaanbaatar

Telephone

99505073

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, арга зүйн төв НҮТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, арга зүйн төв НҮТББ:

Share