Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - University of the Humanities

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - University of the Humanities

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - University of the Humanities Бүтээлч оюун ухаан Таны ирээдүйн амжилт.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан, байгаль хамгаалал экологийн ухаан ба мэдээлэл харилцааны технологийн чиглэлээр 50 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн бэлтгэж байна.

22/06/2026

Элсэлтийн шалгалтад нь амжилт хүсье 💕

🔗 Бүртгүүлэх холбоос: https://elselt.humanities.edu.mn/Course
Мэдээлэл, зөвлөгөө авах:
ХИС-ийн хичээлийн 2-р байр 203 тоот
Утас: 7711-1500/1
И-мэйл: [email protected]

#ХүмүүнлэгийнУхааныИхСургууль #Элсэлт2026 #ИхСургууль #элсэлтийншалгалт #эш2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарг...
22/06/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор (Ph.D) Н.Оюунцэцэг багш маань Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа.

Багшдаа баяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

БИД ХҮМҮҮНЛЭГЧҮҮД
Бүтээлч оюун ухаан
Таны ирээдүйн амжилт
#ХүмүүнлэгийнУхааныИхСургууль

19/06/2026

Диплом, энгэрийн тэмдэг гардуулах “ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ 2026” 👨🏻‍🎓👩🏻‍🎓🎓
Төгсөгчдийнхөө ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье 👏🏻🎊💐

НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО          Профессор Д.Уламбаярын шинжлэх  ухааны докторын зэрэг (Sc.D)  хамгаалсан  диссертацийн сэдви...
19/06/2026

НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Профессор Д.Уламбаярын шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалсан диссертацийн сэдвийн хүрээнд хийсэн “Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого: Онолын баримтлал, орчин үеийн зангилаа асуудлын судалгаа, дүн шинжилгээ” нэг сэдэвт судалгааны Тэргүүн боть бүтээлийн нээлт 2026 оны 06-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус бүтээлийн Дэд боть болох “Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого: Хоёр болон олон талт хамтын ажиллагаа” бүтээл нь 2022 онд хэвлэгдэн гарсан юм.

Номын нээлтийн үеэр Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг өрнөж, ахмад дипломатч элчин сайд доктор Х.Бэхбат, элчин сайд доктор Ж.Энхсайхан, элчин сайд доктор Р.Болд, элчин сайд проф. Д.Баярхүү, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор. проф. Л.Хайсандай, доктор проф. С.Баттулга болон хурандаадоктор Ж.Мэндээ, доктор Ё.Жаргалсайхан, доктор Х.Баатархүү, дипломатч тэргүүн шадар Д.Далайжаргал, доктор Н.Соёлгэрэл, доктор Б.Майцэцэг, сэтгүүлч В.Ариунчимэг нар санал бодлоо илэрхийлэв.

Олон улс, нийгэм судлалын тэнхим
#ХүмүүнлэгийнУхааныИхСургууль

16/06/2026

Эрэлхийл. Суралц. Бүтээ.

MAKE YOUR MOVE
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ!

🔗 Бүртгүүлэх: https://elselt.humanities.edu.mn/Course
☎️Лавлах: 7711-1500/1
📧И-мэйл: [email protected]

14/06/2026

Canvas бол дэлхийд өргөн хэрэглэгддэг их сургуулийн сургалтын платформуудын нэг бөгөөд Harvard, Stanford, Oxford зэрэг тэргүүлэх сургуулиуд ашигладаг систем юм. Манай сургуулийн оюутнууд ч Canvas-ийг ашиглаж, сургалтандаа давуу тал бий болгосоор байна 🤩💻💯

#ХүмүүнлэгийнУхааныИхСургууль #Элсэлт2026 #ИхСургууль

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн эрдмийн хамт олноос ажил үйлсээ төр засагтаа өндрөөр үнэлүүлж, төрийн дээд шагнал “Алт...
12/06/2026

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн эрдмийн хамт олноос ажил үйлсээ төр засагтаа өндрөөр үнэлүүлж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Б.Санжаа (Ph.D) шагнагдлаа.
Багшдаа баяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

БИД ХҮМҮҮНЛЭГЧҮҮД
Бүтээлч оюун ухаан
Таны ирээдүйн амжилт

#ХүмүүнлэгийнУхааныИхСургууль

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль сургалтын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлж байна       Боловсролын Магадлан Итгэмжлэх ...
12/06/2026

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль сургалтын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлж байна

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссын шийдвэрүүдээр “Олон улсын харилцаа – 031202” болон “Маркетинг - 041401” бакалаврын хөтөлбөрүүд тус тус 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдлээ.
Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг ханган сургуулийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй нийт хамт олондоо талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсье.

БИД ХҮМҮҮНЛЭГЧҮҮД
Бүтээлч оюун ухаан
Таны ирээдүйн амжилт
#хүмүүнлэгийнухааныихсургууль

“ХИС-ийн Доктор, Дэд Профессор Ч. Дэлгэрцэцэг нь өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн “Хүмүүнлэг ирээдүй” сэтгэл зүйн хөтөлбө...
11/06/2026

“ХИС-ийн Доктор, Дэд Профессор Ч. Дэлгэрцэцэг нь өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн “Хүмүүнлэг ирээдүй” сэтгэл зүйн хөтөлбөрөө амжилтай хэрэгжүүлж дууслаа”

2026 онд ЭЕШ-н шалгалтанд бэлдэж буй өсвөр насны хүүхдүүдийн стрессийг бууруулах, анхаарал төвлөрлийг сайжруулах, сэтгэл зүйн төлөвшлийг дэмжих анхны хөтөлбөрийг ХИС-н эрдэмтэн, нейро-сэтгэл судлаач, Доктор, Дэд Профессор Ч. Дэлгэрцэцэг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ хөтөлбөр нь ЕБС-ийн 12-р ангийн хүүхдүүд, тэдний ангийн хамт олон болон багш нарыг хамарсан хүүхдүүдийн сэтгэл зүйн микро-орчинд чиглэсэн цогц хөтөлбөр гэдгээрээ онцлог юм. Хөтөлбөр нь ЕБС-ийн орчинд төдийгүй мөн хүүхдүүдийн зуслан зэрэг эрүүл агаартай орчинд явагдсан юм.

Хөтөлбөрийн эцсийн дүнгээс үзвэл оролцсон хүүхдүүдийн сэтгэл ханамж 100% сайн байлаа. Хөтөлбөрт оролцсон хүүхдүүдийн зүгээс: стресс буурсан, уур бухимдал багассан, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж сурсан, анхаарал төвлөрөлт сайжирсан, өөрийгөө сонсож ойлгох чадвар нэмэгдсэн, тайван болсон, өөрийхөө мэдрэмжүүдийг хуваалцаж сурсан, бие биенийгээ сонсох чадвар хэр чухал болохыг ойлгож мэдэрсэн, нойр сайжирсан, ирээдүйд итгэх итгэл нэмэгдсэн, амьдралын чухал зүйлсээ олж харсан зэрэг үр дүнгүүд гарсан байна.

ЕБС-ийн удирдлага, багш нар болон хүүхдүүдийн зүгээс Ч. Дэлгэрцэцэг багшдаа “талархсан сэтгэлээ харамгүй илэрхийлж” байгаа бөгөөд энэ хөтөлбөрийн хугацаанд сурагчид “хичээл бүрдээ идэвхитэй, урам дүүрэн хамрагдсан сайхан өдрүүд байлаа” хэмээн талархсан байна.

Мөн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн зүгээс Ч. Дэлгэрцэцэг профессортоо нийгмийн төлөө хийж буй сайн үйлсэд нь талархал илэрхийлж цаашдын ажилд нь улам их амжилт хүсэе!

10/06/2026

🎓 ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРҮҮДДЭЭ ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ

🔗 Бүртгүүлэх холбоос: https://elselt.humanities.edu.mn/Course
Мэдээлэл, зөвлөгөө авах:
ХИС-ийн хичээлийн 2-р байр 203 тоот
Утас: 7711-1500/1
И-мэйл: [email protected]

#ХүмүүнлэгийнУхааныИхСургууль #Элсэлт2026

Address

Бага тойруу, Сүхбаатарын талбай-20/4 Шуудангийн салбар-46, хайрцаг/53
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:40 - 20:00
Tuesday 08:40 - 20:00
Wednesday 08:40 - 20:00
Thursday 08:40 - 20:00
Friday 08:40 - 20:00

Telephone

+97677111500

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - University of the Humanities posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - University of the Humanities:

Share