24/06/2026
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТЭНХИМИЙН ДОКТОРАНТ Н.ЦАХИНАА ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн докторант Насанбаярын Цахинаа “Монгол Улсын зөөлөн хүчний бодлого дахь музейн дипломат ажиллагаа (Чингис хаан Үндэсний музейн жишээн дээр)” сэдэвт докторын (Ph.D) диссертациа амжилттай хамгааллаа.
Түүний судалгааны ажил нь Монгол Улсын зөөлөн хүчний бодлого, соёлын дипломат ажиллагаа болон музейн дипломат ажиллагааны онол, практикийн асуудлыг Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагааны жишээн дээр шинжлэн судалж, музей нь үндэсний өв соёл, түүхэн үнэт зүйлсийг олон улсын түвшинд сурталчлах, улс орны эерэг дүр төрхийг бэхжүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэхэд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон ач холбогдолтой бүтээл боллоо.
Диссертацийн эрдэм шинжилгээний удирдагчаар профессор С.Оюунсүрэн, профессор А.Батцэцэг нар ажилласан бөгөөд судалгааны ажлын шинжлэх ухааны түвшин, үр дүнг үнэлэн диссертацийн албан ёсны шүүмжлэгчээр профессор Д.Уламбаяр, профессор Д.Мандах нар ажиллав.
Н.Цахинаагийн докторын судалгаа нь Монгол Улсын соёлын дипломат ажиллагаа, зөөлөн хүчний бодлого болон олон улсын харилцааны судалгааны чиглэлд онол, практикийн чухал хувь нэмэр оруулсан бүтээл болж байгаагаараа онцлог юм.
Доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгаалсан Насанбаярын Цахинаад халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.