МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль

МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн "Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль

Манай орны Эрдэм оюуны томоохон уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монг

ол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн нь монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт бодитой хувь нэмэр оруулж, сургалт эрдэм шинжилгээний ажлаараа дотоод, гадаадад нэр хүндтэй сурган хүмүүжүүлэх ухааны төв болсны гэрч юм.

Тус сургууль байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, биеийн тамир, спортын дасгалжуулагч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өнөөдөр нийгмийн хөгжлийн чиг хандлага, захиалга хэрэгцээ, хувь хүний авьяас сонирхол, олон улсын жишигт нийцсэн чадварлаг багш, мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.

Даяаршлын эрин зууны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сонголт үндэсний онцлогтой боловсрол, ялангуяа багш боловсролын онол арга зүйд суурилсан чанартай сургалт, судалгаа явуулах нь манай сургуулийн нэн чухал зорилт юм.

Нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед багш бэлтгэх сургалтын агуулга, аргазүйг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний орчин нөхцөлийг сайжруулах, профессор багш нарын мэргэжлийн ур чадвар, судалгааны чадамжийг дээшлүүлэх, багш ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх эрхэм үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэхээр манай хамт олон идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд манай хамт олон эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжлийн шинэ орчинд сургуулийнхаа хөгжлийн хэтийн болон ойрын бодлого зорилтыг тодорхойлж, багш боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар багагүй зүйлийг санаачлан хийж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байна. Үүнд, сургалт, судалгааны материаллаг орчин, бүтээлч үйлийн орчин, менежментийн тогтолцоо, хүний хүчин зүйл, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, аргазүй, хэрэглэгдэхүүн зэргийг шинэчлэн сайжруулж, чанартай мэргэжилтэн бэлтгэх үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын жишиг, хөгжлийн хандлагад нийцүүлэн сургалтын цахим орчин бүрдүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, удирдлага мэдээллийн 10 шахам системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

МУБИС-ИЙН СӨБС ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ НОЙБРАНДЕНБУРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОР БАГШ НАРТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД СУРГУ...
20/05/2026

МУБИС-ИЙН СӨБС ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ НОЙБРАНДЕНБУРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОР БАГШ НАРТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, СУДЛААЧДЫГ УРЬЖ БАЙНА.
⏰ Хэзээ: 2026.05.27 14:00-16:30
⏳Хаана: СӨБС-ийн 317 тоот

СӨБС-ийн 4-р курсын оюутан М.Байгалмаадаа “Боловсрол ба шинэ цагийн залуус” илтгэлийн уралдаанд амжилттай оролцож, 2-р б...
18/05/2026

СӨБС-ийн 4-р курсын оюутан М.Байгалмаадаа “Боловсрол ба шинэ цагийн залуус” илтгэлийн уралдаанд амжилттай оролцож, 2-р байр эзэлсэнд баяр хүргэж, амжилт хүсье!👏👏👏👏👏⭐️⭐️⭐️💖

18/05/2026



📞Лавлах утас: 77075115

🔰Бакалаврын элсэлтийн бүртгэл 2026.06.24 - 2026.07.03-ны өдрүүдэд болно.

🔵Танилцуулга: https://www.facebook.com/share/p/1CZkPpVuQe/

🟢Тэтгэлэг: https://www.facebook.com/photo/?fbid=1349339583668744&set=pcb.1349299810339388

🟡Бүртгэл, мэдээлэл: https://burtgel.msue.edu.mn/index

🟣 Мэргэжил, хөтөлбөрийн жагсаалт: https://www.facebook.com/photo?fbid=1349299670339402&set=pcb.1349299810339388

🟠 Босго онооны мэдээлэл: https://www.facebook.com/share/p/1CsiKB9ytq/

МУБИС -ийн Багшийн сургууль
МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
МУБИС-Боловсрол судлалын сургууль
МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургууль
МУБИС-Математик, Байгалийн Ухааны Сургууль
МУБИС - Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль
МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль
МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль

16/05/2026

🍀🌴🌱🌿🍃🌲🌳

13/05/2026
10/05/2026
🎓 МУБИС-ийн "СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ"-Т УРЬЖ БАЙНА!Улаанбаатар хотын ЕБС-ийн АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД та бүхн...
06/05/2026

🎓 МУБИС-ийн "СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ"-Т УРЬЖ БАЙНА!
Улаанбаатар хотын ЕБС-ийн АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД та бүхнийг 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтэд зориулсан нээлттэй өдөрлөгтөө хүрэлцэн ирэхийг урьж байна. Ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход тань бид тусална!

📅 Хэзээ, хаана болох вэ?
Өдөр: 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр

Цаг: 12:00 - 15:00 цагийн хооронд

Байршил: МУБИС-ийн 2-р байрны 311 тоот лекцийн танхим

✨ Өдөрлөгийн үеэр юу болох вэ? (Хөтөлбөрийн онцлог)
🏫 Нэгдсэн танилцуулга: МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон мэргэжлүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, элсэлтийн босго онооны зөвлөгөө.

🧠 Мэргэжил сонголт: Сэтгэл судлалын оюутнуудын зөвлөгөө, мэргэжил сонголтын тест.

🔬 Шинжлэх ухаан, Технологи: "Сонирхолтой байгалийн ухаан" туршилт, мөлхөгч амьтдын танилцуулга болон AR, VR, AI технологийн ХАКАЛТОН үзүүлбэр.

👗 Урлаг, Гоо зүй: "Хаврын гоёл" хувцас загварын шоу, аэробик гимнастикийн үзүүлбэр.

🎨 Бүтээлч үйл ажиллагаа: Уран бичлэг, зургийн үзэсгэлэн, оригами нугалбар болон хүүхдийг зургаар шинжих дадлага.

🎶 Оюутны амьдрал: "Титэм", "Уран баян" оюутны клубийн үйл ажиллагаатай танилцах, урлагийн тоглолт.

Ирээдүйгээ өөрийн гараар бүтээх эхний алхмаа МУБИС-тай хамт эхлүүлээрэй! 🌟

🧑‍🎓МУБИС-ИЙН "АХИСАН ТҮВШИНИЙ СУРАЛЦАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2026" зохион байгуулагдана. Сонирхсон та бүхнийг урь...
06/05/2026

🧑‍🎓МУБИС-ИЙН "АХИСАН ТҮВШИНИЙ СУРАЛЦАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2026" зохион байгуулагдана.
Сонирхсон та бүхнийг урьж байна.
⌚️Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 07-ны Пүрэв гаригт 09:30 цагт /09:30-15:30/
📍Хаана. МУБИС-ийн V байрны өргөтгөл Б-100 тоот танхим
СӨБС-ийн салбар хуралдаан Багшийн сургуулийн 212 тоотод болно.
🖌️Зохион байгуулагч: СӨБС, БС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэе.
28/11/2025

Шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэе.

Address

Enkh Tayvan Avenue
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97677774664

Alerts

Be the first to know and let us send you an email when МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль:

Share