Жаргалтай Жим Цэцэрлэг

Жаргалтай Жим Цэцэрлэг Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нүхтийн ам “Нүхт Виллаж"-д байрлалтай.

Манай цэцэрлэг 2019 онд үүдээ нээсэн юм. Хүүхэд тоглох, зохистой хооллох, амрах, өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах бүх талын нөхцөл бололцоо болон Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын ЦӨМ хөтөлбөрийн арга зүйн сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангагдсан. 5 бүлэгт 2-5 насны хүүхдүүдийг хөгжүүлж, төлөвшүүлж байна. "Жаргалтай Жим" цэцэрлэгийн анги зохион байгуулалт, өдри

йн дэглэм, хүүхэд ба эцэг эхчүүдийн дунд явуулдаг үйл ажиллагаа нь Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын ЦӨМ онол, арга зүй дээр тулгуурлан явагддаг.

ЦӨМ хөтөлбөрийн арга зүйн нь хүүхдийн хөгжлийг дэмжин, чөлөөт сонголтод тулгуурлан явагддаг тул хүүхэд хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, баяр баясгалантай оролцдог давуу талтай. Энэ нь хүүхдэд өөрийн хүсэж байгаа зүйлийг бие даан хийх хүсэл эрмэлзлийг төрүүлж өөртөө итгэх итгэлтэй болгодог.

Бид хүүхдэд дараах чадваруудыг эзэмшүүлэхээр зорин ажиллаж байна:

Сурах урам зоригтой
Шинийг мэдэх эрмэлзэлтэй
Өөртөө итгэлтэй
Дүрэм журмыг ойлгодог, хэрэгжүүлдэг
Хүнлэг халамжтай, бусдыг хүндэтгэдэг
Эелдэг, дотно харилцаатай
Дүрслэх урлаг, хөгжмийн мэдрэмжтэй
Сонголт хийх чадвартай
Цагийн мэдрэмжтэй
Асуудал шийдвэрлэх чадвартай
Сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлдэг
Анхаарлаа төвлөрүүлэх чадвартай
Бүтээлч сэтгэлгээтэй
Бодит байдлыг эргэцүүлэх чадвартай

Багш Ажилчид: Заах чиглүүлэгч багш, хүүхдийн сэтгэл судлаач И. Дүйцмаа эрхлэгчээр ахлуулсан 13 багш, ажилчидтай. Цөм хөтөлбөрийн арга зүйн багшлах эрхтэй, мэргэжлийн ур чадвартай багш нар үйл ажиллагааг чиглүүлэн явуулж байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын ЦӨМ хөтөлбөрийн хүрээнд өөрийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд суурилан сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.

Хэл яриа харилцаа
Сонсох, Ярих, Унших бэлтгэл, Дүрслэн бичих , Үе тэнгийнхэн болон Насанд хүрэгчидтэй харилцах харилцаа, Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх

Математикийн энгийн
төсөөлөл
Тоо тоолол, Орон зайн төсөөлөл, Цаг хугацааны төсөөлөл, Хэмжигдэхүүн, Хэлбэр дүрс, Харьцуулан жиших, Ангилан ялгах

Хөдөлгөөн эрүүл мэнд
Өглөөний гимнастик, Алжаал тайлах дасгал, Аялал зугаалга, Чийрэгжүүлэх ажил, Хөдөлгөөнт тоглоом, Биеийн тамирын өдөрлөг, Ариун цэврийг сахина, Аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Урлаг уран сайхан
Дуулах, Бүжиглэх, Жүжиглэх, Хөгжимдөх, Урлан бүтээх /зурах, барих, наах/

Байгаль, нийгмийн
тухай төсөөлөл
Хүрээлэн байгаа орчны тухай мэдлэг, Юмсын шинж чанар, төрөл зүйлийн тухай ойлголт

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ:

Xичээлийн жил: 2022.09.01 – 2023.05.30
Даваа Баасан гарaг:
Өглөө ирэх: 08:00 - 09:00
Орой авах: 17:00 – 18:00

ЦЭЦЭРЛЭГИЙН БҮЛЭГ:

- Холимог бүлэг: 1.8 - 3 нас
- Холимог бүлэг: 3 - 6 нас

НЭМЭЛТЭЭР ОРОХ ДУГУЙЛАН:

- Англи хэл
- Шатар

Хүүхдүүд маань- Төл малтай танилцаж- Нум сум харваж- Гэр барьж- Аргал түүжНэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөлө...
20/04/2026

Хүүхдүүд маань
- Төл малтай танилцаж
- Нум сум харваж
- Гэр барьж
- Аргал түүж
Нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөлөө.@

Тогтмол хийдэг цэвэрлэгээ, ариутгал хэдий чТоогоод нэг пост оруулчихья гэж бодлоо. Улирал солигдож буй энэ үед Ууртай ви...
21/03/2026

Тогтмол хийдэг цэвэрлэгээ, ариутгал хэдий ч
Тоогоод нэг пост оруулчихья гэж бодлоо.
Улирал солигдож буй энэ үед
Ууртай вирус дэгдээд байх шиг байна шүү!
Та бүхэн минь том, жижиггүй
Дархлаагаа маш сайн дэмжээрэй.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
13/02/2026

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Өнөөдөр ааруулны захиалгаа аваад бидний ажил дөхлөө дөө. Хэвийн боовБууз, баншАаруул гээд том ажлуудаа амжуулсан хүүхдүү...
10/02/2026

Өнөөдөр ааруулны захиалгаа аваад бидний ажил дөхлөө дөө.
Хэвийн боов
Бууз, банш
Ааруул гээд том ажлуудаа амжуулсан хүүхдүүдийг минь урмын үгээр урамшуулахаа мартав аа эцэг эхчүүд минь

Хэвийн боовны захиалга дүүрсэн.Одоо бууз, баншны захиалга авна аа.Манай хүүхдүүдийнЧимхэлт жаахан тиймэрхүү ч Час хийсэн...
09/02/2026

Хэвийн боовны захиалга дүүрсэн.
Одоо бууз, баншны захиалга авна аа.
Манай хүүхдүүдийн
Чимхэлт жаахан тиймэрхүү ч
Час хийсэн амттай шүү

04/02/2026

Эцэг эх, асран хамгаалагчид минь ээ
Та бүхэн бидний арчиж цэвэрлэж байгаа хөдөлмөрийг биш юмаа гэхэд хүүхдийнхээ өдөржин байх цэцэрлэгийн орчны эрүүл ахуйг бодоод даавуун улавч өмсөж хэвшээч хэмээн хичээнгүйлэн хүсье.
Өөрөө болон хүүхэддээ мөн өмсүүлж хэвшицгээе.
Газарт гишгэж л байгаа бол гутлын ул том ч бай, жижиг ч бай шавхай болж байгааг анхаараарай.
Удахгүй хавар болно, хаврын халдвар шавар шавхайнаас үүдэлтэйг мөн бодолцоорой. Даавуун улавчаа тогтмол өмсдөг бүх том, жижиг хүмүүстээ талархал илэрхийлье.

Шангрилла буузны захиалга аваадТаван богд ууц чанах захиалга аваадМанай хүүхдүүд Хэвийн боовны захиалга аваадХаа сайгүй ...
03/02/2026

Шангрилла буузны захиалга аваад
Таван богд ууц чанах захиалга аваад
Манай хүүхдүүд
Хэвийн боовны захиалга аваад
Хаа сайгүй л … хямраад байна шүү ккк
Гандангийн хэвийн боовноос дутахааргүй шар тостой, амттай
Тэгээд ийм жижиг хөөрхөн хүмүүсийн хөдөлмөр шингэсэн ХЭВИЙН БООВ шүү.

Шинэ жилийн баяраа Урлагийн тайзан дээрУрлагийнхнаас дутахгүй тоглолт хийдэг хүүхдүүд маань энэ жил анги ангидаа цомхон ...
19/12/2025

Шинэ жилийн баяраа
Урлагийн тайзан дээр
Урлагийнхнаас дутахгүй тоглолт хийдэг хүүхдүүд маань энэ жил анги ангидаа цомхон тэмдэглэлээ.
Тайзтай газар захиалга өгсөн боловч энэ муухай ханиад, томуунаас болоод цуцалсан. Гэхдээ цомхон хэрнээ, хөөрхөн тэмдэглэлээ.
Бүх хүүхдүүддээ болон ард минь дэмжиж байдаг нийт эцэг эх, асран хамгаалагчиддаа, багш, ажилчиддаа талархал илэрхийлье.

Хүүхдүүд маань бяцхан хөөрхөн гараараа будаж, зурж Бүтээлчээр түлхүүрийн оосортой болцгоолоо.
05/12/2025

Хүүхдүүд маань бяцхан хөөрхөн гараараа будаж, зурж
Бүтээлчээр түлхүүрийн оосортой болцгоолоо.

Заавал даавуун улавч өмсөх үү? гэж үү.Тиймээ, та болон таны хүүхэд даавуун улавч өмсөж хэвших нь зүйтэй. Яагаад гэвэл:1....
30/10/2025

Заавал даавуун улавч өмсөх үү? гэж үү.
Тиймээ, та болон таны хүүхэд даавуун улавч өмсөж хэвших нь зүйтэй. Яагаад гэвэл:
1. Эдийн засагт хэмнэлттэй (өдөр бүр нэг удаагийн улавч…) тухайн өдрөөр бодвол бага мөнгөн дүн боловч сар, улирал, хичээлийн жилээр тооцвол багагүй мөнгө болно доо, тэ
2. Нэг удаагийн гялгар уутан улавч арзгар гутал, өсгийтэй гутал зэрэгт тэсвэргүй, амархан цоордог.
3. Ингээд цоорохоор хэдэн багш нарынх нь цэвэрлэсэн нөгөө шал, шат, дрож бохирдоод, хүүхдүүдээ гэх үү, бохир шалаа гэх үү, бас нэг ажил шүү дээ.
4. Та өөрөө өмсөөд хүүхдэдээ өмсгөхгүй юм. Хүүхэд маань бас гадаа алхаж байгаад, дотор орж ирж байгааг бодолцоорой, манайхаан
Анхааран уншсанд баярлалаа.
Өө нээрээ 1 давхарт гутлаа тайлаад шатаар явахаар, хүйтэн шатаар алхаад таны хөл даарна, бас оймс баба кккк
Тэгэхээр бүгдээрээ даавуун улавчаа л сонгоцгооё.

28/10/2025

Яагаад цаг баримтлах ёстой вэ? гэж үү…
Таны хүүхдийг ирээдүйд буюу
Дунд сургуульд ороод
Дээд сургуульд ороод
Ажлын байран дээр гараад
Зөв зохион байгуулалттай, цагийн менежменттэй, идэвхитэй цагаа зөв ашиглаж чаддаг ИРГЭН болгохын тулд шүү дээ.
Өөрөөр хэлбэл хичээлээсээ, ажлаасаа хоцроод яарч сандраад, хэн нэгэнд хариуцлагагүй гэж зэмлүүлэхгүй, өөрөө бас тэр байдлаасаа болж эвгүй байдалд орохгүй, аль уже хичээл дээрээ, ажил дээрээ оччихсон, сурахад, ажиллахад, бүтээхэд бэлэн ХАРИУЦЛАГАТАЙ ХУВЬ ХҮНИЙГ төлөвшүүлэх нь эцэг эх таны болон бидний үүрэг. Тиймээс л бид өглөө болон оройны цагийг баримтлахыг хичээж, шаардаж, хаалгаа түгжээд байгааг зөвөөр ойлгоорой, баярлалаа.

Address

Хан Уул Дүүрэг, 23-р хороо, Нүхтийн Ам, Нүхт виллаж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97699061141

Alerts

Be the first to know and let us send you an email when Жаргалтай Жим Цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Жаргалтай Жим Цэцэрлэг:

Share