Улс Төр Менежментийн Академи

Улс Төр Менежментийн Академи Political and Management Acedemy
70116064. 98106064, 99772722

12/12/2022
07/12/2022

Хичээл No1

ТАНЫ СЭТГЭЛИЙГ ЮУ  ЗОВООЖ БАЙНАӨглөөний мэндМанай багийнхан хүмүүсийн сэтгэлийг  хамгийн их  зовоож  байгаа 100 асуудлыг...
06/11/2022

ТАНЫ СЭТГЭЛИЙГ ЮУ ЗОВООЖ БАЙНА
Өглөөний мэнд

Манай багийнхан хүмүүсийн сэтгэлийг хамгийн их зовоож байгаа 100 асуудлыг тодруулан гаргаж түүнийг хэрхэн зөв зохистой шийдвэрлэх боломж, гарц гаргалгааг олох судалгааг хийх, шийдэх арга аргачлалыг боловсруулах хөтөлбөр дээр ажиллахаар төлөвлөж байгаа.
Энэхүү ажилаа эхнээсээ зөв өнцөгөөс эхэлж, зөв хөл дээрээ босож, зөв шийдвэр гаргахын тулд аль болох олон хүний сэтгэлийг чилээж байгаа асуудлуудыг олж илрүүлэн гаргах шаардлага байна.
Иймд таны сэтгэлийг зовоож байгаа асуудлуудаа хувийн, хувьсгалын, ажлын албаны, үр хүүхдүүдийн, улс орны, төрийн, төрийн бус гэх мэт бүх асуудлуудаа коммент хэсэгт бичиж үлдээвэл их тус болох байна.
Эхлээд аль болох олон хүний үгийг сонсож асуудлуудаа илжүүлнэ. Дараа нь бүх асуудлуудаа бүлэглэнэ. Дараа нь шийдлийн хувилбарыг боловсруулна. Дараа нь асуудлуудаа дэс дараалалаар нь шийдвэрлэх, хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Ерөнхийдөө нэг иймэрхүү юм бид бодож байна.
Та юу гэж бодож байна

МэндчилгээБурхад хүртэл төгс гэгээрээгүй гэдгийг  таньсан  тэр   өдөр би өөрийхөө юу хийх ёстойгоо ухаарсан. Намайг  хор...
01/02/2022

Мэндчилгээ
Бурхад хүртэл төгс гэгээрээгүй гэдгийг таньсан тэр өдөр би өөрийхөө юу хийх ёстойгоо ухаарсан.
Намайг хорьж байсан танин мэдэхүй, мэдрэмж болоод сэтгэлгээний хана хэрмийг сэт татаж чадсаны дараа хязгааргүй эрх чөлөө бидний өмнө үүд хаалгаа цэлийтэл нээж буйг мэдэрсэн. Урьд өмнө нь огт анзаарагдаагүй байсан түм буман боломжууд гэнэт гарч ирэв.
Хүмүүсийн бодох, сэтгэх, үйлдэх хэв маяг хурдтай өөрчлөгдөж байна. Бид мэдлэгээ, ур чадвараа, боломжоо бусдаасаа харамлахгүй хуваалцах замаар тэнэгүүдийг, хар санаатнуудыг, бэртэгчидийг таньж, хамтын хариуцлагаа чадамгай ашиглаж тэднийг яллаж чаддаг болоход идэвхийлэн суралцаж эхлэв.
Энд тэнд ганц нэгээрээ, өөртөө итгэлгүйхэн, өөр өөрийнхөөрөө давхилдаж явсан морьтон Монголчууд аажмаар сэрж, сэрэнгүүтээ бие биенээ хайн хурдтай нэгдэж эхэлсэн. Одоо тэднийг зогсоох хүч бараг үгүй. Тэнгэрийн тамгатай хөх эрс тэнгис далайг туулж байж л сая хүлгийнхээ жолоог татна. Хүн төрөлөхтөний оюун санааны төв аажмаар наашаа шилжиж ирнэ. Тэнгэрлэг дээдЭс минь үрЭс биднийхээ ард бат найдвартай өмөг түшиг болон зогсож байна. Тэд бидний харж, дасгалжуулж, зөвлөж, хазайхад түшиж, хамгаалж байхад бид алзахгүй, алдахгүй. Одоо зөвхөн урагшаа, урагшаа довтолго.
Биднийг хувааж байгаа, биднийг хүчгүйдүүлж байгаа бүх бурхад, бүх нам эвсэлүүд, бүх холбоод, жалга довны үзлээс бид татгалзаж нэгэн цул хүч болохын төлөө хэн бүхэн хичээн ажиллах ёстой. Үүний тулд ний олонхийн эв эеийн, хамтын хариуцлагын хэлэлцээрийг эхлүүлэх болно. Бидний эв нэгдлийг саармагжуулах гэсэн, их сэргэн мандалтын галыг бөхөөх гэсэн хэнийг ч болов мохол мушгилгүй болгох эр зориг, эрч хүч бидэнд байх ёстой.
Үр өгөөж сааль сүүгээ харамгүй хайрласан эзэндээ ээлтэй Үхэр жилдээ баярлалаа. Үүц, өрөм, зөөхий арвин байлаа.
Монгол минь мандан бадрахын үүдийг нээсэн бар жил минь сайн байна уу. Талын шоргоолжинд идэгдэх нь жам юм бол цаст уулын цагаан барс мэт амьдрах нь бидний сонголт байх ёстой.
Тэнгэрийн тамгатай Хөх Монголчууд минь ний даяараа сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөе.
Монголыг минь МӨНХ ТЭНГЭР ивээх болно.
Хүндэтгэсэн:
Улс төр менежментийн академийн захирал,
Монголын ТЭНГЭР үзэлтний нэгдсэн холбооны тэргүүн Д.Уламбаяр

Өнөөдрийн 21:00 цагт болох  "МОНГОЛЧУУДЫН ДАХИН СЭРГЭН МАНДАЛТ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?"Сэдэвт онлайн хэлэлцүүлгийн зочноорХуульч...
03/11/2021

Өнөөдрийн 21:00 цагт болох "МОНГОЛЧУУДЫН ДАХИН СЭРГЭН МАНДАЛТ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?"
Сэдэвт онлайн хэлэлцүүлгийн зочноор
Хуульч, Өмгөөлөгч, Тууль судлаач Д.Алтантуяа
Програмист, Далд ухамсар, Энергийн судлаач Э.Дэлгэрмаа нар оролцох болно

Хөтлөгчөөр Монголын Тэнгэр Үзэлтний Нэгдсэн Холбооны тэргүүн Д.Уламбаяр

Хэлэлцүүлэг явагдах суваг
Clubhouse - ДЭЛХИЙГЭЭР ТАРХСАН МОНГОЛЧУУД
Facebook live - Монголын Тэнгэр Үзэлтний Нэгдсэн Холбоо

13/09/2021

Сайн санаанд бол хөрөнгө оруулсан ч яахав. Сайхан сэтгэлтэнтэй хамтарсан ч яахав. Ажил байвал хийлцэе. Асуудал байвал шийдэлцэе. Зорилго нийлбэл хамтаръя. Зөв бүхний төлөө зүтгэе. Би бэлэн

01/09/2021

УДИРДЛАГЫН МЕНЕЖЕМЕНТЭЭР ЧАДАВХЖУУЛАХ
АНГИД СЭТГЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ
Сургалтын хэлбэр: Онлайн:
Сургалтын төлбөр: 95к, /үндсэн төлбөр 90% хөнгөлсөн байгаа/
Суралцах хугацаа: Найман 7 хоног буюу 2 сар
Сургалтын цаг: Даваа, Лхагва, Пүрэв гарагуудад орой 19,30-21,00
Сургалт эхэлэх өдөр: 9 сарын 08-ны Лхагва гараг.
Оршил хичээл: Улс төр менежментийн академийн тухай танилцуулга, сургалтын хөтөлбөрөөр хүрэхийг зорьж буй үр дүн
Сургалтын хөтөлбөрт багтсан хичээүүд:
ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ НЬ / ӨӨРИЙГӨӨ ТАНИХ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ /
- Нэр төр бүтээхүй
- Бодол бие гэж юу бэ
- Сэтгэл биеийн тухай ойлголт
- Сурахад суралцах нь
- Өгөдөл ба зоригдол
ОРОН ЗАЙГ ЭЗЭГНЭХ /ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙГ УДИРДАХ НЬ /
- Илтгэх урлаг, үгийн урлагт суралцахуй
- Мэргэжлийн нөхөр/эхнэр/ болох нь
- Мэргэжлийн аав/ээж/ болох нь
- Хувийн менежемент ба бүтээмж
- Ирээдүйг бодитжуулах загварчлал
АХУЙГАА ХАРИУЦАХ /АЖИЛ, БИЗНЕСТЭЭ ЭЗЭН НЬ БОЛОХ НЬ /
- Сэтгэлтэй ажилтан
- Харилцагчтай харилцах стратеги
- Бизнесийн нүцгэн үнэн
- Жаргалтай ажил
- Дуурайх төлөвлөгөө
НӨХӨДӨӨ ДАГУУЛАХ /ХҮМҮҮС ГЭЖ ХЭН БЭ, ХҮМҮҮСИЙГ УДИРДАХ /
- Сохор номингоос муур болох зам
- Манлайлагч удирдагч гэж хэн бэ
- Баг бүрдүүлэлт
- Хүмүүсийг удирдах ур дүйд суралцах нь
- Хамтын соёлыг бүтээх нь
ТОГЛООМЫН ДҮРЭМЭЭ УХААРАХ /УЛС ТӨРД ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭХ НЬ /
- Тоглогчдын дундын зорилго, үнэт зүйлсийг бүтээх аргачилал
- Байгууллагын ой санамж
- Байгууллагын гадаад болон дотоод хууль
- Алтан аялгуу
- Монголын эрин . /СУРГАЛТЫН ХААЛТЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЛЕКЦ/
Бид улс орныхоо ирээдүйг нуруундаа үүрэх том зорилготой, хүчтэй амбицтай залуучуудыг эрж хайж цуглуулж, их улс төрд, том бизнест хөл тавихад нь туслах сонирхолтой байна.
Сайхан Монгол ороныхоо эзэд шиг нь эзэд болсон эрч хүчтэй, эрдэм мэдлэгтэй, эрэмгий зоригтой залуусаа хайж байна.
Энэ хүртэл уншиж үндсэн санааг ойлгосон бол та манай сургалтанд хамрагдах эхний шалгуурыг давж чадлаа. Баяр хүргэе.
Та манай сургалтан хамрагдахаар шийдсэн бол утасныхаа дугаарыг коммент хэсэгт үлдээх буюу чатаар шидээрэй. Бид залгана.
Амжилт хүсье.
Хүндэтгэсэн:
Улс Төр Менежементийн Академийн захирал Д.Уламбаяр

Political and Management Acedemy
70116064. 98106064, 99772722

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

70116064

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Улс Төр Менежментийн Академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Улс Төр Менежментийн Академи:

Share