19/05/2026
НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ, БАТАЛГААЖУУЛЛАА
📅 2026.05.19
Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллеж нь хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөндөө тусгасан зорилтын хүрээнд олон улсын менежментийн тогтолцооны дараах стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, баталгаажууллаа. Үүнд:
▪️ ISO 9001:2015 — Чанарын менежментийн тогтолцоо
▪️ ISO 21001:2025 — Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо
▪️ ISO 45001:2018 — Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
Стандартуудыг нэвтрүүлэх ажлын хүрээнд байгууллагын стратеги төлөвлөлт, сургалт, судалгааны үйл ажиллагаа, хүний нөөцийн хөгжил, эрсдэлийн удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тасралтгүй сайжруулалтын тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилж, дотоод үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлсэн юм.
Түүнчлэн энэхүү амжилт нь удирдлага, багш, ажилтан, суралцагч, хамтран ажиллагч байгууллагуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааны үр дүн байлаа. Стандартын шаардлагыг хэрэгжүүлэх хүрээнд нийт хамт олон сургалт, хэлэлцүүлэг, дотоод аудит, сайжруулалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, чанарын соёл, хариуцлагатай оролцоог байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.
Цаашид Техник технологийн их сургууль болон Техник технологийн политехник коллеж нь олон улсын менежментийн тогтолцооны стандартыг тасралтгүй сайжруулан хэрэгжүүлж, чанартай боловсрол, аюулгүй орчин, тогтвортой хөгжилд чиглэсэн сайн засаглал бүхий боловсролын байгууллага болох зорилтоо тууштай хэрэгжүүлэн ажиллах болно. 🤝
Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын ерөнхий газар Боловсролын яам Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Ттис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл IET Green TVET