Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе! Let’s build a healthy future together

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) нь бүрэлдэхүүн 9 сургууль, орон нутаг дахь харьяаллын салбар 3 сургууль (Говь-Алтай, Дархан-уул, Дорноговь аймгуудад салбар Анагаах ухааны сургууль), эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, 5 эмнэлэг, ерөнхий боловсролын 2 лицей сургууль, 2 цэцэрлэгтэй, 1800 орчим эрдэмтэн багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадтай сургалт, эрдэм шинжил

гээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор бүхий үндэсний тэргүүлэх их сургууль юм.
АШУҮИС нь эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллах хүний нөөцийг эх орондоо бэлтгэж, анагаахын дээд боловсрол олгох үндэсний тогтолцоог бий болгон хөгжүүлсэн.

АШУҮИС-ИЙН 79 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛООАШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Эм зүйн сургууль, Нийгмийн эрүүл мэн...
22/05/2026

АШУҮИС-ИЙН 79 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Эм зүйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг 2025-2026 оны хичээлийн жилд төгсөгчдийн Эрдмийн баяр амжилттай зохион байгуулагдлаа.
Био-Анагаах судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл зүйч, Эм зүйч, Нийгмийн эрүүл мэнд судлалч, эрүүл ахуйч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч, Эрүүл мэндийн хоол зүйч, Эрүүл мэндийн эдийн засагч, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын техникч, Эм найруулагч мэргэжлээр нийт 413 төгсөгч диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
Нийгмийн эрүүл мэнд судлалч, эрүүл ахуйч мэргэжлээр төгсөгч Эрдэнэбилэгийн Чинтүшиг, Алтанхуягын Уранбилэг, Ирнээбаатарын Ганчимэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн мэргэжлээр төгсөгч Пүрэвдоржийн Алтанзул, Цогбадрахын Цэрэнпил, Эрүүл мэндийн хоол зүйч мэргэжлээр төгсөгч Цолмонгийн Ариунжаргал, Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгсөгч Гавъяагийн Алтанзул, Сайнхүүгийн Давааxүү, Бат-Энхийн Заяахишиг, Отгонбаярын Марал, Эм найруулагч мэргэжлээр төгсөгч Мөнхсүлдийн Чаминболор, Ганболдын Дашзэвэг, Наранбаатарын Номин, Мөнхбатын Маралмаа, Эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр төгсөгч Эрдэнээгийн Алтанхундага нарын 15 төгсөгч бакалаврын Онцгойлох диплом гардан авлаа.
Эм найруулагч мэргэжлээр 44 төгсөгч, Эм зүйчийн андгай өргөн эрүүл мэндийн салбарын шинэ үеийн мэргэжилтнүүдийн эгнээнд нэгдлээ.
Эрхэм төгсөгчиддөө хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.
ТӨГСӨГЧИДДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ.

АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛООАШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг 2025-2026 оны хичээлийн жилд төгсөгчдийн Эрдмийн баяр ...
22/05/2026

АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг 2025-2026 оны хичээлийн жилд төгсөгчдийн Эрдмийн баяр амжилттай зохион байгуулагдлаа. Сувилагч, Нийгмийн эрүүл мэндийн сувилагч, Уламжлалт анагаахын сувилагч, Эх баригч, Хөдөлмөр засалч, Хөдөлгөөн засалч мэргэжлээр нийт 352 төгсөгч диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
Хөдөлгөөн засалч мэргэжлээр төгсөгч Дэмбэрэлсайханы Оюундарь, Сувилагч мэргэжлээр төгсөгч Мөнхбаатарын Мичидмаа, Өлзий-Оршихын Алтанбагана, Бат-Эрдэний Саруул, Чулуунтуяагийн Мөнхзаяа, Эх баригч мэргэжлээр төгсөгч Шинэбаярын Болор-Эрдэнэ нар Онцгойлох диплом гардан авлаа.
Сувилагчийн тангарагийг 256 төгсөгч өргөж, өргөн эрүүл мэндийн салбарын сувилагч мэргэжилтнүүдийн эгнээг тэллээ.
Эрхэм төгсөгчиддөө хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

ТӨГСӨГЧИДДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ.

22/05/2026

АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛООАнагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр ам судлалын сургууль, Монгол анага...
22/05/2026

АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр ам судлалын сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Анагаах ухааны сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн төгсөгчдийн “Эрдмийн баяр 2026” ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн төгсөлтийн баяраар:
• Шүдний их эмч
• Уламжлалт анагаахын их эмч
• Зүү төөнийн их эмч
• Уламжлалт анагаахын засалч
• Дүрс оношлогооны техникч
• Лабораторын техникч
• Нүүр амны эрүүл ахуйч
• Нүүр амны техникч мэргэжлээр нийт 457 төгсөгч диплом, энгэрийн тэмдэг, эмчийн дардсаа гардан авлаа.

Төгсөгчдөөс:
Шүдний их эмч мэргэжлээр төгсөгч Болд-Эрдэнийн Очиртулга
Уламжлалт анагаахын засалч мэргэжлээр төгсөгч Эрдэнэбатын Хулан
Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлээр төгсөгч Батсүхийн Энх-Амгалан
Нүүр амны техникч мэргэжлээр төгсөгч Мөнхбаярын Аззаяа, Баяржавхлангийн Мичидмаа
Дүрс оношлогооны техникч мэргэжлээр төгсөгч Одончимэдийн Мөнхгэрэл нар “Онцгойлох диплом”-ын эзэд боллоо.

Эрхэм төгсөгчдөдөө эзэмшсэн мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөн, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
ТӨГСӨГЧИДДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ!

АШУҮИС-ИЙН 79 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЖ БАЙНА.АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг 2025-2026 оны хичээлийн жилд ...
22/05/2026

АШУҮИС-ИЙН 79 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЖ БАЙНА.

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг 2025-2026 оны хичээлийн жилд Хүний их эмч, Хүүхдийн эмч мэргэжлээр төгсөгчдийн Эрдмийн баяр амжилттай зохион байгуулагдлаа.
Хүний их эмч, хүүхдийн эмч мэргэжлээр нийт 412 төгсөгч диплом, энгэрийн тэмдэг, эмчийн дардсаа гардан авлаа.
Хүний их эмч, анагаах ухааны магистрын нэгдмэл хөтөлбөрөөр төгсөгч Ганзоригийн Сумьяа, Жаргалсайханы Тогоо, Сүхбаатарын Энхтуул нар Онцгойлох диплом гардан авлаа.
Анагаах ухааны бакалавр-магистрын нэгдмэл хөтөлбөрийг нэгдмэл хөтөлбөрийг 47 төгсөгч, Хүний их эмч мэргэжлээр 368, Хүүхдийн эмч мэргэжлээрээр 54 төгсөгчид Хүний их эмчийн тангараг өргөж эрүүл мэндийн салбарын шинэ үеийн мэргэжилтнүүдийн эгнээнд нэгдлээ. Энэ хичээлийн жилд БНСУ, ХБНГУ, БНАЛАУ-ийн 10 иргэн хүний их эмч мэргэжлээр
суралцан төгсөж байна.
Эрхэм төгсөгчиддөө эрдэм мэдлэгээ ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зориулан, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

ТӨГСӨГЧИДДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Address

Mongolian National University Of Medical Sciences, Zorig Street, Ulaanbaatar 14210, Mongolia. АШУҮИС, С. Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210, Монгол Улс
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль:

Share