12/05/2026
ХААН Банкны олимпиадад Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн оюутнууд амжилттай оролцлоо
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдэг оролцогчдоо тодрууллаа. Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү олимпиад 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ганцаарчилсан болон багийн гэсэн хоёр төрлөөр явагдсан юм.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн оюутнууд тус олимпиадад амжилттай оролцож, дараах өндөр амжилтыг үзүүллээ.
Ганцаарчилсан төрөл
🥇Тэргүүн байр – СУТ-ийн 4-р курсийн оюутан М.Давааням
🥈Дэд байр – СУТ-ийн 3-р курсийн оюутан Н.Оюунтөгс
Багийн төрөл
🥈Дэд байр – “Fortis” баг 2 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.
🥉Гутгаар байр – “Incentive” баг
🏆 Түүнчлэн олимпиадын нийт үнэлгээгээр буюу шилжих явах цомын эзнээр Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль шалгарч, цомын эзэн боллоо.
Оюутнуудыг СУТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Э.Тамир, ахлах багш Б.Тулга нар удирдан чиглүүлж, амжилттай оролцоход нь дэмжин ажилласан байна.
Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаа, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 👏🥳