МУБИС-ийн Номын сан

МУБИС-ийн Номын сан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан

Манай орны Эрдэм оюуны томоохон уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монг

ол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн нь монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт бодитой хувь нэмэр оруулж, сургалт эрдэм шинжилгээний ажлаараа дотоод, гадаадад нэр хүндтэй сурган хүмүүжүүлэх ухааны төв болсны гэрч юм.

Тус сургууль байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, биеийн тамир, спортын дасгалжуулагч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өнөөдөр нийгмийн хөгжлийн чиг хандлага, захиалга хэрэгцээ, хувь хүний авьяас сонирхол, олон улсын жишигт нийцсэн чадварлаг багш, мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.

Даяаршлын эрин зууны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сонголт үндэсний онцлогтой боловсрол, ялангуяа багш боловсролын онол арга зүйд суурилсан чанартай сургалт, судалгаа явуулах нь манай сургуулийн нэн чухал зорилт юм.

Нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед багш бэлтгэх сургалтын агуулга, аргазүйг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний орчин нөхцөлийг сайжруулах, профессор багш нарын мэргэжлийн ур чадвар, судалгааны чадамжийг дээшлүүлэх, багш ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх эрхэм үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэхээр манай хамт олон идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд манай хамт олон эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжлийн шинэ орчинд сургуулийнхаа хөгжлийн хэтийн болон ойрын бодлого зорилтыг тодорхойлж, багш боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар багагүй зүйлийг санаачлан хийж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байна. Үүнд, сургалт, судалгааны материаллаг орчин, бүтээлч үйлийн орчин, менежментийн тогтолцоо, хүний хүчин зүйл, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, аргазүй, хэрэглэгдэхүүн зэргийг шинэчлэн сайжруулж, чанартай мэргэжилтэн бэлтгэх үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын жишиг, хөгжлийн хандлагад нийцүүлэн сургалтын цахим орчин бүрдүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, удирдлага мэдээллийн 10 шахам системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

🎓🎊 МУБИС-ийн нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэе! 👏👏Эрдмийн их өргөөнөөс мэдлэг, ур чадвар, хүсэл мөрөөдлөө өвөрлөн амь...
12/06/2026

🎓🎊 МУБИС-ийн нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэе! 👏👏

Эрдмийн их өргөөнөөс мэдлэг, ур чадвар, хүсэл мөрөөдлөө өвөрлөн амьдралын шинэ замд хөл тавьж буй та бүхэндээ МУБИС-ийн Номын сангийн хамт олны зүгээс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Өнөөдрийн амжилт бол олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим билээ. Цаашдын ажил үйлс, эрдэм боловсролын зам тань үргэлж өөдрөг, гэрэл гэгээтэй байж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах, дэлхийн иргэнийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх мэдлэгтэй, ёс зүйтэй, бүтээлч сайн багш нар болоорой.

Номын өргөөний үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

Төгсөлтийн баярын халуун мэндийг дахин хүргэж, ирээдүйн их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье!

📚 МУБИС-ийн Номын сангийн хамт олон.
🎓 2025-2026 оны хичээлийн жил.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн номын сан, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн номын сан хамтран ажиллах санам...
26/05/2026

Монгол Улсын Боловсролын их сургуулийн номын сан, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн номын сан хамтран ажиллах санамж бичиг байгуулав. 🤝🤝🤝

МУБИС-ийн нийт багш ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид ОУУБИС-ийн номын сангаар үйлчлүүлэх боломжтой.👏👏👏
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:
• Номын сангийн сан хөмрөгийг хэрэглэгчдэд харилцан танилцуулах;
• Уншлагын танхимаар үйлчилэх;
• Цахим мэдээллийн санг ашиглах, эрх олгох;
• Судалгааны материал ашиглах, шалгах;
• Ном бүтээл, сэтгүүл солилцох;
• Багш нарын ном бүтээлийг сурталчилах ажлыг хамтран зохион байгуулах;
• Гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
• Номын сангийн чиглэлээр харилцан туршлага солилцох, сургалт, зөвлөлгөөн, уулзалт, хэлэлцүүлэг зэрэг олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжтой юм;

ОУУБИС-ийн номын сангийн хаяг: БЗД 25-р хороо, Намянжугийн гудамж


#оуубис

Номын баяр 2026 арга хэмжээнд МУБИС-ийн   багш нарын бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарч байна.
16/05/2026

Номын баяр 2026 арга хэмжээнд МУБИС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарч байна.

https://www.montsame.mn/en/read/398824
13/05/2026

https://www.montsame.mn/en/read/398824

The library of the Mongolian National University of Education and the Library of Congress have officially launched a book exchange program.

11/05/2026

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сан ном солилцооны хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж, эхний ээлжийн 20 ....

The Library of Congress МУБИС-ийн Номын сан 🇲🇳🇱🇷  ХЭРЭГЖИЖ БАЙНАМУБИС-ийн Номын сан болон АНУ-ын Конгрессын номын сангий...
11/05/2026

The Library of Congress МУБИС-ийн Номын сан
🇲🇳🇱🇷 ХЭРЭГЖИЖ БАЙНА

МУБИС-ийн Номын сан болон АНУ-ын Конгрессын номын сангийн хамтын ажиллагааны ном солилцооны хөтөлбөр хэрэгжиж, АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын санч, доктор М.Саруул-Эрдэнэ эхний 20 номын багцыг МУБИС-ийн Номын сангийн хамт олонд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгч, уншигч, судлаач олонд танилцууллаа.
Эдгээр бүтээлүүд нь боловсрол, хүний хөгжил, хиймэл оюун, технологи, ёс зүй, нийгмийн өөрчлөлт зэрэг орчин үеийн тулгамдсан асуудлыг олон өнцгөөс авч үзсэн, ирээдүйд чиглэсэн мэдлэгийн чухал эх сурвалжууд бөгөөд МУБИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд өргөн ашиглагдах сүүлийн үеийн шилдэг бүтээлүүд юм.
Номын агуулгыг танилцуулбал:
• Боловсрол судлал ба насан туршийн суралцахуй
• Нийгэм, соёл, тэгш байдлын судалгаа
• Сэтгэл судлал, мэдрэл судлал, ухамсар судлал
• Хиймэл оюун ухаан, ёс зүй, технологи, шинжлэх ухаан
• Даяаршил, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн судалгаа
• Шинжлэх ухааны философи ба сэтгэлгээ зэрэг агуулгуудыг багтаасан бөгөөд “хүн төвтэй, ёс зүйтэй, тогтвортой хөгжил”-ийг бүх талаас нь авч үзсэн өндөр ач холбогдолтой судалгааны эх сурвалжууд болой.
МУБИС-ийн номын сангаас эдгээр бүтээлүүдийг:
Хүний тархи, сэтгэлгээ, зан үйл, суралцах үйл явц, ирээдүйн технологи, хиймэл оюун ухаан ба нийгмийн харилцаа, дижитал шилжилт, ёс зүй, хариуцлага зэрэг асуудлыг салбар дундын түвшинд судалсан бүтээлүүд байгаагаараа онцлогтой байна хэмээж ийнхүү шинэ эх сурвалжууд нэмэгдсэнээр олон улсын түвшний судалгааны сан өргөжиж, салбар дундын судалгааг хөгжүүлэх боломж нэмэгдэхийн зэрэгцээ сургалтын агуулга баяжиж, орчин үеийн кейс, онол, арга зүйг хичээлд ашиглах нөхцөл бүрдэх юм.
Мөн оюутнуудын шүүмжлэлт сэтгэлгээ, ирээдүйн ур чадвар, тэр дундаа хиймэл оюун ухааны боловсрол (AI literacy), ёс зүйн ойлголтыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Ийнхүү МУБИС-ийн Номын сан болон АНУ-ын Конгрессын номын сангийн хамтын ажиллагааны бодит үр дүн уншигч, судлаачдын хүртээл болж эхэллээ. Цаашид энэхүү хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилж, олон улсын чанартай судалгааны эх сурвалжуудыг тогтмол баяжуулах юм.

11/05/2026

The Library of Congress 🤝👏👏
🇲🇳🇱🇷 МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сангийн ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхний 20 багц номыг хүлээн авч, өнөөдөр ийнхүү уншигч олондоо танилцуулж байна.

Шинэ ирсэн номууд нь хүний оюун ухаан, боловсрол, технологи, ёс зүй, нийгмийн өөрчлөлтийг нэгтгэн ойлгуулах, ирээдүйд чиглэсэн мэдлэгийн сан бөгөөд МУБИС-ийн сургалт, судалгаанд өргөн ашиглагдах юм.

20 номын агуулгыг танилцуулбал:
- Боловсрол судлал ба насан туршийн суралцахуй
- Нийгэм, соёл, тэгш байдлын судалгаа
- Сэтгэл судлал, мэдрэл судлал, ухамсар судлал
- Хиймэл оюун ухаан, ёс зүй, технологи, шинжлэх ухаан
- Дэлхийн даяарчлал, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, домог, хүмүүнлэгийн судалгаа
- Шинжлэх ухааны философи ба сэтгэлгээ зэрэг агуулгыг багтаасан сүүлийн үеийн бүтээлүүд бөгөөд “хүн төвтэй, ёс зүйтэй, тогтвортой хөгжил”-ийг бүх талаас нь авч үзсэн өндөр ач холбогдолтой судалгааны эх сурвалжууд юм.

Өнөөдөр 5 сарын 11 ний 13 цагт МУБИС-ийн төв номын санд ирвэл цоо шинэ гайхалтай сайхан номуудтай танилцаж, эрдэмтэн мэр...
11/05/2026

Өнөөдөр 5 сарын 11 ний 13 цагт МУБИС-ийн төв номын санд ирвэл цоо шинэ гайхалтай сайхан номуудтай танилцаж, эрдэмтэн мэргэд олонтой уулзах болно. Мягмар Саруул-Эрдэнэ багш Конгрессын номын сангаас олон шинэ сонинтой, шинэ номуудтай ирсэн.

📜МУБИС-ИЙН НОМЫН САНД ДАЛАЙ ГАТЛАН ХИЛИЙН ЧАНАДААС ШИНЭ НОМУУД ИРЛЭЭ 🌏🌍📚📖  "Мэдлэгийг эх хэл дээрээс нь..."МУБИС-ийн ном...
05/05/2026

📜МУБИС-ИЙН НОМЫН САНД ДАЛАЙ ГАТЛАН ХИЛИЙН ЧАНАДААС ШИНЭ НОМУУД ИРЛЭЭ 🌏🌍📚📖

"Мэдлэгийг эх хэл дээрээс нь..."

МУБИС-ийн номын сан нь АНУ-ын Конгрессын номын сангийн солилцооны хөтөлбөр.

Шинэ номуудаа бид 2026 оны 5 сарын 11 ний өдөр МУБИС-ийн хурлын танхимд 13 цагаас дэлгэн үзүүлэх бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

- Боловсрол судлал ба насан туршийн суралцахуй
- Нийгэм, соёл, тэгш байдлын судалгаа
- Сэтгэл судлал, мэдрэл судлал, ухамсар судлал
- Хиймэл оюун ухаан, ёс зүй, технологи, шинжлэх ухаан
- Дэлхийшил, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, домог, хүмүүнлэгийн судалгаа
- Шинжлэх ухааны философи ба сэтгэлгээ зэрэг агуулгыг багтаасан сүүлийн үеийн энэхүү бүтээлүүд “хүн төвтэй, ёс зүйтэй, тогтвортой хөгжил”-ийг бүх талаас нь авч үзсэн өндөр ач холбогдолтой эх сурвалжууд юм.

Address

Enkh Tayvan Avenue
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 08:30 - 21:00
Tuesday 08:30 - 21:00
Wednesday 08:30 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 08:00 - 20:30
Saturday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when МУБИС-ийн Номын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to МУБИС-ийн Номын сан:

Share