Төмөр Замын Их Сургууль /Албан ёсны хуудас/

Төмөр Замын Их Сургууль /Албан ёсны хуудас/ Албан ёсны хуудас

Мэргэжил сурталчлах өдөрлөг: Ерөнхий боловсролын 141,38,73,31 дүгээр сургуулийн ахлах ангийн 50 сурагч 2026 оны 05 дугаа...
25/05/2026

Мэргэжил сурталчлах өдөрлөг: Ерөнхий боловсролын 141,38,73,31 дүгээр сургуулийн ахлах ангийн 50 сурагч 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ТЗИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, төмөр замын мэргэжил болон тус сургуулийн элсэлтийн талаар мэдээлэл авсан юм.

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг: Нийслэлийн Баянгол дүүргийн 146 дугаар сургуулийн ахлах ангийн 84 сурагчид төмө...
25/05/2026

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг: Нийслэлийн Баянгол дүүргийн 146 дугаар сургуулийн ахлах ангийн 84 сурагчид төмөр замын мэргэжил болон ТЗИС-ийн элсэлтийн талаар мэдээлэл өглөө.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс уламжлал болгон зохион байгуулдаг, салбарын хөгжлийг түүчээлэх "Шилдэг бүтээл, бүтээлч н...
23/05/2026

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс уламжлал болгон зохион байгуулдаг, салбарын хөгжлийг түүчээлэх "Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, бүтээлч ажил шалгаруулах 2025 оны болзолт уралдаан"-д Төмөр замын их сургуулийн эрдэмтэн багш нар судалгаа, шинжилгээний чансаатай бүтээлүүдээрээ өндөр амжилт үзүүллээ.
​Тус уралдаанд:
​"Шинжлэх ухаанч бүтээл"-ээр: Төмөр замын их сургуулийн Мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, "Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт" хөтөлбөрийн ахлагч, доктор Ю.Сарантуяагийн "Өртөөний сэлгээний ажлыг оновчтой зохион байгуулах арга зам" сэдэвт нэг сэдэвт бүтээл,
​"Шилдэг зохиогч"-оор: Мэргэжлийн тэнхимийн багш, "Вагоны хөтөлбөр"-ийн ахлагч О.Уянга нар тус тус шалгарч, эрдэм шинжилгээний ажлынхаа үнэ цэн, чадварыг батлан харууллаа.
​Энэхүү шилдгүүдийг тодруулах, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээг УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын алба, Вагоны аж ахуйн алба болон Зүүнхараа дахь ачааны вагон депо хамтран, Зүүнхараа дахь ачааны вагон депог түшиглэн амжилттай зохион байгууллаа.
​Төмөр замын салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, практикт тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд нь улам их амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг:​Төмөр замын тээврийн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, ЕБС-ийн ахлах анг...
20/05/2026

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг:

​Төмөр замын тээврийн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой нэгэн чухал арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Улаанбаатар төмөр замын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогтын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу Төмөр замын их сургууль (ТЗИС) болон Политехник коллеж (ПТК)-ийн сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой баг бүрэлдэхүүн Налайх, Багануур дүүргүүдэд ажиллаж байна.
​Энэхүү мэргэжил сурталчлах уулзалт, өдөрлөгийг ​ТЗИС-ийн захирал У.Мягмарсүрэн, ТЗИС-ийн багш Г.Ганзам, ​ПТК-ийн Зүтгүүрийн тэнхимийн эрхлэгч Б.Энхтайван, ​УБТЗ-ын Хуулийн албаны хуульч, Залуучуудын холбооны хяналтын зөвлөлийн дарга А.Цэндзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан явуулж, төгсөх ангийн сурагчидтай биечлэн уулзаж байна.
​Уулзалтын үеэр сурагчдад төмөр замын салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, ТЗИС болон ПТК-ийн инженерийн болон техникийн хөтөлбөрүүдийн давуу тал, тус сургуулийг төгссөнөөр нээгдэх ажлын байрны өргөн боломжуудыг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн УБТЗ-ын залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, залуу төмөр замчдад олгодог дэмжлэг, нийгмийн баталгааны талаар сонирхолтой мэдээлэл өгч, хүүхдүүдийн суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болж байна.

ТЗИС-ийн Оюутны зөвлөл болон оюутны сайн дурын клубүүд 2025-2026 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэл...
19/05/2026

ТЗИС-ийн Оюутны зөвлөл болон оюутны сайн дурын клубүүд 2025-2026 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, ирэх хичээлийн жилийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ удаагийн клубийн тайлангийн хурлыг сургуулийн захиргаа болон тэнхим, хөтөлбөрийн багийн ахлагч нарыг хамруулан зохион байгуулснаараа онцлогтой. Ингэснээр сайн дурын клубийн ахлагч нар өөрсдийн ажилд тулгамдаж буй асуудлыг ярилцах, санал бодлоо илэрхийлэх давуу талтай болсон юм.

17/05/2026
Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн 3000 сурагч оролцож буй "Сонгинохайрхан боловсрол-2026" өдөрлөгт ТЗИС оролцож, төмө...
16/05/2026

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн 3000 сурагч оролцож буй "Сонгинохайрхан боловсрол-2026" өдөрлөгт ТЗИС оролцож, төмөр замын мэргэжил болон сургуулийн элсэлтийн мэдээлэл өгч байна. 2026.05.16

16/05/2026

"Сонгинохайрхан боловсрол-2026" боловсролын үзэсгэлэнд оролцож байна. #ТЗИС

Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт мэргэжлийн хөтөлбөрийн "Миний мэргэжил-Миний бахархал" зочинтой уулзал...
15/05/2026

Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт мэргэжлийн хөтөлбөрийн "Миний мэргэжил-Миний бахархал" зочинтой уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтын зочноор Замын-Үүд зангилааны дарга Ч.Сугирбаатар уригдан оролцож, оюутнуудад мэдээлэл хүргэж, ярилцсан юм. Энэ үеэр оюутнууд өөрсдийн сонирхсон асуултад хариу авч, харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

Address

Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-44, Өөрийн байр
Ulaanbaatar
16051

Telephone

+97621242273

Alerts

Be the first to know and let us send you an email when Төмөр Замын Их Сургууль /Албан ёсны хуудас/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share