01/05/2026
📢 ЭРДЭМ ХАКАТОН – 2026
Шилдэг инновацын төсөл шалгаруулах уралдаант арга хэмжээнд оролцохыг урьж байна!
Шинжлэх Ухааны Академи нь Эдийн засаг хөгжлийн яам, Үндэсний шинжлэх ухаан технологийн сан болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран “ЭРДЭМ ХАКАТОН 2026” шилдэг инновацын төслийг шалгаруулах уралдаант арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
📅 Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 18–21
📍 Хаана: Мэдээллийн технологийн үндэсний парк 211 тоот хурлын танхим
📝 Бүртгэл: 5 дугаар сарын 12 хүртэл
🚀 Оролцох чиглэл:
• Мэдээллийн технологи
• Шинэ материалын технологи
• Биотехнологи / үйлдвэрлэлийн технологи
• Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүч
• Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл
🎯 Шалгарсан багт:
Гарааны хөрөнгө оруулалтын грант олгогдоно!
📌 Хөтөлбөр:
• 5/12 Бүртгэлийн эцсийн хугацаа
• 5/13 Оролцох багуудыг шалгаруулах
• 5/18–20 Сургалт, зөвлөгөө
• 5/21 Шалгаруулалтын шат (Demo Day)
👥 Хэн оролцох вэ?
Аж үйлдвэрийн оюуны өмч (шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг) болон зохиогчийн эрхийн гэрчилгээ эзэмшигч, эсвэл мэдүүлэг гаргасан/гаргахаар төлөвлөсөн судлаач, залуу эрдэмтэн, инженер, иргэн, ААН, сургалт судалгааны байгууллагын төлөөлөл өмчийн хэлбэр харгалзахгүй оролцох боломжтой.
🔗 Бүртгүүлэх линк:
https://forms.gle/L9DcPHV438P1Xf8x5
📢 Төслийн санаагаа бодит болгох боломжийг бүү алдаарай!