18/04/2024
Theatre therapy буюу театрын сэтгэл засал гэж юу вэ?
Театрын сэтгэл засал нь орчин үед хүчээ авч буй урлагийн сэтгэл заслын шинэ салбар юм.
Энэхүү сэтгэл заслын арга нь Англи, АНУ, ОХУ, Герман болон бусад өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл хэрэглэгддэг.
Театрын засал нь хүүхэд, өсвөр үе, залуучуудад дараах нөлөөллийг үзүүлдэг.
- Сэтгэлзүйн гэмтлийн дараах стрессийн түвшинг бууруулах,
- Эмгэг төрх үйлийг өөрчлөх,
- Гэр бүл эцэг, эхтэйгээ харилцах харилцаа, нийгэмтэй харилцах харилцааг төлөвшүүлэх,
- Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх,
- Гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол, бие биенээ хайрлах, дэмжих чанарыг нэмэгдүүлэх,
- Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх,
- Хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх болон хэл ярианы чадварыг дээшлүүлэх,
- Хүүхдүүдэд урлагаар дамжуулан бүхий л таагүй мэдрэмжээ гадагшлуулан, сэтгэл зүйн хувьд эрүүл, өөртөө итгэлтэй бие хүн болоход нь тусалдаг.