Кино Урлагийн Дээд Сургууль КУДС

Кино Урлагийн Дээд Сургууль КУДС III дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ II дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн Д.Жигжидийн нэрэмжит КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Кино урлагийн дээд сургуулийг 2011 онд С.Болормаа багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсөж байсан Жүжигчин Б.Одг...
17/06/2026

Кино урлагийн дээд сургуулийг 2011 онд С.Болормаа багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсөж байсан Жүжигчин Б.Одгэрэлийг танилцуулж байна. СТА Жүжигчин Б.Одгэрэл нь КУДС-ийг төгсөөд
2013 онд УДЭТеатрт жүжигчин
2019 оноос “Black box”, “Альфа”, “Орфей”, “Bee theater”-н гэрээт уран бүтээлчээр ажиллаж байгаа.
2019 онд “Ялагчийн цуваа” олон улсын наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”, 2022 онд “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадмын “Хоёр хүний жүжгийн төрөл”-д “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртсэн.
Гэгээн муза шилдэг эмэгтэй гол дүр шагналыг Хүн гөрөөс жүжгийн Оюумаагын дүрээр "Галт шувуу" жүжгээр шилдэг нэг хүний төрөл моно жүжгээр Сарангын дүрээр шилдэг эмэгтэй жүжигчин.
Ялагчдын цуваа олон улсын фестивалд үндэсний ялагч болж түрүүлсэн. The book жүжгийн Мепистопель дүрээр оролцсон.Sharm el-sheikh international theater festival болох эгипет улсад зохион байгуулсан Ойрх дорнодын театрын уралдаант пестивалд Нээлийг нь Галт шувуу жүжгээр эхлүүлэн нээж 150-н бүтээлсэн шилдэг гүйцэтгэлтэй жүжигчин шүүгчдийн нэрэмжит шагнал авсан.
Түүний ажилласан дэлгэцний бүтээлүүд:
Хайрыг битгий гомдоо оауск
Бэрүүд оауск
Ахан дүүс оауск
Гэмшил оауск
Пагамдулам уск
Z zone уск
Дайрлага уск
Бумбын тахилга уск
Есөн сарын цас уск
Зэрлэг агын үнэр дунд уск
Онцгой эрх уск
Үүлэн сэтгэл уск
Том дөрвөн толгой уск
Карантений хүүхдүүд уск
Хараал уск
Хунгийн сүүлчийн дуу уск
Амьдралын зөрлөг уск гол болон туслах 30д киноны дүр дээр ажилласан.
Тайзны бүтээлүүд:
Гэмзэм Orfey theatre
Фауст Orfey theatre
Амьдрахуй Orfey theatre
Хоёр хүний дэмийрэл Blackbok theatre
Тамын дурлал Blackbok theatre
Галт шувуу Bee theatre
Хүн гөрөөс Bee theatre
Жаргаагүй нар УДЭТ
Үнсгэлжин УДЭТ
Үгүйлэгдсэн хайр УДЭТ
Би эндээс явахгүй УДЭТ
Норвын намтар УДЭТ
Монгол уран бүтээлчдийн чансааг дэлхийд харуулсан бахархалт үзэсгэлэнтэй жүжигчин билээ

Дэлхийн киноны чиг хандлага төрөл сэдэв 2000-2025 онXXI зуун бол кино урлагийн түүхэн дэх хамгийн эрчимтэй хувьсан өөрчл...
16/06/2026

Дэлхийн киноны чиг хандлага төрөл сэдэв 2000-2025 он
XXI зуун бол кино урлагийн түүхэн дэх хамгийн эрчимтэй хувьсан өөрчлөгдсөн үеийн нэг мөн. 2000–2025 оны хооронд дэлхийн кино урлаг зөвхөн техник технологийн хөгжлөөр хязгаарлагдаагүйгээр, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын өргөн хүрээний өөрчлөлтүүдтэй нягт уялдан шинэ шатанд хүрсэн байна. Урьд өмнөх зуунуудад кино урлаг тодорхой бүс нутаг, томоохон студиудын төвлөрсөн бүтэцтэй байсан бол XXI зуунд кино урлаг олон төвт, глобал шинж чанартай болж, дэлхийн үзэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцэн өөрчлөгдөж эхэлжээ. Иймээс энэхүү үеийн кино урлагийн чиг хандлагыг судлах нь зөвхөн урлаг судлалын төдийгүй орчин үеийн нийгмийн соёлын хувьслыг ойлгох ач холбогдолтой юм.
2000 оноос эхлэн дижитал технологийн хөгжил кино урлагийн үйлдвэрлэлийн үндсэн системийг бүрэн өөрчилсөн. Өмнө нь кино зураг авалт аналог хальс, том хэмжээний техник хэрэгсэл, өндөр өртөгтэй студийн орчинд явагддаг байсан бол дижитал камер, компьютер график, визуал эффект, хөдөлгөөнт дүрслэлийн программ хангамжууд хөгжсөнөөр кино бүтээх үйл явц илүү уян хатан, хүртээмжтэй болсон байна. Ялангуяа CGI (Computer Generated Imagery) буюу компьютерээр үүсгэсэн дүрслэл технологи хөгжсөнөөр бодит ертөнцөд боломжгүй дүрслэлүүдийг кинонд бүтээх нөхцөл бүрдэж, шинжлэх ухааны уран зөгнөлт болон fantasy төрлийн кинонууд шинэ түвшинд хүрсэн. Жишээлбэл, Avatar кино нь motion capture буюу хөдөлгөөн барих болон 3D технологийг шинэ шатанд гаргаж, кино урлагийн техникийн хөгжилд бодит хувьсгал авчирсан юм. Үүнээс гадна виртуал продакшн технологи, LED volume систем зэрэг шинэ аргачлалууд нь зураг авалтын орчныг бүрэн өөрчилж, кино үйлдвэрлэлийн хугацаа, өртөг, боломжийг шинэ шатанд хүргэсэн байна.
Мөн энэхүү хугацаанд интернет болон стриминг платформуудын өсөлт дэлхийн кино зах зээлийн бүтцийг үндсээр нь өөрчилсөн. Өмнөх үед кино театр кино түгээх гол суваг байсан бол XXI зуунд Netflix, Disney+, Amazon Prime, HBO Max зэрэг платформууд бий болсноор үзэгчдийн кино үзэх хэрэглээ эрс өөрчлөгджээ. Үзэгчид хүссэн цагтаа, хүссэн төхөөрөмжөөрөө контент үзэх боломжтой болсон нь уламжлалт кино театрын системд хүчтэй өрсөлдөөн бий болгосон. Ялангуяа COVID-19 цар тахлын үед дэлхийн кино театрууд хаагдаж, стриминг платформууд кино түгээлтийн үндсэн хэлбэр болсон нь кино урлагийн түүхэн дэх хамгийн том зах зээлийн шилжилтүүдийн нэг болсон юм. Үүний үр дүнд кино үйлдвэрлэлийн бизнес загвар өөрчлөгдөж, стриминг платформууд өөрсдөө өндөр төсөвтэй кино, олон ангит бүтээл үйлдвэрлэх болсон байна.

Монгол Улсын VIII эзэн Богд жавзандамба хутагт мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль...
16/06/2026

Монгол Улсын VIII эзэн Богд жавзандамба хутагт мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль 1924 оны 11-р сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой үйл явдал болсон юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон үйл явдлууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.
1992 онд үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэгдэж эхэлсэн Монгол Улсын бэлгэ тэмдэг, Сүлдний эх загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Цэвээндоржийн Ойдов
зохиожээ.
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Зураач Цэвээндоржийн Ойдов нь 1953 онд Архангай аймгийн Хашаат сумын Лүн гэдэг газар төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 жилийн дунд сургуулийг 1968 оны хавар төгсөж 15 настай жаахан хүү Улаанбаатар хотод ирээд Үйлдвэр хоршооллын үйлдвэр Урлагийн сургуулийн уран сийлбэрийн ангид элсэн Монголын алдарт сийлбэрч Чуваамэдийн гарын шавь болсон байна. 1971 оноос Үйлдвэрлэл хоршооллын Техник Мэргэжлийн Сургууль, Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг “Онц” дүнтэй төгсөж МУИС-ийн түүхийн ангид 5 жил суралцаж 1980 онд төгсөж “Дүрслэх урлагийн коллеж”-ийн багшаар ажилласан байна.
1985 оноос Монгол кино үйлдвэрт зураачаар орж “Мандухай сэцэн хатан” киноны цэргийн хувцас, зэр зэвсгийн зураач, 1990 оноос Өндөр гэгээн Занабазарын Төвхөн хийдийг удирдан сэргээн засварлажээ. 1990-ээс 1993 онд Төвхөн урлангийн захирал 1997 оноос Улаанбаатар хивс ХК-д ерөнхий зураач байжээ.
​Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаж, төрийн сүлдээ шинээр залах бүтээлийн шалгаруулалт явж 200 гаруй зураачийн 900-аад бүтээлээс Цэвээндоржийн Ойдовын бүтээл шалгарсан нь өнөөгийн бидний төрийн сүлд билээ. Ойдов зураач Монгол Улсын төрийн сүлдийг урласны зэрэгцээ төрийн арслан Тамгыг бүтээж өгсөн билиг авьяастай уран бүтээлч юм.Төрийн минь сүлд минь өршөө хэмээн цай сүүгээ өргөсөөр Ард түмэн тэр бүтээлийг амилуулж аравнайлж ирсэн. Цаашид ч шүтэх буй заа.
Монголын түүхийн цадиг нөр их судалгаа арга билгийн шүтэлцээ дээр нь авьяас онгод хийморь л Ойдов зураачийг төрийн зураач болгосон мэт. Түүний хувьд Төрийн сүлд Арслан тамга тэргүүтэй алдарт бүтээлүүд нь бүгд л миний зурсан бүтээлүүд даруухан нэр дор харьяалагддаг түүний эгэлхэн яриа хөөрөө түүх домог ханхлуулсаар уламжлалт дүрслэх урлагийн язгуур тийш зүглэм. Цэвээндоржийн Ойдовын их хөлгөн сүсэглэл юм. Тиймээс Ойдов гуай бол цаг хугацааны дунд Монголын дүрслэх урлагийг нэгээс нөгөө рүү хүргэж өгч буй гүүр мэт санагдана. Түүний судалгаагаар бүтээгдсэн “Төрийн сүлд” энэ төрөөс ирээдүйн аль төрд хүрэхийг хэн ч мэдэх боломжгүй мэт...
Ойдов зураач яруу найрагч гэж олонд танигдаагүй ч яруу найргийн далд өгөгдөлтэй ясны уран бүтээлч. Сайн муугаар зүлгэвч нэг л янзаараа байх. Уул усны нэр мэт өөрийн дархлааг тогтоосон их авьяастан 1970-аад оны дундуур уран бүтээлд социалист реализмын хяналт тултлаа ажиллаж байсан цагт шүлгээ хэнд ч үзүүлээд нэмэргүйгээ мэдэрсэн эдүгээгийн төрийн зураач Цэвээндоржийн Ойдов.
Утга учир
Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугираг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

Дуу оруулалт болон Орчуулгын киноны төлөөлөгч Кино орчуулга, тэр дундаа дуу оруулалт гэдэг бол зүгээр нэг үг хөрвүүлэх а...
16/06/2026

Дуу оруулалт болон Орчуулгын киноны төлөөлөгч
Кино орчуулга, тэр дундаа дуу оруулалт гэдэг бол зүгээр нэг үг хөрвүүлэх ажил биш, харин кино урлагийг эх хэлээрээ дахин бүтээж буй маш том хариуцлага юм. эхний бүлэгт, дуу оруулалт бол үзэгч болон дэлхийн кино ертөнц хоёрыг холбож буй хамгийн ойр дотны гүүр юм. Хадмал орчуулга уншиж дүрсийг гүйцэд харж чадахгүй байх, эсвэл эх хэлнийхээ аялга, хэллэгийг сонсож мэдрэхгүй байх нь киноны амтыг хагас дутуу болгодог. Тиймээс ч дуу оруулалтын техник, тэр дундаа ам барих урлаг нь киног амьд болгодог гол түлхүүр гэж би харж байна.
Хоёрдугаар бүлэгт Монголын кино үйлдвэрийн дуу оруулалтын түүх, төлөөлөгчдийг судлах явцад нэг зүйл маш тодорхой болсон. Манай "Алтан үе"-ийн жүжигчид гадаад киноны дүрүүдийг Монгол хүн шиг сэтгэж, Монгол хүн шиг ярьдаг болгож чаддаг байж. Тэд микрофоны ард зүгээр нэг текст уншаагүй, харин тэр дүрийнхээ өмнөөс баярлаж, уйлж, амьдарч байсан нь өнөөдрийн бидний суралцах ёстой хамгийн том өв юм.
Харин гуравдугаар бүлэгт шинэ сорилтуудтай тулгарч байна. Техник технологи хөгжиж, хиймэл оюун ухаан (AI) хүний дуу хоолойг орлох хэмжээнд хүрсэн ч, хүний зүрх сэтгэлээс гардаг тэр нандин мэдрэмж, жүжигчний дотоод шаналлыг хэзээ ч орлож чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Харин ч энэ цаг үед бид чанарын асуудлыг нэгт тавьж, орчуулгын найруулга, хэллэг дээрээ илүү хянамгай хандах хэрэгтэйг миний судалгаа харууллаа.
Эцэст нь хэлэхэд кино орчуулга болон дуу оруулалт нь Монгол хэлний дархлааг хамгаалж буй нэгэн чухал салбар юм. Бид сайн орчуулга, чанартай дуу оруулалттай киног үзсэнээр эх хэлнийхээ баялаг санг эргэн мэдэрч байдаг. Тиймээс энэхүү салбарыг мэргэжлийн түвшинд хадгалж үлдэх нь зөвхөн киноны ажил биш, соёл иргэншлийн асуудал юм байна гэдгийг энэхүү бичвэрийн ажлаараа дүгнэн хэлэхийг хүслээ.

Монгол улсын гавъяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав, Мятавын           Бадамгарав нарын намтар, уран бүтээл.Монголын тайз, ...
16/06/2026

Монгол улсын гавъяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав, Мятавын Бадамгарав нарын намтар, уран бүтээл.
Монголын тайз, дэлгэцийн хөгжлийн урлагийн түүхэнд өөрийн гэсэн тод мөрийг үлдээж нэрээ мөнхөлсөн, ард түмний сэтгэлд хоногшсон эрхэм уран бүтээлчийн нэг бол ХХ зууны манлай эмэгтэй жүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав юм. Тэрээр 1916 онд Дорнод аймгийн Матад сумын Цагаан дэрс хэмээх газарт малчин ардын гэрт төрж, эгэл жирийн амьдралаас урлагийн их замналд хөл тавьсан онцгой тавилантай хүн билээ. Түүний хүүхэд нас нүүдэлчин ахуй дунд өнгөрсөн нь хожмын уран бүтээлд нь гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Малчин ахуй амьдрал, хүмүүсийн зан чанар, ажлын хүнд хүчир орчин нь хүний дотоод чанарыг танин мэдэх, ажиглах чадварыг төлөвшүүлж, улмаар дүр бүтээхэд бодит амьдралд тулгуурлах суурь болсон. Энэ нь түүний бүтээсэн дүр бүрд амьдралын үнэн, энгийн атлаа гүн гүнзгий сэтгэлзүйн илэрхийлэл давамгайлж байдгийн нэг шалтгаан билээ. Залуу насандаа тэрээр Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артельд оёдолчиноор ажиллаж эхэлсэн бөгөөд 1939-1943 оны хооронд хөдөлмөрийн амьдралд бие даан оролцож, амьдралын туршлага хуримтлуулжээ.
1943 онд Урлагийн сургуульд элсэн орж, богино хугацаанд мэргэжлийн боловсрол эзэмшин 1944 оноос Улсын төв театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн нь түүний уран бүтээлийн жинхэнэ эхлэл болсон юм. Тэр цагаас хойш Улсын драмын театрын тайзнаа тасралтгүй ажиллаж, насан эцэслэх хүртлээ уран бүтээлээ туурвиж, Монголын театрын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Цэвээнжав гуайн жүжигчний ур чадварын онцлог нь дүрийнхээ дотоод мөн чанарыг гүнзгий мэдэрч, түүнээсээ урган гарсан сэтгэлзүйн илэрхийллээр гадаад төрх, хөдөлгөөн, үгийг нэгэн цогц болгон бүтээдэгт оршдог. Тэрээр аливаа дүрийг хэтрүүлэг, гоёл чимэглэлгүйгээр, амьдралын үнэнийг тулгуур болгон илэрхийлдэг байсан нь түүнийг “жинхэнэ Монгол жүжигчин" хэмээн үнэлэгдэхэд хүргэсэн юм.
Түүний жүжиглэх арга барилыг онцлон хэлбэл, дүрийг гаднаас нь бус дотроос нь бүтээдэг, өөрөөр хэлбэл дотоод сэтгэлээс гадаад хэлэмж рүү шилжүүлэн гаргадаг онцгой ур чадвартай байв. Энэ нь түүний дүрүүдийг амьд, үнэмшилтэй, үзэгчдэд ойр болгодог гол хүчин зүйл байжээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1956 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор шагнасан бөгөөд хожим нь 1999 онд ХХ зууны манлай эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн нь түүний урлагт оруулсан хувь нэмэрийг бататган харуулсан үйл явдал болсон төдийгүй төрсөн нутаг болох Дорнод аймгийн Матад суманд нь дурсгалын хөшөө босгосон нь түүнийг ард түмэн хичнээн ихээр хүндэтгэж хайралдгийн илэрхийлэл юм.
Энэ цол бол түүний Улсын төв таьрт олон жүжгийн олон сайхан дүр бүтээснийх нь төлөө олгосон шагнал юм.Уг шагналыг хүртэхдээ Цэвээнжав нь ганцхан кинонд тоглосон байжээ.1954 онд Ц.Зандраа гуайн найруулсан “Шинэ жил” киноны Долгорын дүрд тоглосон байжээ. Гавъяат болсон даруйдаа алдарт Бумаагийн дүрд тоглосон байна. "Сэрэлт" киноны энэ дүр түүнийг насан туршид дагалдах нэр нь болсон юм.
Цэвээнжав гуай харьцангуй цөөхөн буюу долоон кинонд л тоглосон боловч үзэгчидэд хайрлагдсан танил жүжигчин нь болж чадсаан.
Дэлгэцийн бүтээл:
• 1954 онд Ц.Зандраагийн “Шинэ жил" киноны Долгор
• 1956 онд "Бидэнд юу саад болж байна" ховч авгай
• 1957 он Л.Ванган, Ч.Чимид нарын "Сэрэлт” киноны Бумаа
• 1959 онд Д.Гармаагийн "Морьтой ч болоосой” киноны эх Ханд
• 1962 онд "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны худал цуу ярьдаг авгай дэлгүүрийн эрхлэгч
• 1963 онд Ч.Лодойдамбын “Энэ хүүхнүүд үү" киноны Долгор
• 1970 онд С.Удвал, Долгорын Дожоодорж нарын "Хүргэн хүү” киноны Санжид гэхчилэн тайз, дэлгэцийн олон дүрийг давтагдашгүй уран чадварлаг бүтээж үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн байна
СЭРЭЛТ
Цайлган цагаан сэтгэлтэй, шулуун шударга Бумаа авгай орос эмчид хэрхэн тусалж байгаа болон шинэ үсэг сурах гэж хөглөж, бичсэнээ хуруугаараа баллаж суугаа агшин, дэлгүүрээс докторын газартаа даавуу худалдан авахдаа "би монгол талаасаа нэгдүгээр дарга нь", "хүлээлгэн өгсөн Бумаа гэж бич" хэмээн даналздаяг хэсэг, лавлаа дашийг загнаж зогсоо зэрэг нарийн тоглолтуудыг Т.Цэвээнжав гуай үнэхээр гайхамшигтай шаглаж урласан. Тиймээс Бумааг орчин үеийн монголын кино урлагт цоо шинэ дүр болсон үзжээ.
1959 онд дэлгэцнээ гарсан "Морьтой ч болоосой" киноны Дондогийн ээж Ханд, 1970 онд дэлгэцнээ тавигдсан "Хүргэн хүү" киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжийн дүрийг бүтээжээ. "Цэвээнжав гуай найруулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдгийг миний найруулсав "Морьтой ч болоосой", "Энэ хүүхнүүд үү" зэрэг кинонуудаас харж болно" хэмээн урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Р.Доржпалам хэлсэн байдаг. Энд нэр дурдсан хоёр киногоороо Монголын инээдмийн киноны суурийг тавьсан Р.Доржпалам найруулагч Т.Цэвээнжав гуайн төрөлхийн авьяас билиг, ур чадварыг ийнхүү үнэлж байжээ.
МОРЬТОЙ Ч БОЛООСОЙ
Нэгдэлжих хөдөлгөөний үед малаа нийгэмчлэхдээ бүгдийг нь өгч түвдэлгүй бага залуу, тарга тэвээрэг сайтай хоёр үхрээ уулын модонд нууж, хувьдаа авч үлдэх гээд баригдаж будилдаг Ханд авгайн дүр "Морьтой ч болоосой" кино

Монгол кино урлагийн хөгжил ба зургийн даргын үүрэг роль (Хураангуй)             Монголын кино урлаг нь социализмын үеэс...
16/06/2026

Монгол кино урлагийн хөгжил ба зургийн даргын үүрэг роль (Хураангуй)

Монголын кино урлаг нь социализмын үеэс эхлэн улс орны соёл, боловсрол, үзэл суртлын чухал хэрэгсэл болон хөгжсөн. Анхны кино бүтээлүүд нь хөдөлмөрч ард иргэдийн амьдрал, нийгмийн үзэл санааг харуулахад чиглэж байсан бол хожим найруулга, дүрслэлийн арга барил улам боловсронгуй болжээ. “Манай аялгуу”, “Тунгалаг Тамир”, “Сэрэлт” зэрэг бүтээлүүд нь Монгол кино урлагийн хөгжлийн шинэ үеийг тодорхойлсон бөгөөд найруулга, хөгжим, жүжиглэлтээрээ онцгой байр суурь эзэлдэг.

1960-аад оноос эхлэн инээдмийн болон хүүхдийн кино бие даасан төрөл болон хөгжсөн. “Нийслэл хүү”, “Аман хуур”, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг инээдмийн кинонууд үзэгчдийн талархлыг хүлээж, харин “Гурван найз”, “Толбот хивс”, “Алтан өргөө” зэрэг хүүхдийн болон үлгэрийн кинонууд нь танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээлүүд болсон. Энэ үеийн кинонууд зураглаач, найруулагчдын ур чадвар өсөж, техник технологийн хувьд дэвшил гарсныг харуулдаг.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа кино урлагт томоохон өөрчлөлт гарсан. Уран бүтээлийн эрх чөлөө нэмэгдсэн ч төрийн дэмжлэг багасаж, кино үйлдвэрлэл хүнд үеийг туулсан. Санхүүжилт хомсдож, кино театруудын үйл ажиллагаа сулран, зарим жилд кино огт бүтээгдээгүй тохиолдол ч гарсан. Гэсэн хэдий ч уран бүтээлчид зах зээлийн нөхцөлд дасан зохицож, шинэ хэлбэрийн кино үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгож эхэлсэн.

2000 оноос хойш Монголын кино урлаг дахин сэргэж, жил бүр бүтээгддэг киноны тоо эрс нэмэгдсэн. Продюсер төвтэй систем нэвтэрч, хувийн продакшнууд олноор байгуулагдан, кино үйлдвэрлэл илүү өрсөлдөөнтэй болсон. “Бодлын хулгайч”, “Аравт”, “Зөрлөг” зэрэг бүтээлүүд нь орчин үеийн Монгол киноны хөгжлийг илэрхийлдэг. Мөн “Шар нохойн там”, “Ингэн тэмээний нулимс”, “Чингисийн хүүхдүүд” зэрэг кино олон улсын наадамд амжилттай оролцож, Монголын кино урлагийг дэлхийд таниулсан


Техник технологийн хөгжил кино урлагийн чанарт ихээхэн нөлөөлсөн. Дижитал камер, 3D технологи, орчин үеийн эвлүүлгийн программ ашиглагдах болсноор дүрсний чанар сайжирч, бүтээл хийх боломж өргөжсөн. Үүний зэрэгцээ кино зохиол, найруулга, продюсерийн ажлын уялдаа холбоо улам чухал болж, мэргэжлийн стандартууд төлөвших шатандаа явж байна.
Монголын кино урлагт зургийн дарга маш чухал үүрэгтэй. Тэрээр кино бүтээх ажлын зохион байгуулалт, төсөв төлөвлөгөө, зураг авалтын бэлтгэл ажлыг бүрэн хариуцдаг. Зургийн дарга нь жүжигчид, техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн ажлыг уялдуулан зохион байгуулж, зураг авах байршил, техник хэрэгсэл, хувцас хэрэглэл, мал амьтан зэрэг шаардлагатай бүх нөөцийг бүрдүүлдэг.
Мөн зураг авалтын үеэр хамт олны ажиллах нөхцөл, аюулгүй байдал, хоол хүнс, байрлах орчны асуудлыг зохицуулдаг. Иймээс зургийн дарга нь зөвхөн зохион байгуулагч төдийгүй хамт олны уур амьсгал, бүтээмжид нөлөөлөх удирдагч юм. Киноны амжилттай бүтэхэд зургийн даргын туршлага, харилцааны ур чадвар, хариуцлага чухал нөлөө үзүүлдэг.
Дүгнэж хэлэхэд, Монголын кино урлаг олон үе шат дамжин хөгжиж, өнөөдөр олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээнд хүрч байна. Энэ хөгжилд найруулагч, зураглаач, жүжигчин төдийгүй зургийн дарга зэрэг арын албаны мэргэжилтнүүдийн хувь нэмэр асар их бөгөөд кино урлагийн ирээдүйн хөгжлийн үндэс нь мэргэжлийн тогтолцоо, чанартай уран бүтээл хэвээр байх болно.

Монголын эмэгтэй зураглаачид”1965 оны 10-р сард БНМАУ-ын Засгийн газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах т...
16/06/2026

Монголын эмэгтэй зураглаачид”
1965 оны 10-р сард БНМАУ-ын Засгийн газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргаж, үүний дагуу телевизийн техникийн мэргэжлээр 40 хүнийг ЗХУ-руу илгээсэн байна. 1966 оны 3-р сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавьж эхэлсэн бол 1967 оны 9-р сарын 27-ноос эхлэн Монгол телевиз тогтмол нэвтрүүлгээ явуулж эхэлсэн билээ.
Телевиз гэдэг том айл үүссэн цагаас одоог хүртэл бүтээлээ туурвиж, багшлан, эрдэм мэдлэгээ залуустаа өвлүүлэн үлдээж буй Монголын анхны гэх тодотголт ахмад “эмэгтэй зураглаач нар” бол М.Мөрөнгуа, Д.Тунгалаг, Ц.Туяа нар юм.
М.Мөрөнгуа зураглаачийн намтар, уран бүтээл
1945 онд Өвөрмонгол Жирэм аймагт төржээ. 1964 онд Улаанбаатар хотын 3-р арван жилийг алтан медальтай төгссөн. Дээд боловсролын хорооноос “Кино зураглаач” гэх хувиар аван анхны эмэгтэй зураглаач болох алхмаа эхлүүлжээ. 1970 онд сургуулиа төгсөөд МУОНТ-д ажилласан юм.
Түүний хамгийн анхны холын томилолт нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд очиж Жанар гэдэг малчны талаар хөрөг нэвтрүүлэг хийсэн. Түүний голлох том уран бүтээл бол 1981 онд бүтээгдсэн “Туулсан зам” 9-н ангит баримтат кино юм.
Харин 1976 онд Герман улстай хамтарч “Унага” гэх биет хүүхэлдэйг хийх туршлага хуримтлуулан эхэлснээр олон арван хүүхэлдэйн киноны зургийг авсан юм. 1985 онд хүүхэлдэйн киноны групп байгуулагдаж ажиллаж эхэлсэн бөгөөд анхны бүтээл нь “Эрх цагаан ишиг” хүүхэлдэй юм.
Түүний уран бүтээлүүд:
Туулсан зам
Өвгөн арслан хоёр
Гацуурхан
Эвтэй дөрвөн амьтан
Бамбар найзаа эрсэн нь
Залаат бяцхан болжмор
Азар Базар Тазар.. гэх мэт олон хүүхэлдэйн киноны зургийг авч байсан билээ.
Д.Тунгалаг зураглаачийн намтар, уран бүтээл
Тэрээр ВГИК буюу Бүх Оросын Кино урлагийн дээд сургуульд кино зураглаач мэргэжлээр сурч, тоотой хэдэн эмэгтэй зураглаачдын нэг болсон юм. Москвад очсон эхний жилдээ камертай бэлтгэл болон орос хэлээ сурах бэлтгэл хийж, хальс угааж, жижиг фото авч эхэлсэн гэдэг.
Оюутан байхдаа хамгийн анх “Деталь” гэх уран сайхны богино хэмжээний киноны зураг авч байжээ. 1971 оны 5-р сарын 18-нд төгсөөд МУОНТ-д туслах зураглаачаар 400 төгрөгөөр ажилд орсон юм.Зураглаач Д.Тунгалаг нь:
1926–1930 онд Герман, Францыг зорин суралцсан анхны монгол залуусын тухай “Тэнгэрлэг залуус” гэрэл зургийн үзэсгэлэнг 1994 онд, “Алс газар сурахаар одогсод” гэрэл зургийн үзэсгэлэнг 1997 онд тус тус зохион байгуулж байв.
1973 онд КУБА улс, 1985 онд Германд Дэлхийн 2-р дайны ялалтын 40 жилийн ойн арга хэмжээг томилолтоор тус тус сурвалжилсан.
Түүний уран бүтээлүүд:
Энхээ
Хүннү
“Д.Сүхбаатар Монголын зураачдын бүтээлд” баримтат кино
Харц нэвтрүүлэг
“Монгол сийлбэр” сийлбэрчдийн тухай баримтат кино
Дорнодын хүүхдийн бүжгийн “Солонго” нэвтрүүлэг
До Болд зураглаач хөрөг нэвтрүүлэг
Ц.Туяа зураглаачдын намтар, уран бүтээл
Хувь заяагаа үндэсний телевизтэй холбосноор дэлхийн олон оронд болон Монголынхоо бүх л аймаг, сумдаар очиж нэвтрүүлэг хийж туурвисан нь сайхан. Түүний голлох бүтээл нь “Халхын гол залуу нас минь” гэх 5 бүлэгтэй баримтат кино юм.
1-р бүлэг “Бид 20 настай байлаа”
2-р бүлэг “Миний цэрэг нөхөр”
3-р бүлэг “Фронтын бүсгүйчүүд”
4-р бүлэг “Захиас”
5-р бүлэг “Дурсамж”
Мөн тэр үеийн сэтгэл хөдөлгөм нэгэн зүйл бол А2 онгоц хөлөглөж дээрээс зураг авсан үйл явдал юм. Тэр үед одоогийнх шиг дрон гэж байгаагүй учраас онгоцны хаалгыг нь онгойлгож ямар ч эргэлзээгүй тал нутгийн зургийг буулгахаар зорьсон юм.
Тэрээр нийт 17 теле жүжгийн зураг, 91 баримтат киноны зураг авч байсан юм.
Дуусашгүй эрч хүч, дундаршгүй мэдлэг боловсролтой телевизийн бүхний авьяас, чадвар өнөө ч хэвээрээ. Теле кинонд эзэн нь үл танигдах олон уран бүтээлийг туурвиж байсан тэд камерыг хүнд гэж хэлэлгүй, мэргэжлээ хэцүү гэж гололгүй уран бүтээлч хүний сэтгэлээр ажиллаж байсан билээ.

Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, XX зууны манлай кино найруулагч Дэжидийн Жигжидийн намтар уран бүтээл       ...
10/06/2026

Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, XX зууны манлай кино найруулагч Дэжидийн Жигжидийн намтар уран бүтээл
Дэжидийн Жигжидийн уран бүтээл амьдралын тухай өөрийн хийсэн судалгаан дээр үндэслэн уг бичвэрийг бичив. Анх кино зураглаач хүн байсан хэдий ч кино найруулагч болох хүсэлдээ хөтлөгдөн найруулагч болсон бөгөөд баримтат кино болон уран сайхны кинонууд хийсэн байдаг билээ.
Ардын жүжигчин, Монгол улсын төрийн шагналт, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, XX-р зууны манлай кино найруулагч Д.Жигжид нь 1919 онд Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сумын нутаг Зөөлингийн хүрээ хэмээх олон зуун ламтай том хүрээний зах хаяа сахиж амь зууж явсан Дэжид хүүхний гэрт төрж өсжээ. Тэрээр Ренчинлхүмбэ сумын бага сургуульд суралцаж төгссөний дараа 1934 онд Улаанбаатар хотын багшийн сургуульд суралцаж байгаад 1936 оны 3 сарын 13-ны өдрөөс кино үйлдвэрт 8н сурагчийг улсын кино зургийн хорооны мэдэлд шилжүүлсэн байна.
“Мандухай цэцэн хатан”
Анх “Мандухай цэцэн хатан” киног Жигжид найруулагч гардан авч байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн Б. Балжинням найруулагчид шилжүүлсэн юм. Судлаачид “Мандухай цэцэн хатан” киног Жигжид найруулагч сайн найруулах байсан гэж бичдэг ч Балжинням найруулагчийн чамгүй сайн найруулсан гэж дүгнэсэн. Уг кинонд Жигжид найруулагч маш их гэдэг буюу 90 орчим хувийг базаж өгсөн гэдэг.
Найруурагч Г. Жигжидсүрэн: Багш маань түүхэн том сэдвийг их чадварлаг зангиддаг
Жигжид гуай байгаагүй бол Мандухай кино өнөөдөр байхгүй байх байсан. Уран бүтээлч тэр дундаа найруулагч хүнд өөрийн гэх хүсэл мөрөөдөл байдаг. Том зохиолч зураглаачид ч байдаг. Тэрэнтэй адил Жигжид гуай Мандухай хатан киног насныхаа бүтээл болно гэж бодож явсан. Энэ киног хийе гэж арав гаруй жил хөөцөлдсөн.
Судалгаанаас үзэхэд Д. Жигжид зохиолын үндсэн санаа, зохиомжийг нь аль болох хэвээр нь үлдээж өөрчлөх шаардлагатай зүйл дээр чөлөөтэй өөрчилж, өөрийн бодол санаа чиг зорилготой уялдуулан хийдэг байжээ.
Жигжидийн бүтээлүүдийг харахад эх Монгол орныхоо баялаг тэнэгэр, хүн ардынх нь ухаан цэлмэг, уужуу тайвныг дэлгэцнээ хурц тодоор харуулах хэмээсэн хүсэл эрмэлзэл нь дүүрэн харагддаг.
Та бүхэн санаж байгаа байх Жигжид гуай киноны зураг авахдаа ч, кино найруулж бүтээхдээ ч план болгоноо дэвэн дэлхийгээр тарсан хонь мал, дэлгэц дүүрэн хүн ардаар дүүргэсэн зураглал байдаг нь тэрхүү хүсэл бодол, сэтгэл зүрхэнд нь үргэлж уяатай байдаг Монгол эх орноо, хүн ардаа хайрлаж явдаг халуун сэтгэлтэй нь холбоотой ажээ.
Тэрбээр өөрийн бүтээлийн чиг хандлага, арга барилаа алдахгүйгээр түүхэн туульсын том бүтээл туурвихаар эрдэмтэн зохиолч Ш. Нацагдорж гуайн “Мандхай цэцэн” романыг сонгон авч кино бүтээхээр сэтгэл шулуудан уйгагүй хөөцөлдөж, киноныхоо зураг авлтад ороод хоёр бүлэг хэртэй зураг авсан болов ч ээрүүд мэнд нь эрс муудаж, II эмнэлгийн баримтаар уг бүтээлээ туурвих ажлаас чөлөөлөгдөн, найруулагч Б. Балжиннямд тухайн үеийн МАХН-ын Төв хороо Соёлын яамны шийдвэрээр уг киноны ажлаа хүлээлгэн өгчээ.
Гэвч энэ асуудлын утга учрыг ойлгоогүй буюу зориуд мушгин гуйвуулагчид элдвийг хуурамч үлгэр домог зохион хөөрөгдөж “Балжинням Жигжидийг бүтээлийг дээрэмдэж авлаа” гэх мэтээр ярьдаг байсан нь эдүгээ ч дуулиантай чигээрээ байсаар байна.
Миний бие тэрхүү киног Жигжид найруулагч бүтээсэн бол хэн ч голохооргүй бүтээл байж болох байсан нь үнэн боловч Балжинням найруулагчид өгснөөр огт муудаагүй, харин ч улам далайцтай, гүнзгий утга агуулгатай, сэтгэлгээний өндөр түвшин, уран сайхны болон дүрслэл хэллэг, техникийн хувьд асар өргөн боломж Монголын кино уран бүтээлчдэд дүүрэн байгааг харуулсан сайн бүтээл болсон хэмээн би бодном.
Монголын нэрт кино найруулагч Дэжидийн Жигжидийн хувьд “Мандухай цэцэг хатан” киног бүтээх ерөөл дутсан ч гэлээ Монголын кино урлагийг үүсгэн байгуулагчдын нэгэн, ахмад уран бүтээлч, кино урлагт асар их хувь нэмэр оруулсан уран бүтээлч гэдгээрээ Монголын дэлгэцийн урлагийн түүхнээ алтан үсгээр бичигдсэн хүмүүн билээ.
КУДС-ийн Найруулах урлагийн 4 курсын оюутан Г. Санчир
Mail: [email protected]
Холбогдох дугаар: 91275798

“1990-2010 оны Монгол киноны хөгжлийн онцлог”            Кино урлаг нь нийгмийн хөгжлийг илэрхийлэх, тухайн цаг үеийн үз...
10/06/2026

“1990-2010 оны Монгол киноны хөгжлийн онцлог”
Кино урлаг нь нийгмийн хөгжлийг илэрхийлэх, тухайн цаг үеийн үзэл санаа, соёл, үнэт зүйлсийг олон нийтэд хүргэх чухал хэрэгсэл юм. Монгол Улсад кино урлаг XX зууны дунд үеэс эхлэн хөгжиж, тухайн үеийн нийгэм, улс төрийн тогтолцоотой нягт уялдаатайгаар хөгжсөөр ирсэн байна. Ялангуяа социализмын үед кино урлаг нь төрийн бодлогын нэг хэсэг болж, үзэл сурталын хэрэгсэл хэлбэрээр хөгжиж байсан бол 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжсэн нь кино урлагт томоохон өөрчлөлт авчирсан юм. 1990–2010 он нь Монголын кино урлагийн хувьд шилжилтийн болон шинэчлэлийн онцгой үе бөгөөд энэ хугацаанд кино үйлдвэрлэлийн бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, уран бүтээлийн агуулга, хэлбэрт мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсан байна. Төрийн санхүүжилт буурч, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр кино үйлдвэрлэл зах зээлийн зарчимд шилжиж, уран бүтээлчдийн бүтээлч эрх чөлөө нэмэгдсэн. Мөн техник, технологийн дэвшил, гадаадын кино урсгалын нөлөө нь Монгол киноны хөгжилд шинэ чиг хандлагийг бий болгосон.
Эдийн засаг, зохион байгуулалтын хувьд 1990-ээд оны эхээр улсын санхүүжилт зогсож, кино театрууд хувьчлагдсанаар “Монгол кино үйлдвэр”-ийн бүтэц өөрчлөгдсөн ч уран бүтээлчид хувийн студиудыг байгуулж, зах зээлийн хуулиар өөрсдийгөө санхүүжүүлэх арилжааны сэтгэлгээнд суралцаж, социализмын үед кино бүтээл гаргахын тулд олон шат дамжлагаар орж, шүүлжлүүлж зарим үед олон сар жилийн хөдөлмөрөө устгуулж, тухайн үед төр засаг, кино зургийн хорооноос батлаагүй дүрс, эсэргүү гэж цололсон хүнийг харуулж байна гэх шалтгаанаар олон хүнийг төрийн эсэргүү гэж үзэн хорьж, цаазын ял тулгаж байсан үеийг ардаа орхиж илүү чөлөөтэй сэтгэх, кино агуулга, төрөл жанрын хувьд өргөн хүрээг хамрах болжээ.
Техник, технологийн хувьд ажлыг хөнгөвчилж, зөөх, үйлдвэрлэх явцыг түргэсгэж мэдээж чанарын түвшин мэдэгдэхүйц дээшлэж, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлттэй болсон байгаа юм. 35мм-ийн хальсны үнэтэй хэрэглээг орлож гарч ирсэн VHS видео кассетны эрин үе нь киног “ардчилсан” хэлбэрт шилжүүлж, улмаар 2000-аад оны дунд үеэс дижитал (HD, 2K) технологид шилжсэнээр дүрс, дууны чанар олон улсын түвшинж ойртох нэг алхам болжээ.
Сэдэв, жанрын хувьд 1990 оноос өмнөх социализмын үед “Монгол кино” үйлдвэр улс төр, үзэл сутлын нөлөөнд захирагдаж, киноны төгсгөл нь заавал гэгээлэг, ялалтаар төгсдөг онцлогтой байв. Уран бүтээлчдийнхээ хувьд гүн гүнзгий утга агуулгатай, нийгмийн хүмүүжил олгох зорилготой бүтээлүүд гаргадаг байсан.

1990 оноос өмнөх ба 1990 оноос хойших үеийн кинонуудыг харьцуулсан нь
Зорилго ба агуулга өмнөх үе нь нийгмийг хүмүүжүүлэх, үзэл суртал шингээх зорилготой байсан бол, хойших үе нь инээдмийн жанр эрчийг авч, арилжааны талруугаа илүү зорьж ашиг олох талруугаа чиглэж байжээ.
2000-аад оны сүүлчээс шинэ залуу найруулагчид, жүжигчид гарч ирж, орчин үеийн сэдэв, хэв маягтай кинонуудыг бүтээж эхэлсэн нь Монголын кино урлагийн сэргэлтийн эхлэлийг тавьсан. Тухайлбал, “Ингэн нулимс”, “Тавилан” зэрэг бүтээлүүд олон улсын наадамд амжилттай оролцож, шагнал хүртсэн нь манай кино урлагийг дэлхийд таниулах эхлэл болж байжээ. Энэ нь зөвхөн уран бүтээлчдийн ур чадварын өсөлт төдийгүй, Монголын кино урлаг олон улсын тавцанд өрсөлдөх боломжтойг харуулсан чухал үйл явдал болсон байгаа юм.
Монгол кино урлаг дахь статистик ба хөгжлийн үзүүлэлт
Монголын кино урлагийн хөгжлийг тоон үзүүлэлтээр авч үзвэл 1990-ээд оны эхэн үед кино үйлдвэрлэл эрс буурсан нь тодорхой харагддаг. Социализмын үед жилд дунджаар 10–15 уран сайхны кино үйлдвэрлэгддэг байсан бол 1990-ээд оны эхэнд энэ тоо 2–3 болж буурсан байна. Мөн кино театруудын тоо огцом буурч, хөдөө орон нутагт кино үзэх боломж хомсдсон. Үүний оронд телевиз, видео кассет, дараа нь DVD болон дижитал платформууд кино үзэх гол хэрэгсэл болсон.
2000 оноос хойш кино үйлдвэрлэл дахин өсөх хандлагатай болж, жилд 10 орчим кино бүтээх болсон нь салбарын сэргэлтийг илтгэнэ. Мөн үзэгчдийн тоо нэмэгдэж, кино зах зээл идэвхжсэн байна.

Address

УБ хот, БЗД 5-хороо, Жуковын гудамж, Кино урлагийн дээд сургууль
Ulaanbaatar
13342

Alerts

Be the first to know and let us send you an email when Кино Урлагийн Дээд Сургууль КУДС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Кино Урлагийн Дээд Сургууль КУДС:

Share