Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл The Coordination Council for Crime Prevention in Mongolia

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛ...
26/05/2026

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2026.05.26) зохион байгуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг судалгаанд үндэслэн оновчтой зохион байгуулах арга замыг тодорхойлж, салбарын уялдаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан ахиц дэвшил гаргахад тус эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж буй юм.

Эрдэм шинжилгээний хуралд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч оролцож, 60 гаруй илтгэл ирүүлснээс өнөөдрийн хурлаар 10 илтгэл хэлэлцүүллээ.

Хурлыг нээж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Дотоод хэргийн их сургуулийн захирал Т.Сүхболд нар үг хэлсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зөвхөн хууль сахиулах байгууллагын чиг үүрэг бус төр, иргэн, боловсролын байгууллага, эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа болохыг онцлон тэмдэглэлээ. Мөн БНСУ-ын Кионгги их сургуулийн багш , ДХИС-ийн хүндэт профессор, БНСУ-ын Криминологийн холбооны УЗ-ийн гишүүн доктор, профессор Хван Игаб цахимаар мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” эрдэм шинжилгээний хурлын үр дүнд хууль сахиулах байгууллагын стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхэд онол, практикийн ач холбогдолтой санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн зохион байгуулах юм.

26/05/2026
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛООХүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэ...
24/05/2026

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд экологийн боловсрол олгох зорилготой “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.05.24/ боллоо.

“Иргэн бүр экологич” уриан дор зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдлагууд оролцов.

Нээлтийн үеэр байгаль орчныг хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо, хариуцлага чухал болохыг онцлон байгаль эх дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохиц...
19/05/2026

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны Олон нийттэй харилцах газрын дарга Э.Жавхлан энэ сарын 11-12 өдөр Дорнод аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн салбар зөвлөлийг хуралдуулж, цагдаа, прокурор, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон албадан эмчилгээ, хүүхэд хамгаалал, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, алба хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Түүнчлэн Дорнод аймагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулах, ажлын явц, үр дүнг сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөмж хүргэлээ.

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Төрийн болон орон ну...
19/05/2026

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд Тендер шалгаруулалтыг зарлаж байна.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аж...
18/05/2026

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас 21 аймгийн салбар зөвлөлийн Ажлын албаны бүрэлдэхүүнтэй цахим уулзалт өнөөдөр (2026.05.18) хийлээ.

Уулзалтын эхэнд Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн тус зөвлөлийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, шинэчлэгдсэн бүтэц, зохион байгуулалтын талаар танилцууллаа. Түүнчлэн улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сайжруулах, мөн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

Хурлын үеэр энэ сарын 26-нд болох “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол практик" эрдэм шинжилгээний хуралд салбар зөвлөлийн гишүүдийг илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлуудын шийдвэрлэх арга замыг тодорхойлох чиглэлээр туршлага хуваалцаж, идэвхтэй оролцохыг уриаллаа.

Энэ удаагийн хуралд 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.

🌳“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн энэ жи...
16/05/2026

🌳“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн энэ жил “Тэрбум мод таны тарьсан нэг модноос эхэлнэ” уриан дор хэрэгжиж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилготой тус арга хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаныхан нэгдэж, мод тарилаа.

“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ ...
16/05/2026

“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн Удирдах хорооны хоёрдугаар хурал 2026 оны 05 дугаар сарын 15-нд болж, төслийн хэрэгжилтийн явц, энэ жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хурлыг ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Канад Улсын ЭСЯ-ны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Kүтюр нар нээж, төслийн хэрэгжилт, эхний жилийн үр дүн, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Энэ удаагийн хурлаар талууд эхний жилийн суурь үр дүнд тулгуурлан төслийн хэрэгжилтийг өргөжүүлж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай техникийн ур чадвар, мэдлэгийг сайжруулах хүрээнд иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулж, Засгийн газар, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчийн хохирогч төвтэй хандлагыг бэхжүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, шударга тогтолцоог цогцлоох шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн орон нутгийн иргэд, малчдад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх талаар оролцогчид харилцан санал солилцлоо.

Төслийн Удирдах Хорооны бүрэлдэхүүнд Канадын Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Монголын Хуульчдын Холбоо, Иргэний нийгмийн байгууллагын хамтын хүч түншлэл төрийн бус байгууллагууд зэрэг төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл багтдаг.

Төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.

📌https://www.facebook.com/IDLOmongol

“ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН МАТЕРИАЛУУДЫГ МӨРДӨН ШАЛГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”...
13/05/2026

“ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН МАТЕРИАЛУУДЫГ МӨРДӨН ШАЛГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл, аюулгүй ирээдүйг бүрдүүлэх зорилготой “Цахим орчинд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийн материалуудыг мөрдөн шалгах чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус сургалтыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх бүсийн зохицуулагч ноён Жошуа Жейм удирдаж, оролцогчдод хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийг мөрдөн шалгах, тэр дундаа цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн оновчтой ажил, арга хэмжээний талаар онол, практикт суурилсан цогц мэдлэг, мэдээлэл олголоо.

Сургалтад хууль сахиулах болон мөрдөн шалгах байгууллагын 25 алба хаагч хамрагдсан бөгөөд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, олон улсын туршлага, арга зүйг нутагшуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Сургалтын төгсгөлд оролцогчдод Ажлын албаны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх бүсийн зохицуулагч ноён Жошуа Жейм нар гэрчилгээ гардууллаа.

Address

Chingeltei District
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

51-265125

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл:

Share