Рояаль Олон Улсын Их Сургууль Royal International University RIU

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Рояаль Олон Улсын Их Сургууль Royal International University RIU

Рояаль Олон Улсын Их Сургууль Royal International University RIU Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Рояаль Олон Улсын Их Сургууль Royal International University RIU, College & University, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Ulaanbaatar.

2010 оны 5 дугаар сарын 1-нд "Монголын Рояаль Академи" анх үүсгэн байгуулагдсан билээ. 2011 оны 11-р сарын 11-нд БСШУЯ-ны сайдын 438 тоот тушаалаар Монгол Улсын боловсролын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авснаар Рояаль Олон Улсын Их сургууль болон сургалтын үйл ажиллагааг бие даан явуулах болсон юм.

🇲🇳🤝🇰🇷 Рояаль Олон Улсын Их Сургууль болон БНСУ-ын  Soongsil University School of Law-ийн Хуулийн сургууль хоорондын хамт...
23/06/2026

🇲🇳🤝🇰🇷 Рояаль Олон Улсын Их Сургууль болон БНСУ-ын Soongsil University School of Law-ийн Хуулийн сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй уулзалт зохион байгуулагдлаа.

Энэ хүрээнд өнөөдөр Soongsil University-ийн Хуулийн хөтөлбөрийн оюутнууд Рояаль Олон Улсын Их Сургуульд зочлон ирж, сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Зочин оюутнууд Монгол Улсын хууль тогтоомжийн талаарх сонсгол хичээлд хамрагдаж, хоёр улсын оюутнуудын соёлын солилцоо, академик хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү уулзалт нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, оюутан солилцоо, хамтарсан сургалт, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх чухал алхам болж байгаагаараа онцлог юм.

Рояаль Олон Улсын Их Сургууль нь олон улсын хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, Дэлхийн түвшний боловсролыг оюутнууддаа хүргэх зорилтын хүрээнд гадаадын их, дээд сургуулиудтай үр өгөөжтэй түншлэлийг хөгжүүлсээр байна.

Монгол, Солонгосын ирээдүйн хуульчид та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!

18/06/2026

Рояаль Олон Улсын Их Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Нийгэм, эдийн засгийн хөгжлийн ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Хурлыг Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ж.Цэцэгмаа нээж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.
Хурлын хүрээнд “Дээд боловсролын салбарын боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, салбарын тэргүүлэх эрдэмтэд дээд боловсролын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцов.

АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ8th Asian University 3x3 Basketball Zhoushan, ChinaBronze medal game: MONGOLIA 21 IRAN...
14/06/2026

АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

8th Asian University 3x3 Basketball Zhoushan, China
Bronze medal game:
MONGOLIA 21 IRAN 17

БНХАУ-ын Зоушан хотноо зохион байгуулагдаж буй Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй Монгол Улсын Рояаль олон улсын Их сургуулийн баг нь тэмцээний 5 дахь тоглолтоо Ираны багийн эсрэг хийж 21:17 оноогоор хожин хүрэл медалийн эзэн боллоо! 🇲🇳🇲🇳

Хүрэл медаль хүртсэн Ч. Сэлэнгээ захиралтай, С. Тулга дасгалжуулагчтай Монголын оюутны баг тамирчиддаа халуун баяр хүргэе. 🔥
Монголын оюутны спортын холбоо нь сагсан бөмбөгийн 3х3 багийн тамирчдаа 2015 оноос эхлэн 8 дахь удаагаа ийнхүү ерөнхий зохион байгуулалтаар ханган амжилттай оролцууллаа.

👏👏👏👏👏🏀🇲🇳 МСБХ-ны 2️⃣0️⃣2️⃣6️⃣оны ⛹️‍♀️⛹️‍♂️"НАСАНД ХҮРЭГЧДИЙН" Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн⛹🏻‍♀️⛹🏻‍♂️Эрэгтэй ...
12/06/2026

👏👏👏👏👏

🏀🇲🇳 МСБХ-ны 2️⃣0️⃣2️⃣6️⃣оны ⛹️‍♀️⛹️‍♂️"НАСАНД ХҮРЭГЧДИЙН" Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн⛹🏻‍♀️⛹🏻‍♂️

Эрэгтэй
⭐️ Шилдэг гарааны тавт ⭐️
Д.ХОСБАЯР | ROYAL GULLS |
Б.МӨНХ-УНДРАХ | ROYAL GULLS|
Г.ДАМДИНЖАВ | KBB|
Б.БҮРГЭДБАТ | НАЛАЙХ БИЗОН |
Б.БОЛДБААТАР | KBB |

#МСБХ

🏀🇲🇳 МСБХ-ны 2️⃣0️⃣2️⃣6️⃣оны ⛹️‍♀️⛹️‍♂️"НАСАНД ХҮРЭГЧДИЙН" Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн⛹🏻‍♀️⛹🏻‍♂️

Эрэгтэй
⭐️ Шилдэг гарааны тавт ⭐️
Д.ХОСБАЯР | ROYAL GULLS |
Б.МӨНХ-УНДРАХ | ROYAL GULLS|
Г.ДАМДИНЖАВ | KBB|
Б.БҮРГЭДБАТ | НАЛАЙХ БИЗОН |
Б.БОЛДБААТАР | KBB |

#МСБХ

09/06/2026

Рояалийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Student Service Center”-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг CAREER FAIR 2026 – Ажлын байрны өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа👏

Рояаль Олон Улсын Их Сургуулийн (Рояаль ОУИС) Архитектурын хөтөлбөрийн гуравдугаар курсын 12 оюутан “Барилгын хөгжлийн т...
08/06/2026

Рояаль Олон Улсын Их Сургуулийн (Рояаль ОУИС) Архитектурын хөтөлбөрийн гуравдугаар курсын 12 оюутан “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургууль нь 2018 оноос эхлэн Архитектурын сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
​Оюутнууд тус төвийн дараах гол хэлтэс, нэгжүүдийн бүтэц, өдөр тутмын үйл ажиллагаа болон нарийн мэргэжлийн ажлын явцтай танилцаж, туршлага судаллаа. Үүнд:
-​Барилга байгууламжийн зураг төслийн магадлал зохион байгуулах хэлтэс,
-​Барилгын зураг төслийн хяналтын хэлтэс,
-​Барилга байгууламж, техникийн захиалагчийн хяналтын хэлтэс,
-​Сургалт, судалгаа, инновацын хэлтэс,
-​Хот, бүс нутаг, суурьшлын төлөвлөлтийн хэлтэс

​Энэхүү танилцах аялал нь ирээдүйн архитекторуудад онолын мэдлэгээ практик үйл ажиллагаатай уях, салбарын хөгжлийн чиг хандлага болон хяналт, төлөвлөлтийн системтэй биечлэн танилцах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ...Рояаль ОУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд Эр...
04/06/2026

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ...

Рояаль ОУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд Эрх зүй хөтөлбөрийн оюутнууд маань Бакалаврын болон Магистрын төгсөгч ах эгч нартаа хүндэтгэл үзүүлж цэцгийн баглааг хүргүүлсэн юм.

04/06/2026

Рояаль Олон Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнууд 🇸🇪 Монгол Улс дахь Шведийн Вант Улсын Консулын газрын үйл ажиллагаатай танилцах аялалд хамрагдлаа.

Рояаль Олон Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнууд 🇸🇪 Монгол Улс дахь Шведийн Вант Улсын Консулын ...
04/06/2026

Рояаль Олон Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнууд 🇸🇪 Монгол Улс дахь Шведийн Вант Улсын Консулын газрын үйл ажиллагаатай танилцах аялалд хамрагдлаа.

Түүнчлэн дипломатч болох зорилготой оюутнуудтай уулзаж, цаашид олон улсын хурал, арга хэмжээнд сайн дурын ажилтнаар оролцох, практик туршлага хуримтлуулах боломжуудын талаар Дэд консул С.Бат-Оргил дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Аяллын хүрээнд оюутнууд дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, үйл ажиллагаа, олон улсын харилцаа, дипломат албаны онцлогийн талаар бодит мэдээлэл авч, мэргэжлийн үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа.

Address

Сүхбаатар дүүрэг, 11-р хороо
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+97688046633

Alerts

Be the first to know and let us send you an email when Рояаль Олон Улсын Их Сургууль Royal International University RIU posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Рояаль Олон Улсын Их Сургууль Royal International University RIU:

Share