24/09/2024
ЕБС-д олон жил багшлахдаа ажиглахад элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад шалгалтанд бэлдэх гэж байгаа хүүхдүүд болон эцэг эхийн хувьд за дөхүүлж байгаад бэлдэн дээ сургалтанд сууна даа гэх хандлага их байдаг аа. Ер нь бол сурах арга барилаа ерөнхийдөө эзэмшиж зорилгоо ухамсарласан биднийхээр бол тэргүүлэгч суралцагчийн хувьд бол бодолтоо хэрхэн хялбар аргаар хугацаа хожиж хийх аргууд болон бусад чиглүүлэг өгөхөд богино хугацаанд хамтарч ажиллаж болноо.Харин хоцрогдол байгаа /ЕБС д 1 багш 180-300 хүүхэдтэй ажилладаг/ заримдаа ойлгоод ч байх шиг,заримдаа учраа олохгүй байгаа суралцагчийн хувьд бол цаг алдалгүй аль болох эртнээс сургалтанд суулгаж юунаас болоод ойлгомжгүй байгаа учир зүйгээ ойлгох, сэтгэл зүйн бэлтгэл, сурах аргаа олох хугацаа хэрэгтэй байдаг. Нэг арга барилаа олсон хүүхэд аяндаа л өөрөө эрэл хайгуул хийж суралцаж эхэлдэг.