Нийгэм, сэтгэл судлалын коллеж

Нийгэм, сэтгэл судлалын коллеж Нийгмийн хөгжилд өндөр оролцоотой, хүнлэг ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ.
(1)

Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсийг тавьсан доктор, профессор Д.Санжжав багш анх байгуулсан бөгөөд 26 жилийн түүхэндээ сэтгэл судлал (өдөр, орой, эчнээ), нийгмийн ажилтан (өдөр, орой, эчнээ), бага ангийн багш, цэцэрлэгийн багш, түүх, нийгмийн багш хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэж байна. Ирэх хичээлийн жил цэцэрлэгийн болон бага ангийн багш мэргэжлийн сургалтыг эчнээ хэлбэрээр явуулахаар зорьж байна.

Монгол өв соёлыг судалж суралцан, түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдаж буй: CSP МОРЬТ ХАРВААCSP СУР ХАРВАА клубын ...
12/04/2026

Монгол өв соёлыг судалж суралцан, түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдаж буй:
CSP МОРЬТ ХАРВАА
CSP СУР ХАРВАА
клубын нээлт болон эхний сургалт өнөөдөр болох гэж байна.
Клубын гишүүддээ хаягийн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе!

Төв аймаг рүү явдаг замаар салаад Хангарьдын хөшөө, Монсуль ШТС өнгөрөөд 3 замын уулзвар таарна. Уулзвар дөнгөж өнгөрмөгц баруун эргэсэн шороон замаар явна. "Заанаа" тоглоомын бөөний худалдааны төвийн урдуур зүүн гар талын замаараа явахад цагаан нүхэн гарц бий. Үүгээр гарахад ХАНМОНГОЛ МОРИН СУРГАЛТЫН ТӨВ

https://maps.app.goo.gl/81ze8Hfp6eXugzVS7

Нээлтэнд ирээд гишүүнээр элсэх боломжтой.

Лавлах утас: 96092222

ЭРТЭЧ МОНГОЛЧУУДЫН УУЛЗАЛТАНД ЗАХИРАЛ ДОКТОР Ч.БАЗАР УРИГДАН ИЛТГЭЛ ТАВЬЛААЭртэч монголчуудын 138 дахь уулзалтанд манай ...
09/04/2026

ЭРТЭЧ МОНГОЛЧУУДЫН УУЛЗАЛТАНД ЗАХИРАЛ ДОКТОР Ч.БАЗАР УРИГДАН ИЛТГЭЛ ТАВЬЛАА

Эртэч монголчуудын 138 дахь уулзалтанд манай сургуулийн захирал, Доктор Ч.Базар зочноор уригдан “Эрэн сурвалжлах ба нийгмийн сэтгэл зүй” сэдвээр илтгэл тавьж сонирхолтой яриа өрнүүллээ.
“...Хүн төрөлхтний нийтлэг хүсэл, бас үнэт зүйл бол шударга ёс, итгэлцэл юм. Нийгэмд шударга ёс тогтоохын нэг тулгуур багана бол хэвлэл мэдээлэл. Энэ утгаараа ард иргэдийн татварын мөнгө буюу улсын төсөв мөнгийг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хэр зөв зарцуулж байна вэ гэдгийн араас уйгагүй эрэн сурвалжлах, мөшгөх нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэг үүрэг болдог. Тухайн асуудалтай холбоотой баримт олж, тэрхүү баримтыг нотолж, илрүүлэхийн тулд араас нь мөшгөнө гэсэн үг. Төсвийн мөнгийг буруу зарцуулж байна, ашиглан завшиж, авлигал хээл хахууль газар авч байна гэх болсон өнөө үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй нэн хэрэгтэй байгаа юм.
Сошиал ертөнц гарч ирснээр өнөөдөр хэн сэтгүүлч вэ гэдэг нь мэдэгдэхээ больжээ. Хүн бүрд үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа ч одоо арай л замбараагүй болоод байна. Ард иргэд, УИХ-ын гишүүд, инфлюнсэрүүд гээд л бүгд сэтгүүлч болж гэмээр. УИХ-ын гишүүн хүн хуралдааны танхимдаа бодлого ярьж боловсруулж, хууль баталж суухаас биш фейсбүүк, твиттерийн сувгаар ажлаа хийх ёстой юу!?
Ийм нөхцөлд мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүй сайн хөгжих хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хоорондоо сүлжилдсэн, авилгалын аалзны торонд орооцолдсон эрхтэн дархтны эрх ашигт мөнгөний төлөө үйлчлэлгүй, нийгмийн шударга ёсны төлөө уйгагүй зүтгэх чин хүсэл, эр зоригтой сэтгүүлчид гарч ирээд ажиллахад өнөөдөр Монголд хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй байгаагийн улмаас эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй байж чадахгүй байна. Хууль эрх зүйн орчин гэдэгт хэвлэл мэдээллийн хууль, гэрчийг хамгаалах, эх сурвалжийг хамгаалах хууль, шүгэл үлээгчийн хууль хэрэгтэй. Өнөөдөр ийм эрх зүйн орчин муу байгаа учир үнэнийг олохын төлөө асуудлын араас уйгагүй мөшгөн явах эр зоригтон гарч ирэхэд хэцүү байна.
Төрөө дээдэлж, төрийн минь сүлд өршөө гэж сүсэлж, хувь заяагаа даатгадаг, төр шударга байж, түмэн олон тайван амгалан байгаасай гэсэн үндэстний сэтгэл зүйтэй ард түмний төрдөө итгэл итгэлийг алдруулахгүйн тулд төрийн түшээдийн ёс зүй, манлайлал нэн чухал. Төрөөс, түшээдээс шударга ёс нэхэж байгаа өнөө үед иргэдийн үзэл бодлоо, бухимдлаа илэрхийлэх индэр, тавцан бол сошиал ертөнц болсон. Гэвч сошиал орчин биднийг үнэн бодит мэдээллээр хангахаас илүү төөрөгдөлд оруулж, айдас, дарамт түгшүүрт автуулж байна. Сошиал орчинд хэрэлдэж маргалдаж, дуугаа өндөрсгөдөг мөртөө яг тулгамдсан асуудлыг хөндөөд жагсаал цуглаан зохион байгуулах эсвэл ямар нэг хэлбэрээр бодит шийдэл гаргах арга замыг эрэлхийлэхдээ сугарч үлдээд биет оролцоогүй яваад байдаг. Сошиал сувгаар авсан мэдээлэлдээ төөрөлдөөд үнэнд итгэх итгэл алдарч, стресс бухимдалд автаж, депрэсст орж, улмаар сэтгэл гутралтай, бүр сэтгэл зүйн эмгэгтэй болж байгаа нь нууц биш.
Шийдэж чадахгүй зүйлд бухимдаж, тэмцэж чадахгүй байж цухалдах нь стресс юм. Өнөөдөр нийгмээрээ стресст автсан. Өөрөөс ангид, шийдэж үл чадах ийм зүйлийн төлөө стресстэх нь ямар ч үр ашиггүй. Бусдын төлөө түмэн бодол тээгээд, түүнийгээ ургуулж төсөөлөөд бусдын өмнөөс бухимдаад яваад байвал бид өөрсдийнхөө бие, сэтгэц, сэтгэл зүйд л хямрал, эмгэг үүсгэнэ. Бодлын донтолт, төсөөллийн донтолт, фейсбүүкийн донтолттой болж, нийгмийн бухимдалд автаад, бодлын төөрөгдөлд живээд ухамсраа зөв ажиллуулж чадахгүй байдалд орж болохгүй.
Тиймээс бид одоо яах ёстой вэ? Эрүүл бие, эрүүл сэтгэц, амгалан сэтгэл зүйтэй байхын тулд би өөрөө хэн бэ, ямар чадамжтай вэ гэх зэргээ бодож тунгаагаад өөрийгөө хүндэлж, өөрийгөө хайрлаж, өөрөөрөө амьдрах нь л чухал байна. Одоо би юу бодож байна, юу хийж байна, энэ нь миний эрүүл оршихуйд ямар эерэг сайн нөлөө үзүүлж байна гэх зэргээр өөрийн дотоод руугаа, дотор хүн болох сүнс рүүгээ хандах эрэл хайгуул хийгээд өөрийгөө олж, өөрийгөө зөв удирдах, хэн нэгнээс хамааралтай байдлаар хүсэн хүлээж суух биш, өөртөө хэрэгтэй мэдээллээ авч, түүнийг зөв ашиглан өөрийгөө хамгаалж, хайрлах явдал их чухал байна. Бие, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл байдлыг холоос хайх хэрэггүй. Энэ нь таны дотоодод, дотор чинь байгаа. Өөрийгөө буруутгахгүйгээр өөртэйгөө ажилла, бодол санаагаа цэгцэл, үг үйлдлээ хяна, алдаа бурууг нь зас, ахиж дэвжихийн төлөө хичээл зүтгэл гарга, өөрчлөгдөж хөгжөөд бусдад нөлөөлөн үлгэрлэ. Өөртэйгөө “тулж ажиллах”-д манай монгол ахуй орчин, өв соёл, зан үйл маш их хэрэгтэй. Жишээ нь, би өнгөрсөн өвөл Дундговь аймагт очиж тэмээн поло үзээд сэтгэл маш сэргэж, өөрийгөө эерэгжүүлсэн. Говийн хүмүүсийн хүчтэй, баатарлаг, эрэмгий, тэвчээртэй төрхийг хараад Улаанбаатарын стрессээс ангижирч, өөртөө их омогшил, эерэг өдөөлт олж авсан. Манай Монголын адуун соёл тэр чигээрээ хүнийг эерэгжүүлэх агуу их хүчтэй. Монгол ээж нар араг үүрээд аргал түүгээд явахдаа аргалаа савраараа нэг нэгээр нь араг руугаа шидэх бүрийдээ өөрийгөө хянаж, бодлоо цэгцэлж өөртэйгөө гүн ярьж, өөрийгөө тайтгаруулж чаддаг “бясалгал” юм байна гэж надад бодогддог. Өөрөөр хэлбэл энэ бүх монгол өв соёл, зан үйл, орчин ахуй бол биднийг стрессгүй, амгалан тайван эрүүл байхад маш их нөлөө үзүүлж ирсэн нүүдэлчдийн бясалгал гэж хэлж болно. Үүнийг өнөөдөр бид өвлөж, сэргээж, хадгалж, уламжлуулж авч явах ёстой. Нэг хүн эрүүл бие, сэтгэц, сэтгэл зүйтэй байвал нөгөө хүнд, ажлын хамт олон, гэр бүлдээ эерэг нөлөө үзүүлнэ. Хүн бүр ийм эерэг нөлөөлөгч инфлюнсэр болох нь өнөө үед хамгийн зөв шийдэл гэж би хардаг. Хүмүүсийг эерэгжүүлж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, өөдрөг байж, өөрийгөө олоход энэ “Эртэч Монгол” уулзалт маш хэрэгтэй, үр дүнтэй нөлөөллийн ажил гэж би бодож өнөө өглөө та бүхэнтэй уулзахаар зорьж ирсэн юм” хэмээн Доктор Ч. Базар ярьлаа.
Өнөөдрийн уулзалтын ярианыхаа агуулгыг базаад хүн бүр амьдралдаа хэрэгжүүлэх “Өөрийгөө тань!, Өөрийгөө хайрла!” уриа гаргаснаар уулзалт өндөрлөлөө.

ОЮУТНУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ ОЛНЫ ТААШААЛ ХҮРТЛЭЭСэтгэл судлал хөтөлбөрийн Онлайн 1А ангийн оюутан Ө.Гантуяа, О....
07/04/2026

ОЮУТНУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ ОЛНЫ ТААШААЛ ХҮРТЛЭЭ

Сэтгэл судлал хөтөлбөрийн Онлайн 1А ангийн оюутан Ө.Гантуяа, О.Даваасүрэн нар Нийгмийн сэтгэл судлал хичээлийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ШУТИС-ийн харьяа Косен коллежийн оюутнуудад зориулан “Ёс зүй ба мэргэжлийн итгэл үнэмшил” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж сургуулиа сурталчлан ажиллаа.

Манай оюутнууд зөвхөн танхимд лекц сонсохоор хязгаарлагдахгүй, мэдлэгээ бодитоор хэрэгжүүлж, бусдад түгээх замаар хичээлээ бататган, бүтээлч, идэвхтэй байдлаар хөгжиж байгаагийн тод жишээ юм.

Оюутнууддаа цаашдын сурлага, судалгаанд нь амжилт хүсье!

ИНЭЭД БОЛ ЭМЧИЛГЭЭ  Өнөөдөр "Дэлхийн инээдмийн өдөр". Уг нь өдөр бүр, ер нь үргэлж л инээж баясч амьдарвал бие, сэтгэл, ...
01/04/2026

ИНЭЭД БОЛ ЭМЧИЛГЭЭ
Өнөөдөр "Дэлхийн инээдмийн өдөр". Уг нь өдөр бүр, ер нь үргэлж л инээж баясч амьдарвал бие, сэтгэл, сэтгэц ч инээж, эрүүл, тайван амгалан байдаг гэдэг. Гэхдээ амьдрал өөрөө аз жаргалтай мөч их ч, бас сорил бэрхшээлтэй тулгарах нь багагүй. Тэгэхээр байнга инээгээд байна гэдэг бодитой биш. Тийм учраас "Инээдмийн өдөр"-ийг гаргасан биз ээ. Өөр утгатай ч байж болох.

Харин бид хамт олноороо өнөөдрийг маш хөгжилтэй өнгөрөөлөө. Оюутнуудаа урьж цагаан цементээр урлагийн бүтээл хийж баясацгаав.

Манай сургуулийн Сэтгэц оношлогоо, Сэтгэц засал, Урлагийн сэтгэц засал зэрэг хичээлүүд дээр багш нар урлагийн бүтээлээр хэрхэн засал хийх талаар зааж, оюутнуудтай бүтээл хийдэг. Эдгээр нь орчин үеийн сэтгэц, сэтгэл засалд маш их үр дүнтэй гэдгээрээ практикт туршигдаад үр дүнгээ өгч байгаа арга техник л дээ.

О. Одонцацал, Ундрах нар манай сургуулийн Сэтгэл судлалын хөтөлбөрийн суралцагчид. Тэд энэ хавар сургуулиа төгсөнө.
О.Одонцацал СЭМҮТ-д ажилладаг. Чимэглэх уран зураач тэрбээр сэтгэцийн тулгамдсан асуудалтай эмчлүүлж буй хүмүүстэйгээ хамт уран бүтээл хийж, тэдэнд сэтгэл, сэтгэц заслын арт терапи эмчилгээ хийдэг. 2014 оноос хойш 12 жилийн хугацаанд давтагдсан тоогоор 10 000 гаруй эмчлүүлэгчийг эмчилжээ. Эмчилгээндээ идэвхтэй хамтрагдсан хүмүүс нийгэмд гарахдаа гэр бүл, хамт олонтойгоо удаан хэвийн амьдарч чаддаг байна. Жилд 4-5 удаа хэвтдэг эмчлүүлэгчдэд арт трапи эмчилгээнд тогтмол хамрагдсанаар жилд 1-2 удаа л болж давтамж нь багасаж байгаа бодитой сайхан мэдээг Одонцацал дуулгалаа. Эм, эмгүй эмчилгээг хослуулж хийх нь тухайн үйлчлүүлэгчийн нийгэмшилд маш их ач холбогдолтой ажээ. Хийсэн бүтээлүүдээрээ жилд нэг удаа үзэсгэлэн гаргаж, худалдан борлуулж, дараагийнхаа бүтээлийн материалыг авдаг юм байна. Бас ар гэр тааруу, өнчин өрссөсөн нэгэнд бүтээлээсээ бэлэглэдэг гэнэ. Мөн сайхан зүтгэл, сэтгэл ээ! О.Одонцацалдаа Талархал илэрхийлье! Мөн энэ үйл ажиллагааг санаачилсан Сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Уранцацралдаа баярлалаа!

Манай хамт олон идэвхитэй оролцож инээлдэн хөхрөлдсөөр өөр өөрсдийн дуртай өчнөөн төчнөөн бүтээлүүд хийцгээж энэ өдрийг инээд дүүрэн өнгөрүүллээ.

БОДИТ МЭДРЭМЖ-БҮТЭЭЛЧ ХИЧЭЭЛШавар, баримал маягийн материалыг зуурмаг болгон ашиглаж бүтээл хийлгэх нь арт терапийн маш ...
31/03/2026

БОДИТ МЭДРЭМЖ-БҮТЭЭЛЧ ХИЧЭЭЛ
Шавар, баримал маягийн материалыг зуурмаг болгон ашиглаж бүтээл хийлгэх нь арт терапийн маш үр дүнтэй хэлбэрүүдийн нэг.
Арт терапи нь урлагаар дамжуулан сэтгэл засал хийхийг хэлэх ба урлагийн сэтгэл засал 1945 онд Европт үүссэн гэж үздэг.

Урлагийн төрөл бүрийн арга хэрэгслүүдийг ашиглан хүний сэтгэлийг засах нь арт терапийн онцлог бөгөөд урлагийн сэтгэл заслыг дуу сонсгож, бүжиг бүжиглүүлэх төдийхнөөр төсөөлж болохгүй. Энэ нь өөрөө маш олон төрөл байдаг. Арт терапийн төрлөөр бүх насныхантай ажиллах боломжтой.

Тиймээс энэ удаа багш Б.Уранцацрал гипс ашиглан бүтээл хийлгэх заслын аргыг сонгон оюутнуудтайгаа ажиллаа.
Гипс нь гараараа хүрч, барьж, хэлбэржүүлэх материал тул мэдрэхүйн оролцоо нэмэгдэн, “одоо”-доо төвлөрөх чадварыг дэмжин, тайвшруулах, стресс бууруулах нөлөөтэй.

“Сэтгэл судлалын хөтөлбөрийн ангийн оюутнууд маань туршилга дээр суурилсан хичээлээр дамжуулан ирээдүйд арт терапийн суурь ойлголттой болж, сэтгэл заслын практикт нэн тэргүүний чадвар болох бусдын сэтгэл хөдлөл, бодол, нөхцөл байдлыг өөрийнх мэт ойлгож, мэдрэн хүлээн авах чадварт суралцах, мэдрэх нь чухал юм.“ хэмээн багш ярьж байна.

Оюутнууд энэхүү хичээлээс зөвхөн шинэ мэдлэг аваад зогсохгүй, өөрсдийн дотоод ертөнцтэй холбогдож, сэтгэлээ сэргээж чадсан нь энэ удаагийн хичээлийн хамгийн үнэ цэнтэй үр дүн байлаа.

Learned Optimism буюу өөдрөг хандлагыг суралцаж болдог уу?Зарим хүмүүс аливаа нөхцөл байдалд эерэг талаас нь харж, бэрхш...
31/03/2026

Learned Optimism буюу өөдрөг хандлагыг суралцаж болдог уу?

Зарим хүмүүс аливаа нөхцөл байдалд эерэг талаас нь харж, бэрхшээлийг даван туулах чадвар өндөр байдаг. Энэ нь төрөлхийн чанар мэт харагддаг ч үнэндээ суралцаж болдог сэтгэлзүйн хандлага юм. Үүнийг сэтгэл судлалд Learned Optimism гэж нэрлэдэг.

Learned Optimism гэдэг нь хүн сөрөг нөхцөлд ч бодол, тайлбараа өөрчилж илүү өөдрөгөөр хандах чадварыг суралцах үйл явц юм. Энэ ойлголтыг сэтгэл судлаач Martin Seligman хөгжүүлсэн бөгөөд тэрээр өөдрөг хандлага нь суралцаж, хөгжүүлж болдог гэдгийг судалгаагаар харуулсан.

Яагаад энэ чухал вэ?

1. Сэтгэлзүйн тэсвэр нэмэгддэг
Бэрхшээлийг “түр зуурын” гэж хардаг.

2. Стрессийг илүү сайн даван туулдаг
Сөрөг үйл явдлыг бүх амьдралтай холбож үздэггүй.

3. Илүү идэвхтэй үйлдэл хийдэг
“боломж бий” гэж хардаг тул оролдлогоо үргэлжлүүлдэг.

Learned Optimism хэрхэн ажилладаг вэ?

Сэтгэл судлалд үүнийг explanatory style буюу тайлбарлах хэв маяг гэж үздэг.

Өөдрөг хүн:

Сөрөг зүйл бол түр зуурын, хязгаарлагдмал засч болно гэдгийг мэддэг.

Гутранги хүн:

Сөрөг зүйл бол байнгын, бүх зүйлд хамаатай, өөрчлөгдөхгүй гэж боддог.

Жишээ:

“Би энэ удаа бүтэлгүйтлээ, дараа нь илүү сайн хийнэ” vs “Би ер нь чаддаггүй хүн”

Learned Optimism бол бодол, тайлбараа өөрчилж өөдрөг хандлагыг хөгжүүлэх чадвар.

Learned Helplessness бол эсрэгээрээ оролдлогоо зогсоох, бууж өгөх хандлага юм.

Нэг нь “би дахин оролдож чадна” гэж хардаг. Нөгөө нь “ямар ч нэмэргүй” гэж боддог.

Өөрөөсөө асуугаад үзээрэй:
“Би асуудлыг түр зуурын гэж харж байна уу, эсвэл байнгын гэж итгээд байна уу?”

Эх сурвалж:
Seligman, M. E. P. (1991). Learned Optimism
American Psychological Association (APA)

#НССК #СэтгэлСудлал

Emotional Suppression буюу яагаад бид мэдрэмжээ “дарж” сурдаг вэ?Заримдаа бид уур, гуниг, айдас зэрэг мэдрэмжийг илэрхий...
30/03/2026

Emotional Suppression буюу яагаад бид мэдрэмжээ “дарж” сурдаг вэ?

Заримдаа бид уур, гуниг, айдас зэрэг мэдрэмжийг илэрхийлэхийн оронд дотроо дарж, “зүгээр юм шиг” харагдахыг хичээдэг. Энэ үзэгдлийг сэтгэл судлалд Emotional Suppression гэж нэрлэдэг.

Emotional Suppression гэдэг нь мэдрэмжээ ил гаргахгүй, дотроо дарах сэтгэлзүйн зохицуулалтын хэлбэр юм.

Яагаад хүмүүс мэдрэмжээ дардаг вэ?

1. Нийгмийн хүлээлт
“Битгий уйл”, “уурлах хэрэггүй” гэх мэт орчны нөлөө.

2. Өөрийгөө хамгаалах
Сул дорой харагдахаас зайлсхийдэг.

3. Харилцаанаас зайлсхийх
Маргаан, зөрчил үүсгэхгүй байхыг хүсдэг.

Гэхдээ удаан хугацаанд дарах нь:

👉 Сэтгэлзүйн дарамт нэмэгдүүлдэг
👉 Биеийн стрессийн хариу урвалыг ихэсгэдэг
👉 Харилцаанд зай үүсгэдэг

Жишээ:

Уурласан ч “би зүгээр” гэж хэлэх
Гунигтай байж инээмсэглэх
Айдастай байж огт илэрхийлэхгүй байх

👉Судалгаагаар мэдрэмжээ байнга дарах нь стресс, түгшүүр, сэтгэл гутралтай холбоотой байдаг.

Emotional Suppression бол
мэдрэмжийг дарж, нуух хандлага.

Emotional Expression бол
мэдрэмжийг эрүүлээр илэрхийлэх чадвар.

Нэг нь “би зүгээр” гэж нууж байдаг. Нөгөө нь “би ийм мэдрэмжтэй байна” гэж хүлээн зөвшөөрдөг.

Өөрөөсөө асуугаад үзээрэй:
“Би үнэхээр зүгээр байна уу, эсвэл зүгээр юм шиг харагдахыг хичээж байна уу?”

Эх сурвалж:
Gross, J. J. (1998). The Emerging Field of Emotion Regulation
American Psychological Association (APA)

#НССК #СэтгэлСудлал

Rumination буюу нэг бодлыг дахин дахин эргүүлж бодох нь яагаад стрессийг нэмэгдүүлдэг вэ?Заримдаа бид нэг асуудал, алдаа...
27/03/2026

Rumination буюу нэг бодлыг дахин дахин эргүүлж бодох нь яагаад стрессийг нэмэгдүүлдэг вэ?

Заримдаа бид нэг асуудал, алдаа, эсвэл таагүй үйл явдлыг толгойдоо дахин дахин эргүүлэн бодсоор байдаг. Шийдэлд хүрэхгүй мөртлөө тэр бодлоос гарч чаддаггүй энэ үзэгдлийг сэтгэл судлалд Rumination гэж нэрлэдэг. Rumination гэдэг нь нэг сөрөг бодол, мэдрэмжийг шийдэлгүйгээр дахин дахин бодох сэтгэлзүйн хэв маяг юм.

Яагаад ийм зүйл болдог вэ?

1. Шийдэл хайж байна гэж андуурдаг
Хүн “би бодоод байвал шийдэл олно” гэж боддог ч үнэндээ тойрогт ордог.

2. Сөрөг эмоц хүчтэй нөлөөлдөг
Сэтгэл хөдлөл их байх тусам тухайн бодол тархинд илүү тогтдог.

3. Анхаарал гацдаг
Тархи нэг асуудал дээр “гацаж”, өөр зүйл рүү шилжиж чаддаггүй.

Жишээ: Хэлсэн үгээ буцааж бодоод “би яагаад ингэж хэлсэн юм бол?” гэж дахин дахин бодох. Өнгөрсөн алдаагаа байнга эргүүлж бодох. Нэг асуудлыг шөнөжин бодоод шийдэлд хүрэхгүй байх

Судалгаагаар rumination нь сэтгэл гутрал, түгшүүрийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг.

Rumination бол бодол “эргэж давтагдах” төлөв. Problem solving бол шийдэлд чиглэсэн бодол.

Нэг нь “яагаад ингэв?” дээр гацдаг. Харин нөгөө нь “одоо яах вэ?” рүү шилждэг.

Өөрөөсөө асуугаад үзээрэй:
“Би бодоод байгаа юу, эсвэл нэг бодолд гацчихсан байна уу?”

Эх сурвалж:
Nolen-Hoeksema, S. (2000). The Role of Rumination in Depressive Disorders
American Psychological Association (APA)

#НССК #СэтгэлСудлал

Projection (Defense Mechanism) буюу бид яагаад өөрийн мэдрэмжийг бусдад “шилжүүлдэг” вэ?Заримдаа хүн өөрийн дотор байгаа...
26/03/2026

Projection (Defense Mechanism) буюу бид яагаад өөрийн мэдрэмжийг бусдад “шилжүүлдэг” вэ?

Заримдаа хүн өөрийн дотор байгаа таагүй бодол, мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхийн оронд түүнийг бусдад холбож ойлгох хандлагатай байдаг. Жишээ нь өөрөө ууртай байж байхад “тэр л над руу уурлаад байна” гэж бодох. Энэ үзэгдлийг сэтгэл судлалд Projection буюу проекцийн хамгаалах механизм гэж нэрлэдэг.

Projection гэдэг нь өөрийн хүлээн зөвшөөрөхөд хэцүү бодол, мэдрэмжийг бусдад хамаатуулж ойлгох хамгаалах механизм юм. Энэ ойлголт нь Sigmund Freud-ийн боловсруулсан хамгаалах механизмын онолд багтдаг.

Яагаад ийм зүйл болдог вэ?

1. Дотоод зөрчлөөс хамгаалдаг
Хүн өөрийн сөрөг мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү үед тархи түүнийг “гадаад руу” шилжүүлдэг.

2. Өөрийгөө зөвтгөх механизм
“Би биш, тэр л тийм” гэж бодсоноор өөрийгөө хамгаалдаг.

3. Өөрийгөө танихад хүндрэлтэй байдаг
Өөрийн дотоод мэдрэмжийг ялгаж харах чадвар сул үед projection илүү их илэрдэг.

Жишээ:

Өөрөө атаархаж байж “тэр надад атаархаж байна” гэж бодох
Өөрөө худлаа ярьж байж “бусад хүмүүс худлаа ярьдаг” гэж үзэх
Өөрөө ууртай байж “чи надад уурлаад байна” гэж хэлэх

Projection нь богино хугацаанд сэтгэлзүйн дарамтыг багасгаж болох ч урт хугацаанд харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Өөрөөсөө асуугаад үзээрэй:
“Би бусдад хэлж байгаа зүйлс үнэндээ миний дотоод мэдрэмж биш биз?”

Эх сурвалж:
Freud, S. (1894). The Neuro-Psychoses of Defence
American Psychological Association (APA)

#НССК #СэтгэлСудлал

Illusion of Control буюу бид үнэндээ хянаж чадахгүй зүйлээ яагаад хянаж байна гэж боддог вэ?Зарим үед хүмүүс өөрийнх нь ...
26/03/2026

Illusion of Control буюу бид үнэндээ хянаж чадахгүй зүйлээ яагаад хянаж байна гэж боддог вэ?

Зарим үед хүмүүс өөрийнх нь нөлөө бараг байхгүй нөхцөл байдалд хүртэл “би үүнийг хянаж чадна” гэж итгэдэг. Жишээ нь азанд суурилсан тоглоом, санамсаргүй үр дүнтэй үйл явдал дээр хүртэл өөрийн үйлдэл нөлөөлж байна гэж боддог. Энэ үзэгдлийг сэтгэл судлалд Illusion of Control гэж нэрлэдэг.

Illusion of Control гэдэг нь хүн өөрийн нөлөө бага эсвэл байхгүй нөхцөлд ч хянаж байна гэж итгэх танин мэдэхүйн хандлага юм. Энэ ойлголтыг сэтгэл судлаач Ellen Langer анх судалж тайлбарласан.

Яагаад ийм мэдрэмж төрдөг вэ?

1. Давтамж ба туршлага төөрөгдүүлдэг
Өмнө нь хэд хэдэн удаа амжилттай болсон бол
“би чадсан” гэж бодох хандлага үүсдэг.

2. Сонголт хийсэн мэдрэмж
Өөрөө сонгосон, оролцсон тохиолдолд
хяналттай мэт санагддаг.

3. Хэв маяг хайх тархины онцлог
Тархи санамсаргүй үйл явдлаас ч хамаарал, зүй тогтол хайдаг.

Жишээ нь:

Шоонд хүчтэй шидвэл “их тоо гарна” гэж бодох
Азанд суурилсан тоглоомд өөрийн “арга барил”-д итгэх
Хөрөнгийн зах зээлийг “би ойлгож удирдаж чадна” гэж хэт итгэх

Судалгаагаар хүмүүс өөрсдийн хяналтыг бодитоосоо илүү үнэлэх хандлагатай байдаг.

Өөрөөсөө асуугаад үзээрэй:
“Би үнэхээр хянаж байгаа юу, эсвэл зүгээр тэгж бодож байна уу?”

Эх сурвалж:
Langer, E. J. (1975). The Illusion of Control
American Psychological Association (APA)

#НССК #СэтгэлСудлал

Golem Effect буюу сөрөг хүлээлт яагаад гүйцэтгэлийг муутгадаг вэ?Заримдаа бусад хүмүүс биднээс бага хүлээлттэй байх үед ...
24/03/2026

Golem Effect буюу сөрөг хүлээлт яагаад гүйцэтгэлийг муутгадаг вэ?

Заримдаа бусад хүмүүс биднээс бага хүлээлттэй байх үед бидний бодит гүйцэтгэл ч буурах хандлагатай болдог. “Чи чадахгүй”, “энэ чиний хэмжээнд хэтэрнэ” гэх мэт хандлага нь хүний өөртөө итгэх итгэлийг сулруулж, үр дүнд нь бодит гүйцэтгэлд нөлөөлдөг. Энэ үзэгдлийг сэтгэл судлалд Golem Effect гэж нэрлэдэг.

Golem Effect гэдэг нь бусдын сөрөг хүлээлт тухайн хүний гүйцэтгэлийг муутгах нөлөө юм.

Энэ нь Pygmalion Effect-ийн яг эсрэг ойлголт бөгөөд сөрөг хүлээлт сөрөг үр дүн гэсэн холбоог илэрхийлдэг.

Яагаад ийм нөлөө үүсдэг вэ?

1. Хандлага өөрчлөгддөг. Сөрөг хүлээлттэй хүмүүс тухайн хүнд бага анхаарал, бага дэмжлэг үзүүлдэг.

2. Өөртөө итгэх итгэл буурдаг. “Надад итгэхгүй байна” гэсэн мэдрэмж нь өөртөө эргэлзэхэд хүргэдэг.

3. Зан төлөв өөрчлөгддөг. Хүн өөрөөс нь хүлээж буй “бага түвшинд” нийцэх хандлагатай болдог.

Өдөр тутмын жишээ:

Багш сурагчийг “сайн сурахгүй” гэж хандах нь сурагчийн гүйцэтгэл буурахтай холбогдоно.
Дарга ажилтанд итгэхгүй байх нь ажилтны идэвх буурахтай холбогдоно.
Эцэг эх хүүхдийг байнга шүүмжлэх нь өөртөө итгэх итгэлийг сулруулна.

Судалгаагаар сөрөг хүлээлт нь зөвхөн сэтгэл зүйд бус бодит гүйцэтгэлд шууд нөлөөлдөг нь тогтоогдсон.

Өөрөөсөө асуугаад үзээрэй: “Миний бусдад өгч байгаа хүлээлт нь тэднийг дэмжиж байна уу, эсвэл хязгаарлаж байна уу?”

Эх сурвалж:
Rosenthal, R. (1994). Interpersonal Expectancy Effects
American Psychological Association (APA)

#НССК #СэтгэлСудлал

Pygmalion Effect буюу хүлээлт яагаад бодит үр дүнд нөлөөлдөг вэ?Заримдаа бусад хүмүүс биднээс юу хүлээж байгаагаас шалтг...
23/03/2026

Pygmalion Effect буюу хүлээлт яагаад бодит үр дүнд нөлөөлдөг вэ?

Заримдаа бусад хүмүүс биднээс юу хүлээж байгаагаас шалтгаалж бидний бодит гүйцэтгэл өөрчлөгддөг. Хэрэв хэн нэгэн бидэнд итгэж, “чи чадна” гэж хандвал бид илүү сайн ажиллах хандлагатай болдог. Энэ үзэгдлийг сэтгэл судлалд Pygmalion Effect гэж нэрлэдэг.

Pygmalion Effect гэдэг нь бусдын эерэг хүлээлт тухайн хүний гүйцэтгэлийг сайжруулах нөлөө юм. Энэ ойлголтыг сэтгэл судлаач Robert Rosenthal болон Lenore Jacobson нар судалж тайлбарласан. Тэдний туршилтаар багш нар зарим сурагчдыг “илүү чадвартай” гэж итгэхэд тухайн сурагчид бодитоор илүү сайн гүйцэтгэл үзүүлж эхэлсэн байна.

Яагаад ийм нөлөө үүсдэг вэ?

1. Хандлага өөрчлөгддөг. Хүлээлт өндөр байвал бусад хүмүүс илүү дэмжиж, илүү анхаарал тавьдаг.

2. Өөртөө итгэх итгэл нэмэгддэг. “Надад итгэж байна” гэдэг мэдрэмж нь хүнийг илүү хичээхэд хүргэдэг.

3. Зан төлөв өөрчлөгддөг. Хүн өөрөөс нь хүлээж буй дүрд нийцэх гэж хичээдэг.

Жишээ:

Багш сурагчиддаа итгэх . Сурагч илүү сайн сурч эхэлдэг
Дарга ажилтандаа итгэл үзүүлэх. Гүйцэтгэл сайжирдаг
Эцэг эх хүүхдэдээ итгэх. Өөртөө итгэлтэй болдог

Pygmalion Effect нь эерэг хүлээлт эерэг үр дүн гэсэн холбоог харуулдаг. Бусдын хүлээлтээр дамжин гүйцэтгэлд нөлөөлөх хандлага.

Өөрөөсөө асуугаад үзээрэй:
“Би бусдад ямар хүлээлт өгдөг вэ, тэр нь тэдний үр дүнд нөлөөлж байна уу?”

Эх сурвалж:
Rosenthal, R., Jacobson, L. (1968). Pygmalion in the Classroom
American Psychological Association (APA)

#НССК #СэтгэлСудлал

Address

Баянгол дүүрэг 25-р хороо нарны зам 16/4​, 10-р хороолол, Гермес төвийн чанх хойд талд, Петровис ШТС-ын​ эсрэг талд төв зам дагуу
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00

Telephone

+97696092222

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийгэм, сэтгэл судлалын коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Нийгэм, сэтгэл судлалын коллеж:

Share

Эрхэм зорилго

Нийгмийн хөгжилд өндөр оролцоотой, хүнлэг, ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ.