Анагаах Ухааны Энэрэл Коллеж

Анагаах Ухааны Энэрэл Коллеж Анагаах Ухааны “Энэрэл” Коллежийн Facebook хуудсанд тавтай морилно уу!

Энэрэл коллежийн ЭЗ тэнхим эм найруулагч дэд бакалаврын хөтөлбөрийг танилцуулах, санал, зөвлөмж авах ажил олгогчийн уулз...
03/06/2026

Энэрэл коллежийн ЭЗ тэнхим эм найруулагч дэд бакалаврын хөтөлбөрийг танилцуулах, санал, зөвлөмж авах ажил олгогчийн уулзалтыг зохион байгууллаа. Ажил олгогч гэрээт байгууллага болон ЭЗШУИС-ийн ЭЗУ-ны доктор мэргэжлийн багш нарын санал, зөвлөмжийг хөтөлбөрт тусган сайжруулах, төгсөгчдийн хандлага, мэдлэг, ур чадварын талаарх хүрсэн үр дүнг ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаагаар үнэлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

ЭК-ийн 2025-2026 оны хичээлийн жилийг сувилахуйн хөтөлбөрөөр төгсөгч Эрдэнэсүх овогтой Лхагвасүрэн нь  суралцах хугацаан...
16/05/2026

ЭК-ийн 2025-2026 оны хичээлийн жилийг сувилахуйн хөтөлбөрөөр төгсөгч Эрдэнэсүх овогтой Лхагвасүрэн нь суралцах хугацаандаа сурлага, урлаг, нийгмийн идэвхээрээ манлайлан шилдэг төгсөгч болсон. Мөн Монголын сувилагчдын нийгэмлэгийн шагнал хүртсэнд төгсөгчөөрөө сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар нь бахархаж байна. Сувилагч хэмээх хүнлэг, энэрэнгүй, буянтай мэргэжлээрээ бахархан ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээрээ ажиллан, тасралтгүй өөрийгөө хөгжүүлэхийг эрхэм шавьдаа хүсье.

👨‍👩‍👧‍👦ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕНҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар...
15/05/2026

👨‍👩‍👧‍👦ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс 2003 оноос “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тэмдэглэх болсон.
🇺🇳Олон улсын гэр бүлийн өдрийн 2026 оны НҮБ-ын албан ёсны уриа нь:
“Families, Inequalities and Child Wellbeing”
“Гэр бүл, тэгш бус байдал ба хүүхдийн сайн сайхан байдал

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр 🌍 “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсы...
12/05/2026

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр 🌍 “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 🇲🇳 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байна.

ЭК-ийг сувилагч мэргэжлээр төгсөөд эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ бахархан, манлайлан ажиллаж байгаа Сувилагч багш, үе үеийн төгсөгч нартаа ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН баярын мэндийг дэвшүүлье. Сургууль маань 27 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 4000 гаруй эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэсэн байна. Сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нартаа талархал дэвшүүлье

📖👩‍🎓 UB EDU EXPO 2026 👨‍🎓📚-дАнагаах Ухааны Энэрэл Коллеж оролцож байна.🇲🇳 Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “БОЛОВС...
08/05/2026

📖👩‍🎓 UB EDU EXPO 2026 👨‍🎓📚-д
Анагаах Ухааны Энэрэл Коллеж
оролцож байна.

🇲🇳 Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарын “УЛААНБААТАР БОЛОВСРОЛ -2026” үзэсгэлэн, фестивальд 🤝 Анагаах Ухааны Энэрэл Коллеж
нэгдлээ.

📍 Манай асар 49, 50 тоотод
/ талбайн баруун урд зүгт / байрлаж байна.

✨ Та бүхнийг хүрэлцэн ирж мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, элсэлтийн мэдээлэлтэй танилцахыг урьж байна.

📖👩‍🎓UB EDU EXPO 2026👨‍🎓📚-д Анагаах Ухааны Энэрэл Коллеж оролцож байна.🇲🇳Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “БОЛОВСРО...
07/05/2026

📖👩‍🎓UB EDU EXPO 2026👨‍🎓📚-д
Анагаах Ухааны Энэрэл Коллеж оролцож байна.

🇲🇳Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарын “УЛААНБААТАР БОЛОВСРОЛ -2026” үзэсгэлэн, фестиваль🤝 Анагаах Ухааны Энэрэл Коллеж нэгдлээ.

#Элсэлт2026

2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярт хүрэлцэн ирсэн.Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, төгсөгч, гэр бүлийнхэн та...
05/05/2026

2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярт хүрэлцэн ирсэн.Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, төгсөгч, гэр бүлийнхэн та бүхэндээ баярын мэндийг өргөн дэвшүүлье. Төгсөгчид маань иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжилд өөрийн хандлага, ур чадвараараа манлайлан, мэргэжлээрээ бахархан амжилттай ажиллахыг Энэрэл сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар нь Эрхэм шавь нартаа хүсье. Энэрэл сургуулийнхаа үе үеийн төгсөгч нартаа эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭДС-ийг эх баригч мэргэжлээр төгсөөд эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ бахархан, манлайлан ажиллаж байгаа үе үеийн төгс...
05/05/2026

ЭДС-ийг эх баригч мэргэжлээр төгсөөд эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ бахархан, манлайлан ажиллаж байгаа үе үеийн төгсөгч нартаа ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧ нарын баярын мэндийг дэвшүүлье. Сургууль маань 27 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 4000 гаруй эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэсэн байна. Сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нартаа талархал дэвшүүлье.

ЭК-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн бакалаврын диплом хамгаалалтад сувилахуй, эх барихуйн хөтөлбөрийн төгсө...
02/05/2026

ЭК-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн бакалаврын диплом хамгаалалтад сувилахуй, эх барихуйн хөтөлбөрийн төгсөх дамжааны оюутнууд багаар судалгааны ажлыг гүйцэтгэж амжилттай хамгааллаа. Судалгааны баг удирдсан ЭК-ийн багш нарт талархал дэвшүүлье. Нийт төгсөгч нарт Эрдмийн зөвлөх АУ-ны доктор Х.Удвал багш судалгааны арга зүйн зөвлөмж өгч ажиллаа.

30/04/2026

ULAANBAATAR EDU EXPO 2026 арга хэмжээнд ЭНЭРЭЛ КОЛЛЕЖ нэгдэж байна. 2026•05•08 - 2026•05•10 өдрүүдэд Төв талбайд байрлах Энэрэл сургуулийн асарт ирж элсэлтийн талаарх мэдээлэл авч болно. Та бүхнийг урьж байна 🎉🎉

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611357082

Alerts

Be the first to know and let us send you an email when Анагаах Ухааны Энэрэл Коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Анагаах Ухааны Энэрэл Коллеж:

Share