31/03/2024
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН
ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ
“ОЮУНЫ ЛИГ” ЭМГЭГ ЖАМЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: Этүгэн их сургуулийн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, хүний их эмч мэргэжлээр төгсөгч болон суралцагч оюутнуудын уялдаа холбоог сайжруулах, оюутнуудын ерөнхий суурь мэдлэг болох анатоми, физиологи, эмгэг физиологийн хичээлийн мэдлэгийг дээшлүүлэх, аливаа зүйлийн нарийн учир шалтгааныг тайлбарлаж, ойлгодог болоход дэмжлэг үзүүлэх, эмнэлзүйн сэтгэлгээ суулгахад оршино.
Хугацаа:
1-р шат 2024.04.20-ны өдөр 09:00 цагт
2-р шат 2024.04.24-ны өдөр 19:00 цагт
3-р шат 2024.04.30-ны өдөр 19:00 цагт
Хаана: Этүгэн их сургуулийн хичээлийн 1-р байрны 209 болон 309 тоотод
Хамрах хүрээ: Этүгэн их сургуулийн Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-Хүний их эмч мэргэжлээр суралцдаг бүх дамжааны оюутнууд оролцох боломжтой.
Зохион байгуулалт:
• I дамжаанаас 24 оюутан, II дамжаанаас 24 оюутан, III дамжаанаас 24 оюутан, IV дамжаанаас 24 оюутан, V болон VI дамжаанаас нийтдээ 24 оюутан бүртгэн авах бөгөөд техникийн зөвлөгөөний өдөр багийн ахлагчид гишүүдээ сонгон авах журмаар багаа бүрдүүлнэ. Нэг дамжаанаас хяналтын тооноос давсан олон оюутан бүртгүүлсэн тохиолдолд тодорхой шалгуур тавьж сонгон авна.
• Нэг баг үндсэн 5 гишүүнтэй байна. Багийн гишүүд дамжаа бүрээс 1 хүн байхаар бүрдсэн байна. 1 багт I-IV дамжаанаас заавал 1 гишүүн байх бөгөөд 5 дахь гишүүн V эсвэл VI дамжааны оюутан байна.
• Багийг техникийн зөвлөгөөний өдөр ахлагч, гишүүд баг болох гишүүнээ сонгох үйл ажиллагаа явагдана.
• Уралдаан нийт 3 үе шаттай явагдана. 1-р шатанд оролцохыг хүссэн 24 баг орох боломжтой бөгөөд 2-р шатанд шилдэг 12 баг,
3-р шатанд 6 баг шалгарч даалгавар гүйцэтгэж coin буюу оноо цуглуулах системээр өрсөлдөх болно.
• Цуглуулсан оноогоо мөнгө болгож тухайн үнийн дүндээ тохирсон номыг шагналын сангаас авах боломжтой болох юм.
Техникийн зөвлөгөөн:
2024.04.04-ны 19:00 цагаас 1-р байрны 405 тоотод болно.
Уралдааны үе шат:
1-р шат- Нийт бүртгүүлсэн 24 баг сугалаагаар хоорондоо таарч Battle-дах бөгөөд 2 баг 1 ижил даалгаврыг, 1 ижил хугацаанд гүйцэтгэнэ. Оролцогчид 4 өртөөнд 1, 1 ээрээ хуваагдан очиж даалгавар гүйцэтгэнэ. Үлдсэн 1 гишүүн аль нэг гишүүнтэй хамтран даалгаврыг гүйцэтгэнэ.
Өртөө 1- Гистологи, эд таних
Өртөө 2- Анатоми (эрхтэн тогтолцооны)
Өртөө 3- Эрүүл физиологи хичээлийн хүрээнд
Өртөө 4-Эмгэг физиологи хичээлийн хүрээнд өгөгдсөн даалгаврыг биелүүлж 2-р шатанд шалгарах 12 баг үлдэж дараагийн шатны даалгаврыг багийн ахлагчдад и-мэйл хаягаар илгээнэ. Өрсөлдөх шатанд ялагдсан баг өөрсдийн цуглуулсан coin -оо ялсан багтаа шилжүүлэн өгөх журмаар явагдана.
Шагнал урамшуулал:
2.000.000 төгрөгний үнийн дүнтэй анагаах ухааны номнууд байгаа бөгөөд хамгийн их оноо цуглуулсан багууд хүссэн номоо сонгон авах боломжтой болно.
Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeE1Y4p6ajaR0-9w94CWQXVqweKyDxDr7gJnkxpR5LVaJc-7g/viewform?usp=sf_link