ШУТИС-КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
________________________________________
Манай сургуулийн давуу тал онцлог:
1. Ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлүүдийг нягт уялдаа холбоотой, үе шаттайгаар зохион байгуулсан 5 жилийн багц сургалтын хөтөлбөрөөр суралцана.
2. Япон улсын болон дотоодын компаниудад танилцах болон үйлдвэрийн цалинтай дадлага хийх боломжтой.
3. Суралцаж байх ху
гацаандаа Японы болон дотоодын тэтгэлэгт хамрагдана.
4. Японы Коосэн технологийн коллежуудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдана.
5. Төгсөөд Монголын болон Японы их, дээд сургуулийн 3-р курсээс шууд дэвшин суралцах боломжтой.
6. Төгсөөд Монголын болон Японы компаниудад инженерээр ажиллана
Манай хөтөлбөр:
1.ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ
Цахилгаан инженерчлэл хөтөлбөрөөр суралцсaнаар барилга байгууламжийн цахилгаан хангамжийн угсралт хийх, төлөвлөх, бүх төрлийн цахилгаан хөдөлгүүрийг удирдах, тооцоо хийх, тоноглол сонгох, хянах болон хэмжүүрийн тоног төхөөрөмжтэй ажиллах зэрэг орчин үеийн ажил олгогч байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, дадлыг эзэмшисэн чадварлаг ажиллах хүчин болно.
Дараах ажлын байранд ажиллана.
• Автоматжуулалтын инженер
• Цахилгааны инженер
• Электроникийн инженер
2. МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ
Машин, тоног төхөөрөмжийн эд ангийн бүтээц зохион байгуулалт, тооцооллын арга аргачлалыг судалж, инженерийн шийдлийг боловсруулж, зохион бүтээх, үйлдвэрлэх, ашиглах мэдлэг ур чадвартай бүтээлч сэтгэлгээтэй инженер бэлтгэнэ.
Дараах ажлын байранд ажиллана.
• Механик инженер
• Зураг төслийн инженер
• Засвар механикийн инженер
• Үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер
3. БАРИЛГЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ
Барилгын инженер мэргэжлээр суралцсанаар барилгын материал түүний шинж чанар, үйлдвэрлэх аргыг судалж түүнийг зөв ашиглах, барилгын бүтцийн талаар онолын мэдлэгтэй болж түүнийгээ практикт ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэх дадлыг эзэмшихээс гадна инженер, технологийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг зөв сонгож ажиллуулах ур чадвартай болно.
Дараах ажлын байранд ажиллана.
• Барилгын инженер
• Талбайн инженер
• Зургийн инженер