Мэдлэгт нэмэр болох хуудас

Мэдлэгт нэмэр болох хуудас Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мэдлэгт нэмэр болох хуудас, College & University, Bayanzurkh, Ulaanbaatar.

XVII жарны “Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн  Сар шинийн мэндийг Эрхэм хүндэт харилцагчид, хэрэглэгчид, хамт оло...
02/03/2025

XVII жарны “Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн Сар шинийн мэндийг Эрхэм хүндэт харилцагчид, хэрэглэгчид, хамт олон, ах дүү хамаатан садан, найз нөхөд, хүмүүнлэгийн үйлстэнгүйд , Үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч Та бүхэндээ өргөн дэвшүүлье! 👏👏👏

Ирж буй могой жилдээ хотол олноороо амар амгалан, ажил алба нь дэвжин дээшилж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе. 👍👍👍

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 🇲🇳🇲🇳🇲🇳

Харвардын их сургууль маш сонирхолтой бас урт судалгаа хийжээ. 😮Хүн ер нь яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээ...
09/05/2024

Харвардын их сургууль маш сонирхолтой бас урт судалгаа хийжээ. 😮
Хүн ер нь яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ. Дараах үр дүн гарчээ.
Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш! Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг хамгийн түрүүнд зөвлөжээ.
Хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж. Судалгаагаар хэрэгтэй, хүсч байсан, хүндэлдэг хүмүүстэйгээ ажилладаг, танилцаж чадсан хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байсан байна. Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн залуус бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч үүнийгээ дагаад эхийн хайрыг мэдрээгүй, “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан байна (даруй жилийн 87000 ам.доллараар илүү гэдэг тоог ч гаргажээ). Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стресст автах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун харилцаа асар чухал аж.
Архи, тамхины зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтыг гол суурь шалтгаан болж байгааг мөн баталжээ.
Сэтгэлийн амар амгалан. Бие биесээ хүндлэх, ажлыг нь үнэлэх, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгаланг олох суурь аж. Тэрнээс бус мөнгөний тооны араас хөөцөлдөөд байвал хүний шунал хэзээ ч дуусдаггүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Angus Deaton-ны 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээжээ. Иймээс мөнгө чухал ч хэмжээ нь тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог ажгуу.
Хүнийг өнөөдөр болон өнгөрснөөр нь үнэлж хэмжиж харьцаж болохгүйг онцолжээ. Хүний удам угсаа, гэр бүлийн түүх зэрэг нь тухайн хүний аз жаргалын индекц, сайхан амьдралтай корреляцийн ямар ч хамааралгүй болохыг мөн баталжээ. Хүн ялгаж харьцаад байвал аз жаргал гэдэг амьтныг та олохгүй нь!
80 наснаас хойших хүний эрүүл мэнд ген зэрэгтэй бараг хамаагүй харин 50 наснаас өмнө олж авсан амьдралын дадал зуршлаас шууд хамаардаг гэдгийг онцолжээ.
Хүмүүн аз жаргалтай байхын тулд бусдыг хайрлахын зэрэгцээ бусдаар жинхнээсээ хайрлуулах хэрэгцээ гардаг аж. 1908-1970 онд амьдарч байсан Америкийн сэтгэл судлаач Абрахам Харолд Маслоу хүний хэрэгцээг 5 шатлалаар эрэмбэлсэн. Энэ салбарын эрдэмтэн судлаачид пирамид дээр нэмж ажиллаад 3 шинэ эрэмбийг нэмсэн байдаг. Эдгээр нь бусдыг ойлгох хэрэгцээ (cognitive needs); гоозүйн хэрэгцээ (aesthetic needs); бусдад туслах, бусдыг дэмжих, бусдыг хайрлах хэрэгцээ (transcendence needs). Энэхүү пирамидын дээд түвшний хэрэгцээг мэдэрсэн хүмүүс бол өнөөгийн нийгэмд амьд бурхан гэж нэрлэгдэх биз ээ.
Тэгэхээр аз жаргалтай амьдралын үндэс бидний аз жаргалд бус бусдын аз жаргалд оршдог ажээ.
Яаж аз жаргалтай амьдрах вэ гэсэн асуултанд хариулахын тулд Харвардын судалгаа болон Маслоугийн хэрэгцээний шатлалын онолуудыг нэгтгэн дүгнэвэл:
Эрүүл, эерэг хүн хоорондын харилцаа ба хайр, хүндэтгэл хамгаас чухал
Материаллаг хэрэгцээ чухал боловч тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог. Тэр түвшнээ өөрөө олж мэдрэх
Бидний дадал зуршил, амьдралын хэв маяг бидний аз жаргалыг тодорхойлдог
Өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтохгүй
Аз жаргалтай байх эсэх нь бидний л хариуцлагын асуудал
Хүн гэсэн бодгалийн хувьд бусдад туслах, бусдыг энэрэх, хайрлах, хүндлэх нь хамгийн дээд шатны хэрэгцээ бас хариуцлага юм байна.
Иймээс аз жаргалтай байхын тулд та өнөөдрөөс эхлээд эргэн тойрныхоо хүмүүстэйгээ харилцах харилцаа дээрээ анхаарч, бусдад жаахан ч гэсэн туслаарай

За уран яаж олборлодог талаар товчхон мэдээлэл өгөхгүй бол нүүрс шиг санаад. Баяжсан уран баяжаагүй уранаа хольж хутгаад...
25/04/2024

За уран яаж олборлодог талаар товчхон мэдээлэл өгөхгүй бол нүүрс шиг санаад. Баяжсан уран баяжаагүй уранаа хольж хутгаад алж өгч байна. Цөмийн хаягдлын орон болно ч гэх шиг элийрцгээж өгч байна.
Ураныг хоёр янзаар олборлоно. Газарт байгааг нь ухаад авна усанд байгааг нь химийн аргаар шингээж авна. Монголд байгааг нь ухаж авах гэж байгаа учир ухах дээр төвлөрнө.
Газрын гүнд байгаа уран нь ураны хүдэр хэлбэрт байна. Хүдэр гэдэг нь ураны агууламжтай есөн бусын юмнууд багшралдаад байж байна. Яг л өнгө өнгийн баримлын шавар хольцым шиг. Энэ хэлбэртээ уран баяжмал биш энгийн л байна. Энэ үед урантай хүдрийг тэврээд унтсан ч болно. Байгаль дээрх уран маш удаанаар задарч тори гэдэг элементэд хувирч байдаг. Гэвч мааааш удаан. Чи 1 кг уран галын өрөөнийхөө ширээн дээр тавиад тори болохыг нь хүлээвэл галын өрөөний ширээ чинь тэрнээс өмнө тоосонцор болно.
Хагас задралын тухай бас хүмүүс их ташаа ойлгож байна. Сая нэг пост дээр 700 гаруй жилийн хагас задралтай тиймээс 700 жил уран ухсан нүх хүн хордуулна гэнэ. Новш гэж хагас задралын үе гэдгийг тайлбарлая. Нэг ширхэг ураны нуклей байлаа гэж бодоход тэр нь хэр хугацаанд тори болж хувирах вэ гэвэл ёстой бурхан багш ч мэдэхгүй. Хугацаа тоолж эхэлмэгц ч болж магад таныг үхэхэд гөлийчөөд уранаараа байжийж ч магад. Тиймээс мангар олон нуклей цуглуулж байгаад статистикаар дундажлавал хэр хугацааны дараа тал нь өөр юм болж хувирар вэ гэдгийг хэлдэг тоо. Жишээ нь йодын 131 гэдэг изотоп 7 цагийн хагас задралтай. Юу гэсэн үг вэ гэвэл 1кг йод аваад урдаа тавивал 7 цагийн дараа 500грамм орчим йодтой 500 грамм орчим йод чинь юу ч юм болж задарсан хогтой сууж байна. Дахиад 7 цагийн дараа 250 грамм орчим йодтой байх нь байна. Тиймээс уран ухсан нүхэнд хагас задрал гэж байхгүй. Тэгээд ч 700 гаруй биш 4.5 тэр бум жилийн хагас задралтай.
За буцаад ураны хүдэрлүүгээ оръё. Ураны тэвэрч унтвал ор завааруулахаас өөр шидгүй нөгөө хүдрээс чинь цэвэр уран гаргаж авхын тулд ямар ч эрүүл ухаантай хүний хийх ёстой зүйлийг хийнэ. Тэр нь тээрэмдэж нунтаглах. Аль болох жижкэн нутаглахгүй бол зарим бөндгөр юмнуудад нь уранууд нь гацаад үлдчиж магадгүй учир аль болох жижиглэж тээрэмдэнэ. Угаасаа гараараа уранаа түүхгүйгээс хойш сайхан элс шиг болтол нь тээрэмдэж байгаад зөвхөн ураныг уусгадаг хүчилтэй холиод байшин барьдаг цемент шиг юм хийгээд шингэнийг нь шахаад авчина. Тэгэхээр шингэнд нь урантай хүчил л үлдэнэ. За тэгээд миний мэдэхгүй баахан химийн аргаар хүчил уран хоёроо ялгаж аваад хатаагаад нөгөө шар нунтаг чинь болно. Энэ үед ч ер нь цацраг идэвх нь маш бага учир энэ үйлдвэрт нь баахан баачка нар ирзээнэн бээлий халатдай туугаад л байна. Цацраг бол бактер вирус биш учир ирзээнэн бээлийтэй байх үгүй чинь хамаагүй. Ер нь ирзээнэн бээлийн дотор мах хийгээд печьдээд үз мах чинь болоод л гарад ирнэ. Тиймээс энэ ирзээнэн хувцас цацрагаас хамгаалах зориулалтынх биш. Тэгээд тэр шар нунтгаа химийн аргаар хий болгоод баяжуулна.
За баяжуулна гэж юу гээд байна вэ? Уранаа зарж мөнгө олох бол биш. За юу гэхээр химийн элемент бол ер ионжчоогүй бол нэг протон бүртээ нэг электронтой байна. Нэг протон нэг электронтой атомыг ус төрөгч хоёр протон хоёр электронтой бол гели гээд явж өгнө. Тэгсээр байгаад 92 протон 92 электрон бөөгнөрсөн юмыг бид уран гэнэ. Гэхдээ атом бол зөвхөн протон электроноос тогтохгүй нейтрон гэж юм байна. Гэхдээ протон электрон бол аав ээж хоёр гэсэн үг ер нь хосоороо байна. Харин нейтрон бол хүүхдүүд нь. Ер нь хэдэн ч нейтронтой байж магад. Гэхдээ элемент болгон ер нь хэд хэдэн төрөл бий жишээ нь нэг протон нэг электонтой ус төрөгчийн атом байгаль дээр 1эсвэл 2 нейтронтой байна. Яг л 1 хүүхэдтэй эсвэл 2 хүүхэдтэй гэр бүл шиг. Гэхдээ 3 хүүхэдтэй байсан ул мөр бол олдсон. За атомын энэ олон өөр нейтронтой байдлыг изотоп гэж нэрлэдэг. За тэгвэл 235 нейтронтой уран хэрэгтэй. Гэтэл байгаль дээрх нь ихэнх нь 238тай. Ер нь түрүүний ярьсан миниган шиг саваанд 3.5% орчим нь 235 байна. Мэдээж изотопууд нь жингээрээ өөр учир хими физик шинж чанар нь өөр. Яг л нэг хүн мөртлөө таргалхаараа залхуу болчдог шиг хахххахахахаха. Бид атомын бөмбөг хиймээр байвал 90%тай 235% изотоп хэрэгтэй. Гэхдээ цахилгаан станцад 3.5 бол данга. За тэгээд 235 изотоп бол хөнгөн шингэн цочмог ууртай цохилт сайтай нөхөр. За байгаль дээрх уран дунд ууртай уран 0.7% л байдаг. Энэ ууртай нөхдийг тарган нөхдөөс салгаж авахыг баяжуулах гэнэ. За олон арга байна. Хий болгож байгаад шүүлтүүрээр шүүчвэл арай том тарган 238 уран нь шүүлтүүрийн наана үлдээд хөнгөн шингэн 235 нь шүүлтүүрийн цаана гарах ч гэдэг юм уу. За ингээд ер нь ураны хүн амын 90 хувь нь 235 болчвол ер нь Монголын ард түмэн шиг тэсэрхэд бэлэн болноо л гэсэн үг.
За баяжуулсан уранаа хар нунтаг болгоод. Хар нунтгаа дахиад мангар олон шахалт шаралтын дараа хурган шаазан саваа болгоно. Терминаторын бууг санаж байна уу? Гол дээрээ эргэлддэг миниган байдаг. Тэрэн шиг болгоод савална. Ер нь тэрэн шиг харагдана. Гэхдээ гялалзсан хар өнгө нь уран биш гадуур нь шаазангаа хамгаалж хийсэн метал савлагаа байна. За тэгээд энэ миниган шиг юмыг бас хүмүүс зүлгээд зөөгөөд л байна. Учир нь хортой биш. Өөрөөр хэлбэл хортой больол нь баяжуулаагүй гэсэн үг. Ингээд ер нь манайхаас аваад явах юм байгаан.
За одоо жинхэнэ сэдэврүүгээ оры. Энэ уран нь хэзээд нь хортой вэ? За ер нь дээрх бүх процессийн үед хортой. Гэхдээ процесс болгоны дараах бүтээгдэхүүнүүд цацраг бага байх ёстой. Мэдээж ураны хүчилрүү үсрээд орж болно гэсэн үг биш. Мэдээж ямар ч зүйл хийсэн үр дагавар байж л таараа. Та лагерийн байшингийнхаа ард бассейн барвал живж үхэх магадлал чинь өснө. Хангалттай олон гар байшингийнхаа ард бассейнтэй бол нэг эргүү нь живж үхэж л таараа. Гэвч байрныхаа ард бассейнтай битгий бай гэсэн үг биш байвал сайн л байна. 3 хувьтай баяжмал бий болгох гэж байгаа тэнэг том газар нутаг дээр эрсдэл бол харин ч гайгүй. 90% баяжмалаар бөмбөгдүүлсэн жижкээн Японд 2 толгойтой Хурга ишиг үзэгдэхгүй л байна.
Заза шал урт юм бичээд сүүлдээ ядарчлаа. Эцэст нь юу гэх гээд байна вээ гэхээр уранаа олборлоё оо

99 настай Еврейн ач хүүдээ заасан баяжих  7 арга: 1. Хийе гэсэн зүйлээ заавал хийж бай. Хэрвээ хийе гэсэн зүйлээ хийхгүй...
10/03/2024

99 настай Еврейн ач хүүдээ заасан баяжих 7 арга:

1. Хийе гэсэн зүйлээ заавал хийж бай. Хэрвээ хийе гэсэн зүйлээ хийхгүй бол үхэх үедээ харамсана. Хийхдээ харин 70% хүртэл хийхэд хангалттай бөгөөд хийх зүйлийнхээ талаар ч гэсэн 70% мэдэж байхад болно.

2. Байнга хөдөлмөрлөж мөнгийг олж байх ёстой. Ингэснээр хүн идэвхтэй урам зоригтой байна. Үүнийг илүүрийг хэрэглэх тусам өнгө ордогтой утга нэг гэж тайлбарласан. Хүн хэрэв хөдөлмөрлөхөө зогсоовол зэврэнэ гэж үзсэн. Толгойгоо ажиллуулж чадвал шаврыг ч мөнгө болгох боломж байдаг.

3. Нийтлэг зүйлээс татгалзаж, илүү өөр зүйлийг зоригтойгоор сэтгэх хэрэгтэй. Шинэ зүйлийг эхлээд хэн ч тоохгүй, яваандаа тэр зүйл нийтлэг болж хувирдаг.

4. Ямар нэгэн зүйлд амжилт гаргая гэвэл бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Ажлыг бүү хойш тавь учир нь маргааш олон учраас бүтэлгүйтдэг. Энэ үед хамт байсан хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн тэднийг анхаараад зогсохгүй гэр бүлд нь хүртэл анхаарал хандуулж асрах хэрэгтэй.

5. Чухал уулзалтын үед 30 минутын өмнө ирж, орчин тойрноо өөртөө дасгаж, өөрийн болгох хэрэгтэй ингэж байж уулзалт амжилттай болно.

6. Бичиг үсэг тайлагдсан л бол тэмдэглэл хөтлөж байх хэрэгтэй. Тэмдэглэл хийх нь олон талын ач холбогдолтой ч хамгийн гол нь тэмдэглэл хийх үед тухайн зүйлийг дүгнэж байдаг.

7. Алхаж болох газар алхаж байх хэрэгтэй. Заавал машин тэрэг унах шаардлаггүй. Учир нь алхаж байх үед хүн төвлөрч шинэ зүйлийг сэтгэх дүгнэх боломжтой байдаг гэжээ.

01/03/2024

Би олон олон хүнд өөр бусдын амьдралын төлөө залбирахыг зөвлөдөг. Тэгэх аваас тэдний гэр бүл нь бат бөх, урт удаан, алдаа эндэлгүй байдаг. Сайн нөхөрлөл гэдэг нь бид хэн нэгний талаар бодоод түүнд ямар нэг сайхан үгийг хэлж, ямар нэг сайн зүйлийг түүний төлөө хийхийг хэлнэ. Энэ бол тулган шаардсан харилцаа биш. Хэрэв хүн тулган шаардсан байдлаар бусадтай нөхөрлөх гэж оролдох аваас тэрээр хэнтэй ч найзлаж нөхөрлөж чадахгүй.
Би олон л охид бүсгүйчүүдтэй таарч байсан. Бүгд л хайр, халамжийг хүлээсэн хүмүүс байдаг ч тэднээс хэн нь ч өөрсдөө түүнд санаа тавьж, хайрлаж болох тийм хүнтэй таарахсан гэж боддоггүй.
©Гаурачандрика деви даси

01/03/2024
01/03/2024

"Инноваци" гэх харь үгийг "Шинэ бүтээл, оновчтой санал" хэмээн буулгамаар. Бид эх хэлээ хайрлах хэрэгтэй.

01/03/2024

Үүнийг сайтар тунгааж уншаарай.
Нэгэн Буурлын айлдвар.Юутай таатай.
..Жоохон юм сурчихаад баясах
Хүнээр магтуулах гэж хайх
Чиний биеийг чи мэдэхээс
Өөр хүн мэдэх ёстой юм уу.
Бүгдэд нь хэлж байна.
Чиний амьдралаар амьдраагүй
Чиний зовлонгоор зовоогүй
Чиний бодол мэдрэмжээр мэдрээгүй хүмүүсээс
Ямар үг хайх хэрэгтэй юм
Чамайг чи л хамгийн сайн мэдэх ёстой биз дээ.
Тиймээс бусдаас гуйранчхаа больж
Өөр өөрийгөө мэдэж
Өөртөө эзэн болж
Ухаж ойлгоод өөрөө үйлдлээ аваад
Түүнээсээ туршлагажих хэрэгтэй
Нэр алдар гэж юу юм
Эд баялаг ч гэж юу ч юм
Алт мөнгөнд умбавч
Нэг дор 10н аяга хоол идэж чадахгүйгээс л хойно.
Эд мөнгөнд шумбавч
Үхэхдээ авч мордохгүйгээс л хойно
Нэр алдар байвч
Үгүйрсэн бие эргэж ирэхгүйгээр л хойно
Юуны төлөө хошууран зүтгэж байгаагаа ч мэдэхгүй
Биеэ засаад гэрээ зас
Гэрээ засаад төрөө зас гэдэг
Өөрийгөө зас гэдэг нь
Өөрийгөө таньж мэд гэж байгаа юм.
Өөрийнхөө дотоод оршихуйг
Таньж мэдсэн хойно
Гэрээ буюу ойр хавийнхаа хүмүүст
Нөлөөл гэж байгаа юм.
Тэднийг өөрсдийгөө олоход нь
Тусал гэж байгаа юм.
Түүний дараа төр улсаа..
Ердөө тэр хүний тоо л нэмэгдээд байгаа юм шүү дээ.
Эхлээд өөр буюу нэг хүнийг засчих
Дараа нь элгэн садан буюу
Арваас зуун хүнийг засчих
Дараа нь төр улс буюу сая сая хүнийг засах
Тэгээд Дэлхийгээ засна шүү дээ
Засаглана гэдэг чинь
Засч янзалж Явахыг л хэлж байгаа юм.
Засгийн Толгойд суудаг хүн биш зүгээр
Нэг бүрчлэн гээс засч залруулж
Дийлж байгаа хүнийг л
Засаглагч гэдэг юм.
Нэг их онцгойлж тойлж цойлуулж
Нэг их сүрийг үзүүлж
Буугаад, юу хийх юм.
Эгэл жирийн хэнд ч танигдаж мэдэгдээгүй
Эгэлхэн цагаан сэтгэлтэй
Хор үгүй болж
Өөрийгөө таньж мэдэж
Өөрийгөө өргөл болгож дийлээд
Тэвчээр юугаан зааж
Үхлээс ч айхгүй
Аюумшигт зүрх сэтгэлийг бий болгосон
Эгэлхэн нэг хүн дээр буух нь надад
Аятай таатайгаар илүү сайхан байна.
Өнөөдөр маргаашийн зүйлд бүү яар
Өнө улс эх орон алдахаас л яар.
Юу гэсэн үгэв? ..
Хүмүүс үргэлж яарч байдаг юм
Ажлаасаа хоцорч болохгүй
Тэгчихвэл тэгнэ, ингэчихвэл ингэнэ.
Дандаа айдастай явдаг тийм биз?
Гэхдээ өнөө маргаашийн зүйл
Тийм чухал биш юм.
Юу чухал түүндээ л
Цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй
Ямар нэг зүйлийг бүтээхийн тулд
Би чадахгүй байх даа гэж
Хэзээ ч битгий бод.
Чадахаараа өөрийгөө хэдэн мянган хувь
Дайчилж үзчихээд хариуг нь харчихаад л
Бодлоо аж даа.
Хийж үзээгүй байж битгий таамагла!..... Хэдэн төрөл дамнаж ухаарах зүйлийг
Хэдхэн өдөрт ч ухааруулж болно.
Чиний жинхэнэ өгөгдөл
Чиний хаагаад хавчаад байгаа бүхнийг чинь замхруулчихаж чадна.
Чиний үйлийн үрүүдийг бүгдийг нь устгачихаж чадна.
Гэхдээ чи юу ч ойлгохгүй
Хичээл зүтгэлгүй бол тэр буцаад ирнэ.
Харин чи хичээл зүтгэлээ өгөх аваас
Тэднийг бүгдийг нь цэвэрлэчихэж болно.... ..Маш их цараанд хийх юм байж болно.
Гэхдээ ганц хүчээр дийлэхгүй.
Нэгдэх ёстой хүмүүстэйгээ
Нийлж байж л Хамтдаа
Их хүчээр бүтээх юм шүү дээ ер нь.
Багцаар..
Нэг сэхээрсэн хүн
Нэг жадыг хөдөлгөх хүн байх аваас
Хоёр сэхээрсэн хүн нийлвэл
Хорин жадыг хөдөлгөх хэмжээний
Нэгдлийн хүч бий болдог юм.
Аравхан сэхээрсэн хүн нэгдэхэд
Дэлхийг эмхтгэж чадах хүчтэй болно.
Чинхүү сэтгэлийн холбоос үүсч
Эргэлт буцалтгүй нэгдэн зорих аваас шүү дээ.
Тиймээс л Хүмүүсийг цуглуул гэж байгаа юм.
Гэхдээ тэд олдохдоо амар бус юм.
Ухаарч сэхээрээгүй унтаж яваа.
Сэхээрсэн ч бас л дарагдчихсан.
Тэднийг олж цуглуулах хэрэгтэй.
Чи тэдний нэг байх хэрэгтэй
Түүний тулд энэ Дэлхийн хэмжээний
Асар их хариуцлагыг олж хар
Тэр цагт чи дэмий хэрэггүй зүйлд
Санаа зовохоо больж айхаа болино.
Хариуцлагаас л ирдэг юм шүү дээ.
Эргээд дурсахад Үр хүүхдүүддээ
Сайн мөрийг үлдээсэн эмэг өвөг бол.
Дэлхийн түүхэнд үлд
Чамд боломж олгож байна шүү.
Чи хичээвэл чиний өвөг дээдсүүд ч
Мандах болно. Тэд ахих болно.
Чи тоохгүй байх аваас
Тэд чамтай хамт доошлох болно.
Чамайг хариуцаж байгаа өвөг дээдэс чинь..
Буцаад хүний төрөлд уначиж ч болно.
Адгуусны төрөлд уначиж ч болно.
Та нараас л шалтгаална шүү дээ
Өдөр бүр хамгийг сайнаараа
Хичээгээд байх аваас
Чи нэг л өдөр
Хамгийн сайн нь болох болно.
Өөртөө итгэ.
Бусдын үгийг үл тоо.
Зөвхөн юуг нь авах ёстойгоо мэдэж
Авах гээхийн ухаан гэдэг зүйл..
Маш сайтар ойлго.
Ном судар нь бэлэн байна
Туршлагуудын мэдээлэл байна.
Байгаа цаг хугацаагаа
Юунд дэмий зарна?
Биеэ тойлоод энхрийлээд байвал
Тэр залхуурах болно.
Наадахаа нэг жоохон
Ажиллууллаад байх!
Би чадахгүй гэсэн бодол чинь
Маш ихээр дүүрсэн байна.
Чамайг эзэмдчихсэн байна.
Ай яахав
Эцэг эх талын болно сүнсний
Хэдэн үйлийн үрүүд байж л байна л даа
Энэ тэхдээ өчүүхэн юм шүү дээ
Та нар л том болгоод байгаа юм.
Нэг юм тулгарахаар
Энэ бол хэцүү гээд
Өөртөө итгэлээ байгаа юм.
Гэхдээ миний нүдээр хар.
Тэгвэл түүнийг чи
Жижигхэн болохыг харах болно.
Би дэлхийн 8 тэрбум хүнийг
Цэгцлэх гээд харж байна.
Ганцхан чинийх надад ямар байхав?
Тэгвэл миний нүдээр хар мэдэв үү.
Тэгж байж чи тэлэх болно.
Өндөр заяатай хүнийг
Амьдрал албаар дардаг юм мэдэв үү?!
Албаар дарж амьдралд
Түүнээс цойлж гаргаж ирүүлэх гэж
Сорионуудыг тавьдаг юм.
Чи даваад гар! Цаг нь болсон
Чи өөрийгөө ол.
Түүнийгээ гаргаж ирж тойгло
Бусадтай өөрийгөө хэзээ ч бүү харьцуул
Зөвхөн дотор зүрх сэтгэлээ сонс.
Хүн эвдрээгүй төрөл гэж байдаггүй юм.
Өмнө насны амьдралуудад
Маш их зүйлийг туулж ухаарч сэхээрсний
Гавьяа шагнал юм.
Энэ насандаа Мунхаг тэнэг яваа хүмүүс
Олон зүйлийг туулаагүйгийх.
Маш их зүйлийг туулж
Маш их ухаарлыг олж
Маш их зүйлийг хийсэн учраас
Энэ амьдралд энэ зүйлүүд ирсэн юм.
Өөрийгөө олж тань.
Өөрийгөө буцаж сэрээж гаргаж ир.
Чи бол Маш үнэ цэнэтэй юм шүү.
Хүн болгонд ашиглаж чадах юм бол
Асар их ухаан байдаг юм.
Ашиглахгүй л байгаа юм.
Чам дотор маш их хүч байгаа.
Өдийхөн хэрээнд нь чи
Дөнгөж ашиглах ашиглахгүй дунд нэг
Сийрэг л явж байна.
Бүгдийг нь сайхан бариад
Амтлаад мэдрээд хөгжүүлээд
Ямар сайхан зүйл байдгийг нь олж хар.
Тэр дунд маш их сорио ирнэ.
Давж туулсан хүмүүсээс суралц.
Зөв зүйлийн төл
Чин сэтгэлээсээ шийдэн хийх аваас
Тэтгэгдэггийм.
Бурхад чамайг хардаг юм.
Олон руу олон хувааж
Нэг рүү харахгүй байх
Тэнд нэг өчүүхэн нэгэн хичээгээд байвал
Түүнийг онцолж хардаг юм.
Биднийг орчин цагийг мэдэхгүй гэдэг.
Мэдэхгүй юм бол энд
Онгод болж суугаад яах юм.
Одоо уламжлалтай өнгөрсөн өчүүхэн, Эндээс гарах хэрэгтэй
Энэ орчин цагт
Энэ бүх боломжуудыг ашиглаж
Яаж дэлхийг сайн сайхан байлгах
Үүнд л анхаарах хэрэгтэй...
Их хариуцлагыг авч байж
Ихийг бүтээдэг юм.
Юу ч мэдэхгүй явж байгаад
Маргааш үхчихвэл яахав?
Харамсаад ч нэмэргүй биз тиймүү?
Үхэл маргааш өдөр гэж мэдэхгүй
Нэг л өдөр ирдэг юм.
Тэхээр илүү чухал амьдралаар амьдрахыг
Хичээгээд түүнийг үзээд үз мэдэв үү.
Ойлгож байна уу?
Маргааш үхчихлээ гэж бод
Үр хүүхэд чинь яаж байна
Эцэг эх чинь яаж байна
Бүгдийг нь төсөөлөн бод
Харин үхэхийн даваан дээр
Амьд гарлаа гэж төсөөл
Энэ Сэтгэлийн хувьд
Жинхэнээсээ үхсэн мэт
Тэр мэдрэмжийг мэдэрч чадах аваас
Чамд заавал туулан мэдрүүлэхгүйгээр
Чи ойлгох болно.
Амьдарвал амьдарсан шиг амьдар мэдэв үү.
Зүрх сэтгэлээн чангал
Цэх суу!
Амьдарвал амьдарсан шиг амьдраад
Асвал ассан шиг асаад л бөхөх хэрэгтэй
Хоёрын хооронд гурвын дунд
Амьдарснаас тэр нь дээр биз.
Гавьяатай үхсэн нь дээр биз.
Гавьяагүй хоёрын хооронд
Зуун жил амьдарснаас
Гавьяатайхан шиг бусдын
Олон нийтийн төлөө
Хоёрхон жил амьдраад үхсэн нь дээр биз
Тэгж сэтгэж амьдар.
Итгэл үнэмшлийнхээ хязгаарыг дав.
Та нар мэдэхгүй учраас
Хэцүү л гэж бодоод байгаа юм.
Үнэндээ тийм хэцүү зүйл биш юм шүү дээ.
Хараа чинь том байх тусам
Тэр чинь жижигхэн байх болно.
Мунхаг хүмүүсийн сэтгэлгээгээр битгий сэтгэ.
Гүэ яг нэг сэхээрчихээд
Хийж бүтээдэгээн дутуудуулчихаад
Үхчихээр дахиад төрчихдөг байхгүй юу.
Дахиад мартана. Дахиад л эхнээс нь эхэлнэ.
Ямар олиг байхав.
Чи Тэнгэрт зүтгэлээ гээд алдахгүй
Тэд өгөхөө өгч чаддаг юм.
Эд агуурсаар ч шагнаж дийлнэ.
Тэр чинь зүгээр л хоосон
Хий юм байдаг юм шүү дээ.
Одоо тэр зоос мөнгө гэдэг чинь
Хэдэн тоо л болсон байгаа биз дээ.
Хоосон зүйл шүүдээ
Түүнийг авах боломжтой
Гагцхүү наад дотоод суусан
Буртаг буруу итгэл үнэмшлүүдийг
Гаргаж хаях хэрэгтэй
Чамин, ганган гэхдээ ухаантай
Ухамсартай үнэ цэнэтэй байх хэрэгтэй
Би ч Эгэл адилхан хүн л байсан шүү дээ
Нэг их дээр айхаар юм тавьчхаад
Өөрсдийгөө өчүүхэн тооцоод байдаг
Үнэндээ бурхад ч бай юу ч бай ирсэн бай
Бүгд л адилхан хүн л байсан шүү дээ
Адилхан Хөл гартай
Адилхан Нүд чихтэй
Адилхан л оюунтай хүн л байсан.
Зүгээр л итгэсэн юм.
Чадна гэдэгтээ... ..Онгодын гэдэг чинь
Улаачийнхаа мэдлэгийг төвшинд л
Үгсээ гаргаж дийлдэг юм.
Тийм учраас маш их
Хөгжих ёстой байдаг юм
Улаач ойлгоогүй зүйлийг
Хийлгэх хэцүү.
Зориг гэж юу юм?
Айдсаа л даван гарч
Хийсэн зүйлийг хэлдэг.
Айдастаа л боолчлогдохыг болих хэрэгтэй.
Итгэж байгаа юм шиг боловч
Итгэхэд хэцүү нэг хэсэг дотор чинь байгаа биз?
Энэ чиний тулах ёстой зүйл чинь юм.
Итгүүлэхгүй байгаа зүйл чинь
Чамайг шалгаад байгаа юм.
Гэхдээ энэ бол үнэн.
Зүгээр л тэр шалгуурыг давах ёстой юм
Автах биш.
Итгээд үзлээ гээд юу алдах юм.
Тийм биздээ
Алдсан хойно итгэхгүй байх боломжтой
Алдаагүй байжээж айж суух хэрэг байхгүй.
Зоригтой байгаарай!
Ямарваа нэг томоохон зүйл хийж бүтээхэд
Элдэв янзын л зүйлүүд тохиолдоно.
Хар хүчний зүйлүүд
Маш ихээр ирэх болно.
Давж туулах Сэтгэлийн бэлтгэлтэй бай.
Айдас байгаа цагт тэд нарт автдаг юм.
Айдас үгүй болсон цагт тэд
Яаж ч чадахаа больчихдог юм.
Хэн нэг хүнийг чи
Айлгаж сүрдүүлэх гэтэл
Огт айхгүй байвал чи яахав?
Айлгахыг ч хүсэхгүй болно биздээ?
Түүн шиг..
Айгаад байвал чи
Улам л айлгаад л байна биз дээ?
Тэрээр шиг л байдаг юм.
Та нар маш их айдастай байдаг учраас
Тэд айлгаж дийлээд байгаа юм.
Айхаа больчихын болвол...
Хор байгаа цагт
Хорлол ирж л байдаг юм.
Хор байхгүй болчихвол
Хорлол хаанаас ч ирж чадахгүй
Нөлөөлөхгүй болно.
Хэлсэн зүйлийг хийж үзээд
Үр дүнгийн нь Хар
Тэгээд тэндээсээ итгэ
Тэр замаар л улаачийг Сургаж ирсэн юм.
Гэхдээ та нарт батлах гээ бид
Өчүүхэн тэнэг зүйлсийг л хийдэг.
Чи Онгод байя гэж төсөөл.
Хий биетэй
Үр хүүхдээ өөрийнхөө ойлгосон зүйлээр
Ухааруулах хүсч байгаа
Гэж төсөөлөн тэдний нүдээр хар.
Чиний Харсан даасан өвөг эцэг чинь
Чамайг ухааруулах гээд ядаж байгаа тэр
Зүйлийг тэдний нүдээр хараад мэдрээд үз.
Хүүхдээ л ямар байлгахыг хүсдэг?
Хүүхдээ яаж хардаг?
Балчирхан юм даа гэж харж байгаа биздээ.
Яг л адилхан шүү дээ.
Ухаан мэдлэг өндөр болох тусмаа чи
Өөрөөрөө бахархах болно.

01/03/2024

Өөрсдөд маань таалагддаг хүмүүстэй байхад сайхан байдаг юм биш ээ. Харин хажууд нь байхад бид өөрсдөдөө таалагддаг тэр хүмүүстэй байх л хамгийн сайхан.
Сэтгэлийн бүжгийг чинь гийгүүлж өгдөг тэр хүмүүс.
Хэрэв дэргэд нь байхдаа чи өөртөө таалагдаж байвал, зүрх сэтгэл чинь өөрийн эрхгүй хөөрөн бүжиж байвал тэр хүнд яг чамд хэрэгтэй гэрэл байна гэсэн үг.
Малка Лоренц
Надад хэрэгтэй тэр гэрлийг зүрхэндээ тээн явдаг хүмүүс хичнээн олон байдаг гээч.
Тэгэх тусам чи өөрөө бас хичнээн олон хүний гэрэл болохоо улам сайн мэддэг.
✨💖
Хэрэв би үргэлж хайрын алган дээр бөмбөрдөг байсан сан бол тийм их гэрэлтэй нэгэн зүйл миний дотор байдгийг хэзээ ч олж мэдэхгүй байсан байх. ⭐️

Байгалиараа бол хүмүүс огтхон ч тэнцүү биш. Тэгш байдлыг зөвхөн хамгийн доод түвшнээр нь тэгшлэх замаар л бий болгож бол...
01/03/2024

Байгалиараа бол хүмүүс огтхон ч тэнцүү биш.
Тэгш байдлыг зөвхөн хамгийн доод түвшнээр нь тэгшлэх замаар л бий болгож болно. Зөвхөн баяны баялгийг үгүйрүүлж байж л баян хоосны ялгааг арилгана. Хүчтэний хүчийг хураан авч байж л хүчин мөхөс ба хүчирхгийг тэнцүүлнэ. Ухааныг давуу тал биш сул тал болгож байж тэнэг цэцнийг тэгшитгэнэ. Бүх нийтийн тэгш байдал бол мунхаглал, хүчирхийлэл дээр суурилсан ядуу, дорой, тэнэг хүмүүсийн нийгэм. Эгэл бүдүүлэг, соёлгүй буюу зэрлэг хүнтэй мэтгэлцэх хамгийн хэцүү байдаг учраас энэ талаар ярих бараг боломжгүй юм.
Н.БЕРДЯЕВ
Эдүгээ боловсорч буй ирээдүйн гоц сэхээтнүүд, онц сэтгэгчид, агуу бүтээн байгуулагчид, сод чадвартнууд, од баялагтнууд минь, алхам бүрт чинь чиний толгойг, ёроолоос илүү гарсан бүхнийг чинь тэгшлэхээр шүлэнгэтэн улайрцгаах болно, харин чи цуцалтгүй өндөрссөөр, өргөссөөр, гүнзгийрсээр байгтун!
“Ард түмэн гэрэлт ирээдүйд итгэх ёстой. Тэгэхгүй бол гэрэлт одоо цагийг нэхэх болно” гэсэн айдсын бодлогоор бүх цаг үед бүх ард түмнийг эрхтэн бүтэн ч халамжийн “эрэмдгүүд”, оюуны тахир дутуучууд байлгадаг төрийн машины сохор шураг бүү бологтун!
Омог бардмаа огшооё гэвэл өөрөөсөө дор хүмүүсийн дунд л овойгоод бай. Харин илүү хүчирхэг, ухаалаг, баялаг болъё л гэвэл хичнээн хэцүү байсан ч, өөрөөсөө илүү хүмүүстэй халз тулж, хамтран ажиллаж, харилцан суралцаж, зогсолтгүй хөгжигтүн!✨
Чи эгэл бүдүүлэг, соёлгүй байгаа цагт бүх хэмжээгээр ТОМ хүмүүс чиний мунхаглалтай мэтгэлцэхээс зайлсхийх болно. Чинийхээр бол үл тоосон харц, доромж мэдрэмж, амиа хичээсэн, юунд ч юм шунасан хандлагыг чи тэднээс амсах болно. Өөрийн эрдэнэт оршихуйгаа эрхэмлэдэг учраас амь насны хэлтэрхий болсон агшин бүртээ давшиж, дэвшиж байдаг тэдэнд урагшгүй хүнд өгөх юм байдаггүй. Чи урагшлахгүй хүнээс урагшлах хүсэлтэй хүн, улмаар тасралтгүй урагшлагч хүн болон хувирч, хувьсч, хувьсгал хийгтүн!
Гудамжинд, талбайд биш тархиндаа, сэтгэлдээ!❤️
Өлсгөлөн, мөхөстөл, өөдгүй боломжгүй бүхний доороос тоос мэт боссоор, өдөр бүр салхи мэт хөөрсөөр, өглөө бүр нар мэт мандсаар байгтун!
Ээж аав, эх орон, элгэн төрөлтөндөө чиний хүргэх хамгийн том тус бол бүх утгаараа ТОМ болох! Супер мэргэжилтэн, ясны ЭРДЭМтэн, чадал, ухаан, эрүүл сэтгэлийг төгс цогцлоосон туйлын баян бологтун!
Цээж биш цэцэн БАЯН БОЛОГТУН!⚜️

01/03/2024

Билгүүн номч Б.Ринчен гуай хорин долоон насандаа ийн бичиж байжээ.
"Юуны магад"
Дөч хүрээд би сая тогтуун болоё.
Тэгээд үгсийн цэцэрлэгч болж магад буюу.
Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр нь ачийг нь магтан хариулюу.
Цаст уулын оргилоос цагаан болоюу, толгой минь.
Тэгээд мөнх билгийн налина лянхуа цэцэг, сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу. Тэгвэл, гайхамшигт сайхан цэцгийн анхилам үгээр, намайгаа сурган хүмүүжүүлсэн багш нарынхаа ачийг нь магтан хариулюу.
Сэтгэл минь гүн нуураас амгалан болюу.
Тэгээд үгсийн уран бүтээлч болж ч магад буюу. Тэгвэл, сэтгэлийн чин үгээр хүсэн сэтгэхүйн гайхамшигт сайхан орд босгон, гялалзсан үзэсгэлэн гоогоор нь төрсөн нутаг, ард түмэндээ ачийг нь магтан хариулюу.
Санаа сэтгэл минь одооныхоос сайхан болюу.
Тэгээд, үгсийн уран барималч болж ч магад буюу. Тэгвэл, сэтгэл зүрхнийхээ нандин бодлын гантигаар хүсэн сэтгэхүйн гайхамшигт хөрөг бүтээн босгож, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь, ард түмнийхээ ачтан хөвүүдийн ачийг нь магтан хариулюу.
1932.02.10

Address

Bayanzurkh
Ulaanbaatar
976

Telephone

+97680082045

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдлэгт нэмэр болох хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share