Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн

Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн nrc.num.edu.mn

ISOMIEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018) стандартын хүрээнд тус хүрээлэн шинжилгээ хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
16/01/2026

ISOMIEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018) стандартын хүрээнд тус хүрээлэн шинжилгээ хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 202-р тогтоолоор МУИС-ийн харъяа “Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээл...
07/01/2026

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 202-р тогтоолоор МУИС-ийн харъяа “Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн” болж өөрчлөгдлөө.

ОХУ-ын Дубна хотноо олон улсын Засгийн газар хоорондын байгууллага Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) 1956 онд байгуулагдсан нь манай Улсад цөмийн шинжлэх ухаан, технологийн судалгаа, шинжилгээг хөгжүүлэх гадаад нөхцөл бүрдсэн, чухал ач холбогдолтой үйл явдал болсон байдаг.

Тус хүрээлэн МУИС-ийн ректорын 1965/170 тушаалаар “Цөмийн физикийн шинжилгээний групп” нэртэйгээр анх байгуулагдсан. Улмаар 1967-1997 онд МУИС-ийн захирлын 1967/155 тушаалаар “Цөмийн шинжилгээний лаборатори”, Засгийн газрын 1997/31 дугаар тогтоолоор “Цөмийн физикийн судалгааны төв”, Засгийн газрын 2015/27 болон 2019/328 дугаар тогтоолоор үндэсний статустайгаар ажиллаж байна. МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч, Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны дарга агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Цөмийн физикийн судалгааны төвийг академич Намсрайн Содномын нэрэмжит болгосон.

2025 онд үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиосон. Энэ хугацаанд тус төвийн эрдэмтэн, судлаачид 800 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 55 гаруй ном, сурах бичиг, мөн патент, стандарт 18 боловсруулснаас гадна цөмийн шинжлэх ухаан, технологийн салбарын 600 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргахад хувь нэмэр оруулаад байна. Тус хүрээлэн 20 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төвлөрсөн системд холбогдсон цацрагийн хамгаалалт бүхий тусгай өрөөнүүд, судалгаа, шинжилгээ явуулах суурь тоног, төхөөрөмжүүдээр хангагдсан 964.48 м2 талбай бүхий 2 давхар өөрийн барилгатай, цөмийн болон цацраг идэвхит материалыг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй Улсын онцгой обьектод үйл ажиллагаагаа явуулж байна.

2025 онд тус хүрээлэн олон улсын сэтгүүлд 17 өгүүлэл, дотоодын сэтгүүлд 23 өгүүлэл, эрдэм шинжилгээний 12 гаруй илтгэл хэлэлцүүлж, олон улсын төсөл хэрэгжүүлж МУИС-д 500 сая гаруй төгрөгийн өртөг бүхий багаж төхөөрөмжүүдийг суурилуулж, радиохимийн лабораторийг ашиглалтанд оруулсан.

60 жилийн босгон дээр 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар тус төвийг Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн болгож өөрчлөх шийдвэр гарлаа.

Цөмийн физикийн оюутны анхдугаар олимпиадын хаалтын ажиллагаа амжилттай боллоо. Олимпиадыг ивээн тэтгэсэн цөмийн физикч,...
31/12/2025

Цөмийн физикийн оюутны анхдугаар олимпиадын хаалтын ажиллагаа амжилттай боллоо.

Олимпиадыг ивээн тэтгэсэн цөмийн физикч, УИХ гишүүн доктор А.Ундраа, Цөмийн технологийн төгсөгч “Радиашн контрол менежмент” ХХК-ийн захирал Д.Мөнхдалай, “Рояал Адвенчерс” ХХК-ийн Б.Лхагвасүрэн нартаа талархал илэрхийлье.

Холбоос :
https://news.num.edu.mn/?p=113467&fbclid=IwY2xjawPBdMZleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAwzNTA2ODU1MzE3MjgAAR5X3ZrL73SKWF_bN3HYO1j21B11uGt6kYxnw9oPV0tGNQAo3K2wYLUFi8yw9w_aem_8uhDd1H5JlKtXP4x7zR3Fw

"Цөмийн физикийн оюутны анхдугаар олимпиад"-д амжилттай оролцсон оюутнуудыг шагнаж урамшуулах хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо. Олимпиадын хаалтын үйл ажил...

Цөмийн шинжилгээний лаборатори салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний дэд ажилтан Н.Отгонпүрэв нь Япон улсын Боловсрол соё...
30/12/2025

Цөмийн шинжилгээний лаборатори салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний дэд ажилтан Н.Отгонпүрэв нь Япон улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны тэтгэлэгтэйгээр Цөмийн судлаач солилцооны хөтөлбөрт 2025 оны 9-р сарын 16-ны өдрөөс 12-р сарын 12-ны өдрийг хүртэл Япон улсын Нагояагийн их сургуулийн Доктор.Проф Томита Хидаки удирдагчтай Хэрэглээний эрчим хүчний салбарт зочин судлаачаар ажиллав.

Судалгааны хугацаанд лазерт суурилсан масс спектрометр ашиглан хүрээлэн буй орчны цацраг идэвхийн судалгаа хийж, SIMION болон Python программ хангамж ашиглан онолын болон туршлагын тооцоолол гүйцэтгэв.

19/12/2025
15/12/2025

Хүндэт эрдэмтэн, судлаач та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ээлжит семинарт таныг урьж байна.

Илтгэгч: Др.Д.Болортуяа /Цөмийн аналитик арга салбарын эрхлэгч/

Сэдэв: "Цөмийн аналитик арга салбарын 2025 оны тайлант ажил"

Өдөр: 2025 оны 12-р сарын 16-ний Мягмар гараг
Цаг: 12:00
Байр: ЦФСТ-ийн 201 тоот өрөөнд

Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Батцоож  2025 оны 11-р сарын 24-28 өдрүүдэд Филиппин улсы...
15/12/2025

Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Батцоож 2025 оны 11-р сарын 24-28 өдрүүдэд Филиппин улсын Манила хотод Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн (ОУАЭА)-ийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Далайн хуванцар бохирдлын тархалт, нөлөөллийн талаарх ойлголтыг сайжруулах зорилготой далайн орчны хяналт шинжилгээ” сэдэвт RAS7038 төслийн тайлан хэлэлцэх уулзалтанд оролцлоо.

Тухайн уулзалтаар оролцогч улс орнуудын дотооддоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн танилцуулга, үйл ажиллагааны болон далай тэнгисийн нөөцийг хамгаалах олон улсын зөвлөмжийн дагуу, техникийн шалгуурыг уялдуулж, бэлтгэсэн удирдамжийг баримталж далайн эргийн элс, ус, хайрганы дээж авах явцтай танилцаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн хэлэлцлээ.

10/12/2025
Рентген-флуоресценцийн шинжилгээний онол, арга зүйн сургалт зохион байгууллаа.МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны...
09/12/2025

Рентген-флуоресценцийн шинжилгээний онол, арга зүйн сургалт зохион байгууллаа.

МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв “Рентген-флуоресценцийн шинжилгээний онол, арга зүйн сургалт”-ыг 2025 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад Эрдэнэт УБҮ, Геологийн судалгаа шинжилгээний төвийн инженер, шинжээч, лаборант зэрэг рентген-флуоресценцийн шинжилгээг үйл ажиллагаандаа ашигладаг мэргэжилтнүүд хамрагдаж тус шинжилгээний онол аргазүй, физик үндэс, шинжилгээний аргууд, багаж төхөөрөмж, аргачлалын нарийвчлал, хэмжлийн эргэлзээ зэрэг сэдвүүдээр онол, аргазүйн мэдлэг авч, практик туршлага судаллаа.

Address

Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611456348

Alerts

Be the first to know and let us send you an email when Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн:

Share