Бага Ангийн Багш нарын Хөгжил Холбоо ТББ

Бага Ангийн Багш нарын Хөгжил Холбоо ТББ БАБХХ нь багшийн хөгжлийг дэмжин аж

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБОО нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, ТББ-ын хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хөгжлийг дэмжин ажилладаг ашгийн төлөө бус байгууллага мөн.

Багшийн эмпати чадвар ЭМПАТИ чадвар 21-р зууны багшийн чухал чанар. Энэ нь  бусдын байр сууринаас аливаад хандах чадвар,...
03/04/2026

Багшийн эмпати чадвар

ЭМПАТИ чадвар 21-р зууны багшийн чухал чанар. Энэ нь бусдын байр сууринаас аливаад хандах чадвар, өөрөөр хэлбэл сурагчдын байр сууринаас тэднийг ойлгож харилцана гэсэн үг. Тодруулбал сурагчдын ​​сэтгэл хөдлөл, төлөв байдлыг ойлгох, хуваалцах, ямар нэгэн зөрчилдөөнгүйгээр тэдний сурах үйл ажиллагаанд идэвхтэй хандах сэдэл бий болгох зорилготой.

Багш нараа дараах сонирхолтой өгөгдөл, кейс дээр хэлэлцүүлэг хийцгээе. Санаагаа бичээрэй. Арга барилаа хуваалцая.

Хэлэлцүүлэгийн өгөгдөл:
Гайхалтай нь өнөөдөр сурагчдын 70 орчим хувь нь даалгавраа хийхгүй иржээ. Багш гайхширав.

Эрхэм сайхан багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
01/09/2025

Эрхэм сайхан багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

30/05/2025

Та үрстэйгээ харьцдаг харьцаагаа шинжээрэй...
🤔🤔🤔
Ааваа надад энэ гинжийг зүүгээд өгөөч...
😢😢😢
Энэ түүх намайг алмайруулж, сэтгэлд гуниг суулгасан юм. Бүх эцэг эхчүүдэд зориулав.
- Надад энэ гинжийг зүүгээд өгөөч гэж нүдэндээ итгэл тээсэн харцаар бяцхан хөвгүүн шивнэлээ.
Энэ өглөө бусад өдрийнх шиг ердийн л нэгэн өглөө байсан юм:
- Бос! Нүүрээ угаа! Үсээ самна! Цамцаа өмс! - хурдлаач!
- Өглөөний цай уух цаг алга! Сок аваад яв - битгий юм яриад бай!
- Би дөнгөж сая юу гэж хэлсэн бэ? Чи муухай болгочихлоо ш дээ! Яасан ядаргаатай юм бэ! Чи ганц юм ч зөв хийчихгүй юм аа!
Хүү юу ч хариулсангүй. Тэр "Ааваа" ч гэж хэлж чадсангүй. Тэр айж байлаа.
Сургууль дээрээ төвлөрч чадахгүй байв. Үргэлж л будилж байв. Үргэлж л гуниглаж байв.
Түүний өөртөө тавьдаг "яагаад бусад хүүхдүүд аз жаргалтай байдаг юм бэ? Яагаад би биш гэж" гэдэг асуултаа л асуудаг байв.
Орой хичээлээ тарж ирчихээд тэр зориг гарган:
- Өнөөдөр манай багш "Аав чинь ажил дээрээ юу хийдэг вэ?" гэж асуухад Би юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа гэв.
- "Би нохой сургадаг" гэж аав нь харцаа өргөлгүй хариулав.
- Тэднийг юунд сургадаг юм? хэмээн хүү намуухан асуув.
- Тэднийг дуулгавартай байлгахад сургадаг. Юм эвдлэхгүй байхад, хамгаалахад, амь аврахад, тэвчээртэй, зоригтой, үнэнч байхад сургадаг. Ер нь хариу нэхэхгүйгээр бүгдийг хийж чаддаг байхад сургадаг.
-Та яаж тэднийг дадлагажуулдаг юм?
-Би тэдэнд жижигхэн гинж зүүдэг. Би тэдэнтэй зэрэгцэж яваад, тайван ярьж, алдааг нь засаж, хүн рүү дайрахгүй байхад сургаад би уурлаагүй гэдгээ мэдэгдэхийн тулд дараа нь тэднийг энхрийлдэг. Үүний тулд маш их тэвчээр, дахин тэвчээр хэрэгтэй.
Хүү үгээ залгин, харц нь гуниглаж, аав руугаа хараад чичирсэн хоолойгоор:
- Ааваа та надад гинж зүүгээд өгөөч......
Би тантай цуг сурмаар байна.
Хашгирахгүйгээр намайг сургаад өг.
Дараа нь тэврээрэй.
Надтай тэвчээртэй байгаарай.
Би гэрээ хамгаална. Би бусдыг хайрлаж сурна.
Хэзээ нэгэн цагт та хараагүй боллоо гэж бодоход би таны нүд болж өгнө.
Зүгээр л надад гинж зүүгээд өгөөч гэж гуйжээ.
Аав гэнэт цурхиртлаа уйлав.
Аав нь хүүгээ тэвэрч тэдний хооронд хайраас бий болсон харагддаггүй, маш их тэвчээрийг давсан, зөөлхөн хайр татам шинэ гинж бий болсон юм.
Тэр гинж тэр цагаас хойш хэзээ ч тасраагүй, улам батжин бэхжиж хайраар дүүрэн гялалзах болсон билээ.
🤍 Бидний хүүхдэд цаг хугацаа, халамж, зөөлөн сэтгэл эцэг эхийн зүгээс ямар их дутдаг гэдгийг битгий мартаарай.
Яагаад гэвэл хайр хашгирдаггүй, харин тэр илэрхийлэгддэг юм.

29/05/2025
29/05/2025
21-р зууны  суралцагч “өөрийн удиртлагат  суралцагч”. Иймээс    унших үйл ажиллагааны явцад  тэдний өөрийгөө хянах, сура...
20/04/2025

21-р зууны суралцагч “өөрийн удиртлагат суралцагч”. Иймээс унших үйл ажиллагааны явцад тэдний өөрийгөө хянах, суралцах үйл ажиллагаагаа төлөвлөх, үнэлэх үндсэн ур чадварыг хөгжүүлэх боломжтой. Энэ нь метакогнитив чадварын хөгжилд чухал үүрэгтэй. Унших метакогнитив чадварын Мета танин мэдэхүйн мэдлэг, чадварыг сайжруулах 5 гол стратеги
1. 🧠 Уншихын өмнөх төлөвлөлт
Багш зорилго тодорхойлох, эсвэл сурагч өөрөө юу мэдэхийг хүссэж байгаагаа тодорхой болгоно.
“Би юу мэдэх ёстой вэ?”
2. 👁️ Унших үйл ажиллагаандаа хяналт тавих
“Би одоо юу ойлгож байна. Ойлгож байна уу?” гэх мэт
Дасгал даалгавар
Багш бичиглэл хийх тэмдэглэх даалгавар өгөх,
3. 🧪 Ойлголт шалгах
“Би юу мэдсэн бэ?” “Хамгийн гол санаа нь юу вэ? ”
Дасгал: 5 өгүүлбэрээр “Уншсан санаануудаа” тайлбарлах даалгавар
4. 🔄 Стратеги өөрчлөх чадвар
Хэрвээ ойлгохгүй байгаагаа мэдрэх бол арга барилаа солих чадварт сургах
Тайлбар хайх дахин унших, тайлбар зураг ашиглах гм сурагч өөрөө эрэлхийлэх чадвартай болгох
5. 💬 Метатанин мэдэх туршлагаа хуваалцах
Уншсан зүйлийн талаар гэрийнхэнээ эсвэл найздаа ярих, ярилцах, багш ангид хэлэлцүүлэг хийх гэх мэт
Энэ 5 арга барилыг хэрэглэдэг хэвшил болгосон суралцагч уншиж ойлгох чадвартай байна гэсэн үг. багш нар уншихуйн метакогнитив чадварт анхаарах шаардлага байсаар байна. Сурагчдын энэ чадварыг дэмждэг арга барилуудаа хуваалцаарай.

Японы боловсрол
05/11/2024

Японы боловсрол

Японы “ХҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ” сургуулийн боловсролын 6 жилийн аргаас:
1. ЦАГ БАРИХ
Цаг барих нь хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү. Эдний хувьд хоцрох бол дэлхийн сүйрэл гэсэн үг. Зөвхөн хоцрох биш, эртдэх нь ч байж боломгүй зүйл юм. Тэгвэл хүүхдийг яаж цаг барьдаг болгодог вэ?
Цаг барьдаг сурагчийг өндрөөр үнэлдэг.
Сургууль төгсөхөд алтан 5-ын эзэн олны өмнө сургуулийн захирлаас баярын бичиг гардаж авдагтай адил суралцах хугацаандаа нэг ч тас, хоцролтгүй сурагч Kaikinsho буюу “бүтэн цагийн шагнал” гардана. Энэ нь их дээд сургуульд элсэхээс илүүтэйгээр ажил олоход сайнаар нөлөөлнө. Ярилцлага дээр бүтэн цагийн шагналаа бариад очвол “энэ нөхөр манайд орвол ажилдаа хэзээ ч хоцрохгүй, таслахгүй юм байна” гэсэн баталгаа болно. Зарим сургууль тас, хоцролт нь 3-с бага бол дэд шагнал өгдөг.
***МИНУТЫН ӨМНӨ ДҮРЭМ.
Энэ дүрмийг 12-с дээш настай ямар ч Япон чандлан сахина. Аливаа арга хэмжээ эхлэхээс 5 минутын өмнө бэлэн байна гэсэн үг юм. Өдөр тутмын ажил сургуулиас авахуулаад, хурал цуглаан, тоглолт үзвэр бүр цаашлаад найзуудаараа нийлж архи уухдаа хүртэл 5 минутын өмнө цуглана. 5 биш 2 минутын өмнө очсон нэгэн “хоцорсонд уучлаарай” гэж заавал хэлнэ. Ямар ч арга хэмжээ цагтаа эхлэхгүй бол амжилттай болохгүй гэж яс махнаасаа бодно. Сурагч гэлтгүй хоцорвол багш хүртэл уучлалт гуйна.
2. ТУУШТАЙ БАЙХ
Япончуудын хоёр дахь туйлын зорилго бол тууштай байх явдал юм. Үзэл бодолдоо, гэр бүлдээ, ажилдаа, хичээллэдэг спортдоо гэх мэт бүхий л тал дээр тууштай байх нь жинхэнэ Япон хүний шинж чанар гэдэг. Энэ нь самурайн үеэс улбаатай гэсэн. Мэдээж бүх зүйлд тууштай төгс хүн байхгүй. Гэвч ядаж нэг зүйлд өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чаддаг ард түмэн юм. Тэр нь юу ч байж болно. 12 наснаасаа эхлээд тэтгэвэрт гарсан ч марафонд гүйсээр байгаа эмээ байхад чөлөөт цагаараа өдөр шөнөгүй анимэ үздэг залуу хүртэл байна. Тэгвэл хүүхдийг яаж тууштай болгон хүмүүжүүлдэг вэ?
***СПОРТООР ХИЧЭЭЛЛҮҮЛ
Сурагчдыг ямар нэг спортоор 6 жилийн турш тууштай хичээллэхийг шаарддаг. Дуу хөгжим, бүжиг, уран зураг гэх мэт урлаг байсан ч болно. Бүх сурагч өдөр бүр хичээл тарсаны дараа 2 цаг секцэнд явна. Дугуйлан хольж солихыг хориглоно. Жишээ нь 2 жил сагс тоглочоод 3 дахь жилдээ хөл бөмбөгийн багт орьё гэвэл хүлээж авахгүй. Буцаад сагсандаа орсон ч багынхан дундаа аль хэдийнэ нэр нүүргүй болсон байдаг. Сургуулиуд олон төрлийн дугуйлан, секцтэй. “Туйлбаргүй хүн бол хүний адаг” гэж үзнэ.
Ямар ч хүн аливаа зүйлд өдөр бүр 2 цагийг 6 жилийн турш зарцуулвал тодорхой хэмжээнд мэргэшинэ. Анхнаасаа авьяастай, шууд амжилт гаргадаг нь байх ч тийм хүүхэд ховор бөгөөд тэр бүр сайшаагддаггүй. Харин жирийн хүүхэд 6 жил яс хичээллээд үр дүн гаргах үед багш хамт олныхоо хүндлэлийг хүртэнэ.
3.АХ ЗАХЫН ЁСОН
Ангидаа нас чацуу хүүхдүүдтэй сурдаг бол дугуйланд орсноор дээд доод ангийнхантайгаа харьцаж, ах захын ёсонд суралцдаг. Үүнийг Jouge Kankei буюу махчилж орчуулвал “дээд доодын хамаарал” гэнэ. Ах хүнийг сэмпай, дүүгээ коохай гэнэ. Хааяа кинон дээр гардаг “номын ах аа, номын дүү минь ээ” гэдэг чинь энэ шүү дээ. Хал цэрэг, шиноков гэдэг шиг энд ч бас адил эрэмбэ дараалалтай. Эхний жилдээ бэлтгэл дуусаад заалны шалыг байнга угаана. Нэг дэвшээд арай цэвэр ажил хийнэ. Харин том ангийнхан бол бэлтгэлээ дуусаад шууд харина. Гэхдээ ах нар дүүдээ олон юм зааж сургадаг болохоор их хүндлэгдэнэ.
Хүүхдийг спортоор хичээллүүлж эрүүл чийрэг болгохын хажуугаар тууштай байдал, ах захын ёсонд сургах нь Японы ерөнхий боловсролын бодлого юм. Нэг сумаар хоёр биш бүр гурван туулай буудаж байна. Энд амжилтын үндэс бол “тууштай, тэвчээртэй байдал” юм.
4.ХҮНД ТӨВӨГ УДАХГҮЙ БАЙХ
Япон хүний эцсийн чанар бол аливаа хүнд гай болж, төвөг удахгүй байх явдал юм. Таньдаг ч бай, танихгүй ч бай хамт олондоо эсвэл нийгэмд гай болно гэдэг нүгэл. Мэдээжийн боловч хүүхэд битгий хэл том хүнд ч ойлгуулахад бэрх. Япон сургуульд маш энгийн ганц аргаар, гурван зүйлд сургаснаар энэ чанарыг хүүхдүүдэд олгодог.
Ганц арга нь сургуулийг цэвэрлэгчгүй байлгах. Гурван зүйл нь “хариуцлагатай_байдал”, “хамтын_ажиллагаа”, “хүн_ганцаараа_амьдардаггүй”-г ойлгуулах юм.
Сургуулиудад цэвэрлэгч байдаггүй. Сурагчид хичээл тарсны дараа дугуйландаа явахын өмнө өөрсдөө 30 минут цэвэрлэгээ хийнэ. Монголд жижүүр анги 7 хоногт нэг удаа их цэвэрлэгээ хийдэг бол энд бүх анги өдөр бүр их цэвэрлэгээ хийдэг гэсэн үг. Багшийн өрөө, анги танхим, коридор, 00, шат, заал, гадна талбай гээд бүх хэсгийг цэвэрлэнэ. Өдөр бүр цэвэрлэдэг болохоор сургуулийн байр байнга цэмцгэр. Хэн аль хэсгийг цэвэрлэхийг бүгдэд ил тод байлгаж, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж, өөрт ноогдсон үүргээ биелүүлэх хариуцлагатай байдалд сургаж буй хэрэг. Жишээ нь 2 давхрын шат бохир байвал хариуцсан сурагчдыг дугуйлангаас нь дуудаж авчраад дахин цэвэрлүүлнэ. 10 хүнтэй сагсны секц 5-ын эсрэг 5 хийж байхад нэг нь цэвэрлэгээгээ дутуу хийснээс болж бэлтгэлээ дундаас нь орхивол үлдсэн 9 хүндээ төвөг удна гэсэн үг. Дахиж ингэхгүйн тулд цаашид шатыг мөлчийтөл нь цэвэрлэдэг болох юм.
Заал гэх мэт том талбайг хоёр гурван ангийн сурагчид хамтарч цэвэрлэнэ. Нэг хэсэг нь шаргуу цэвэрлээд үлдсэн нь залхуурч суугаад цагтаа амжиж дуусахгүй бол бүгд дугуйландаа явахгүй. Ингэж хамтдаа цэвэрлэж, хамтдаа дуусч, хамтдаа дугуйландаа явж, хариуцлага алдвал хамтдаа үүрнэ гэсэн зарчмыг баримталснаар хамтын ажиллагаанд сургадаг.
Эцэст нь сургуулийн байр цэвэр цэмцгэр байж, таатай орчинд сурах нь сурагч бүрээс хамаарч буйг хүнээр хэлүүлж бус, хүүхдүүд өөрсдөө ойлгосоноор нийгэмд хүн ганцаараа амьдардаггүйг цаашлаад хүн бүрийн оролцоо, хариуцлагатай байдал ямар чухал болохыг 6 жилийн турш өдөр бүр мэдэрснээр “жинхэнэ Япон хүн” төлөвшдөг байна. Сургуульд эрдэм мэдлэг, авьяас чадварыг олж авах нь чухал боловч нийтээрээ нэгдсэн ойлголттой болж төлөвших нь илүү чухал.

Багшийн сайн харилцаа сурагчдын хөгжилд эерэгээр нөлөөлнө.
21/10/2024

Багшийн сайн харилцаа сурагчдын хөгжилд эерэгээр нөлөөлнө.

21/10/2024

БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГОО ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН ҮҮ?

❗️❓Танай сургууль бие даалтын 7 хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжийн хүрээнд юу хийхээр төлөвлөсөн бэ?
❗️❓Бие даалтын 7 хоногт зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан уу?
❗️❓Багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэдээ танилцуулсан уу?

✅Бие даалтын 7 хоногт зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргахаар бэлдэж байгаа болон хараахан гаргаж амжаагүй байгаа бол Та дараах зөвлөмжийн хүрээнд сурагчдынхаа бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаануудыг сургуулийн онцлогт тохируулан төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаараарай.

Хичээлийн жилийн I, II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжтэй дараах линкээр орж танилцаарай.

https://acrobat.adobe.com/id/urn:aaid:sc:AP:1b1d889b-0af1-4767-9333-f3b27e075e3b

Хүүхэд насны амьдрал тэдэнд өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл бий болгодог.Ихэнх хүмүүсийн хувьд урам хугаралт...
10/10/2024

Хүүхэд насны амьдрал тэдэнд өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл бий болгодог.
Ихэнх хүмүүсийн хувьд урам хугаралт, түгшүүр гэх мэт гэмтэл нь өөрийгөө үнэлэх чадвараа алдаж, удаан хугацааны сорви үлдээдэг байна. Иймээс хүүхэд бүрт тэгш хандах, сэтгэл санааны аливаа эрсдэлд орохоос хамгаалах, тэд өсөж хүн болох гэж буй бяцхан хүн гэдэг талаас өдөр бүр бодож хандах нь багш нарын мэргэжлийн чухал чадвар.

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Бага Ангийн Багш нарын Хөгжил Холбоо ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Бага Ангийн Багш нарын Хөгжил Холбоо ТББ:

Share