16/06/2026
🎓🏆 ХО ШИ МИНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЛАБОРАТОРИ 14-Р СУРГУУЛИЙН НИЙТ ТӨГСӨГЧДИЙН АНХААРАЛД!
Эрхэм төгсөгчид өө,
Биднийг холбож байдаг хамгийн үнэт зүйл бол дурсамж, бахархал, нөхөрлөл билээ. Үе үеийн төгсөгчид нэгэн дээвэр дор хуран цуглаж, сургуулийнхаа түүх, уламжлал, амжилтыг хамтдаа бүтээж ирсэн бахархалт замналаа эргэн дурсах цаг ирлээ.
🌟 "ТӨГСӨГЧДИЙН БЭСРЭГ НААДАМ - 2026" арга хэмжээнд та бүхнийг урьж байна.
Энэхүү наадам нь: ✅ Үе үеийн төгсөгчдийн уулзалт ✅ Спорт, урлаг, нөхөрлөлийн тэмцээнүүд ✅ Дурсамж сэргээсэн сонирхолтой үйл ажиллагаа
болон олон сайхан мөчөөр дүүрэн байх болно.
🤝 Ангийн найзуудаа, багш нараа, үеийн төгсөгчдөө урьж, хамтдаа нэгэн өдрийг баяр хөөр, дурсамжаар дүүрэн өнгөрүүлье.