26/05/2026
РЭУ им. Г.В. Плеханова-ийн Улаанбаатар дахь салбарт 2025–2026 оны хичээлийн жилийн төгсгөлийн ёслолын жагсаалууд амжилттай зохион байгуулагдлаа 🎉📚
Энэ хичээлийн жил нь манай сурагчдын хувьд онцгой үйл явдал, шинэ мэдлэг, амжилт, ялалт, нээлт бүтээлээр дүүрэн жил байлаа ✨
Зарим сурагчдын хувьд энэ жил анхны томоохон амжилтын жил байсан бол, зарим нь олимпиад, уралдаан тэмцээн, спорт, урлагийн салбарт шинэ өндөрлөгт хүрч чадлаа 🏅💫
Сурагч бүр өөрийн гэсэн хичээл зүтгэл, хөдөлмөр, баяр хөөр, сорилт, амжилтаар дүүрэн замыг туулсан билээ.
Сайхан уламжлалын дагуу ёслолын үеэр сурагч бүрт сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх болон сургуулийн амьдралд идэвхтэй оролцсон амжилтыг нь үнэлэн өргөмжлөл гардууллаа 👏🏆
Сурагчдын хувьд хамгийн бэлгэдэлтэй, сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг нь хичээлийн турш бичиж дүүргэсэн дэвтрүүдээ агаарт шидэх агшин байлаа 📖🎈
Энэ нь хичээлийн жилийн төгсгөл, шалгалт, гэрийн даалгавар, хичээлийн ачааллыг ардаа үлдээж, хүсэн хүлээсэн зуны амралт эхэлж буйг бэлгэдсэн гайхалтай мөч болсон юм ☀️🌿
Тэнгэр өөд цацагдсан хуудас бүрт сурагчдын хөдөлмөр, хичээл зүтгэл, догдлол, шинэ мэдлэг, амжилт, нөхөрлөл, сургуулийн дурсамж шингэсэн байлаа ❤️
Хайрт сурагчид аа!
Та бүхэндээ хичээлийн жилээ амжилттай дуусгасанд баяр хүргэе 🎓✨
Та бүхэндээ аз жаргалтай, хөгжилтэй амралт, нарлаг дулаан зун, шинэ адал явдал, мартагдашгүй дурсамж, сайхан амралт, үргэлж инээмсэглэл дүүрэн өдрүүдийг хүсэн ерөөе 🌸🌞⛱️
Эрч хүч, урам зоригоо сэлбээд 9 дүгээр сарын 1-нд шинэ мэдлэг, шинэ амжилт, шинэ мөрөөдлийн төлөө эргэн уулзацгаая 📚❤️
В Улан-Баторском филиале РЭУ им. Г.В. Плеханова прошли итоговые торжественные линейки, посвященные завершению 2025–2026 учебного года 🎉📚
Этот учебный год был наполнен яркими событиями, новыми знаниями, победами, открытиями и достижениями наших учеников ✨
Для кого-то этот год стал временем первых школьных успехов, для кого-то — новых побед в олимпиадах, конкурсах, спортивных соревнованиях и творческих проектах. Каждый ученик прошел свой путь, наполненный трудом, стараниями, волнением и радостью достижений 💫
По доброй традиции на торжественных линейках каждому школьнику филиала были вручены грамоты за особые достижения в учебе, творчестве, спорте, общественной жизни и активном участии в жизни школы 🏅👏
Особенно символичным и эмоциональным моментом для ребят стало подбрасывание в воздух исписанных тетрадей 📖🎈 — как знак завершения учебного года, преодоленных трудностей, новых знаний и долгожданного начала летних каникул ☀️🌿
Этот веселый и одновременно трогательный момент стал настоящим символом прощания с уроками, контрольными работами, домашними заданиями и школьными переживаниями.
В каждом подброшенном листке — огромный труд, старания, бессонные вечера, новые открытия, успехи, школьная дружба и воспоминания, которые останутся с ребятами на долгие годы ❤️
Дорогие ученики!
Поздравляем вас с окончанием учебного года! 🎓
Желаем вам ярких каникул, теплого и солнечного лета, новых впечатлений, интересных путешествий, веселых встреч, отличного отдыха и прекрасного настроения 🌸🌞⛱️
Набирайтесь сил, вдохновения и обязательно возвращайтесь к нам 1 сентября — за новыми знаниями, открытиями, достижениями и счастливыми школьными моментами 📚✨❤️