22/11/2024
~2
Хүрээ Дээд сургуулийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер тэнхимийн 2014 оны төгсөгч, БНСУ-ын Дангүг их сургуулийн нано-био анагаах ухааны докторант Х.Бадамгарав. 👩🎓
Сайн байна уу? Хүрээ ДСийг Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалтын инженер мэргэжлээр 2014 онд төгссөн. Энэ мэргэжлийн тухай анх 2010 онд Монгол улсад нэн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлийн нэг хэмээн мэдэж аваад энэхүү мэргэжлээр суралцахаар шийдэж аль сургуульд энэ мэргэжлээр элсэлт авдагийг хайсаар Хүрээ ДС-д элсэн орох болсон юм. Солонгос улсад зэрэг ахиулж суралцах болсон минь ч сургуультай минь нягт холбоотой гэж боддог. Эндээс л солонгос хэлийг сурч цаашлаад гадагш сургуульд сурах хүсэл эрмэлзэл төрсөн хэрэг шүү дээ.
Энэ мэргэжил бол анагаах ухааны салбарт ашиглаж буй бүхий л тоног төхөөрөмж, багажийн аюулгүйн үйл ажиллагааг хангах, угсрах, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах бүрэн цогц үйл ажиллагааны нэгдэл юм.
Хамгийн энгийнээр тайлбарлавал эмч хүний өвчнийг эмчилдэг бол тоног төхөөрөмжийн инженер нь аппаратныхаа гэмтлийг засна гэсэн үг юм.
Эдүгээ 21-р зуунд анагаах ухаан хөгжихийн хэрээр анагаах ухаанд ашиглагдаж буй эмчилгээний болоод оношлогооны тоног төхөөрөмжүүд улам эрчимтэй хөгжсөөр байгаа нь энэ салбар нь аль ч улсын хувьд эрэлт хэрэгцээт салбаруудын нэг юм. Эцэст нь хэлэхэд энэхүү мэргэжлээр суралцаж төгссөндөө үргэлж бахархдаг бөгөөд мөрөөдлөө биелүүлэх замд минь гүүр болсон Хүрээ ДС-ийн эрдэмтэн багш нар болон бусад бүхий л хүмүүстээ талархал дэвшүүлье. Боломжийг хүлээгээд суух биш харин зүтгэлээр бий болгодог гэж бодож байна. Хаана ч боломж бий. 12-р ангиа төгсөж буй та бүхэнд амжилт хүсэе ☺️
Тэнхимийн мэдээллийг : https://www.facebook.com/HureeUni/
Элсэлтийн бүртгэл: 7 сарын 9 хүртэл Хүрээ дээд сургуулийн байранд явагдаж байна 😀