Мэдээллийн систем хөтөлбөр

Мэдээллийн систем хөтөлбөр Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мэдээллийн систем хөтөлбөр, College & University, Ulaanbaatar.

Санхүү эдийн засгийн их сургуулийн Мэдээллийн систем хөтөлбөр нь 2005 оноос хойш мэргэжилтэн бэлдэж эхэлсэн бөгөөд бакалавр, магистрын түвшинд дотоодын, олон улсын 2+2, олон улсын мэргэжлийн дипломтой зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эрхэм зорилго:

Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, сургалт, судалгаа шинжилгээний энтрепренер их сургууль болсон байна.

Уриа: Технологийн дэвшлээр хөгжлийг хурдас

гана.

Алсын хараа:

Өндөр түвшний технологийн үйлдвэрлэл, менежментээр олон улсад үнэлэгдэхүйц манлайлагчдыг бэлтгэх замаар нийгмийн эерэг шинэчлэл, хөгжилд хувь нэмэр оруулна.

Хөтөлбөрүүд:

”Мэдээллийн систем”-ийн магистрын хөтөлбөр
”Мэдээллийн систем”-ийн бакалаврын хөтөлбөр
"Мэдээллийн систем"-ийн олон улсын BTEC хөтөлбөр

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэл

Байгууллагын бизнес процессын шинжилгээ
Мэдээллийн системийн стратеги
Мэдээллийн технологийн засаглал
Байгууллагын мэдлэгийн менежмент
Цахим сургалт, мобайлд суурилсан үйлчилгээ
Интернэт худалдаа, цахим бизнес
Удирдлагын мэдээллийн систем
Бизнесийн тандан шинжилгээ, өгөгдлийн агуулах


ХОЛБОО БАРИХ
Тэнхимийн хаяг: B байрны 7-р давхар 701 тоот
Э-мэйл хаяг: [email protected]

👩‍🎓🧑‍🎓👨‍🎓ДИПЛОМЫН ЭЦСИЙН ХАМГААЛАЛТ🎉🎉🎉2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Санхүү, эдийн засгийн их сургуулийн Мэдээллийн с...
06/01/2026

👩‍🎓🧑‍🎓👨‍🎓ДИПЛОМЫН ЭЦСИЙН ХАМГААЛАЛТ🎉🎉🎉

2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Санхүү, эдийн засгийн их сургуулийн Мэдээллийн системийн менежментийн тэнхимийн бакалаврын дипломын эцсийн хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа.

Өвлийн төгсөлтийн 21 оюутнаас диплом хамгаалалтаар 18 оюутан, АБСДХ-аар 3 оюутан оролцож, мэдээллийн системийн шинжилгээ ба зохиомж, ERP систем, блокчейн технологи, өгөгдлийн засаглал, эрсдэлийн удирдлага, логистик, онлайн худалдаа, хиймэл оюун, AI агент, чатбот, дижитал чадамжийн үнэлгээ зэрэг орчин үеийн, практик ач холбогдол бүхий сэдвүүдээр дипломын ажлаа амжилттай хамгаалав.

👩‍🏫Комиссын зүгээс оюутнуудын судалгааны ажил нь сургалтын хөтөлбөрийн зорилго, суралцахуйн үр дүнг хангаж, онолын мэдлэгээ бодит байгууллагын жишээнд амжилттай хэрэгжүүлснийг онцлон дүгнэв.

👏👏👏Дипломын ажлаа амжилттай хамгаалсан нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

🏢Мэдээллийн системийн менежментийн тэнхим

Мэдээллийн систем хөтөлбөрийн Програмчлалын дадлага 📚💻📅 12-р сарын 22-ноос эхлэн танхимаар зохион байгуулагдаж байна.Дад...
24/12/2025

Мэдээллийн систем хөтөлбөрийн Програмчлалын дадлага 📚💻
📅 12-р сарын 22-ноос эхлэн танхимаар зохион байгуулагдаж байна.

Дадлагад үндсэн болон хамтарсан хөтөлбөрийн оюутнууд хамрагдаж,
🐍 Python програмчлал
🗄️ Өгөгдлийн сан 2 чиглэлээр багш удирдан явуулж байна.

Дадлагадаа идэвхтэй, хариуцлагатай оролцож буй нийт оюутнууддаа
✨ амжилт хүсье! 🚀

📊 “Дата аналитик” мэргэшүүлэх Мэдээллийн системийн магистрын хөтөлбөр👩‍🎓👨‍🎓 Дата аналитик (Data Analytics) магистрын хөт...
23/12/2025

📊 “Дата аналитик” мэргэшүүлэх Мэдээллийн системийн магистрын хөтөлбөр

👩‍🎓👨‍🎓 Дата аналитик (Data Analytics) магистрын хөтөлбөрөөр та:
Өгөгдлийг шинжлэх програмчлал ба статистик арга, хэрэгсэл эзэмшинэ.
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах арга барилд суралцана.
Мэдээллийн дүрслэл, бизнесийн ухаалаг шийдэл боловсруулах дадлага, туршлагатай болно.

📌 Элсэлтийн бүртгэлийн хугацаа: 2025.12.31 дуустал
Бүртгүүлэх холбоос: https://admission.ufe.edu.mn/?panelId=2
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.ufe.edu.mn/c/6?groupName=Program-introduction
Холбоо барих утас: 77248888

🎉ОЮУТНУУДЫН АМЖИЛТ🎉"Блокчэйн ба түүний хэрэглээ" сэдэвт эрдэм шинжилгээний хуралI байр: СЭЗИС-ийн мэдээллийн системийн м...
27/11/2025

🎉ОЮУТНУУДЫН АМЖИЛТ🎉

"Блокчэйн ба түүний хэрэглээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал

I байр: СЭЗИС-ийн мэдээллийн системийн менежментийн тэнхимийн оюутан М.Нармандах

Сэдэв: Төрийн худалдан авалтын ил тод байдлыг блокчэйн ба "Smart Contract"-ийн тусламжтайгаар нэмэгдүүлэх судалгаа.

II байр: СЭЗИС-ийн мэдээллийн системийн магистрын оюутан Т.Ууганбаяр

Сэдэв: Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог блокчэйн технологиор төгөлдөржүүлэх нь.

Ulaanbaatar Blockchain Week-ийн хүрээнд

📢 Хөгжлийн семинар — “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ”Мэдээллийн системийн менежментийн тэнхим нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ирэ...
30/10/2025

📢 Хөгжлийн семинар — “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ”
Мэдээллийн системийн менежментийн тэнхим нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ирээдүйн карьерын чиг баримжааг дэмжих зорилгоор “Кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд KPMG олон улсын аудитын компанитай хамтран 2 удаагийн хөгжлийн семинарыг амжилттай зохион байгууллаа.

🔐 Семинарт KPMG олон улсын аудитын компаний Кибер багийн ахлах аудитор Г.Төрбат хүрэлцэн ирж, орчин үед тулгарч буй кибер аюулгүй байдлын бодит кейс, сорилт, шийдлүүдийн талаар оюутнуудад сонирхолтой мэдээлэл хүргэлээ.

💡 Оюутнууд:

Кибер халдлагын төрөл, эрсдлүүдийн талаар ойлголт авсан

Бизнесийн орчинд мэдээллийн хамгаалалт ямар чухал болохыг мэдэж авсан

Аудит, аюулгүй байдлын чиглэлээр ажиллах боломж, ур чадварын талаар асуулт асууж, харилцан ярилцсан

🎯 Энэхүү семинар нь оюутнуудын мэргэжлийн чиг баримжаа, бодит салбарын ойлголт, сүлжээ холбоо үүсгэхэд чухал алхам боллоо.

📣📣📣Бизнес эрхлэгчдэд зориулсан AI Agent хөгжүүлэх сургалт (AI Agent Development Training for Business Owners) богино хуг...
25/10/2025

📣📣📣Бизнес эрхлэгчдэд зориулсан AI Agent хөгжүүлэх сургалт (AI Agent Development Training for Business Owners) богино хугацааны сургалтын бүртгэл эхэллээ.
💻👨‍💼👩‍💼Сургалтын талаарх мэдээллийг дараах холбоосоор авч бүртгүүлнэ үү.

Сургалтад бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/VVBNDFEPdx
Сургалтын явагдах хугацаа: 11 сарын 1, 2, 8, 9 - ний Бямба, Ням гарагт танхимаар зохион байгуулагдана.
Холбоо барих утас: 99042420, 96761191

🎓 BTEC хөтөлбөрийн оюутнуудад зориулсан чиглүүлэх сургалт болж өндөрлөлөө!Олон улсын мэргэжлийн диплом олгох BTEC хөтөлб...
24/10/2025

🎓 BTEC хөтөлбөрийн оюутнуудад зориулсан чиглүүлэх сургалт болж өндөрлөлөө!

Олон улсын мэргэжлийн диплом олгох BTEC хөтөлбөрийн оюутнуудад зориулсан чиглүүлэх сургалт 2025 оны 10 дугаар сарын 24-ний баасан гарагт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад Дата аналитик мэргэжлээр суралцаж буй оюутнууд хамрагдаж, дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл авч, санал солилцлоо:
📘 BTEC хөтөлбөрийн бүтэц, онцлог
💻 Сургалтын системүүд болон ашиглах аргачлал
📋 Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой дүрэм, журам, шаардлагууд

Сургалтын зорилго нь оюутнуудад BTEC хөтөлбөрийн талаар цогц ойлголт өгөх, суралцах үйл ажиллагаанд амжилттай оролцоход чиглэсэн юм.

20/10/2025

Өсвөр насны хүүхэдтэй бол хамруулаарай

>>БИЗНЕС ПРОЦЕСС ЗАГВАРЧЛАЛ
20/10/2025

>>БИЗНЕС ПРОЦЕСС ЗАГВАРЧЛАЛ

СЭЗИС-ийн 2025-2026 оны элсэгчдийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн 2025.10.11-ны өдөр зохион байгуулагдаж ...
11/10/2025

СЭЗИС-ийн 2025-2026 оны элсэгчдийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн 2025.10.11-ны өдөр зохион байгуулагдаж 43 оюутан оролцлоо. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр явагдаж:

Эрэгтэй төрөлд :

1-р байр: Ч.Мөнх-Эрдэнэ /СДСТ- Худалдаа/

2-р байр: Н.Ялалт /МСМТ/

3-р байр: Б.Энхжин /МСМТ/


Эмэгтэй төрөлд :

1-р байр: Т.Номин /Эрх зүй/

2-р байр: Б.Саруул /Бизнесийн урдирдлага/

3-р байр: Э.Энхжин/СУТ/

оюутнууд тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэе. Мөн тэмцээнд оролцсон бүх оюутнууддаа баярлалаа.

📣📣📣“Big data and SQL” богино хугацааны сургалтын бүртгэл эхэллээ.💻👨‍💼👩‍💼Сургалтын талаарх мэдээллийг дараах холбоосоор а...
26/09/2025

📣📣📣“Big data and SQL” богино хугацааны сургалтын бүртгэл эхэллээ.
💻👨‍💼👩‍💼Сургалтын талаарх мэдээллийг дараах холбоосоор авч бүртгүүлнэ үү.
https://admission.ufe.edu.mn/information/training/298

📊 Бизнесийн шийдвэр гаргалтад өгөгдөлд суурилсан арга барил нэн чухал болсон энэ үед таны ур чадварт хамгийн хэрэгтэй “Big Data + SQL” богино хугацааны сургалт явагдах гэж байна.
👉 Энэхүү сургалт нь бизнесийн байгууллагын мэргэжилтнүүдэд:
• Их өгөгдлийн ойлголт авах
• Өгөгдлийн шинжилгээний суурь чадвар болох SQL-ийн мэдлэгийг эзэмших боломжийг олгоно.
https://admission.ufe.edu.mn/information/training/298

Address

Ulaanbaatar
13381

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдээллийн систем хөтөлбөр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share