Японд Суралцацгаая

Японд Суралцацгаая Японд суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан мэдээллийн хуудас

Та манай хуудсаар дамжуулж манай байгууллагаас зохион байгуулдаг Японд суралцацгаая үзэгслэн яармагийн талаарх мэдээллийг аваад зогсохгүй, Японд суралцаж ирээд сурсан мэдлэгээ ашиглан эх орондоо ажиллах хүсэлтэй залууст зориулсан Монгол Японы хөдөлмөрийн үзэгслэн яармагийн талаарх мэдээллийг авах боломжтой.Мөн манай байгууллагаас эрхлэн гаргадаг вэб сайтаар (http://www.studyinjpn.com) зочилсоноор

та Япон оронд суралцах талаар үндсэн ойлголт, Япон улсын сургуулиудын талаарх мэдээллийг авах боломжтой.Мөн та манай оффисоос ирж Японд суралцах тухай мэдээлэл, зөвөлгөөг үнэ төлбөргүй авах боломжтой.

13/02/2026
07/02/2026
06/02/2026
02/01/2026
20/11/2025
Манай байгууллагаар зуучлуулж , Чиба мужийн КЭН япон хэлний сургуульд сурч төгссөн оюутан Тэлмэнгийн сэтгэгдэлээс хүргэж...
23/09/2025

Манай байгууллагаар зуучлуулж , Чиба мужийн КЭН япон хэлний сургуульд сурч төгссөн оюутан Тэлмэнгийн сэтгэгдэлээс хүргэж байна.

Сайн байна уу, намайг Тэлмэн гэдэг. Японд 2018 онд ирж, хэлний бэлтгэлд суралцаж эхэлсэн.

1.ЯПОНД СУРАЛЦАХДАА ХААГУУР ЗУУЧЛУУЛСАН БЭ?
Жил бүр 2 удаа Blue Sky–д зохион байгуулагддаг “Японд суралцацгаая” үзэсгэлэнд гэр бүлтэйгээ хамт очин сонирхож, хэлний бэлтгэлээ анх сонгож байсан. Энэ үзэсгэлэн яармагийг япон компанийн монгол дахь салбар компани болох “License Academy” зохион байгуулдаг бөгөөд энэхүү компаниар дамжуулан үнэгүй зуучлуулж, хэлний бэлтгэлдээ ирж байсан.

2.ЗУУЧЛАЛЫН ГАЗАРАА ЯАГААД СОНГОСОН БЭ?
Миний бодлоор зуучлалын газраа зөв сонгох нь хамгийн чухал гэж бодсон. Учир нь виз гаралт болон хэлний сургуулийн зөвшөөрөл бүгд зуучлалын компаниар дүгнэгдэж гардаг учраас баталгаатай компани сонгох хэрэгтэй болж байсан. Энэ үед дээр дурдсан “Японд суралцацгаая” үзэсгэлэнг зохион байгуулдаг “License Academy”–тай холбогдож чадсандаа маш их баярлаж явдаг.

3.АЛЬ ХОТОД ЯМАР ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЯВСАН БЭ?
Хэлний бэлтгэлээ Чиба мужид байрлах “KEN 日本語学院”-д суралцаж төгссөн.

4.СУРГУУЛИЙН ТУХАЙ СЭТГЭГДЭЛ
Хэлний сургууль маань хичээлийн өдрүүдээс гадна Япон оронтой танилцах гадуурх хичээл ихтэй байсан нь маш их таалагдсан. Мөн багш нарын чадвар, сургалтын түвшин зэрэг сайн байсан.

5.ДЭВШИН СУРАЛЦАХАД СУРГУУЛИЙН ЗҮГЭЭС ЯМАР ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Хэлний бэлтгэлийн сургуулийн үнэлэмж нь төгссөн оюутан бүрийн их сургуулийн элсэлт, ажилд орсон хувь зэргээр үнэлэгддэг учраас ихэнх сургууль тухайн хүүхдийн сонирхолд тааруулан орохыг хүсэж буй сургуулийнх нь мэдээлэл зөвлөмжийг хэлж өгдөг. Хэд хэдэн сургуулийг тухайн хүүхдийн түвшинд нь тааруулж санал болгодог. Мөн тухайн сургуулийн шалгалт,ярилцлага зэрэг дээр бэлдэж өгдөг.

6.ЦАГИЙН АЖЛЫН ТАЛААР
Хэл сайтай бол биед амар, өдөр тутмын энгийн ажил их олддог, хэл муу байвал биеийн хүчний эсвэл оройн цагийн ажлууд байдаг.

7.ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТЫН ҮЕЭРЭЭ ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Чөлөөт цагаараа кино үзэх, гадуур зугаалах, мөн найз нөхөдтэйгөө уулзах дуртай. Амралт эхлэх үеэр өөртөө цаг гаргах дуртай.

Баярлалаа

21/09/2025

Икэшита когёо компанид CV өгөх хүмүүс яаралтай холбогдоно уу! 91050219

♦️ЯПОН ХЭЛИЙГ ЭХ ОРОНД НЬ СУРМААР БАЙНА УУ?🚩I.C.NAGOYA япон хэлний сургуульНагояа хотод байрлах тус сургуульд дэлхийн өн...
14/09/2025

♦️ЯПОН ХЭЛИЙГ ЭХ ОРОНД НЬ СУРМААР БАЙНА УУ?
🚩I.C.NAGOYA япон хэлний сургууль

Нагояа хотод байрлах тус сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай хамт 40 жилийн туршлага, түүхтэй ,олон улсын уур амьсгал бялхсан орчинд япон хэлийг, Япон улсын соёлыг суралцаарай!
1982 онд байгуулагдсан бүс нутагтаа хамгийн анхны магадлан итгэмжлэгдсэн япон хэлний сургууль юм. Тус сургууль нь олон улсын оюутнуудад япон хэлний сургалтыг амжилттай явуулж улмаар Японы их дээд сургууль, мэргэжлийн сургуульд үргэлжлүүлэн дэвшин суралцахад мөн ажилд ороход нь туслан дэмждэг.
I.C.NAGOYA япон хэлний сургууль олон төрлийн сургалтыг явуулдаг.
Үүнд:
🔸Япон хэлний цогц сургалт / 2 жил /
🔸Япон хэлний энгийн сургалт / 1 жил 6 сар /
🔸Урлаг болон япон хэлний сургалт
🔸Япон хэлний богино сургалт / 3 сар /
🔸Япон улсад оршин суудаг гадаад иргэдэд зориулсан сургалт
🔸 Бүлэг, багт зориулсан сургалт
🔸 Япон соёлын сургалт
🔸 Ганцаарчилсан сургалт
🔸 Япон хэлний онлайн сургалт
🔸Компаниудад зориулсан онлайн сургалт

🎈2026 оны 4 сарын шинэ элсэлтэндээ бүртгэж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг Японд суралцацгаая! боловсролын үзэсгэлэнд ирж сургуулийн төлөөлөгчидтэй уулзаарай.

🎁Эхний ирсэн 300 хүнд бэлэгтэй!

♦️Оролцоход ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Үзэсгэлэн яармагт урьдчилан бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү! https://studyinjpn.com/cms/mongolia_202509/

🎈 ХЭЗЭЭ:
9 сарын 13,14-ны өдөр 12:00-17:00 цагт

🎈ХААНА:
Blue Sky зочид буудлын 3 давхарт DIAMOND танхим

License Academy
☎️91050219

14/09/2025
14/09/2025

Японд суралцацгаая боловсролын үзэсгэлэн.Япон багштай япон хэлний хичээл явагдаж байна.9 сарын 14 нд 12:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Японд Суралцацгаая posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Японд Суралцацгаая:

Share