09/09/2018
"Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар"-ыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 17 -ны өдрийн 86 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан юм. Төрийн албаны мэргэшлийн шалгалт дараах гурван хэсгээс бүрдэнэ.
Шалгалт Авбал зохих оноо Тайлбар
1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт 60
Энэ гурван шалгалтын нийлбэр дүн 60 ба
түүнээс дээш байвал Төрийн албаны мэргэшлийн
шалгалтанд тэнцсэнд тооцно.
2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт 25
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт 15
Шалгалтын эхний хэсэг
Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг 60 асуулттай сорилоор авна. Энэ шалгалтад 36 оноо авснаар дараагийн шалгалтад орох эрхтэй болно. Сорилд:
Төрийн алба түүнтэй холбогдох хууль эрх зүйн мэдлэгийн асуултууд
Монгол орны түүх, нийгэм, эдийн засаг, соёлын талаарх ерөнхий мэдлэгийн асуултууд
Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндсэн мэдлэгийн асуултууд
Логик сэтгэлгээ, сэтгэхүйн бодлогууд багтах юм дэлгэрэнгүй.
Шалгалтын хоёрдугаар хэсэг
"Ур чадварын түвшин тогтоох" шалгалт нь:
Монгол хэлний мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварыг шалгахдэлгэрэнгүй
Мэдээллийн технологийн ур чадварыг шалгах гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Монгол хэлний мэдлэг болон албан хэрэг хөтлөх ур чадварын шалгалтад нийт 15 оноо авах бөгөөд 9-өөс бага оноо авбал мэдээллийн технологийн ур чадварын шалгалтад орохгүй. Мэдээллийн технологийн ур чадварын шалгалтаар нийтдээ 10 хүртэлх оноо авах боломжтой.
Шалгалтын гуравдугаар хэсэг
Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтад 15 хүртэлх оноо авах бөгөөд тухайн байгууллагын зорилт, чиг үүрэг, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар, тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйл, хандлага, чадварын талаар ярилцаж үнэлэх юм.
Жич “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” тестийн ном болон “Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө” номыг Эрх зүйн үндэсний хүрээлэнгийн /Төрийн ордны баруун талд байрладаг/ номын худалдаанаас авч ашиглах боломжтой.