Социологи, Нийгмийн ажлын тэнхим, МУИС

Социологи, Нийгмийн ажлын тэнхим, МУИС Department of Sociology and Social Work, National University of Mongolia

23/06/2026

МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, профессорууд Олон улсын нийгмийн ажлын зуны сургуулийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний хоо....

🎉 Социологийн зуны сургуулийн 3 дахь удаагийн хөтөлбөр албан ёсоор эхэллээ!Залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар нийгм...
20/06/2026

🎉 Социологийн зуны сургуулийн 3 дахь удаагийн хөтөлбөр албан ёсоор эхэллээ!

Залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Социологийн зуны сургууль” энэ жилийн үйл ажиллагаагаа эхлүүлж, 17 оюутан, залуус хөтөлбөрт хамрагдаж байна.

Социологийн зуны сургууль нь оролцогчдод социологийн суурь мэдлэг, арга зүйн чадвар олгохоос гадна Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлыг танин мэдэх, судлан шинжлэх, бодит шийдэл боловсруулахад хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй судлаачдыг бэлтгэн төлөвшүүлэхийг зорьдог.

Энэ удаагийн Социологийн зуны сургууль нь МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой билээ.

Энэхүү хөтөлбөрийг Нийтийн эрх ашгийн сан (Public Interest Fund), Konrad-Adenauer-Stiftung Mongolei байгууллагууд дэмжин ажиллаж байгаа бөгөөд Цогц Хөгжлийн Үндэсний Төв, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Социологийн Холбоо, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, Өмнөговь аймгийн ИТХ, Гурвантэс сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна. 🤝

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Улаанбаатар хотод социологийн суурь ойлголт, судалгааны арга зүйн сургалтад хамрагдахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 7 хоног ажиллан, “Уур амьсгалын өөрчлөлт ба нийгмийн асуудал: Орон нутгийн иргэдийн амьдрал, сорилтууд” сэдвээр хээрийн судалгаа хийх юм.

Мөн зуны сургуулийн төгсөгчдийг судалгааны төсөлд дадлагажуулах, тэдний санаачилсан судалгааны ажлыг тэтгэлгээр дэмжих замаар залуу судлаачдын хөгжлийг урт хугацаанд тогтвортой дэмжин ажиллана.

Хөтөлбөрийн нийт оролцогчид, санхүүжүүлэгч болон хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Социологийн зуны сургууль нь залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар Монголын нийгмийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд...
18/06/2026

Социологийн зуны сургууль нь залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар Монголын нийгмийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

Гурав дахь удаагийн социологийн зуны сургуулийг МУИС-ийн "Социологи, Нийгмийн ажлын тэнхим"-ийн 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.

🎉 Та бүхэнд Монгол улсад социологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 35 жилийн ойн мэндийг хүргэе!

МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим нийгмийн ажлын чиглэлээр дэлхийн тэргүүлэгч их сургуулиудыг нэгтгэсэн олон улс...
04/06/2026

МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим нийгмийн ажлын чиглэлээр дэлхийн тэргүүлэгч их сургуулиудыг нэгтгэсэн олон улсын зуны сургуулийн консорциумд нэгдлээ

Нийгмийн ажлын олон улсын зуны сургууль – International Summer University in Social Work (ISUSW) нь 2017 онд байгуулагдсан бөгөөд нийгмийн ажлын онол, практик, бодлогын асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг богино хугацааны академик хөтөлбөр юм. Консорциумд дараах дэлхийн тэргүүлэгч их сургуулиуд хамрагддаг:

Баруун Швейцарын Хэрэглээний Шинжлэх Ухаан ба Урлагийн Их Сургууль/University of Applied Sciences and Arts Western Switzerland
Калифорнийн Их Сургууль, Лос Анжелес, АНУ/ University of California, Los Angeles (UCLA)
Британийн Колумбийн Их Сургууль, Канад/University of British Columbia (UBC)
Ражагири Нийгмийн Шинжлэх Ухааны Коллеж, Энэтхэг/ Rajagiri College of Social Sciences
Шандун Их Сургууль, БНХАУ/Shandong University
Хонконгийн Хятадын Их Сургууль /The Chinese University of Hong Kong
Иерусалимын Еврейн Их Сургууль, Израиль/The Hebrew University of Jerusalem
Баруун Сиднейн Их Сургууль, Австрали/Western Sydney University
Жозеф Ки-Зербо Их Сургууль, Буркина Фасо/ Université Joseph Ki-Zerbo их сургуулиуд багтдаг.
Тус консорциумд МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим 2026 оноос нэгдээд байна. Эдгээр тэргүүлэгч их сургуулиудтай хамтарч судалгаа явуулах, оюутан-багш солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм. Энэ нь МУИС-ийн “дэлхийн түвшний судалгааны их сургууль” болох 2025–2030 оны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх чухал алхам болж байна.

Нийгмийн ажлын олон улсын зуны сургууль - International Summer University in Social Work (ISUSW) нь 2017 онд байгуулагдсан бөгөөд нийгмийн ажлын онол, практик, бодлогын асуудлыг олон улсын тү...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэе.Социолог...
01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэе.

Социологи, Нийгмийн ажлын тэнхмийн судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж хөгжих, чанартай боловсрол эзэмших, дуу хоолойгоо илэрхийлэх, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх нь нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийн үндэс билээ.

Хүүхэд бүрийн сайн сайхан байдал, эрхийн хэрэгжилт, хөгжлийн боломжийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж буй бүхий л байгууллага, мэргэжилтнүүдэд гүн талархал илэрхийлье.

Та бүхэнд Хүүхдийн эрхийн өдрийн мэнд хүргэж, эх үрсэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"Социологийн зуны сургууль 2026"-д оролцохыг урьж байна. 🎉Уг зуны сургуулийг бидний хамтран хэрэгжүүлдэг "Социологийн хө...
17/05/2026

"Социологийн зуны сургууль 2026"-д оролцохыг урьж байна. 🎉

Уг зуны сургуулийг бидний хамтран хэрэгжүүлдэг "Социологийн хөгжлийн хөтөлбөр"-ийн хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

🎉Мөн социологийн зуны сургууль нь МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн нэгэн чухал үйл ажиллагаа болж буйг онцлоход таатай байна.

30/04/2026
08/04/2026

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Социологи, Нийгмийн ажлын тэнхим, МУИС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share